
-2001 онд би Тувагийн Дээд хурлын дарга байхдаа тувачууд оршин суудаг, Монгол улсын Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд зочилсон юм. Тува хэл дээрх ном, сурах бичиг бэлэглэх, сумын сургуультай танилцах, мах цусны тасархай болсон ахан дүүстэйгээ холбоо тогтоох зорилготой очсон. Бид шөнө орой болсон хойно Цэнгэл хүрсэн болохоор нутгийн айлууддад биднийг хоноглуулж билээ. Намайг хонуулсан айл тийм ч хангалуун амьдралтай байгаагүй. Өглөө босоход харин айлын жаахан хүү хэзээний танил дотно хүн шиг хөлийг минь тэвэрчихээд салдаггүй. Сэтгэл минь их хөдлөж энэ хүүхдийн ирээдүйд би оролцох ёстой юм байна гэдгээ ойлгож, өөртөө ам гарсан юм. 10 жилийн дараа л түүнийг урих аятайхан шалтаг гарч байна. Би У.Гантулгад бэлэг болгож “Минск” мотоцикл сонгосон. Залуу найз маань одоохондоо мотоцикл унаж чадхгүй ч, удахгүй сурна гэнэ билээ. Гол нь бэлэг маань хүүд таалагдсан.
Тувагийн тэргүүний хэвлэлийн албаны мэдээлснээр, хүүгийн ээж болон Монгол улсын ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар хүрээлэнгийн захирлыг байлцуулан засгийн ордны гадаа бэлгийг нь гардуулжээ.
Сэтгэгдэл (2)