-
2016 оны 8 сарын 30
МАН-ын бүлэг өчигдөр /2016.08.29/ өглөөний 10.00 цагт хуралдаж энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналаа нэгтгэсэн. Ингээд үдээс хойш дахин хуралдах тов зарласан боловч Хууль зүйн байнгын хороо хуралдсантай холбоотой хойшлуулж өнөөдөр /2016.08.30/ хуралдахаар болсон юм.
Тэгвэл өнөө өглөө 09.00 цаг МАН-ын бүлэг хуралдаж ганцхан асуудлыг хэлэлцсэн байна.
Бүлгийн хурлын дараа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүд чуулганы танхимдаа цугларч байна.
-
2016 оны 8 сарын 30
Хорио цээрийн хэлэлцээр байгуулжээ
-
2016 оны 8 сарын 30
2,5 сая төгрөгөөс бага цалинтай иргэдийн татвар өөрчлөгдөхгүй
Хувь хүний орлогын албан татварыг 10 ба 25 хувь гэж хоёр шатлалтай болгохоор 2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд тусгаад байгаа юм. Шинээр бий болгохоор төсөлд тусгасан 25 хувийн татварыг ямар хүмүүс төлөх ёстойг Сангийн яамны мэргэжилтүүдээс тодрууллаа.
Төсөлд тусгаснаар бол сард 2,5 сая төгрөгөөс бага хэмжээний цалин ба түүнтэй адилтгах орлого олдог бол төлөх татварын хэмжээ өөрчлөгдөхгүй, хуучнаараа 10 хувь байх юм байна. Харин сард 2.5 сая төгрөгийн цалин, түүнтэй адилтгах орлого олдог бол илүү гарсан орлого тутамдаа 25 хувийн татвар төлөх юм байна. Тухайлбал, 2,6 сая төгрөгийн цалин ба түүнтэй адилтгах орлого олсон бол 2,5 сая төгрөгийн орлогодоо 10 хувиар, үлдсэн 0,1 сая төгрөгийн орлогодоо 25 хувиар татвар төлөхөөр төсөлд тусгажээ.
Энэхүү 25 хувийн татварын шатлалд хамрагдах хүний тоо манай улсын нийт цалин авдаг иргэдийн 1,6 хувийг эзэлж байгаа юм байна.
-
2016 оны 8 сарын 30
Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулийг баталж нөгөөдрөөс хэрэгжүүлж эхлүүлэхээр байсан ч хэрэгжих хугацааг нь ирэх оны долдугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулах саналыг Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй. Эдгээр хуулийн төслийн хэрэгжих хугацааг хойшлуулах асуудлыг АН-ынхан эрс эсэргүүцэж байгаа юм. Тиймээс ч байнгын хороогоор хэлэлцэх шатанд тус бүлэг завсарлага авсан. Завсарлага өчигдрөөр дуусч АН-ын бүлэг уг асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд С.Бямбацогт болон холбогдох бусад албаны хүмүүс оролцож мэдээлэл өгсөн. Мөн үдээс хойш Хууль зүйн байнгын хороо хуралдаж эдгээр хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахыг дэмжсэн юм. Ингээд энэ үеэр Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн талаар хэн, юу хэлснийг “Багц 24” булангаараа хүргэе.
-
2016 оны 8 сарын 30
Бразил улсын Рио Де Жанейро хотноо болж өнгөрсөн зуны Олимпийн 31 дүгээр наадмаас манай улсын хоёр тамирчин мөнгө, хүрэл медальтай ирсэн билээ. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Азийн аварга МУГТ Доржсүрэнгийн Сумъяа Риогийн дэвжээнээс мөнгөн медаль, 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн.
-
2016 оны 8 сарын 30
Хаяг: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо
Дүнжингарав худалдааны төвийн D2 блок
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав салбар/
Холбоо барих утас: 75751200
Улаанбаатар хот Хан-уул дүүрэг 2 дугаар хороо
Мишээл барилгын их дэлгүүрийн баруун жигүүр Б блок
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Мишээл салбар/
Холбоо барих утас: 75851200
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо
Драгон төвийн зүүн жигүүр
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Драгон салбар/
Холбоо барих утас: 75771200
Лавлагаа мэдээлэл өгөх утас: 1800-1200
Өргөдөл, гомдол хүлээн авах утас: 1800-1200
Амралтын өдрүүдэд өргөдөл, гомдол хүлээн авах утас: 1900-1199
Өргөдөл, гомдол хүлээн авах цахим хаяг: www.ub1200.mn
Өргөдөл, гомдол хүлээн авах гар утасны аппликэйшн: Smart UB, Clean UB
Фэйсбүүк хаяг: www.facebook.com/www.ulaanbaatar.mn?fref=ts
-
2016 оны 8 сарын 30
Зургаан настангуудад хичээлийн хэрэгсэл бэлэглэв
-
2016 оны 8 сарын 30
БНЭУ-ЫН ХАБХ-НИЙ ХУРАНДАА ЖАМИЙЛ АХМАД: МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ХИЛИЙН АЛБАНД АДИЛ ТӨСТЭЙ ЗҮЙЛ ИХ БАЙНА
Бүгд найрамдах Энэтхэг улсын Хилийн аюулгүй байдлын хүчний арван офицер наймдугаар сарын 7-21-ний өдрүүдэд Монгол Улсын хилийн хэсэгт сургалтад хамрагдах болсон талаар урьд нь мэдээлж байсан билээ. Тэднийг өмнөд болон хойд хилд сургалтад хамрагдаад ирэхэд нь сургалтын онцлог, Монгол орны тухай сэтгэгдлийг нь сонслоо.
БНЭУ-ЫН ХАБХ-НИЙ ХУРАНДАА ЖАМИЙЛ АХМАД:
-“Хил хамгаалалтад техник хэрэгсэл, технологийн ололтыг ашиглах нь” сэдэвт сургалтыг бид Хилийн хоёр ангид зохион байгууллаа. Хилчид биднийг их сайхан найрсаг хүлээж авсанд талархаж байгаагаа энэ дашрамд хэлье. Монголын хилчид орчин үеийн техник, технологи дээр их чадварлаг ажиллаж байна. Бид хилийн харуул, автозам, төмөр замын боомтын хамгаалалтын бүлгийн үйл ажиллагаатай танилцсан. Хилчид боомтын хамгаалалтыг их цэгцтэй, зохион байгуулалт сайтай удирдан явуулдаг нь анзаарагдсан. Мөн албаны нохойн сургалт, жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтууд их сонирхолтой санагдсан шүү. Мөн гэрээт хилчний албатай танилцаж, тэмээтэй хилийн манаанд явж үзлээ. Монголын хилийн заставын амьдрал Энэтхэгтэй адил гэр бүлээрээ амьдардаг юм билээ. Гэхдээ мал аж ахуйгаа өөрсдөө өсгөж, хүнсэндээ хэрэглэдэг нь сайшаалтай санагдсан. Ер нь Монгол, Энэтхэгийн хилийн албанд адил төстэй зүйл их байгаа нь ирээдүйд хамтарсан сургалтуудыг зохион байгуулбал илүү үр өгөөжтэй байх болов уу гэж бодож байна. Бидний хувьд хичээл сургалтаас гадна Монгол орны үзэсгэлэнт газруудыг үзэхийн зэрэгцээ өв соёл уламжлалтай танилцсандаа баяртай байна. Урд нь Монгол орныг газрын зургаар л төсөөлдөг байлаа. Гэхдээ төсөөлж байснаас огт өөр юм гэдгийг богинохон хугацаанд мэдэрч чадсан. Ялангуяа монгол хүмүүсийн цагаан сэтгэл, зочломтгой найрсаг зан маш их таалагдлаа. Биднийг хүндэтгэн хүлээн авч олон сайхан мэдлэг өгсөн та бүхэнд маш их баярлалаа гэж дахин хэлье.
БНЭУ-ЫН ХАБХ-НИЙ ХОШУУЧ ХАРМЕНДРА ГИЛЛ:
-Бид морин уналгаар хил хамгаалалтыг зохион байгуулах дадлага сургалтад хамрагдлаа. Сургалт маш чанартай сайн явагдсаныг энд онцолмоор байна. Ялангуяа сургагч багш нар нь их чадварлаг байсан тул морийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэхэд сургахаас гадна хэрхэн арчлах, тарга тэвээрэг авахуулах болон арьс ширээр хэрхэн тоног хэрэгсэл хийх гэх мэт шаардлагатай олон зүйлийг зааж өгсөн. Монгол орны хойд хэсэгт цаг агаар, газар орны байдал Энэтхэг улстай харьцуулахад маш ширүүн юм билээ. Ой мод ихтэй, шороон замтай учир хил хамгаалалтыг явганаар зохион байгуулахад үнэхээр хүндрэлтэй санагдсан. Тийм учраас морь бол Монгол хилчдийн дотны анд юм гэдгийг үнэхээр мэдэрсэн. Мөн Хилийн 0286 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн биднийг халуун дотно, найрсаг зочломтгой хүлээж авсан нь үнэхээр гайхалтай сайхан байлаа. Магтах үгээ ч олж хэлж чадахгүй байна. Энэтхэг улсын тусгаар тогтнолын өдөр наймдугаар сарын 15-ны өдөр тохиодог. Биднийг болон улс орныг минь хүндэтгэж ХХЕГ-ын удирдлагын зүгээс тусгаар тогтнолын баяраа тэмдэглэхийг зөвшөөрсний дагуу бид байрлаж байсан анги дээрээ баяраа тэмдэглэсэн. Тусгаар тогтнолын баярыг минь тус ангийн хамт олон чин сэтгэлээсээ тэмдэглэж өгсөнд маш их баяртай байна. Бид талархсан сэтгэгдлээ илэрхийлж Хилийн 0286 дугаар ангид талархал бичиж, дурсгал болгон үлдээсэн. Энэхүү сургалт үнэхээр үр дүнтэй болохын зэрэгцээ хоёр улсын хил хамгаалалтын үр дүнд ашиг тусаа өгнө гэдэгт миний бие итгэлтэй байна. Ингээд биднийг хүлээж авсан удирдлага болон нийт хилчиддээ сэтгэл зүрхнийхээ гүнээс талархаж буйгаа илэрхийлье.
-
2016 оны 8 сарын 30
“Эрдэнэс Монгол” компанийн удирдлагын баг 10 тэрбум ам.долларын тухай ярьж байна. Долларын ханшийг тогтоон барих зорилгоор Монголбанк бодлогын хүүгээ өсгөлөө. Гэвч үр дүнд хүрч амжаагүй л байна. Үнэндээ долларын ханш тэнгэрт хадаж буйн бэлэн хариулт нь гадаадын хөрөнгө оруулалт Монгол руу орж ирэхээ байсантай л шууд холбоотой.
-
2016 оны 8 сарын 30
Өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх дүүрэг
10.30-17.30 цагт: 27-р хороо Дунд Дарь эхийн 4, 5, 7-9, 24, 25, 28, 29, 32-34-р гудамж,
Сүхбаатар дүүрэг
10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
Баянгол дүүрэг
10.30-18.00 цагт: 12-р хороо 6-р бичил хороолол, 4-р хороолол 11, 12, 13, 22, 24, 25, ХД-34-р байр, 15-р цэцэрлэг, Их нарлаг өргөө, Зул, Түшээ, Эв Эе-7 СӨХ-үүд, Төрийн банк, Шинэ хороолол өргөө ОНӨААТҮГ, Энхэд, Очирчулуу трейд ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
Хан-Уул дүүрэг
10.30-18.00 цагт: 4-р хороо Нүхтийн ам, Нүхт компани, иргэн Нямдаваа, Ганхуяг,
Сонгинохайрхан дүүрэг
10.30-18.00 цагт: 15-р хороо Өнөр хорооллын 19, 20, Москва хорооллын 44-р байр, ОСНААУГ-ын БТТ, 1, 12-р цэцэрлэгүүд, Сити шоп-79, Өнөр-19, Өнөр-20 СӨХ-үүд, Сансар кабелийн телевиз болон тэдгээрийн ойр орчмоор,
Налайх дүүрэг
10.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
-
2016 оны 8 сарын 30
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны наймдугаар сарын 26-ны өдрийн хурлаар шинэчлэн батласан, өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд...
НАЙМДУГААР САРЫН 30-НЫ МЯГМАР ГАРАГТ 10.00 ЦАГААС:
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт;
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт;
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлт;
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлт.
НАЙМДУГААР САРЫН 30-НЫ МЯГМАР ГАРАГТ 15.00 ЦАГААС:
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;
“Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
-
2016 оны 8 сарын 30
Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх “Сум, баг бүрт хүрч үйлчилье” төслийн нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Засаг даргын тамгын газарт боллоо.
Төслийн нээлтэнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Ньюнт У, ДЭМБ-ын зөвлөх Важид, болон мэргэжилтнүүд, ЭМЯ-ны НЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Байгалмаа, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгаль, их эмч н.Алтанчимэг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн төлөөлөл, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Отгонбат, болон Засаг даргын зөвлөлийн гишүүд, газар, хэлтэс, агентлагын дарга нар, ЭМГ-ын дарга Ч.Алтантуул, ЭМГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, 27 сумын ЗДТГ-ын дарга, эрүүл мэндийн төвийн дарга, их эмч нар нийт 100 гаруй хүн оролцлоо.
Аймгийн алслагдсан сум, багийн хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй, нийгмийн халамж шаардлагатай зорилтот бүлгийн хүн амд эрүүл мэнд, нийгмийн суурь үйлчилгээг цогцоор ойртуулан явуулын үйлчилгээг хүргэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төслийн зорилго оршино.
“Сум, баг бүрт хүрч үйлчилье” төсөл нь нийгмийн халамж шаардлагатай гэр бүлд амьдарч байгаа хүүхэд, Хºãæëèéí áýðõøýýëòýé èðãýä, òºðºëõèéí ãàæèã õºãæèëòýé õ¿¿õэд, Б¿ðòãýëã¿é èðãýä, Àëñëàãäñàí õ¿í àì, Ò¿ð îðøèí ñóóã÷èä, Ñóðãóóëü çàâñàðäñàí õ¿¿õэд, Õ¿íä õºäºëìºð ýðõýëäýã õ¿¿õэä \гар аргаар алт олборлогч\ зэрэг зорилтот бүлгийн хүүхэд, эхчүүдэд хүрч үйлчлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, нөөцийн удирдлагыг зохион байгуулах, хүн амд хүрч үйлчлэх тусламж үйлчилгээний багцыг хүргэх, нэн шаардлагатай нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, Салбар дундын хамтын ажиллагаа олон нийтийн оролцоог түшиглэх, тусламж үйлчилгээ хүргэх багийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналтыг явуулах, хяналт үнэлгээг тогтмолжуулах замаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Энэ төслийг ДЭМБ санхүүжүүлэх бөгөөд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар ЭМЯ, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба, орон нутаг хэрэгжүүлэгч байгууллагаар аймгийн Эрүүл мэндийн газар, аймаг, сумдын ЗДТГ-ын даргаар ахлуулсан салбарын дундын ажлын хэсэг байх юм.
“Сум, баг бүрт хүрч үйлчилье” төсөл хэрэгжсэнээр зорилтот бүлгийн хүүхэд, эхчүүдэд хүрч үйлчлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжирна, хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэх чадавх болон эрүүл мэндийн тогтолцоог орон нутгийн түвшинд бэхжүүлэх механизм бүрэлдэнэ, дэмжлэгт хяналт хийгдэж зөвлөмж гаргана, салбар хоорондын хамтын ажиллагаа сайжирч, зорилтот бүлэгт тусламж үйлчилгээний хүртээмж, санхүүжилт нэмэгдэнэ гэсэн үр дүн гарах юм.
Нээлтийн үйл ажиллагааны дараа Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хэрэгжүүлсэн төслийн үйл ажиллагааны туршлагаас танилцаж, сумдын ЗДТГ-ын дарга, эрүүл мэндийн төвийн дарга, их эмч нарт “Сум, баг бүрт хүрч үйлчилье” төслийн үйл ажиллагааг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх, бичил төлөвлөгөө боловсруулах, үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, дэмжлэгт хяналт явуулах, төслийн тайлан гаргах зэрэг техникийн ажлын хэсгийн сургалтыг ХӨСҮТ, аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж, гарын авлага, мэдээллээр хангав.
-
2016 оны 8 сарын 30
ЗӨСҮТөв нь өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 28-ныг дуустал зохион байгуулах юм. Тиймээс тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг МХЕГ-аас анхааруулж байна. Уг вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа цаг алдалгүй хандахыг хүсье.
ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг аж. Ази, Африк, Өмнөд Америкийн зарим оронд хүмүүс тарваган тахлаар өвчилж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.
Монгол Улсын хувьд Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой гэж үздэг. Саяхан л гэхэд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ууса, Жалбаа гэдэг газар тарвага үхсэн тухай дуудлагын дагуу тус аймгийн “Зоонозын өвчин судлалын төв” ажиллаж, лабораторийн шинжилгээ хийхэд тарваганы нэг зэм үхдэлээс тахлын үүсгэгч илэрсэн нь тарваган тахлын байгалийн голомт идэвхитэй байгааг харуулж байгаа юм.
Иймд иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
-
2016 оны 8 сарын 30
”ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛ
08.30 цагт: Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) нь УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргилтой хийх уулзалт Соёмбо танхимд болно. Уулзалтанд Монгол дахь Америкийн Элчин сайдын яамны дэд тэргүүн, элчин зөвлөх Мануэл Микаллер хүндэт зочноор уригдан оролцоно. Уулзалтанд “АмЧам”-ын гишүүд болон бизнесийн бусад төлөөлөл болох 60 гаруй бизнес эрхлэгчид оролцох бөгөөд уулзалтын үеэр Монгол улсад тулгамдаад буй эдийн засгийн бэрхшээл хүндрэлийг даван туулах шинэ Засгийн газрын эдийн засгийн бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, асуулт хариулт явагдана. Утас: 99028994
НЗДТГ
11.00 цагт: Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал А танхимд эхэлнэ. Утас: 325044, 88080750
УБТЗ
11.00 цагт: БНХАУ, ОХУ, Монгол Улсын нутгаар “Ази, Европ тивд нэвтрэх үүд хаалга ба агаараар, тэнгисээр, газраар холбогдоё” сэдвийн хүрээнд аялж байгаа АСЕМ-ын гишүүн 51 орны төлөөлөл болсон 18-30 насны залуу эрдэмтэн, судлаач, оюутан төлөөлөгчдийн уулзалт, хүлээн авалтын нээлт ”Баганат” танхимд болно. Утас: 88020633
МҮЭХ
12.00 цагт: ГОК-ын ҮЭ-ийн холбооноос НӨАТ, ХХОАТ, Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 99027019, 88007709
РАМАДА ЗОЧИД БУУДАЛ
14.00 цагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяа Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ нь Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/ хамтран “Гүйцэтгэх захирлуудын уулзалт 2016” олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна. Утас: 99107647
-
2016 оны 8 сарын 30
Хэрэглэгч гэж хэн бэ?
-
2016 оны 8 сарын 30
Онгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх газраас “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл” боловсруулан 2015 онд БНХАУ-ын Засгийн газарт өргөн барьсан.
Төслийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ой хээрийн түймэр унтраах 6 автомашин болон 2430 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөөд байна.
9X1A9132
Эдгээр автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ой хээрийн гал түймрийн өндөр эрсдэл бүхий орон нутгийн Онцгой байдлын газруудад хувиарлан олгох юм.
-
2016 оны 8 сарын 30
Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого нь Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 1 дүгээр заалт “хүн амьд явах эрхтэй...” гэсэн суурь зарчим, Монгол Улс нэгдэн орсон “Хүний эрхийн түгээмэл тунхаг” зэрэг олон улсын баримт бичгүүдэд тулгуурлан, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд /ХХААЯ, ЭМСЯ/ НҮБ-ын ХХААБ, ДЭМБ, НҮБ-ын Хүнсний эрх зүйн хороо зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд манай улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, эрх зүйн орчин бүрэлдсэн билээ.
Монгол Улсын Засгийн газраас хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үндэсний болон тодорхой салбар, чиглэлийн 20 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мөн олон улсын байгууллага, гадаад орны 10 гаруй төсөл, олон улсын хүмүүнлэгийн төслүүд хэрэгжиж байна.
ХХААЯ нь хүнсний аюулгүй байдлын гол чиглэл, суурь болж буй Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг 2009-2016 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Олон улсын хэмжээнд тухайн улсын хүнсний аюулгүй байдлыг хүнсний хангамж, хүнсний баталгаа, хүнсний бүтээгдэхүүний шимт чанар гэсэн цогц асуудлын хүрээнд авч үздэг бөгөөд “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн зорилгод энэхүү асуудлууд цогцоор тусгагдсан. Хөтөлбөрийн зорилго: Иргэн, төр, олон нийт, хувийн хэвшлийн зохистой оролцоог хангах замаар хүн амыг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангаж, эрүүл аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, Монгол брэндийн органик хүнсийг бий болгож гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц эдийн засгийн шинэ чадавхийг бүрдүүлэхэд оршиж байгаа билээ.
Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд 2 үе шаттайгаар /эхний үе шат 2009-2012 он, хоёр дахь үе шат 2013-2016 он/ дараах тэргүүлэх 4 чиглэлийн хүрээнд 13 зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.Үүнд:
-
2016 оны 8 сарын 30
2016 оны наймдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн яаманд нийт 121 өргөдөл, гомдол, хүсэлтийг иргэд байгууллагаас ирүүлээд байна. Үүнээс 32 буюу 26.4%-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. Харин 89 буюу 73.6 % нь хяналтад байна. Энэ сард ХЗДХЯ-нд ирсэн өргөдөл гомдолыг өмнөх сартай харьцуулвал 4 дахин олон байна. Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс 28 санал, хүсэлт ирүүлсэн байна.
-
2016 оны 8 сарын 30
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийн 2 дугаар шатны ажлыг эхлүүлэхээр өнөөдөр төслийн бүрэлдэхүүн танилцуулах хурал хийлээ. Хуралд нийслэлийн Засаг дарга С.Батболд, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн мэргэжилтэн болон төслийн нэгжийн бүрэлдэхүүн, төслийн зөвлөх багийнхан оролцож хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойллоо.
Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын Банктай хамтран Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөн хөгжүүлж инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бүрэн шийдсэн 200 мянган хүн амьдрах боломжтой төв болгон хөгжүүлэх юм. Төспийг 2015 онд эхлүүлж 2018 онд эхний шатны ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Цаашид Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд тус бүр 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 300 суралцагч сурах боломжтой МСҮТөв, Бизнес төв барина. Дэд төвүүдэд шинээр зам тавьж өргөтгөх, үерийн далан суваг барьж, тохижилтын ажлуудыг ч хийнэ. Төслийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хариуцан удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах юм.
Гэр хорооллыг хөгжүүлэн дэд төв болгох энэхүү төсөл нь Улаанбаатар хотын хөгжилд маш том өөрчлөлт авчирна. Гэхдээ газар чөлөөлөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажил удааширч байгаа учраас аль болох ажлыг эрчимжүүлэн хэрэгжих хугацааг богиносгох хэрэгтэй байгааг хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга онцлов.
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл нь нийт 27,5 сая ам долларын санхүүжилтээр хэрэгжинэ. Төслийн 2 дугаар шатанд Дамбадаржаа, Дэнжийн 1000 орчмыг хотын дэд төв болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 30
Аргын тооллын 8 сарын 30, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Үнэг одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохойболой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.