Нөөцийн мах нэмж гаргасан ч хөдөө орон нутаг болон хотод махны үнэ
буурахгүй байгаа тул Засгийн газраас дотоодын зах зээлийг хамгаалах,
махны хангамжийг тогтворжуулах зорилгоор махны экспортыг зогсоох шийдвэр
гаргалаа.

Нөөцийн мах нэмж гаргасан ч хөдөө орон нутаг болон хотод махны үнэ буурахгүй байгаа тул Засгийн газраас дотоодын зах зээлийг хамгаалах, махны хангамжийг тогтворжуулах зорилгоор махны экспортыг зогсоох шийдвэр гаргалаа. Энэ хориг долдугаар сарын нэгний өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Мөн хилээр харьцангуй хямд үнэтэй орж ирж байгаа гахай, шувууны мах болон загас, загасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортыг нэмэгдүүлэхийг салбарын яаманд нь даалгажээ. Өмнө нь 12 мянган тонн нөөцийн мах гаргасан ч махны үнийг бууруулж чадаагүй. Тиймээс нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж сард 3000 тонн буюу өдөрт дунджаар 100 тонн нөөцийн мах нэмж худалдахаар болоод байгаа юм.