Өчигдөр ерөнхий сайд С.Батболд Япон улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд
байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд
оролцож эмгэнэл илэрхийлжээ.

Өчигдөр ерөнхий сайд С.Батболд Япон улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцож эмгэнэл илэрхийлжээ. Энэ арга хэмжээнд Монгол улсын Засгийн газрын тэргүүн оролцсон нь гадаадын төлөөлөгчдийн дундаас хамгийн өндөр түвшний зочин хүндэтгэл үзүүлсэн нь энэ байлаа гэж Японы хэвлэлүүдэд бичсэн байна. Монголын Засгийн газраас 16 мянган хүн амь үрэгдсэн цунамигийн дараа буюу 2011 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Японд 1 сая долларын мөнгөн тусламж үзүүлж, 2500 ширхэг дулаан хөнжил, ноолууран цамц 800, ороолт оймс зэрэг тусламжийн барааг өөрийн онгоцоор Японд хүргэсэн. Мөн хувь хүн, албан байгууллагаас 2 тэрбум 100 сая орчим төгрөг хандивласныг Улаанбаатар дахь Японы Элчин сайдын яаманд гардуулж өгч байсан юм.
Дурсгалыг хүндэтгэх энэ арга хэмжээнд оролцохоор Японы эзэн хаан Акихито эмнэлгээс түр хугацаагаар гараад байна.