Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "УИХ-аас 60 гаруй ажлыг хэсгийн УИХ-ын дарга байгуулж байгааг би буруутгасан. 60 гаруй байнгын хороон дарга гаргачихсан гэсэн үг. Өдөрт 10-20 ажлын хэсэг хуралддаг. Гараас нь гарч байгаа юм байхгүй.
Засгийн газрын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Яамдаас дуудагдаж ажлын хэсгийн хуралдаанд суусаар олдохоо больсон.
УИХ бие даасан ямар хууль баталсан бэ. Энэ хаврын чуулганы хоёр сар чуулган хуралдаагүй. Хэлэлцэх хууль байгаагүй. Энэ нь Монгол төрийг гацаасан. Гэнэт ухаан орсон юм шиг сүүлийн үед өдөр болгон чуулган хийж байна" гэв.
Д.Батчулуун