
Түүний өнөөдөр өгөх мэдээлэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний гаргаж тавьсан асуудлаас ч онцгой байна хэмээн эх сурвалж мэдээлэв. Мөн энэхүү мэдээлэл энэ лхагва гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд болох цагдаагийн дарга нарыг шүүх хурлын явцад ч нөлөөлж магадгүй байгаа гэв.
Учир нь хүмүүс рүү гал нээх тушаал өгсөн дээд удирдагч нар нь цэвэр үлдэж, үүргээ биелүүлсэн цагдаагийн дарга нарыг нарсанд хорих магадлал одоогоор бүрдээд байгаа гэнэ. Тиймээс "Долдугаар сарын 1"-нд онц байдал зарласнаас хойш ҮАБЗ-ийн хийсэн бүхий л ажлын тайлантай танилцсан Н.Энхбаярын хувьд хэн буудах тушаал өгсөн бэ гэдгийг мэдэж байгаа нь дамжиггүй. Хурал МҮОНТ-ийн хэвлэлийн танхимд 12 цагаас болох аж.
Б.Чимэг