зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4885 4886 4887 4888 4889 4890 4891
  • ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Монгол улс 70 сая малтай байж тавхан мянган тонн мах экспортолж байна
    2016 оны 11 сарын 11
    ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Монгол Улс 70 сая малтай 5-хан мянган тонн мах экспортолж байна
  • 2017 оны төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд мэдээлэл хийв
    2016 оны 11 сарын 11
    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,160.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.3 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,568.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.3 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,408.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын зорилтот түвшнээс 0.8 хувиар багаар батлагдлаа.

    Монгол Улсын 2017 оны төсөвт дараах зарчим, бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнд:

    Эдийн засгийн өсөлтийг дэмжинэ:

    1. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц, ДЦС3-ыг 250 мВт-аар өргөтгөх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болон эрчимжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувь болохоор тооцлоо;

    2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг мөрдлөг болголоо;

    3. Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаанбуудайн урамшуулалд зориулж нийт 54.0 тэрбум төгрөгийг ирэх онд олгохоор тооцлоо;

    Төсвийн орлого бүрдүүлэлтийг сайжруулна:

    1. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцохдоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдууллаа;

    2. Ирэх 2017 онд татварын орчныг тогтвортой байх бодлогыг баримтлан шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцлоо;

    3. Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлж, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгож, төсвийн орлогыг нэмэгдүүлнэ;

    4. Төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах замаар ашигтай ажиллуулах бодлогыг баримталлаа;

    5. Түүнчлэн, УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр төсвийн орлого нэмэгдүүлэх зарим саналууд гарсныг төсөвт тусгалаа. Үүнд:

    o 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон нэг ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90,758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх;

    o Монгол шуудан” ТӨХК-ийг 20,000.0 сая төгрөгөөр, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 30,000.0 сая төгрөгөөр хувьчлахаар тооцон, Монгол Улсын 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх өмч хувьчлалын орлогыг 50,000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх;

    o Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд (үүнд:Төрийн банк хамаарна)-ийн цэвэр ашгаас төрийн өмчид ногдох ногдол ашгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх хувьцааны ногдол ашгийн орлогыг 10,000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх;

    o Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 7,000.4 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 85.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх;

    Төсвийн зарлагад хэмнэлтийн зарчмыг баримтална.

    1. Бүх шатны төсвийн Ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцын бараа үйлчилгээний зардал /цалин хөлс болон бараа үйлчилгээний бусад зардал/-ыг 1.0 хувиар бууруулах, үүнтэй холбоотойгоор төсвийн урсгал зардлыг 27,762.0 сая төгрөгөөр буурууллаа;

    2. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлын үр ашгийг сайжруулах, төсвийн зардлыг хэмнэх, үйл ажиллагааны орлогоо давуулан биелүүлэх идэвх, санаачилгыг бий болгох зорилгоор 1/бүх шатны төсвийн захирагч нарт төсвийн зардлаа хэмнэсэн, үйл ажиллагааны орлогоо давуулсан бол уян хатан захиран зарцуулах эрх олгох; 2/бүтэц зохион байгуулалтыг чиг үүргийн давхардалгүй, төрийн үйлчилгээг иргэдэд үр дүнтэй хүргэх зорилгоор шинэчлэн зохион тогтоох эрхийг олгох;3/төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж өр төлбөр үүсгэсэн бол ажлаас чөлөөлөх хариуцлага тооцдог байхаар хуулийн төслийг өргөн мэдүүллээ;

    3. Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгалаа;

    4. Зөвхөн эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн боловсрол болон онцгой байдлын салбарт иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой орон тоог төсвийн төсөлд тусгах, бусад аливаа орон тоог нэмэгдүүлэхгүй байхаар тооцлоо;

    5. Төсвийн байгууллагын тэвчиж болох зарим урсгал зардлыг 2016 оны тодотголын түвшнээс хэтрүүлэхгүй байх, улмаар салбарын онцлогийг харгалзан 10-100 хувь бууруулсан тухайлбал улс орныг гадаадад төлөөлөх, гадаад харилцааны чиг үүрэг хариуцсан төрийн байгууллагууд буюу Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчдийн газруудаасбүх шатны төсвийн байгууллагын гадаад томилолтын зардлыг 100 хувь, тавилгын зардлыг 100 хувь бууруулахаар тооцлоо;

    6. Өмнөх онуудад хэрэгжсэн нэг удаагийн шинжтэй, эсвэл хуульд өөрчлөлт орсны улмаас өөрчлөгдөж буй хөтөлбөр арга хэмжээний урсгал зардлыг 2016 оны тодотголтой харьцуулахад 410.0 гаруй тэрбум төгрөгөөр буурууллаа;

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

    1. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварт болон халдварт бус өвчлөл, эндэгдлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрүүл идэвхтэй амьдрах хэв маягийг дэмжих “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”, “Соёл урлагийг дэмжих” санг тус тус шинэчлэн байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэхээр тооцож төсөвт тусгалаа.

    2. Ахмад настай азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар 65-аас дээш настай ахмад настанд Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан насны хишгийг жилд 2 удаа олгоно. Насны хишгийг

    § 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;

    § 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;

    § 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;

    § 90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг олгохоор тооцож нийт 20.5 тэрбум төгрөг тусгасан;

    3. Их, дээд сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулах зорилтын хүрээнд шинээр байгуулагдсан “Боловсролын зээлийн сан”-г бэхжүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор ирэх онд 104.5 тэрбум төгрөгийн зээл олгох эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлнэ;

    Үүнээс дэлхийн шилдэг их сургуульд шинээр элсэн суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн зээл олгохтой холбогдуулан нийт 14.5 тэрбум төгрөгийг төсөвт тусгалаа;

    4. Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн хувьсах зардлын төсвийг нэг суралцагчид ногдох нормативаар тооцон өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр олгоход 9 тэрбум төгрөгийг төсөвт тусгав;

    Нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг төсвийн нөхцөл байдалтай уялдуулан үргэлжлүүлнэ.

    1. Төсвийн боломж, нөөцтэй уялдуулан эдийн засгийн хүндрэлтэй байх төлөвтэй 2017 онд зорилтот бүлгийн өрхөд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, 2019 оноос эхлэн бүх хүүхдүүдэд олгож эхлэхээр шийдвэрлэж ирэх онд 161.5 тэрбум төгрөг тусгасан;

    2. Хүүхэд харах үйлчилгээний стандарт нөхцөлийг сайжруулан үргэлжлүүлэхээр тооцож 2017 оны төсөвт 5.8 тэрбум төгрөгийг тусгалаа;

    Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлнэ.

    1. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой өмнөх зохицуулалтыг сэргээж ирэх онд тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийн зардлыг 89.5 тэрбум төгрөгөөр баталлаа;

    2. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон прокуроруудын цалинг шүүгчийн цалингийн хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шүүгчийн үндсэн цалингийн 65 хувьтай дүйцэхүйц түвшинд байхаар шинэчлэн тогтоож, “Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор баталлаа. Ингэснээр улсын ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн прокуроруудын цалингийн хэмжээг 1,730-2,211 сая төгрөг байхаар албан тушаал бүрээр тогтоож 2017 оны төсөвт 9.5 тэрбум төгрөг тусгасан;

    3. Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалын цалингийн хэмжээг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн цалингийн хэмжээтэй адил байхаар 3.3 сая төгрөгөөр, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалингийн хэмжээг 3.250 сая төгрөгөөр тус тус тогтоож, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор баталсан. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн даргын 2017 оны төсөвт нэмж шаардагдах 341.8 сая төгрөгийг цалингийн зардалд тусгалаа;

    Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлнэ.

    1. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлж, шинэ төсөл, арга хэмжээ эхлүүлэхгүй байх, шилжих ажлуудын санхүүжилтийг гүйцэтгэлтэй нь уялдуулан хойшлуулах, эсвэл бүрэн тусгах, өмнөх жилүүдэд эхэлсэн боловч орхигдсон ажлуудыг дуусгах, зайлшгүй шаардлагатай боловсрол, эрүүл мэндийн салбарын их засвар, тоног, төхөөрөмжийн зардал болон Улаанбаатар хотын аваарын хэмжээнд хүрсэн дулааны гол магистраль шугамын засварын хөрөнгийг тусгалаа;

    2. Ирэх жилүүдэд ”Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр шинээр төсөл, арга хэмжээний гэрээ байгуулахгүй байх, улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх үүрэг шинээр үүсгэхгүй байх, одоо хэрэгжиж байгаа ”Барих-Шилжүүлэх” төрлийн концессын гэрээний хэрэгжилтийг шалгаж, хэрэгжиж эхлээгүй төсөл, аргах хэмжээг зогсоох, улсын болон орон нутгийн төсөвт төлбөрийн ачаалал үүсгэхгүйгээр концессын бусад төрлөөр хэрэгжүүлж ажиллана;

    3. УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолын дагуу улсын төсөв болон Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний санхүүжүүлж чадаагүй үлдэгдэл, ”Барих-шилжүүлэх” концессын гэрээний эргэн төлөлт, шүүхийн шийдвэрээр олгох санхүүжилтийг 2017 оноос эхлэн векселиэр баталгаажуулахгүй байхаар тогтлоо;

    Төсвийнтогтворжуулалтын сангийн эх үүсвэрийг ашиглан төсвийн тэнцлийг сайжруулна.

    1. Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдэл болох 329.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглаж Засгийн газрын гаргах үнэт цаасны дүнг бууруулахаар тооцлоо;

    2. Гадаадын зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд санхүүжилт хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гаргах дотоод бондын хэмжээг бууруулах, өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар хүүгийн зардлыг өмнөх оны түвшнээс бууруулахаар тооцлоо.

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийг дагалдан гарсан хуулийн өөрчлөлтүүд, Улсын Их Хурлын тогтоолуудын талаар:

    Улсын Их Хурлаас Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагын үр ашгийг сайжруулж, төсвийн алдагдлыг бууруулах, иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх зорилгоор зарим хууль, УИХ-ын тогтоолыг хамтад нь баталлаа.

    Төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад нь олгох тэтгэмжийг хүрсэн түвшнээс нь бууруулахгүй буюу төрд ажилласан жилтэй нь уялдуулан 36 хүртэл сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгохтой холбоотой зохицуулалтуудыг Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Малын эрүүл мэнд, удмын сангийн тухай хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулиуд тусгав.

    Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлын үр ашгийг сайжруулах зорилгоор төсвийн шат шатны захирагч нарт эрхэлсэн салбар, яам, агентлаг, байгууллагын батлагдсан төсөв, орон тооны хязгаартаа багтаан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх эрхийг олгох, мөн бүтцийн өөрчлөлтийн улмаас орон тоо бууруулж цалингийн санг, тогтмол зардал гэх мэт хэмнэсэн зардал, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогоо төсвийн жил дотроо уян хатан зарцуулах эрхийн хамт олгох зохицуулалтыг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар баталлаа. Энэхүү уян хатан зохицуулалт нь төсөв захирагч нарт удирдлагын оновчтой шийдвэр гаргаж төсвөө үр ашигтай зарцуулах сонирхол бий болгохын зэрэгцээ төсвийн хүндрэлтэй үед үйл ажиллагаанд дутагдаж байгаа бусад зардлаа уян хатан санхүүжүүлэх, ажилтнуудынхаа үр дүнгийн урамшуулал болон нийгмийн баталгааг сайжруулах боломжийг давхар нээж өгч байна.

    Хүний хөгжил сангийн тухай хууль болон Хүний хөгжил сангийн төсөв 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болж байгаатай холбогдуулан хүүхдийн мөнгийг зорилтод бүлгийн өрхүүдэд бэлэн мөнгөөр нийгмийн халамжийн сангаас олгох, үлдэх хүүхдүүдийн мөнгийг 2019 оноос нөхөн олгох, үүнд шаардагдах эх үүсвэрийг Засгийн газар тухай бүрд бонд гарган банканд хадгаламжаар байршуулах болсонтой холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Хүүхдийн мөнгөний талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батлав. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг ирэх оноос үргэлжлүүлэн олгохоор боллоо.

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн салбарын зарим зорилт, арга хэмжээг төсвийн боломжтой уялдуулан үе шаттай хэрэгжүүлж эхлэх зорилгоор “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”-г шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, мөн Соёл урлагийг дэмжих санг шинэчлэн зохион байгуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулав

    Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, прокурорын байгууллагын албан хаагчид болон Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн албан тушаалын цалингийн хэмжээг шүүхийн шүүгчдийн цалингийн түвшинд хүргэж нэмэх тогтоолыг УИХ батлав.
  • Өдөр бүр өөр амтыг Имартаас
    2016 оны 11 сарын 11
    Дэлхий ертөнцөд оршин амьдрагч амьд организмуудаас хоол хүнсийг ухамсартайгаар, тэгэхдээ хамгийн олон төрлөөр нь, бас их хэмжээгээр хэрэглэгч нь хүн билээ. Олон төрөл дундаас Имартаас амтлах боломжтой олон орны амтат хоолнуудыг та бүхэнд танилцуулъя.

    Имартын нэрийн хоол

    Өдөр бүр шинээр нь бэлтгэсэн амтат хоолнуудыг Имартын нэрийн хоолны тасгаас авч амтархан зооглоорой.


    Хамгийн том амтат пицца

    Имартын тусгай жороор бэлтгэсэн 3 төрлийн пицца. Хэмжээ: O 46см/17” , Үнэ : Холимог-17.900₮, Хавай-17.900₮, Чийз-16.900₮


    Ариг рамен

    20-36 цаг буцалгасан үхрийн ясны шөл, өөрсдийн хийсэн гоймон, зайдас, өөрсдийн онцлогтой дизайн, ил гал тогоо энэ бүхнийг Амтат хоолны хэсгээс мэдрээрэй.


    Паста гиол - Итали хоол

    Итали хоолны салшгүй хэсэг, нэрийн хуудас болсон амтат паста, чулуун овенд хийж шарсан Итали пицца болон төрөл бүрийн амттан десерт.


    Акамару - Япон хоол

    Шөлний найрлага нь сонгодог хольц болох бонито загас болон ногооны шөл мөн гахайн ясыг зөөлөн гал дээр 15 цаг буцалган онцгой шим тэжээлийг нь гарган авч илүү баялаг, содон амттай болгодог.


    Саран бууз - Монгол хоол

    Амтат Монгол хоолнуудыг Фүүд коуртын Саран бууз зоогийн газраас.


    Чайхана - Узбек лоунж кафе

    Узбек дундад Азийн хоол, амтат шорлог, орон орны цай, орчин цагийн коктейль, десерт,чөлөөт хэв маягийн төгс хослол.


    Бургер кинг

    Ил гал дээр грийлдэж шарсан үхрийн махтай бургер, чикен бургер, чикен фрайс, наггетсийн салшгүй амт.


    Сөүлиа – Солонгос хоол

    Дэлхийд тархан танил болсон Солонгос үндэстний олон төрлийн амтат хоол, хачрууд.


    Герман дөнер – Герман хоол

    Герман хоолны салшгүй хэсэг Герман дөнер болон өглөөний цайны сэт, өдрийн хоолны сэт, хүүхдийн хоолны цэсны өргөн сонголт.

  • Долларын ханш буурч, 2470 төгрөгтэй тэнцэж байна
    2016 оны 11 сарын 11
    Сүүлийн өдрүүдэд эрчимтэй өсөж 2610 төгрөгт хүрээд байсан долларын ханш буурч эхэллээ. Тодруулбал, Монголбанк өнөөдөр валютын ээлжит бус дуудлага худалдаа зарлаж зах зээлд 72.4 сая ам.долларыг 2,450 төгрөгийн үнээр нийлүүлсэн. Тэгвэл, их хэмжээний ам.доллар худалдаж авсан банкууд ам.долларын ханшаа буулгаж долларын ханш 2,470 төгрөгт хүрлээ.



    Ингээд арилжааны томоохон банкуудын ам.долларын ханшийг 16:00 цагийн байдлаар хүргэж байна.

  • Төрийн банкийг 75 тэрбумаар хувьчилна
    2016 оны 11 сарын 11
    Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-аар УИХ-аар өчигдөр батлагдсан 2017 оны улсын төсвийн талаар мэдээлэл хийсэнн. Энэ үеэр Төрийн өмчит компаниудыг хувьчлах болсон тухай дуулгалаа.

    Тодруулбал, Төрийн банкийг 75 тэрбум төгрөг, Хөрөнгийн бирж 20 тэрбум, Оргил рашаан сувилал 7 тэрбум, Монголын цахилгаан холбоо компанийг 7.6 тэрбум төгрөгөөр тус тус хувьчилна гэж Засгийн газраас төсвийн төсөлд суулгасан байна.

    Төсөв батлагдах үед дээрх обьектууд дээр хоёр объект нэмж, 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болжээ. Үүнд Монгол шуудан компанийг 20 тэрбум төгрөгөөр,
    Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилна гэв.
  • Агаарын бохирдлын бууруулахад шинэ технологи, инноваци нэвтрүүлнэ
    2016 оны 11 сарын 11
    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө.

    Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их байгаа юм. Нийслэлийн гэр хорооллын 198 мянган өрх жилд 1 сая тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг байна. Харин нийслэлд ашиглаж буй 330 мянга гаруй тээврийн хэрэгсэл 10 хувийг, 3 ДЦС 6 хувийг, хөрснөөс дэгдэж буй тоос 4 хувийг эзэлдэг аж. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр 2011- 2015 он хүртэл 132.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэвч нийслэлийн агаарын бохирдол төдийлөн буухгүй байгаа юм.

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдлыг бууруулахын тулд урт хугацааны туршид тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Дулаан хуримтлуулах, цахилгаан инновацийг бий болгох, эрчим хүчний шөнийн хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан байгуулж ажиллах зэргээр дорвитой арга хэмжээ аван ажиллахаар төлөвлөөд байна” гэдгийг онцлоод цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим ажлаа танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах ”Утаагүй хот-2030” төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ дагуу хөтөлбөр боловсруулан гаргаж, хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв системтэй үргэлжлүүлэх. Олон улсын байгууллагын санхүүжилт татаж агаарын бохирдлыг бууруулах шинэ техник технологи нэвтрүүлэх. Шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөж байна. “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн. Мөн нийтийн тээвэрт явж буй дизель хөдөлгүүртэй автобусанд тортогжилтыг 80 хүртэл хувиар бууруулах төхөөрөмж суурилуулах зэрэг олон ажил төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Бохир орчинд үйлдвэрлэсэн 203 хайрцаг барагшуныг хураажээ
    2016 оны 11 сарын 11
    Уулсдөл ХХК-ийн ”Баян Алтайн барагшун” гэх биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй газарт
  • С.Жавхлан төрийн өндөрлөгүүдийг ”болзоо”-нд урив
    2016 оны 11 сарын 11
    нэвтрүүлэгт оролцох урилгыг илгээж, болзоонд урьж байна” хэмээн мэдээлэв.

  • Баянгол, Багахангай дүүргийн засаг дарга нарыг батламжиллаа
    2016 оны 11 сарын 11
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаар Салдангийн Одонтуяа, Багахангай дүүргийн Засаг даргаар Сэрдамбын Эрдэнэбаяр нарыг батламжиллаа. Хуулиараа дүүргийн Засаг даргыг томилохдоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг. Мөн Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч, хуулийнхан судалж, хариулт ирүүлдэг заалттай. Энэ дагуу НЗДТГ судалж үзээд, өнөөдөр хотын дарга тус 2 дүүргийн Засаг даргын батламжинд гарын үсэг зурлаа.

    Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Өнөөдөр Нийслэлийн Засаг даргаас батламжаа албан ёсоор гардаж авлаа. Бид Баянгол дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж байж, дараа дараагийн асуудлууд шийдэгдэнэ гэж харж байна. Манай дүүрэг 57 мянган өрхтэй нийслэлийн томоохон дүүрэг. Бид өнгөрсөн он жилүүдэд хийгдэж байсан бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ. Төрийн ажлын залгамж чанарыг алдалгүй, дэлхийн бусад улс орнуудын нийслэлийн хөгжлөөс үлгэр жишээ авч, Баянгол дүүргээ жишиг дүүрэг болгохоор төлөвлөж байна.” гэлээ.

    Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр “Бид 2016 оны сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүний хөгжил рүү хамгийн эхэнд чиглэсэн. Багахангай дүүргийн ард иргэд эрч хүчтэй, эрүүл саруул, эрдэм боловсролтой, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй байхад мөрийн хөтөлбөрийн гол бодлого оршиж байгаа. Тиймээс дүүргээ хөгжүүлэхийн төлөө хариуцлагатай ажиллах болно.” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шинээр томилогдсон Засаг дарга нарт ажлын амжилт хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хэлмэгдэгсдийн хөшөөг сүйтгэсэн этгээдэд хариуцлага тооцно
    2016 оны 11 сарын 11
    Энэхүү хөшөөг 1994 онд уран барималч Л.Болдын зураг төслөөр бүтээжээ. Дөрвөлжин хар өнгөтэй шоо нь хүний эрх чөлөөг хааж боон нэгэн хэв загварт барьсан байдлыг илэрхийлсэн нүсэр ханыг илэрхийлж, дотор нь тэрхүү ханыг нураахыг хүссэн, эрх чөлөөний төлөө тэмцэж тэмүүлсэн хүмүүний дүрийг илэрхийлсэн байдаг.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийнэ
    2016 оны 11 сарын 11
    УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ээлжит мэдээллээ хийнэ. Тэрбээр энэ удаа ”Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийх юм байна.
  • Танилц: ”Inspire me festival Ulaanbaatar” арга хэмжээний хөтөлбөр
    2016 оны 11 сарын 11
    1. Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуай багачуудад ном уншиж өгнө

    Олон улсын хүүхдийн утга зохиолын зургаан удаагийн шагналт Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондог Бямба гарагийн 12:00 цагаас Шангри-ла Моллд байрлах Багачуудын Музейд хүүхэд багачуудад ном уншиж өгнө. Зохиолч Ж.Дашдондог нь ”Алтан үлгэр” хүүхдийн шилдэг зохиолын 108 номын цувралыг хэвлүүлж байжээ. Тэрээр хүүхдийн уншлагыг Монгол ахуй нөхцөлд тохируулан орон нутгийн сумд хооронд олон мянган бээрийг туулан хүүхэд багачуудад номын сангаа хүргэсээр иржээ.

    2. Дэлхий дахинд хаягжилтын цоо шинэ аргачлал нэвтрүүлэгч компани Монгол хэл дээр апп гаргаснаа танилцуулна

    what3words нэрээр олон улсад танигдан олон шагналын эзэн болсон Британийн инноваци нэвтрүүлэгч компани 170 гаруй оронд нэвтрээд буй гар утасны апп-ныхаа Монгол хэл дээрх хувилбарыг гаргаад байна. Монгол Шуудан компанитай хамтран Монгол улс даяарх хаяг тодорхойгүй байдлыг бүрэн шийдэхээр ажиллаж буй тус компанийн удирдлагууд Улаанбаатар хотод зохиогдож буй #INSPIREmeFESTIVAL-д зочилж байна. what3words апп-г татаж авсан байхад та Говийн ганц айлыг ч олоод очно.

    3. Дэлхийд боловсролын чанараараа тэргүүлэгч Их Британи улсын боловсролын үзэсгэлэн зохион байгуулагдана.

    Их Британийн их, дээд сургуульд суралцахыг хүсэгчдийн зорин ирэх үйл ажиллагаа бол #INSPIREmeFESTIVAL юм. Британид боловсрол эзэмших талаар бүхий л шатны дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, шилдэг сургуулиудыг танилцуулах зэрэг маш олон үйл ажиллагааг зохион байгуулахаар Британийн сургуулиудын Монгол дахь түнш байгууллагууд болох STUDY UK, BPP University, City University of London, Nogoon Jade нар бэлтгэлээ базаагаад байна.

    4. Монгол сарлагийн хөөвөрийг Лондонд тансаг бараа болгож буй Tengri брэнд өдөрлөгт бүтээгдэхүүнээ танилцуулна

    Лондонгийн дээд зэрэглэлийн эрэгтэй хослол урлагч дэлгүүрт Монгол сарлагийн хөөвөрийн утсаар нэхсэн бүс барааг нийлүүлж буй Tengri брэнд өдгөө 1,500 малчин өрхүүдийг төлөөлж байна. Энэхүү брэндийг үүсгэн байгуулагч Ненси Жонстон #INSPIREmeFESTIVAL-д оролцож Англи чамин хийц, Монгол малын түүхий эд, дэвшилтэт технологи нийлэн хэрхэн тансаг хэрэглээг бүтээдэг талаар сонирхолтой яриа хийнэ.

    5. Авьяаслаг Монголчууд 2015 нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын тоглолт болон сюрпризүүд

    Британийн SYCOtv-н форматыг Монголдоо амжилттай хөрвүүлж Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгээрээ телевизийн салбарын үе үеийн рекордыг эвдэж буй Монгол ТВ-н баг хамт олон Британийн өдөрлөгийн үеэр нэвтрүүлэгтэйгээ холбоотой хэд хэдэн зарлал, сюрпризүүдийг хийхээр зэхэж байна. Мөн 2015 оны шилдэг оролцогчид урилгаар оролцон сэтгэлд хоногшсон үзүүлбэрүүдээрээ бэлэг барихаар боллоо. Үүнээс гадна Монгол ТВ сувгийг үүсгэн байгуулагч Чинбатын Номин өдөрлөгийн хүрээнд энтрепренер залуусын уулзалтад оролцож сонирхолтой яриа хүргэнэ.

    6. Кембриджийн Их Сургуулийн эрдэмтдийн эмхтгэсэн “Монголын Түүх” номыг анх удаа олон нийтэд танилцуулна

    Монгол судлалын чиглэлээр бичигдсэн дэлхийн олон эрдэмтдийн томоохон бүтээлүүдийг нэгтгэн анх удаа Англи хэл дээр гаргасан энэхүү 3 боть номыг NEPKO хэвлэлийн газар зохиогчийн эрхийн дагуу уншигч түмэнд толилуулна. Уг бүтээлийг Кембрижийн их сургуулийн профессор Монгол болон Дотоод Ази судлалын танхимын захирал Дэвид Снийт эмхэтгэн гаргасан. Энэ бүтээлд гадаадын нэрт эрдэмтэд болох Чарлз Браун, Игор дэ Рашвилц, Дэвид Морган, Овэн Латимор, Каролин Хампри нарын Монголч эрдэмтдийн судалгааны ажлууд төдийгүй Монголын судлаач зохиолч эрдэмтэдийн бүтээлүүд мөн багтсан байна.

    7. Харри Поттер ном албан ёсны зохиогчийн эрхтэйгээр Монгол хэл дээр гарах гэж байна

    Британийн нэрт зохиолч Ж.К. Роулингийн бичсэн, 65 хэлнээ хөрвүүлэгдэн дэлхийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчидийг байлдан дагуулсан Харри Поттер уран зохиолыг Интерномын хамт олон зохиогчийн албан ёсны эрхтэйгээр Монгол хэлнээ хөрвүүлэн гаргахаар болжээ.

    8. Бизнес эрхлэгчдэд Британи улсаас худалдааны санхүүжилт авах боломжийг танилцуулна

    Британи, Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх олон ажлууд хийгдэн сүүлийн жилүүдэд энэ харилцаа эрчимтэй хөгжиж байна. Британиас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад Британийн төрийн экспортын санхүүжилтийн агентлаг дэмжлэг үзүүлж, зээл олгох боломжтой юм. Дэмжлэг авах нөхцөл, ямар бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжтой зэрэг мэдээллийг #INSPIREmeFESTIVAL –н үеэр дэлгэрэнгүй хүлээн авах боломжтой ба энэ сэдвээр Британийн ЭСЯ-ны Олон Улсын Худалдааны хэлтэс илтгэл тавина.

    9. Британи улсын Чевнинг тэтгэлэгээр төгсөгчдийн баяр болно

    Британи улсын Засгийн газрын Чевенинг тэтгэлэгт хөтөлбөрт өдгөө 140 Монгол оюутан хамрагдаж тус улсын шилдэг их сургуулиудад суралцаад байна. Тэдгээр төгсөгчдөөс нийт 30 хүн боловсролын дипломоо Британийн Элчин сайд хатагтай Катрин Арнолдоос гардан авах ёслол Бямба гарагт Британийн өдөрлөгийн хүрээнд зохиогдоно. Мөн тус өдөрлөгийн хүрээнд энэ тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг авах боломжтой.

    10. Британи Монголын спортын хамтын ажиллагааг танилцуулна

    Британи болон Монгол улсын иргэд хоорондын хамтын ажиллагаа спортын салбарт түлхүү өргөжиж байна. Британи улсын ЭСЯ-аас энэ жил хоёр улсын армийн хоёр дахь удаагийн поло тэмцээнийг Монголд зохион байгуулсан. Мөн Британийн иргэн Пол Уотсон Монголын Баянгол хөл бөмбөгийн багийг дасгалжуулж, олон улсын тэмцээнд оролцох боломжийг бүрдүүлсээр байна. Түүнчлэн Монгол улс болон Британийн рагби хөлбөмбөгийн багууд удахгүй Монгол улсад учраа таарах бэлтгэл хийгдэж эхлээд байгаа бол Монголд анхны крикетийн талбайг барин тус спортыг хөгжүүлэхээр ажиллаж буй хоёр орны иргэд Британийн өдөрлөгийн үеэр дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. #INSPIREmeFESTIVAL –н үеэр IMAX кино театрт Our Beautiful World болон Underhill хэмээх Британий хөлбөмбөгийн соёлыг харуулсан кинонууд үнэ төлбөргүй гарна.

    11. Британи улсын Монгол дахь сайн дурын байгууллагуудын олон жилийн хөдөлмөрийн үр шимийг таниулна

    Британичуудын 1.2 тэрбум төгрөгийн хандив хэрхэн Монгол хүүхдийн эрүүл, мэнд боловсролд зарцуулагдаж буй, мөн тус улсын байгаль орчны мэргэжилтнүүд Монгол улсын зэрлэг ан амьдтыг устан үгүй болохоос хамгаалан ажиллаж буй, Монголын бэлчээрийн газар нутгийг цөлжилтөөс хамгаалахад судалгаа шинжилгээг явуулж буй Британи Монголын хамтарсан төслийн мэдээллийг #INSPIREmeFESTIVAL-аас олж авах боломжтой.
  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 11 сарын 11
    “Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2016 оны 41 дэх дугаарт Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай, Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиудыг нийтэлсэн байна.

    УИХ-аас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан юм.

    Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улс, Бүгд Найрамдах Сан Марино Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатарыг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Мальта Улс, Бүгд Найрамдах Сан Марино Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдоржийг томилсон байна.

    Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Дугарын Сүнжид, Эрдэнээгийн Энхтуяа, Ванчигдоогийн Жавхлан, Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг нарыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр тус тус томилжээ.

    Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Дүйцүүлэх алба хаагчид нийслэлийн зам, талбайг цэвэрлэв
    2016 оны 11 сарын 11
    Нийслэлийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид өнөөдөр нийслэлийн гудамж, талбайн цасыг цэвэрлэлээ. Тодруулбал, Улаанбаатар банк, Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн, төв шуудан, Цэцэг төв, Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх явган хүний зам талбайн дагтаршсан цас мөсийг цэвэрлэсэн байна.



    Засгийн газрын 2008 оны “Журам батлах тухай” 49 дүгээр тогтоолын 10 дугаар хэсгийн Б-д ”Дүйцүүлэх алба хаагчид аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцоно” гэж заасан. НЗДТГ-ын Цэргийн штаб уг тогтоолыг үндэслэн дүйцүүлэх алба хаагчдаар Улаанбаатар банк, Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Төв шуудан, Цэцэг төв, Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх явган хүний зам талбайн дагтаршсан цас мөсийг цэвэрлүүлсэн юм.

  • УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдээлэл хийнэ
    2016 оны 11 сарын 11
    УИХ-ын гишүүн С.Жавхлан хэвлэлийн хурал зарлалаа. Тэрбээр “Эрдэнэт”-ийн болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх юм байна. Хурал Төрийн ордонд 15:00 цагт эхлэх аж.
  • Л.Гансүхэд дахин эрүү үүсгэжээ
    2016 оны 11 сарын 11
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд дахин эрүү үүсгэж шалгаж эхэлсэн талаар ”бор шувуу” нисэх болов.

    Учир нь Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэнтэй холбоотой байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ.

    Л.Гансүх нь ”Нүүрс” хөтөлбөрийн хэргээр хоригдож байгаа бөгөөд ирэх оны өмнө суллагдах юм. Түүнийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр улсад 3.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг хуулийнхан Шинэчлэлийн Засгийн газар байх үед шалгаж эхэлсэнээр асуудал үүссэн. Тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах асуудлыг УИХ хэлэлцэж, АН-ыхны оролцоотойгоор Ерөнхий сайдын суудлаасаа буусан байдаг.

    Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ойр дотныхныг нь шалгаж эхэлсэн нь Л.Гансүх тэргүүтэй хүмүүс юм. Тухайлбал, ”Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ”Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар .

    Хэрэг явдал даамжирч, Л.Гансүхэд шүүхээс 4.6 жил хорих ялаар шийтгэсэн. Улмаар Дээд шүүх улсад 3.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, 3.6 жил хорих оноосон. Харин Н.Даваахүү, тус комланийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарыг цагаатгаснаар хэргийг эцэслэсэн.

    Өнгөрсөн сард хилсээр хоригдсон Б.Мөнгөнтуяагийн нэр төрийг сэргээх шүүх хурал болж Төрөөс түүний хоригдсон хугацааны хохирол, өмгөөллийн хөлсний мөнгийг олгохоор шийдвэрлэсэн юм.

    Харин сургалтын төлбөр болон эмчилгээний зардлыг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны болон ажилгүй байх үеийн цалингийнх нь нзхэмжлэлийг авч хэлэлцээгүй аж.

  • Фото: Доналд Трампын амьдардаг харш
    2016 оны 11 сарын 11
    Доналд Трампын амьдардаг харш /Фото/
  • Малчид Өвөр Монгол руу нүүж байна
    2016 оны 11 сарын 11
    УИХ чуулганы өнөөдрийн хуралдаанаар Малчид, ээжүүд нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг болох, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хуулийн төслийг тус тус хэлэлцсэн юм.

    Хуралдаанаар УИХ-ын гишүүд малчдад тулгамдаж байгаа асуудлыг хөндөж байв. Тухайлбал, сүүлийн үед малчид эдийн засгийн хямралын хүндрэлээс болж Өвөр Монгол руу нүүн шилжих болсон байна. Өөрөөр хэлбэл, малчид амьжиргаагаа сайжруулах гэж Өвөр Монголд мал маллах болжээ. Энэ асуудал нэмэгдэх хандлагатай болсоныг УИХ-ын зарим гишүүд анхааруулж, хуулийн эрх зүйн орчиноор зохицуулах шаардлагатайг дуулгалаа.
  • Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа нөхөн төлнө
    2016 оны 11 сарын 11
    УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг төслийг хэлэлцлээ. Анхан шатны хэлэлцүүлгээр 45 гишүүн оролцож 88.2 хувьтай дэмжиснээр Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөлд гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэе.

    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгалын санд чинь улаан гэрэл асчихаад байна

    “ Нийгмийн даатгалын шимтгэлийг 592 мянган хүн нөхөж төлсөн. Үүнээс 113 нь малчид хамрагдсан байгаа юм. Жил бүр нийгмийн даатгалд ирж байгаа ачалал нь 32 тэрбум төгрөг.

    Нийгмийн даатгалын санг халамж шиг хараад байдаг. Даатгал нөөцтэй байх ёстой. Өнөөдөр алдагдалтай байна. Нийгмийн даатгалын сангийн орлого 1.2 их наяд мөртлөө 1.3 их наяд төгрөгийн зарлагатай.

    Энэ тухай ч Номтойбаяр гишүүн ноцтой ноцтой тоог дэлгэсэн байна лээ. Нийгмийн даатгалын сан нь өнөөдөр улсаас татаас авдаг болчихоод байна. Энэ хууль батлагдаад ирвэл дахиад Нийгмийн даатгалын санд ачаалал ирнэ.

    Төсвийн урсгал зардалд ДНБ-ний 13 хувьтай тэнцэж байна гэсэн судалгаа байна. Энэ төрийг халамжийн төр гэдэг юм байна. Халамжид зарцуулж байгаа мөнгө дөрөв дахин их болчихлоо. Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй нь ээ. Нийгмийн даатгалын санд чинь улаан гэрэл асчихаад байна.”
    УИХ-ын гишүүн Бадальхан: 10 гаруй жилийн өмнөх мал тооллогын материал одоо олдох уу

    Бадальхан “ Хууль хэрэгжих ёстой. Хэдэн төгрөг төлөөд шимтгэл авах уу. Тэтгэвэрт гарахын тулд бүрдүүлэх бичиг баримт гэсэн байна. Үүнд, бүрдүүлэх материалын гурав дахь нөхцөл нь хүнд юм. Мал тооллогын материал гэсэн байна. 10 гаруй жилийн өмнөх мал тооллогын материал одоо олдох уу. Хувиараа хөдөлмөр эрхэлсэн бичиг гэсэн байна. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс татвар төлөх нь ховор.Ингээд үзэхээр тэтгэвэр авах хүн олдохгүй юм бишүү”


    УИХ-ын гишүүн Н.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөх хугацааг Засгийн газрын журмаар зохицуулна

    “ Бадальхан гишүүн Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй малчин нийт хэчнээн төгрөг төлөх вэ гээд асуугаад байгаа юм. Би нэг малчиг яг тэдэн төгрөг төлнө гэж хэлж чадахгүй. Тухайн хүн өөрөө нөхөн төлөх бололцоотой. Нөхөн төлөөгүй хугацааны шимтгэл дотор хэдэн жилийн хугацаанд төлөх вэ гэдгийг Засгийн газарын журмаар зохицуулна. Малчин гэж хэн хэлэх вэ, бүрдүүлэх материалтай холбоотой явцад хэлэлцүүлгийн явцад өөрчилж болно байх аа”

    УИХ-ын гишүүн Сарангэрэл: Нийгмийн даатгалын санд ачаалал авчрахгүй. Орлого төвлөрүүлнэ

    “Нийгмийн даатгалын санд ачаалал авчрахгүй, орлого төвлөрүүлнэ. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй явсаар эцэст маш бага мөнгө авдаг. Нийгмийн даатгалын ачаалалд гишүүд адил санаа зовж байна. Өнгөрсөн парламентад энэ төслийг санал болгосон.

    УИХ-ын гишүүн Тогтох сүрэн: Хуулийн үйлчлэлийн хүрээнд боловсролын шаардлагыг хасах нь зүйтэй

    “Энэ хууль нь Малчид хувиар хөдөлмөр эрхлэгчдэд нэг удаа боломж олгож байгаа хууль юм. Хуулийн төслийг дэмжиж байна. Хэрэгжих хугацааны хувьд 2017.1.1-нээс хэрэгжих эхэлбэл яасан юм бэ. Үндсэн санхүүг бүрдүүлэх учраас ийм саналтай байна. Дуусах хугацаа нь нэг юмуу хоёр жил байвал ямар вэ. Өмнө нь нөхөн төлүүлэх хууль байсан. Хуулийн үйлчлэлийн хүрээнд боловсролын шаардлага тавигдсан байгаа. Үүнийг хасах нь зөв гэсэн байр суурьтай байна”
    УИХ-ын гишүүн Даваасүрэн: ”Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд орлого нэмэгдүүлэх чиглэлийн арга хэмжээнд анхаарал хандуулах хэрэгтэй.

    “ Хөдөөд энэ хямрал малчдын орлогот хүчтэй нөлөөлөсөн. Засгийн газрын зүгээс ”Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд орлого нэмэгдүүлэх чиглэлийн арга хэмжээнд анхаарал хандуулах хэрэгтэй. Журмаа хурдан гаргаасай. Журам хүлээгдээд байвал нөхөн төлөх хугацаа удаашраад байна байх. Нийгмийн даатгал төлөөгүй иргэд их байгаа. Тулгавал зарим нь төлж чадахгүй.

    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15:00 цагаас үргэлжилнэ.

  • Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв
    2016 оны 11 сарын 11
    Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү ойн хүрээнд Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.



    Хүндэтгэлийн арга хэмжээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн хамт олон, Монголын зохиолчдын эвлэл болон Улсын драмын эрдмийн театрын хамт олон оролцож, цэцэг өргөлөө.

4885 4886 4887 4888 4889 4890 4891
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 35 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 47 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 29 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 29 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 29 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 29 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК