зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5301 5302 5303 5304 5305 5306 5307
  • А.Урангуа:Охин маань гэр бүлдээ аз авчирч 20 сая төгрөг хожлоо
    2016 оны 2 сарын 03
    Нэгдүгээр сарын 31-ний өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Ц.Болдын гэр бүл 20 сая төгрөг хожжээ.

    20 сая төгрөг хожсон гэр бүлийн эзэгтэй А.Урангуа өнөөдөр гурван хүүхдийн хамт НӨАТУС төслийн нэгжийн байранд ирж 20 сая төгрөгийн эрхийн бичгээ гардан авлаа.

    Түүнтэй 20 сая төгрөг хожсон сэтгэгдлээс нь хуваалцлаа.

    А.Урангуа ”20 сая төгрөг хожсон баримт бол охиндоо юм авсан баримт байсан. Би тэр баримтыг бүртгүүлчхээрэй гээд нөхөртөө өгсөн юм.

    Манай нөхөр гэрийнхээ худалдан авалт хийсэн баримтуудыг бүртгүүлээд явдаг. Өчигдөр нөхрийг маань ажил дээрээ байхад нь ”ГТЕГ-аас ярьж байна. Та сугалаанаас 20 сая төгрөг хожсон байна” гэж хэлсэн гэсэн. Нөхөр маань тухайн үедээ итгээгүй, найзууд нь тоглож байгаа байх гэж бодоод юу ч гэсэн аккаунтаа шалгаад үзье гэж бодоод шалгасан байгаа. Тэгтэл үнэхээр 20 сая төгрөг хожсон байж. Өөртөө итгэхгүй, 20 саяын арын тэгүүдийг тоолж чадахгүй самгардаад ажлынхаа газрын хүнээр харуулж байж итгэсэн гэсэн.


    Над руу яриад хэлэхэд нь би бас итгээгүй. Хөхүүл хүүхэдтэй эхнэрээрээ тоглож болохгүй шүү гэтэл үнэхээр хожсон гэхээр нь л итгэсэн дээ.

    Манайх хоёр хүүтэй байж байгаад хонин жилд охинтой болсон. Охин маань гэр бүлдээ аз авчирч 20 сая төгрөг хожлоо”

    - Хонжвороороо юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

    - Одоогоор яг юу хийх ээ төлөвлөөгүй байна. Ямар ч гэсэн хамаатан садныхаа хүүхдүүдийг баярлуулна гэж бодож байна. Бас Цагаан сар болж байгаа юм чинь хөгшчүүлээ баярлуулна аа.

    - Баримтуудаа байнга л бүртгүүлдэг бололтой. Одоо хэчнээн төгрөгийн НӨАТ-ын буцаан авалт авахаар байгаа вэ?

    - Манайх одоогоор 18,000 төгрөгийн буцаан авалт авахаар болоод байгаа. Бүртгүүлж байгаа баримтууд маань баталгаажсан эсэх, хэдэн төгрөгийн урамшуулал авах зэрэг нь бүгд харагддаг болохоор амар байдаг.

    Ард иргэддээ хандаж баримтаа сайн бүртгүүлж байгаарай. Танд ч гэсэн аз ирнэ шүү гэж хэлмээр байна.


    НӨАТ-ын сугалааны хонжвороос ямар ч татвар авахгүй, 100 хувь эзэнд нь олгох юм байна.
  • НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    2016 оны 2 сарын 03

    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • ҮХЦ-ийн даргыг эгүүлэн татах асуудлаар хуульчид уриалга гаргалаа
    2016 оны 2 сарын 03
    Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхлээд байгаа. Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэхэд МАН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа энэ долоо хоногт дуусч байгаа бөгөөд Ж.Амарсанааг огцруулах асуудлыг нөгөөдөр чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.


    УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хууль зөрчин хэлэлцэж байна гэж буруушааж байгаа юм.


    УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн хэмээн Улсын дээд шүүх рүү албан бичиг илгээсэн. Энэ дагуу Дээд шүүхээс Ж.Амарсанааг эгүүлэн татах бичгийг УИХ-д хүргүүлсний дагуу ийнхүү чуулганаар хэлэлцэж эхлээд байгаа билээ.


    Тэгвэл уг асуудалтай холбогдуулан зарим хуульчид өнөөдөр уриалга гаргажээ.


    Уриалгад ”Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-ийг зөрчиж Үндсэн хуулийн цэцийн дарга, нэр бүхий гишүүдийг хууль бусаар эгүүлэн татах гэж буйтай холбогдуулан Хуульчид бидний зүгээс энэхүү уриалгыг УИХ-ын эрхэм гишүүн Танаа сонордуулж байна. Үндсэн хуулийг баталсан 1992 оноос эдүгээг хүртэл УИХ болон Цэц хоорондын харилцаанд үл ойлголцол гарч байсан хэдий ч тухай бүр Үндсэн хууль, бусад хуулийн дагуу шийдвэрлэгдсээр ирсэн. Учир нь Үндсэн хуулиар эдгээр байгууллагуудын эрх хэмжээг тодорхой зааж өгсөн бөгөөд үүнийг нэг мөр ойлгохуйцаар зохицуулсан юм. Гэтэл Цэцийг институци гэдгээр нь бус ямарваа нэг хувь хүн гэж харах, түүнд улс төрийн ашиг сонирхлоор хандах нь үндсэн хуулийн үзэл баримтлалыг ноцтой зөрчинө. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн “манаач”, түүнийг чандлан сахиулах баталгаа юм. Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхээ хэрэгүүлэх баталгаа нь гагцхүү Үндсэн хууль билээ. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн эрх зүйн байдлыг тогтоосон Үндсэн хуулийн заалтуудыг өргөтгөсөн нэмэлтийг ердийн хуулиар оруулж үүнээ үндэслэн гишүүдийг эгүүлэн татах гэж байгаа нь Үндсэн хуульчлагдсан институцийг буюу төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэмт хэргийн шинжтэй, төр ба ард түмний хоорондын дээд “гэрээ”-г цуцалж дарангуйлал тогтоох гэсэн ноцтой үйлдэл гэж бид үзэж байна.


    Цэцийн шийдвэр УИХ-ын таалалд нийцэх ѐсгүй, албагүй. Гэтэл Цэц хараат бус байдлаар ажиллаж УИХ-ын Үндсэн хууль зөрчиж баталсан шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул энэ институцийг улстөрийн байгууллага болгохоор санаархаж байгааг хэрхэвч зөвтгөх аргагүй юм. Иймийн тул Цэцийн шийдвэр гараагүй байхад Улсын Дээд шүүхийн саналыг зохих ѐсоор авалгүйгээр, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах хууль бус шийдвэрийг бүү гаргаач хэмээн УРИАЛЖ байна.

    Үндсэн хуулиа дээдлэн сахигтун!


    ХУУЛЬЧ

    Г.БАЯРХҮҮ, Ц.МОНГОЛ, О.АЛТАНГЭРЭЛ, Д.МИЕЭГОМБО, Б.ЭНХБАЯР, Б.ЦОЛМОН, Ч.АМГАЛАНБАЯР, Ч.ЖАДАМБА, Г.БАТБАЯР, Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ, Н.ЭРДЭНЭБИЛЭГ, Б.ОЮУНТУУЛ, Г.УУГАНБАЯР, Б.ОЮУ, Г.ТЭГШЭЭ, Р.МӨНХЗУЛ, С.ЦЭНД, Н.СЭРСЭНДЭМИД, Т.ТӨМӨРБААТАР, С.БАЯНМӨНХ, Г.ЦЭРЭННЯМ, М.ДОЛГОРСҮРЭН, Ц.ЖАРГАЛ, И.ЧИМИДБАДАМ, В.ОЮУН-ЭРДЭНЭ, Б.ӨЛЗИЙСАЙХАН В.ЕСӨНТӨМӨР” гэжээ.



    IFrame

    Т.Энхэлээ
  • Л.Гүндалай оюуны өмч хулгайлсан эсэхээ мэдээлнэ
    2016 оны 2 сарын 03
    МУСТА дуучин Д.Дариймаа дуулж олны хүртээл болгосон “Монголоороо байгаасай” хэмээх дууг “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай дуулж, клип хийлгэсэн нь олон нийтийн цахим сүлжээгээр тархаад буй. Тэрбээр дууны шүлгийг зохиосон Б.Цогжилт, хөгжмийн зохиолч Баян нараас албан ёсны зөвшөөрөл аваагүй аж. Тиймээс уг дууг өмчлөх эрхтэй уран бүтээлчид оюуны өмч хулгайлсан хэргээр шалгуулахаар болсон гэнэ. Үүнтэй холбогдуулан гишүүн асан Л.Гүндалай маргааш “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл хийх болсноо зарлалаа.
  • Эдийн засгийн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
    2016 оны 2 сарын 03
    Эдийн засгийн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
  • Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам
    2016 оны 2 сарын 03
    УИХ-аас 2015 оны 7 сарын 8-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийг шинэчлэн батласан бөгөөд уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Хууль зүйн сайдын 2015.08.28-ны өдрийн А/187 дугаар тушаалаар “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг баталсан.
    Журмыг 2015 оны 9 сарын 1-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан боловч оноо тооцох техник технологи, программ хангамж, бэлтгэл ажлын хувьд тооцох боломжгүй байсан ба 2016 оны 2 сарын 1-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллаж байна.
    Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдсэн бөгөөд зөвхөн хасах биш зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулж өгсөн.
    Журамд зааснаар зөрчлийн онооны дээд хэмжээ 10 байхаар заасан бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчснөөс хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулдаг доорх 18-н тохиолдолд хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах хэмжээгээр хасхаар заасан:

    1 оноо хасах тохиолдолууд
    1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /192.000/
    2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолооч /48.000, 19.200/
    3. Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолооч /9.600/
    4. Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолооч /9.600/
    5. Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолооч /19.200/
    6. Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолооч /19.200/
    7. Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолооч /96.000, 192.000/

    a. 2 оноо хасах тохиолдолууд
    8. Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч /192.000/
    9. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /96.000/
    10. Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолооч /96.000/
    11. Зам тээврийн осолд холбогдсон жолооч ЗХД-д заасан үүргээ биелүүлээгүй жолооч /96.000/
    12. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолооч /19.200/
    13. Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн жолооч /19.200/
    14. Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолооч /9.600/
    15. Механикжсан ТХ-ийн ажлын тоормозны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч /48.000/

    3 оноо хасах тохиолдолууд
    16. Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолооч /48.000/
    17. ТХ-ийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой, хууль тогтоомж зөрчсөн жолооч /96.000/

    5 оноо хасах тохиолдол
    18. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолоочоос хасна.
    Зөрчлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин ЗХАБТХ, тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлийн хасагдсан оноог сэргээж, Мөн зөрчил гаргалгүй 2 жил өнгөрсөн тохиолдолд 10 оноог сэргээж урамшуулна гэж заасан.
  • АСЕМ-ын зочдод үйлчлэх машиныг ”Моннис” компани хариуцаж ажиллана
    2016 оны 2 сарын 03

    АСЕМ-д цагдаагийн 53 хөтөч машиныг захиалжээ
  • Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
    2016 оны 2 сарын 03
    УИХ-ын Тамгын газар ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
  • Сумдуудад хүчингийн хэрэг танхайн хэргээс давамгайлж байна
    2016 оны 2 сарын 03
    Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сард харьяалан хяналт тавин ажилладаг Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Есөнзүйл, Бүрд, Өлзийт, Баян-Өндөр сумдын 2015 оны эрүүгийн нөхцөл байдлыг судаллаа.

    2015 онд тус прокурорын газрын харьяалан ажилладаг сумдад нийтдээ 206 гэмт хэрэг үйлдэгдсэн ба гэмт хэрэг үйлдэгдсэн сумдаар нь авч үзвэл Баян-Өндөр суманд 15 хэрэг буюу 7.9 хувь, Хархорин суманд 68 хэрэг буюу 34.8 хувь, Бат-Өлзий суманд 29 хэрэг буюу 14.8 хувь, Хужирт суманд 43 хэрэг буюу 22 хувь, Есөнзүйл суманд 13 хэрэг буюу 6.6 хувь, Бүрд суманд 13 хэрэг буюу 6.6 хувь, Өлзийт суманд 14 хэрэг буюу 7.1 хувь нь тус тус үйлдэгджээ.

    2015 онд үйлдэгдсэн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулахад 27 хэрэг буюу 11.5 хувиар буурсан байна.

    Дээрх сумдуудад үйлдэгдсэн гэмт хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл хүчиндэх гэмт хэрэг 8 буюу 3.9 хувийг, танхайрах гэмт хэрэг 2 буюу 1 хувийг, бусдын биемахбодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг 84 буюу 40.8 хувийг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4 буюу 1.9 хувийг, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 91 буюу 44.2 хувийг, Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг 7 буюу 3.4 хувийг, бусад төрлийн гэмт хэрэг 10 буюу 4.8 хувийг тус тус эзэлж байна.

    Дээрх хэргүүдээс хүчиндэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүд 8.2-62.5 хувиар, мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 5 буюу 14.7 хувиар өсчээ.

    Дээрх эрүүгийн нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, тус прокурорын газраас сумдын гэмт хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай оролцож, тодорхой ажил зохион байгуулан үр дүнг тооцож ажиллах талаар харьяа 7 сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга нарт прокурорын мэдэгдэл, Засаг дарга нарт танилцуулга бичиж хүргүүлсэн байна.
  • Эко констракшны Кинг таур иргэдийн тав тухыг алдагдуулж байна гэв
    2016 оны 2 сарын 03
    Эко констракшны Кинг таур хотхоны зарим оршин суугчаас байрны 0 давхарт буюу гражид авто угаалага ажиллуулж, тав тух алдагдуулж байгаа талаар бидэнд мэдээлэл өглөө.

    Үнэхээр угаалга ажлуулж байгаа эсэхийг бид газар дээр нь очиж нягталж үзэхэд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвөөрөл гээд харуулчих зүйл байсангүй. Харин уг авто угаалгыг хариуцсан гэх хүн байрны оршин суугчид зөвшөөрсөн гэсэн гарын үсэг бүхий бичиг үзүүлж, зөвшөөрөл болон холбогдох асуудлаар тодруулах утасны дугаар өгснөөр холбогдоход хариу өгсөнгүй.

    Уг авто угаалга нь 24 цагаар ажилладаг бөгөөд шөнөжин тачигнах комтрессорын дуу чимээнд нэг давхрын айлууд нь унтаж амарч ч чаддагүй гэж учирлаж байв. Үүнээс гадна байрны хоёр давхарт нь төрөөд удаагүй нялх хүүхэдтэй айл байдаг бөгөөд хүүхэд нь зогсоо зайгүй ажиллах моторын дуунд байнга цочиж сэрэн уйлдаг талаар оршин суугчдын фэйсбүүк групп дээр бичигдэж байсан. Сөрөг асуудал үүгээр ч дуусахгүй уг автоугаалгын лаг шавар бохирын шугамыг удаа дараа бөглөж, бохир усны шугам задарч, граж усанд автаж байсныг оршин суугчид хэлж байсан.

    Иргэдийн яриагаар уг авто угаалгын газрыг Эко констракшны захирлын “дүү” ажиллуулдаг гэнэ. Ер нь ийн байрны доор угаалга ажиллуулж байгаа нь хэр зохимжтой вэ? Энэ нь цаашлаад барилгад чийгшил, мөөгөнцөр үүсэх үндэс болж иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ч нөлөөлөхийг үгүйсгэх газаргүй. Ийм энэ бүгдийг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар болон холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах биз ээ.
  • Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-аар “УБТЗ”-ын Зорчигч үйлчилгээний төвийн шинэчлэлтэй танилцлаа
    2016 оны 2 сарын 03
    Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг зорчигчдын тав тух, өнөөгийн соёлын хэрэгцээг ханган Зорчигч үйлчилгээний төв буудал буюу иргэдийн нэрлэж заншсанаар Төв вокзалд засвар шинэчлэлийн ажлыг 245 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Энэ буудалд зургийн галерей, татваргүй барааны дэлгүүр, уншлагын танхим, бизнесийн уулзалтын өрөө, эмийн сан, валют солих төвийг бий болгожээ.
  • Гал түймэрт угаартсан байсан 4 хүүхэд 2 том хүнийг эсэн мэнд аварчээ
    2016 оны 2 сарын 03
    Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4 дүгээр гудамжинд “Хархираа” хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг шөнийн 03:32 цагт ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 18, 26, 29 дүгээр ангийн тасгуудыг очиход 15х12 хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна.
    Уг гал түймрийн утаанд 14 настай, эрэгтэй 2 дугаар давхрын баруун хойд талын жижиг өрөөнд угаартаж ухаангүй байдалтай байсныг Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч, ахмад М.Ганзориг, Аврагч, гал сөнөөгч, ахлагч Б.Содномцэрэн, ахлагч Д.Хасбазар нар эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулан ХХУХбаг ашиглан аварч гарган НТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгч амь насыг нь авран хамгаалсан байна.
    Мөн гал түймэрт 35-40 орчим насны эрэгтэй, эмэгтэй, 6 настай эмэгтэй, 15 настай эмэгтэй, 13 настай эрэгтэй нар угаартсан байсныг аварч гарган НТТТ-ийн 103-ын эмч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эсэнд мэнд хүлээлгэн өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • НӨАТ суутган төлөгч нарт зориулсан сургалт болно
    2016 оны 2 сарын 03

    Share
    PrintFriendly
    Facebook
    Twitter
    Email
    [ НӨАТ суутган төлөгч нарт зориулсан сургалт болно ]
    НӨАТ суутган төлөгч нарт зориулан ebarimt.mn цахим хуудсанд НӨАТ-ын цахим падаан үүсгэх, НӨАТ-ын цахим тайлан гаргах болон анхаарах асуудлууд сэдвээр сургалтыг ГТЕГ болон МҮХАТ-аас хамтран зохион байгуулж байна.
    Сургалтанд урдчилан бүртгүүлэх шаардлагаггүй, төлбөргүй бөгөөд МҮХАТ-ын 1 давхрын их танхимд 2016 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдөр доорх хуваарийн дагуу зохион байгуулна.

    1. ЧД, ХУД II сарын 3-нд 10.00-12.00
    2. БЗД, НТГ II сарын 3-нд 14.00-16.00
    3. УТОХГ, СХД II сарын 4-нд 10.00-12.00
    4. БГД, СБД II сарын 4-нд 14.00-16.00


    Сургалтын үеэр ГТЕГ-ын дэргэдэх НӨАТ-ын Урамшууллын Системийг хөгжүүлэх төслийн нэгж болон МҮХАТ-аас кассын машин борлуулж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдааг 2016 оны 2 дугаар сарын 3,4,5-ны өдрүүдэд зохион байгуулах тул ”Бизнес эрхлэгч” та бүхэн өөрийн үйл ажиллагаандаа тохируулан төлбөрийн баримт гаргах олон төрлийн шийдлээс сонголтоо хийх боломжтой юм.
  • Х.Төмөрбаатар:Кассын машингүй бол торгууль ногдуулна
    2016 оны 2 сарын 03
    Нийслэлийн Засаг дарга, ГТЕГ-ын даргын хамтарсан НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах тухай захирамж нэгдүгээр сарын 26-ны өдөр гарсан. Уг захирамжийн дагуу НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шалгалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн татварын газрын дарга Х.Төмөрбаатар, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ.





    Хяналт, шалгалтын үйл ажиллагааг Нийслэлийн татварын газар, Цагдаагийн ерөнхий газар, НМХГ хамтран хэрэгжүүлэхээр дүүрэг бүрт хамтарсан ажлын хэсэг томилсон байна. НӨАТ-ын хууль шинэчлэн батлагдахын зэрэгцээ Татварын хуулийн татвар төлөгчийн үүрэг хэсэгт Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин “хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин” хэрэглэх тухай нэмэлт оруулсан. Энэхүү хуулийн заалтын хэрэгжилтийг хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиж үүргийн биелэлтийг шалгах гэнэ. ГТЕГ-аас хуулийн дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эсвэл түүнийг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар болжээ.



    Энэ талаар Нийслэлийн татварын газрын дарга Х.Төмөрбаатар “НӨАТ-ын урамшууллын систем төдийлөн сайн хэрэгжихгүй, аж ахуй нэгжүүд кассын машинаар үйлчлэхгүй байна. НӨАТ-ын тухай хуулинд кассын машин хэрэглэнэ гээд заачихсан байгаа. Тиймээс кассын машин нэвтрүүлэхгүй, баримт хэвлэж өгөөгүй ААН-д захиргааны хариуцлага тооцож шийтгэл ногдуулна. Мөн татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуулиар тодорхой хариуцлага ногдуулах хуулийн заалт байгаа” хэмээв.



    Нийслэлд 80 гаруй мянган аж ахуй нэгж байдаг. Нийт ААН-д мэдэгдэл тарааж, шаардах хуудас хүргүүлсэн. Гэсэн ч хуулийн хэрэгжилт сул байгаа учраас шийтгэлийн арга хэмжээ буюу торгууль ногдуулахаар болжээ. НӨАТ-д холбогдсон татвар төлөгчийн тоо одоогоор 22 мянга, хэвлэсэн баримтын тоо 4 сая 950 мянга байгаа юм байна.

  • ”Төгсгөлгүй” танго балетыг толилуулна
    2016 оны 2 сарын 03
    ”Төгсгөлгүй” танго оалетыг толилуулиа

    Дуурь бүжгийн эрдмийн теат- рын уран бүтээлчид ‘Төгсгөлгүй” танго балетыг энэ сарын 13,14-нд толилуулна. Тангог балеттай хослуулан дэглэсэн уг бүтээлийн гол дурд тус театрын гоцдол бүжигчин АЭрдэнэболд, Б.Саруул, О.Анужин нар бүжиглэнэ.
    Туслах дүрд Б.Баасансурэн, У.Анужин, Б.Пүрэв-Очир нар тоглох аж. Өнөөгийн нийгэм, тэр дундаа уран бүтэзлчдийн амьдрал, хайр дурлальш тухай өгүүлдэг тус бүтэзлийн хөгжмийг Х.Алтангэрэл бичсэн бөгөвд удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд, бүжиг дэглээчээр Э.Эрдэнэжаргал, ерөнхий зураачаар Г.Ганбаатар нар ажиллана.

    Дашрамд дурдахад, ДБЭТ- ынхан уг бүтээлийг 2014 оны ар- ванхоёрдугаар сард анх үзэгчдийн хүртээл болгосон юм.
  • УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ
    2016 оны 2 сарын 03
    УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ
  • “Галзуу хурд” -ын шинэ анги гарна
    2016 оны 2 сарын 03
    “Галзуу хурд” –ын шинэ анги гарна

    ‘Галзуу хурд” киноны найм- дугаар ангийн зураг авалт эхэлжээ. Киноны зураг авалт
    АНУ, ОХУ, Исланд, Куба Улсад болох гэнэ. Найруулагч Ф.Гэри Грей шинэ киноныхоо талаар хэлэхдээ, ирэх оны дөрөвдүтээр сард үзэгчдэд хүрнэ. Шинэ ангид өмнөх ангиудад гарч байгаагүй сонин, содон үйл явдлууд өрнөнө. Тиймээс сэтгэл догдолж байна хэмээн “AFP” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин Москвагийн удирдлагууд шинэ ангийн зураг авалтыг Орос улсад хийх зөвшөөрөл хараахан олгоогүй байгаа гэнэ. Сонирхуулахад, “Галзуу хурд 7” зөвхөн Америкаас 300 сая ам.долларын ашиг олсон бол олон улсаас 1.4 тэрбум ам.доллар олжээ.
  • “Хөхөө намжил” дуурийг тоглоно
    2016 оны 2 сарын 03
    Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын-6,7-нд Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийг тайзнаа тоглохоорзэхэжбайна. Ардтүмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн эл дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, байсан бол 1998 онд шинэчилж тайзнаа тавьсан байдаг. Уг дуурьт морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулдаг билээ. Ардын жүжигчин, төрийн шагналт Л.Мөрдорж хөгжмийг зохиож, төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар цомнолыг нь бичсэн тус дуурийг өдгөө УДБЭТ-ын уран бүтээлчид сэргээн тавьж, үзэгчдэд хүргэж буй юм.

  • Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барив
    2016 оны 2 сарын 03
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2016.02.03/ Улсын Их Хурлын гишүүн А.Бакей өргөн мэдүүллээ.

    Нийтийн сонсголын тухай хуулиар Улсын Их Хурал нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсголыг зохион байгуулах дэгтэй болох, мөн хуулийн 18.7-д Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах шаардлага үүсчээ. Иймд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Батцэрэг, Н.Энхболд нар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан байна.
    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороодод хууль тогтоомжийн, томилгооны, ерөнхий болон төсвийн хяналтын сонсголыг хэрхэн зохион байгуулах, сонсголын хуралдааны журам, дэгийг зохицуулсан бүлэг шинээр нэмэхтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан талаараа Улсын Их Хурлын даргад танилцуулав.
    Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтаар Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг тогтоох бөгөөд уг журам нь Нийтлэг үндэслэл, сонсгол зохион байгуулах үндэслэл, сонсголын бэлтгэлийг хангах, сонсголыг зохион байгуулах гэсэн хэсгүүдээс бүрдэх юм байна. Уг журам нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн сонсголыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах аж.

    Эдгээр хууль, тогтоолын төсөл батлагдсанаар Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэж, хууль хоорондын уялдаа холбоо хангагдана. Түүнчлэн нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий этгээдүүд сонсголыг зохион байгуулах нэгдсэн стандарт, дэгтэй болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Бүргэдчин охин хүүхэлдэйн кинонд мөнхрөнө
    2016 оны 2 сарын 03
    Бүргэдчин охин хүүхэлдэйн кинонд мөнхрөнө
5301 5302 5303 5304 5305 5306 5307
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    7 цаг 23 мин
  • Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
    7 цаг 37 мин
  • "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" өндөрлөлөө
    8 цаг 15 мин
  • Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 56 мин
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
    9 цаг 40 мин
  • “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    9 цаг 48 мин
  • Даншиг наадмын 256 бөхийн барилдаанд Өмнөд Солонгосын 3 бөх барилдана
    10 цаг 11 мин
  • Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
    10 цаг 15 мин
  • Д.Цогтбаатар: Тамхины хууль бол хамгийн амжилттай хэрэгжсэн хуулиудын нэг
    10 цаг 21 мин
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    10 цаг 38 мин
  • Д.Батлут: Үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
    11 цаг 9 мин
  • "ТЭЦ III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    11 цаг 18 мин
  • Интермед эмнэлгийн хуульч: Буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтооно
    11 цаг 39 мин
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    11 цаг 45 мин
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
    11 цаг 52 мин
  • Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
    12 цаг 37 мин
  • Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
    12 цаг 52 мин
  • Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    12 цаг 58 мин
  • Шадар сайд С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
    13 цаг 8 мин
  • Амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газрынхаа аюулгүй байдлыг шалгаж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхийг зөвлөж байна
    13 цаг 17 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК