Жүжигчин Д.Батаа “Х ТҮЦ” хамтлагаасаа гарч кинонд тоглохоор болжээ
“Х ТҮЦ”
хамтлагийн жүжигчин Батаа хамтлагаасаа гарчээ
“X Түц” хамтлагийн
жүжигчин Батаа буюу Д.Баттөмөрийг танихгүй хүн ховор. Тэрээр “Миний хөрш чөтгөр”
“Рашаантын 18” “Болсон явдал” зэрэг олон уран сайхны кинонд амжилттай тоглон олонд
танигдсан. Тэрээр өмнө нь кино урлаг, хошин шогийг хослуулан ажиллаж байсан бол
одоо нэгийг нь сонгохоор сэтгэл шулууджээ. Тиймээс хошин шогийн урлагаа орхиж
уран сайхны киноны төрөлд хамаг анхаарлаа хандуулахаар шийдсэн учир өнгөрсөн
долоо хоногт хамтлагаасаа гарчээ. Тэрээр
одоо “Ээжийн дайсан” нэртэй инээдмийн, уран сайхны кинонд ажиллаж байна. Киноны
зургийг авч дууссан бөгөөд ирэх сарын дундуур дэлгэцнээ гарах юм байна.