УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Боловсролын сайд П.Наранбаярт ашиг сонирхлын зөрчил байна. 120 сургуульд 10, 10 сая төгрөгийн хувиарлалт хийгээд шилжүүлсэн. Эргээд Шинэ Монгол төв рүү буцаагаад шилжүүлж авсан байгаа юм. Энэ бол яах аргагүй ашиг сонирхлын зөрчил. Зөвхөн энэ үйлдлийнхээ төлөө П.Наранбаяр сайд огцрох ёстой. Энэ асуудалд дараа дараагийн шаталсан арга хэмжээг авна. Та үгэндээ эзэн байгаарай" гэв.
Д.Батчулуун