Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат улсын начин Ц.Улаанхүүгийн хар тамхи зөөвөрлөхийг завдсан хэргийн хоёр дахь удаагийн шүүх хурал ирэх пүрэв гаригт Баянзүрх дүүргийн шүүхэд болно.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат улсын начин Ц.Улаанхүүгийн хар тамхи зөөвөрлөхийг завдсан хэргийн хоёр дахь удаагийн шүүх хурал ирэх пүрэв гаригт Баянзүрх дүүргийн шүүхэд болно. Түүнд холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд болж, түүнийг Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутган, 11 жилийн ял оноосон юм. Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тиймээс хяналтын шатны шүүхэд хандан өргөдөл гаргаснаар хяналтын шатны шүүхээс түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан билээ.
Б.Чимэг