Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4433 4434 4435 4436 4437 4438 4439
  • САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ
    2017 оны 9 сарын 26
    …Хүн болоод л тѳрчихсѳн юм чинь бидний тархинд үй түмэн санаа эргэлдэж байдаг. “Тэгэх юм сан”, “Тэгчихвэл мѳн гоёо”, “Тэгж хийж болно доо” гэхчилэн толгойд минь ороод л бас гараад л байх энэ санаанууд бидний амьдралыг утга учиртай болгож байдаг.
  • Цэцийн дунд суудлын хуралдаан болно
    2017 оны 9 сарын 26
    Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбогдсон харилцааг зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлын зарчим болон Үндсэн хуулийн холбогдох бусад зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэн мэдээлэл ирүүлжээ.
    Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • МАН-ын арчаагүй байдал АН-д “хоол” болж байна
    2017 оны 9 сарын 26
    МАН-ынхан өөрсдийгөө ард түмний захиалгаар сонгогдсон гэж хэлэх дуртай. Өмнөх парламентынхан, ялангуяа АН-ынхан улс орныг, ард түмний амьдралыг итгэтлэн доройтуулсан учраас МАН-ыг энэ бүхнийг засч сайжруулахын тулд сонгосон гэдэг. Энэ тухайгаа гишүүд нь үг хэлэх болгондоо оршил болгон ярьдаг ч үнэндээ тэд арчаагүй царайлсаар. УИХ-д 65 гишүүнтэй бүлэг гэдэг бол маш том эрх мэдэл.
  • Дэлхийн хамгийн тарган хүн таалал төгсчээ
    2017 оны 9 сарын 26
    Дэлхийн хамгийн тарган эмэгтэй гэх тодотголтой Иман Ахмед Абдель Ати 37 насандаа ертөнцийн мөнх бусыг үзжээ.
  • Багш нар өнөөдөр ажил хаяна
    2017 оны 9 сарын 26
    “Багшийн цалин нэмэх түр хороо”-ноос өнөөдөр дахин сануулах ажил хаялт зарлана. тэд Засгийн газарт багш нарын
  • 24 баримт: Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх
    2017 оны 9 сарын 26
    МАН-ын IX бага хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх болон намын дотоод асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар өрсөлдөж, санал хураалтаар У.Хүрэлсүх 188, Ө.Энхтүвшин 101, Н.Энхболд 5 санал тус тус авчээ.
  • Батлан хамгаалах яам АТГ-ын шалгалтад бүдэрчээ
    2017 оны 9 сарын 26
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр АТГ-аас байгуулагдсан ажлын хэсэг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ажилласан дүнгээ өнөөдөр хэлэлцүүллээ.

    Дүнг хэлэлцүүлэхэд Төрийн албаны зөвлөл, Үндэсний Аудитын газрын болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцсон юм. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалах яаманд ажиллах явцдаа албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээд зөрчил, дутагдал илрүүлжээ.

    Тус яамны 2015 оноос хойшхи үйл ажиллагаатай танилцахад тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга сонгон шалгаруулалтад оролцож шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийдвэрлэдэг, бусдад давуу байдал олгодог, хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр томилдог зэрэг зөрчил илэрсэн байна.

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал илэрсэн зарим зөрчил, дутагдлыг цаашид гүнзгийрүүлэн шалгах чиглэлээр 2 ажлын хэсэг гарган ажиллахыг даалгав. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу Олон нийтийн дэд зөвлөлийг ажилд нь нэн яаралтай оруулахыг үүрэг болголоо. Ингэснээр тус яамны үйл ажиллагааг иргэд, олон нийт хянах боломжтой болох юм.

    Хэлэлцүүлгийн төгсгөлд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг “Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ажилласан тайлангийн дүнгийн мөрөөр, энэ хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжлэл нэг бүрийг бид цаашид үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлж ажиллах болно. Санаатай гэхээсээ илүү санамсаргүй, хуулийн мэдлэггүйгээс болж алдах явдал байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч ажиллая” гэж хэллээ.
  • Өнөөдөр: Азийн хөгжлийн банкнаас мэдээлэл хийнэ
    2017 оны 9 сарын 26
    09:00 цагт: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон далайн баруун бүсийн захирал Шин Ян-Су манай улсад айлчилж байна. Айлчлалыг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзана. ЭМЯ-ны 215 тоот өрөөнд

    09:00 цагт: Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын үндэсний зөвлөл, ажлын алба, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гээс Монгол, Мьянмар улсын ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй туршлага солилцох семинарын хамтран зохион байгуулна. Туушин зочид буудлын Сүлд” танхимд

    10:00 цагт: Нийслэлийн Байгаль орчны газраас ”Хадаг” уриалгын хүрээнд хадагны цэвэрлэгээ хийнэ. БЗД-ийн 20 дугаар хороо, Улиастайд

    10:00 цагт: Төв Азийн Усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудлаар “Мэдлэг туршлагаа түгээн дамжуулах нь” сэдэвт олон улсын бага хурал “Блью скай” зочид буудалд эхэлнэ.

    10:00 цагт: Налайх дүүргийн малчдын анхдугаар уулзалт зөвлөгөөнийг тус дүүргийн Соёлын ордонд зохион байгуулна. Энэ үеэр Нийслэлийн 378 жилийн ойг угтан Налайх дүүрэг дэх Их хотын хямдрал өдөрлөг болно.

    11:00 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд АХБ-наас хэвлэлийн хурал хийнэ. Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал болон 2017 оны эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн таамаг, инфляцийн болон урсгал тэнцлийн алдагдлын шинэчилсэн төсөөллийг танилцуулна.

    11:00 цагт: ШЕЗ-өөс “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын судалгааны дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

    Үндэсний мэдээллийн төвд

    11:00 цагт: Хүний эрх, шударга ёс төвийн хуульчид Монголын хүний эрхийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.

    MN-Мэдээллийн төвд

    11:00 цагт: Автобус lll баазын өмчлөл бүхий газрыг хууль бусаар хувьчлах болсонтой холбогдуулж тус баазын ажилтнуудын төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа.
    11:30 цагт: Олон улсын тэквондогийн Монголын холбооноос БНСУ-д болсон ДАШТ-д амжилттай оролцсон талаараа мэдээлэл хийнэ.
    12:00 цагт: Монполимет компаниас Заамарын уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

    14:30 цагт: Сүүлийн жилүүдэд ДЭМБ –аас хотын захын хороолол, хөдөөгийн алслагдсан хүн ам, болон нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчин түмэндээ эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээг хүргэж байгаа. Энэ үйл ажиллагаа газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцахаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён-Сү СХД-ийн эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлэгт ажиллана.

  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 9 сарын 26
    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 26-ны мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.



    Баянзүрх дүүрэг



    10:00-16:00 УСУГ-ын худгууд


    Хан-Уул дүүрэг



    09.30-17.00 Цөмийн Энергийн газрын зуслан
    11:00-18:00 Зайсан орчмоор, ШШГЕГ-ын харьяа хорих анги


    Сонгино хайрхан дүүрэг



    10:30-18:00 17-р хороо Өнөр хороолол 33, 34А, Б, 61-р байр болон эдгээрийн ойр орчмоор


    Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг



    10:30-17:00 ЧД 18, 19-р хороо СБД 17,15-р хороо Дээд салхитын 1, 11, 10, 14, 37, Дамбадаржаагийн 32, 35, 48, 53, 56, 59, 61, 63, 83, Эмнэлгийн 1, Доод салхитын 3, Бэлхийн 48, 49-р гудамж, 117-р сургууль, 115, 159, 175-р цэцэрлэгүүд, Ундрах ирээдүй ББН, Дегамонгол ХХК, эдгээрийн ойр орчмоор болон Сэлхийн зуслан
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
    2017 оны 9 сарын 26
    2017.9.26, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 6

    НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САР
    ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.9.26, Мягмар гараг
    Наран ургах шингэх: 06.44-18.42
    Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
    Барилдлага: Түлэх
    Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
  • Улаанбаатарт 5 хэмийн дулаан байна
    2017 оны 9 сарын 26
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн. өдөртөө 4-9 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
  • У.Хүрэлсүх 188 санал авч Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо
    2017 оны 9 сарын 26
    МАН-ын IX бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралдаанаар Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Монгол улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар өрсөлдөж намын бага хуралд өөрсдийн гаргасан мөрийн хөтөлбөрөө танилцуулж, асуултад хариулсан.

    Үүний дараа санал хураалт явуулав. Санал хураалтад 294 бага хурлын гишүүн оролцсон. Бүх санал хүчинтэйд тооцогдож


    1. У.Хүрэлсүх 188
    2. Н.Энхболд 5
    3. Ө.Энхтүвшин 101 санал авлаа.

    Үүгээр МАН-ын бага хуралд оролцсон гишүүдийн 63.9 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол улсын 30 дахь ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо.
  • Анхаар! Хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн мөнгө залилан иргэдийг хохироож байна
    2017 оны 9 сарын 25
    Хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн мөнгө залилан иргэдийг хохироож байна. Таны фэйсбүүкийг судалж,
  • Дэлгүүрт хуванцар буугаар айлган сүрдүүлжээ
    2017 оны 9 сарын 25
    Улаанбаатар хотын хэмжээнд есдүгээр сарын 24-ний өдрийн 05:00 цагаас есдүгээр сарын 25-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1699 мэдээлэл шалгагдсанаас гэмт хэргийн 133, зөрчлийн 1264, согтуугийн 148, зам тээврийн ослын 302, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 54 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
    Тухайлбал, Баянзүрх дүүргийн 14-р хороонд ”Дэлгүүрт тоглоомон буу бариад мөнгө, архи өг гээд хоёр согтуу хүн байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 21-р хороонд суух, 27 настай эмэгтэй Ж-г хүнсний дэлгүүрт орох үед Баянзүрх дүүргийн 28-р хороонд суух 30 настай эрэгтэй Э, Баянзүрх дүүргийн 11 хороонд суух 37 настай эрэгтэй Г нар хар өнгийн хуванцар гар буу гаргаж “Мөнгө, архи өг гэж” айлган сүрдүүлсэнийг таслан зогсоожээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
  • Ахмадуудын хүлээлтийг ирэх сарын 1,2-нд ”UB palace”-д тайлна
    2017 оны 9 сарын 25
    Алтайн уулс шигээ нөмөртэй, ачлал буянаа түгээгч ахмадууд, азай буурлуудаа баярлуулах өдөр хаяанд ирлээ. Жилдээ ганц тохиох Ахмадын баяраар аав ээж, эмээ өвөө, ачит буурлуудаа баярлуулдаг хамгийн том арга хэмжээ буюу “Ахмадын баяр 2017” тоглолт 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уламжлал ёсоороо аравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд UB PALACE-ийн концертын их танхимд тоглогдохоор боллоо. Буурлаа баярлуулахад буян нь ирнэ. Та бүхэн аав ээж, азай буурлууддаа монголын сор болсон уран бүтээлчидтэй хамт нэгэн үдшийг дуу хуур, инээд хөөртэй өнгөрүүлэх алтан боломжийг олгоорой. “Ахмадын баяр 2017” тоглолтод хүрэлцэн ирсэн хүн бүрт ... брэндийн гарын бэлэг гардуулна. Тоглолтын билетийг 1900-1950 үнэгүй хүргэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99114600, 89114600 дугаарын утсаарлавлаарай. “Ахмадын баяр- 2017” тоглолт 6 дахь жилдээ.



    Тоглолтонд Монгол улсын гавьяат жүжигчин: С.Вандан
    Д.Дуламсүрэн
    Н.Чулуунхүү
    Ц.Өлзий-Орших
    Л.Чулуунчимэг
    Д.Энхзул
    Э.Бүрнээбаяр

    Монгол улсын соёлын тэргүүний ажилтан: М.Бямбажав
    Л.Банзрагч
    Д.Бурмаа
    Д.Намсрайноров
    Э.Төрмандах
    О.Гансувд
    Э.Чинбаяр
    Т.Амина
  • 106.408 ширхэг хувьцаа арилжжээ
    2017 оны 9 сарын 25
    2017 оны 9 дүгээр сарын 25-ний өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 106,408 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Жуулчин дюти фрий” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.10 хувиар өссөн бол ”Ар баянхангай” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.50 хувиар уналаа.

    Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,471 ширхэг үнэт цаас 364,858,570 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 17,916 ширхэг үнэт цаас 1,766,516,700 төгрөгөөр арилжаалагдлаа.

    Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 951 ширхэг үнэт цаас 95,090,490 төгрөгөөр арилжаалагдсан байна.

    Энэ өдөр ”MSE ALL” индекс 1064.48 нэгж болж 1.35 хувиар өсөж зах зээлийн үнэлгээ 2,075,609,340,330 төгрөг боллоо.

    Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

    МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
  • Гамшигт нэрвэгдэгсдийн тоог бодитоор бууруулах уриаг дэвшүүллээ
    2017 оны 9 сарын 25
    Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 2009 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.

    Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.

    Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулъя” уриаг дэвшүүлээд байна.

    Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах нь иргэн, хувь хүнээс ихээхэн шалтгаална. Иргэн бүр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг эзэмшсэн байх нь чухал юм.

    Энэ өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Д.Трампын хүргэн бөгөөд зөвлөх Ж.Кушнер албан ажлаа гүйцэтгэхдээ хувийн цахим шуудангийн хаягаа ашиглажээ
    2017 оны 9 сарын 25
    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн бөгөөд ахлах зөвлөх Жаред Кушнер албан ажлаа гүйцэтгэхдээ хувийн
  • МАН-ын Бага хурал хаалттайгаар үргэлжилж байна
    2017 оны 9 сарын 25
    Түр завсарлаад байсан МАН-ын Бага хурал хаалттайгаар үргэлжилж байна. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж буй. Тодруулбал
  • Интернэтэд 60 секундэд юу өрнөдөг вэ?
    2017 оны 9 сарын 25
    Интернэтэд 60 секундэд юу өрнөдөг вэ?
4433 4434 4435 4436 4437 4438 4439
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    9 цаг 26 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    9 цаг 31 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    14 цаг 4 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    14 цаг 14 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    15 цаг 14 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    16 цаг 0 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    17 цаг 20 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    18 цаг 33 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    19 цаг 6 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    19 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    19 цаг 15 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    19 цаг 26 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    19 цаг 34 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    19 цаг 48 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    19 цаг 50 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    19 цаг 52 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    20 цаг 29 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 11 мин
  • Байнгын хороод хуралдана
    21 цаг 17 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    21 цаг 26 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК