-
2016 оны 4 сарын 22
Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна. 2009 оны НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг Эх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар болжээ. Энэхүү өдрийг АНУ-д 1970 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 1990 он гэхэд дэлхийн 140 гаруй оронд тэмдэглэдэг болсон байна.
Жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдрийг 2016 онд “Trees for the Earth” буюу “Дэлхийдээ мод тарьцгаая” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. 2020 онд тохиох Эх дэлхийн өдрийн 50 жилийн ойгоо угтан 7,8 тэрбум мод тарих зорилгодоо дэлхийн хүн нэг бүрийг уриалан дуудаж байна.
Энэ өдөр хүссэн хүн бүхэн гудамж талбайгаа зүлэгжүүлэх, засаж янзлах үйлст оролцох боломжтой юм.
-
2016 оны 4 сарын 22
Монгол Улсын Их Хурал Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалт /АСЕМ/-ын хүрээнд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалт нь Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын хүрээнд болох хэд хэдэн цуврал арга хэмжээний эхнийх нь юм.
Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын Бэлтгэл хурал өнөөдөр /2016.04.21/ 15 цаг 30 минутад Төрийн ордны хуралдааны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун даргалж, Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад хүрэлцэн ирсэн улс орнуудын парламентын төлөөлөгчид оролцлоо.
Хуралдаан даргалагч Ази-Европын парламентын түншлэлийн энэ удаагийн уулзалтад одоогоор дэлхийн 32 орны парламентын төлөөлөгчид оролцохоор ирээд байгааг хуралдааны эхэнд дуулгаад маргааш нээгдэх Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын хөтөлбөрийн төслийг парламентын гишүүдэд танилцуулсан юм.
Ази, Европын парламентын түншлэлийн хуралдааны дэгийн дагуу Нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд даргална. Энэ удаагийн уулзалт нь “Ази-Европын парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд явагдах бөгөөд “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” гэсэн сэдвээр хоёр салбар хуралдаан хийх юм.
Бэлтгэл ажлын энэ удаагийн хуралдаанаар Ази-Европын парламентын түншлэлийн хуралдааны журмын дагуу хоёр салбар хуралдаан болон нэгдсэн хуралдаануудад илтгэл тавих орнуудын төлөөлөгчдийг хэлэлцэж тогтов. Уулзалтын орчуулгыг англи, монгол, орос, хятад, япон, итали хэлээр явуулах юм байна.
Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны 09 цагаас Төрийн ордны Их танхимд болж, уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээж үг хэлнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ази, Европын парламентын түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо нар үг хэлэх юм.
Бэлтгэл ажлын хурлын дараа Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын Төслийн /баримт бичгийн/ хорооны хуралдаан болж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун даргалав. Төслийн хорооны хуралдаанаар Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаас гаргах Тунхаглалын төслийг хэлэлцлээ. Тунхаглалын төслийг уулзалтад оролцох орнуудын парламентын төлөөлөгчдөд урьдчилан хүргүүлж, ирүүлсэн саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж эцсийн хувилбарыг уулзалтад оролцож буй орнуудын парламентын төлөөлөгчдөд тараасан байна.
Ази-Европын парламентын түншлэлийн хуралдааны журамд Тунхаглалын баримт бичгийг хэрхэн хэлэлцэж батлах талаар тодорхой заасан байдаг аж. Энэ дагуу хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн С.Оюун Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаас гаргах Тунхаглалын төслийг заалт тус бүрээр нь парламентын гишүүдэд уншиж танилцуулан саналыг нь сонсов. Төслийн хорооны хуралдаанд оролцсон парламентын төлөөлөгчид Тунхаглалын төсөлтэй холбогдуулан саналаа хэлж, төслийн зарим заалтыг өөрчлөн найруулах, утга агуулгыг сайжруулах зэрэг засвар оруулан нэгдсэн байр суурьт хүрсэн тул Тунхаглалын төслийг маргааш үдээс хойш болох Нэгдсэн хоёрдугаар хуралдаанд оруулж батлуулахаар тогтов.
Тунхаглалын төслийг хэлэлцэхэд Ази, Европын улс орнуудын парламентын төлөөлөгчид маш идэвхтэй оролцож, үнэтэй санал гаргаж төсөлд тусгуулан ажил хэрэгчээр хандсанд нь Төслийн хорооны хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун талархал илэрхийллээ. Тунхаглалын төслийг хэлэлцсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Төслийн хорооны хурал даргалагч С.Оюун Нэгдсэн хуралдаанд танилцуулах юм байна.
Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын төгсгөлд Тунхаглалыг батлах бөгөөд энэхүү баримт бичигт Ази-Европын парламентын түншлэлийн үүрэг болон хоёр тивийн цаашдын хамтын ажиллагаанд гүйцэтгэх парламентчдын үүрэг, оролцоог тусгахаар төлөвлөжээ. Уг Тунхаглал нь дэгийн дагуу АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр танилцуулагдах юм байна.
Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад нийт 32 орон (Монгол Улсыг оролцуулан) болон Европын Парламентаас 150 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна. Үүний дотор Энэтхэг, Тайланд, Итали (Сенатын танхим) гэсэн 3 улсын парламентын дарга, Австрали, Польш, Унгар, Вьетнам, Индонези, Финланд, Итали (Төлөөлөгчдийн танхим), Испани гэсэн 8 улсын парламентын дэд дарга нар оролцохоо нотлоод байна.
Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар Үндэсний хороо байгуулагдаж, даргаар нь Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж ажиллаж байна. Мөн ажлын хэсэг байгуулагдаж, ахлагчаар нь Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ажиллаж байгаа юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 22
Монголын кино урлагт тэр дундаа аймшгийн кинонд нэгэн кино шинээр нэмэгдэж байгаа нь “Ядуугийн зовлон-2” юм. Тэрээр кино урлагийг тэргүүлэгч чадварлаг хамт олны хөдөлмөрөөр бүтэж буй тус кино энэ сарын 22-ний өдөр буюу баасан гарагт бүх кино театруудаар гархад бэлэн болжээ.
Киноны Хүдэрийн дүрд МУГЖ Д.Хүрэлхүү, Уянгын дүрд А.Адилцэцэг дахин тоглосон бөгөөд Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун, МУСТА П.Эрдэнэзаан нар дүр бүтээсэн байна.
Кино эхлэхээс дуусах хүртэл үзэгчдийг уйдаахгүй дэлгэцийн өмнө барьж чадна гэдгээ кино багийнхан ам бардам хэлээд байгаа. “Ядуугийн зовлон-1” УСК одоогоос 18 жилийн өмнө үзэгч түмэнд хүрч өнөөдрийг хүртэл яригдсан сэдэв. Тэгвэл “Ядуугийн зовлон-2” ч мөн адил гарч эхлэхээсээ өмнө олны ярианы сэдэв болоод байгаа бөгөөд гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулах нь дамжиггүй биз.
-
2016 оны 4 сарын 22
Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ
: 2016-04-22 10:27:05 : 765
УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн ”Баянгол” зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг ”Баялагийн хувь”, ”Түмэн хишигтэн” гэх хоёр компанид энэ сарын 11-ны өдөр ЦЕГ-ын газраас санхүүгийн шалгалт хийсэн.
Тэгвэл эл шалгалтын талаар дөнгөж сая ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, шалгалтын үеэр Х.Баттулга нь нэр дурдагдаж буй хоёр компанид ямар нэгэн хувь эзэмшдэггүй болохыг олж тогтоосон байна.
Харин хуулийн байгууллагад саатуулагдан шалгагдаж буй түүний туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгийг захиран зарцуулсан болох нь шалгалтын явцад илэрсэн талаар мэдээллээ.
Энэ тухай дэлгэрнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
-
2016 оны 4 сарын 22
Лаосын Үндэсний Ассемблейн чуулганд тус улсын шинэ Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явагдаж, санал хураалтын эцсийн дүнгээр Коммунист Намын дарга Боуннханг Ворачит Лаосын Ерөнхийлөгчөөр сонгогдон, томилогдсон байна. Боуннханг Ворачит томилогдсоныхоо дараа ”Улс орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэх сайн бөгөөд үнэнч шударга Ерөнхийлөгч байхаа амлаж байна. Миний бие Лаос улсын хууль дүрмийг чандлан сахиж, сайн туршлагыг эх орондоо нэвтрүүлж, Засгийн газрын бодлогын дагуу үйл ажиллагаа явуулахын сацуу энхийн, ардчилсан зарчмын дагуу улсынхаа гадаад бодлогыг бэхжүүлэхийг хичээн ажиллах болно” хэмээжээ.
Лаосын Гадаад Хэргийн Сайдын албыг хашиж байсан Тонглун Сисулит мөн 99 хувийн саналаар тус улсын Ерөнхий Сайдаар сонгогдсон байна. Шинэ Ерөнхий Сайд 18 сайд бүхий танхимаа бүрдүүлжээ. Лаос улсын шинээр сонгогдоод байгаа хоёр удирдагч хоёулаа олон ургальч үзэлтэй улс төрчид бөгөөд хөрш зэргэлдээх АСЕАН-ы гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа зузаатгах асуудлыг чухалчилж байгаа ажээ. Лаос улс мөн энэ жил АСЕАН хэмээх бүс нутгийн энэхүү томоохон байгууллагыг тэргүүлж байгаа билээ.
-
2016 оны 4 сарын 22
Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ
: 2016-04-22 10:27:05 : 765
УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн ”Баянгол” зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг ”Баялагийн хувь”, ”Түмэн хишигтэн” гэх хоёр компанид энэ сарын 11-ны өдөр ЦЕГ-ын газраас санхүүгийн шалгалт хийсэн.
Тэгвэл эл шалгалтын талаар дөнгөж сая ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, шалгалтын үеэр Х.Баттулга нь нэр дурдагдаж буй хоёр компанид ямар нэгэн хувь эзэмшдэггүй болохыг олж тогтоосон байна.
Харин хуулийн байгууллагад саатуулагдан шалгагдаж буй түүний туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгийг захиран зарцуулсан болох нь шалгалтын явцад илэрсэн талаар мэдээллээ.
Энэ тухай дэлгэрнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
-
2016 оны 4 сарын 22
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд боллоо. Хуралдаанаар Эх хүүхдийн эндэгдэл, Улаанбурхан өвчний талаар мэдээлэл сонслоо.
Асуудлыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат танилцууллаа.
Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн 9 орны тоонд орсон бөгөөд эх хүүхдийн эндэглийг бууруулах, ХДХВ/ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх гэсэн ЭМ-ийн зорилтуудын хүрээнд 1000 амьд төрөлтөд ногдох нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 63,4 байсан бол 2015 онд 15,3 болж 4,1 дахин, 1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 87,5 байсан бол 2015 онд 18,4 болж 4,7 дахин, эхийн эндэгдэл 2015 онд 100 000 амьд төрөлтөд 26 болж 1990 оны түвшинээс 7,6 дахин буурсан байна. Улсын хэмжээнд он гарсаар 15540 тохиолдол бүртгэгдсний 7808 /50,2 хувь/ нийслэл хотод бүртгэгдсэн байна. Тав хүртэлх насны 491 хүүхдийн эндэгдэл бүртгэгдсний 427 буюу 87 хувь нь нэг хүртэлх насанд эндсэн байна.
Харин Улаанбурхан өвчлөл, нас баралтын мэдээллийг өнгөрсөн жилүүдтэй харьцуулж танилцуулвал
2001 онд өвчлөл-10677, нас баралт-7
2002 онд өвчлөл-2015, нас баралт-3
2003 онд өвчлөл-18, нас баралт-0
2004-2005 өвчлөл-0, нас баралт-0
2006-2009 өвчлөл-72, нас баралт-0
2010-2014 өвчлөл-0, нас баралт-0
2015 онд өвчлөл-23464, нас баралт-8
2016 он /04 сарын эхний долоо хоног хүртэл/ өвчлөл 15540, нас баралт-62 /0,3 хувь/
Салбар яам, газар, эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон ажилтан, албан хаагчид шаардлагатай, боломжтой бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Одоогоор халдварын дэгдэлт тогтворжсон гэж нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат мэдээллээ. Өвчлөгсдийн насны байдлыг харвал их, дээд сургуулийн оюутан, бага насны, нярай хүүхдүүд өвчлөх тохиолдол их байна. Олон Улсын жишгээс Улаанбурхан халдвар дэглэлтийн үед хорио цээр тогтоодоггүй, тус өвчний халдварыг дархлаажуулалт, вакцинаар урьдчилан сэргийлж, эмчилдэг байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дутагдалтай тоног төхөөрөмж, дархлаажуулалтын вакцин нийлүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан саналын дагуу тохиолдол өндөртэй байгаа их, сургуулийн оюутан, бага насны хүүхэд зэрэг 300 мянга гаруй иргэнийг сайн дурын вакцинд хамруулах ажил 5 дугаар сард явагдана. Тиймээс их, дээд сургуулийн захиргаанаас суралцагсдыг сайн дурын вакцинд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах шаардлагатай байгаа гэдгийг хэллээ. Вакцин хийх тусгай цэгүүдийг нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд байршлууд ирэх долоо хоногт тодорхой болно гэлээ.
Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүд дархлаагаа сайжруулж, хүүхдээ хөхний сүүгээр хооллох”-ыг зөвлөж байна. Ингэснээр 0-6 сартай хүүхдүүд ямар нэгэн халдварт өвчнөөр өвчлөхгүй байх магадлал өндөр болно гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд шаардлагатай төсвийг шийдвэрлэж ирсэн. Цаашдаа ч энэ бодлогоо үргэлжлүүлж ажиллана” гэдгийг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 22
14 нам, хоёр эвсэл, 79 бие даагч мөрийн хөтөлбөртөө
-
2016 оны 4 сарын 22
Увс аймгийнхан нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаа өргөтгөх хүсэлтэй байна
-
2016 оны 4 сарын 22
Мексикийн булангийн өмнөд эргийн Коатзакоалкос хотод байрлах газрын тосны үйлдвэрт томоохон хэмжээний дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлтийн улмаас олон арван хүн бэртэж гэмтэн,13 хүн нас барсан талаар Мексикийн эрх баригчид мэдээлж байна. Дэлбэрэлт орон нутгийн цагаар лхагва гаригийн өдрийн 3 цаг 15 минутанд, Клорадос3 нэртэй химийн үйлдэрт болсон байна. Уг химийн үйлдвэр нь Мексикийн төрийн өмчит газрын тосны Пемекс компанитай хамтран ажилладаг Мексихем компаний үйлдвэр байжээ. Дэлбэрэлтийн дараах тэнгэрт дэгдсэн хар утаа бүхий дүрс бичлэгийг Мексикийн төв телевизээр шууд дамжуулсан байна. Төрийн өмчит газрын тосны Петролеос Мексиканос буюу товчоор Пемекс компаний зүгээс хийсэн мэдэгдэлд 30 ажилтан бэртэж, гэмтсэн гээд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн компаний зүгээс галыг бүрэн хяналтандаа аваад байгаа гэсэн боловч аюулгүй байдлын үүднээс ард иргэдийн үйлдвэрийн бүсээс хол байхыг онцгой анхааруулсан байна.
-
2016 оны 4 сарын 22
зам талбайг угааж байна
-
2016 оны 4 сарын 22
Сурагчид уран хөдөлгөөнт гимнастикаар өрсөлдөж байна
-
2016 оны 4 сарын 22
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт,төрийн хүндэтгэлийн концертийн найруулга, хөтөлбөрийн төслийг сонгон шалгаруулах ажлын удирдамж
2 цаг 30 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт,төрийн хүндэтгэлийн концертийн найруулга, хөтөлбөрийн төслийг сонгон шалгаруулах ажлын удирдамж
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах төслийг нээлттэй сонгон шалгаруулна.
Нэг. Зорилго
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн концертыг төрөө хүндэтгэн, түүх, соёл, уламжлалаараа бахархах, наадамчин олны сэтгэлд нийцэхүйцээр зохион байгуулахад оршино.
Хоёр. Хамрах хүрээ
Монгол улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой.
Гурав. Төсөл хүлээн авах хугацаа
Сонгон шалгаруулалтад оролцогч нь төслөө битүүмжлэн ирүүлэх ба төслийг 2016 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн 10:00-17:00 цаг хүртэл Нийслэлийн Соёл урлагийн газарт бүртгэж хүлээн авна.
Дөрөв. Төсөлд тавигдах ерөнхий шаардлага
“Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол”-ыг зохион байгуулах төсөлд тавигдах шаардлага:
Төслийн утга санаа, зохион байгуулалтыг Үндэсний их баяр наадмын тухай хууль, төрийн ёслол хүндэтгэлийн дэг журамд нийцүүлсэн байх;
Монгол төрийн түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлал, бахархалыг агуулсан байх;
Нээлт болон хаалтын үйл ажиллагаа нь уялдаа холбоо бүхий төгс шийдэлтэй байх;
Утга агуулга, зохион байгуулалтын хувьд өмнөх жилүүдэд зохион байгуулагдсан арга хэмжээний найруулга, утга санаа, арга хэлбэрийг хуулбарлаагүй, шинэлэг байх, мөн уран бүтээлчид, үзэгч иргэд жуулчдын аюулгүй байдлыг хангасан байхаар төлөвлөсөн байх;
Найруулга утга санааг тухайн орон зай, цаг хугацаанд нийцүүлэн тодорхой шийдэлтэйгээр төлөвлөсөн байх
Орчин үеийн шинэ дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөсөн байх;
Баяр наадмын нээлтийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үргэлжлэх хугацаа 40-45 минут байхаар төлөвлөсөн байх;
Үйл ажиллагааны төсвийг үнэн зөв бодитойгоор тооцоолсон байх ба өмнөх жилийн төсвөөс хэтрэхгүйгээр төлөвлөсөн байх
Төрийн “Хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгуулах төсөлд тавигдах шаардлага:
Төсөл нь монгол үндэстний онцлог уламжлал, төрийн хүндэтгэл бэлэгдлийг агуулсан байх
Уран бүтээлчдийн сонголтыг концертийн найруулга, зохиолд нийцүүлэн олны танил, нэр хүнд бүхий мэргэжлийн чадварлаг уран бүтээлчдийг сонгосон байх;
Найруулага зохиомж, цаг хугацааг нарийн төлөвлөж, тайз декорацийг шинэ дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөсөн байх
Тоглолтын үргэлжлэх хугацаа 60-80 минут байхаар төлөвлөсөн байх;
Үйл ажиллагааны төсвийг үнэн зөв бодитойгоор тооцоолсон байх ба өмнөх жилийн төсвөөс хэтрэхгүйгээр төлөвлөсөн байх
Тав. Төслийн шалгаруулалт
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн төслийг ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо сонгон шалгаруулалтыг батламжилна.
- See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13180#sthash.xluPOd1E.dpuf
-
2016 оны 4 сарын 22
Увс аймагт “Гудамж” төсөл амжилттай хэрэгжиж байна
-
2016 оны 4 сарын 22
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан бөгөөд нийслэлийн сар бүрийн 4 дэх долоо хоногийн “Ням” гарагийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэх тогтоол гаргасан.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлд чиглэсэн олон ажлыг хийж байгаагийн нэг нь “Аз жаргалтай гэр бүл” сэдэвт залуучууд, эцэг эхчүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, өрхийн эдийн засгаа зөв хөтлөх, тулгамдсан асуудлаа зөв арга замаар шийдвэрлэхэд бодит зөвлөгөө туслалцааг үзүүлэх цуврал лекц юм. Мөн гэр бүлийн гишүүдийн хөгжлийг дэмжиж авьяаслаг гэр бүлийг тодруулан шалгаруулж гэр бүлийн үнэ цэнэ, үлгэр дуурайлалыг бусад иргэдэд, гэр бүлүүд сурталчилан таниулах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой нийслэлийн “АВЬЯАСЛАГ ГЭР БҮЛ” шалгаруулах уралдааныг 2 үе шаттай зохион байгуулж байна. Уралдааны 1-р шат нь 04 дүгээр сарын 10-22 хооронд дүүргүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 2 шатны уралдаан 2016 оны 04 сарын 24-ны 11 цагаас Хүннү Молл-д болох юм байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг family.mn хуудас болон Хүүхэд-Гэр бүл пэйж хуудснаас авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 22
Хүүхэд багачуулд төдийгүй залуу эцэг эхэд зориулсан “Агай шавдал хатан, Араг улаан хонгор” номын нээлт боллоо. Номын зохиогч, “Ногоон сэтгүүлч” Төрийн бус байгууллагын ТУЗ-ын дарга Г.Батзоригтой ярилцлаа.
-
2016 оны 4 сарын 22
ФОТО:Хатан хаан II Элизабет 90 нас хүрлээ
-
2016 оны 4 сарын 22
2016.04.22-ны 09:00 цаг Төрийн ордны Их танхим
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын Ерөнхийлөгч
Эрхэмсэг ноён Пьетро Грассо,
Эрхэм хүндэт парламентын гишүүд, төлөөлөгчид өө,
Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Хатагтай, ноёд оо,
Өнгөрсөн түүхэнд болон даяарчлалын өнөө үед Ази, Европын хооронд нэгэн гүүр болж ирсэн Монгол Улсад зохиогдож буй Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад уригдан ирсэн Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргээд, манай улсад тавтай зочлохыг хүсье. Энэхүү уулзалт нь 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон түүнийг угтан зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн салхийг хагалж, түүчээ болж байгаагаараа онцлог юм.
1996 оны 3 дугаар сард Тайландын нийслэл Бангкок хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний анхны уулзалтын дараахан буюу мөн оны 4 дүгээр сард Парис хотноо Ази Европын Парламентын Түншлэлийн анхны уулзалт болж Ази-Европын бүх талын уялдаа холбоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө хоёр тивийн парламентуудын хүчин чармайлтыг нэгтгэхэд анхаарлаа хандуулсан. Энэ нь АСЕМ-ын үйл хэрэгт дэмжлэг үзүүлж, хүч чадлаа нэмэрлэх гэсэн Ази, Европын ард түмнүүдийн хүсэл эрмэлзлэл байсан юм.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази-Европын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хэлхээ холбоо тэлж, Ази Европын Парламентын Түншлэл өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан.
Ази, Европ хоёр тивийн улс орнууд олон зуун жилийн тэртээгээс хамтран ажиллаж ирсэн түүхтэй гэдгийг бид мэднэ.
Тухайлбал,одоогоос 800-аад жилийн өмнө Монгол, Итали улсууд одоогийн АСЕМ шиг Ази, Европыг холбосон үйл ажиллагаа явуулж байсан, Италийн иргэн Пиан Де Карпини 1246 онд Монголын Их Хаан Гүегт Ромын Папын захидлыг гардуулсан. Мөн Италийн иргэн Марко Поло 800-аад жилийн өмнө Монголын Их Хаан Хубилайн ордонд 20 гаруй жил шадарлан сууж байсан, энэ үедээ Монголын Их Эзэнт Гүрэн Ази, Европыг холбосон “Торгоны их зам”-ыг ивээлдээ авч Ази, Европын худалдаа, иргэд хоорондын харилцааг хөгжүүлж байсан гээд олон түүхийг хэлж болно. Энэ нь 800 гаруй жилийн өмнө Ази, Европ тивийн улсууд ийм идэвхтэй харилцаатай байсныг гэрчилж байгаа төдийгүй бие биеээсээ хамааралтай нэг дэлхийд, түүний дотор Ази, Европ хоёр тивийн улсууд үеийн үед харилцан ашигтай, хамтдаа хөгжих ёстой гэсэн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг өвөг дээдэс минь бидэнд гэрээсэлж үлдээсэн гэж би хувьдаа үзэж байна.
Бид өнөөдөр тэрхүү харилцааг нэр хүндтэй үргэлжлүүлж байгаагийн хамгийн энгийн жишээ Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож байгаа БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Пьетро Грассо 2 жилийн өмнө Итали Улсад зохиогдсон Ази, Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын буухиагаа Монгол Улсад шилжүүлэхээр хүрэлцэн ирээд байна.
Монгол Улс 2008 онд Бээжин хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 7 дахь удаагийн уулзалтаар АСЕМ-д элссэнээс хойш Ази, Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, түүний дотор АСЕМ-ын түнш орнуудын парламентууд, Европын Парламентын хамтын ажиллагаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг эрмэлзсээр ирлээ.
Ази, Европын уулзалтын үйл явц нь өнөөдөр дэлхий дахинд болон хоёр тивийн хамтын ажиллагаанд онцгой чухал үүрэг бүхий албан бус яриа хэлэлцээний тавцан болон бэхжиж байна.
Ази-Европын Парламентчдын уулзалт нь хоёр тивийн түншлэлийн үйл явцын салшгүй хэсэг бөгөөд Улаанбаатар хотноо болж буй энэ удаагийн 9 дүгээр уулзалтын үед “Ази, Европын Парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд болж терроризм, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, гамшгаас сэргийлэх менежмент, эрчим хүчний аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал зэрэг олон чухал асуудлыг бид хамтдаа хэлэлцэхээр хуран цуглаад байна.
Ази-Европын Парламентчдын энэ удаагийн уулзалт нь Ази, Европын Парламентын түншлэлийн өнгөрсөн 20 жилийн үйл ажиллагааг дүгнэн цэгнэж, дараагийн 10 жилийн ирээдүйгээ тодорхойлон, хамтын ашиг сонирхол, нийтлэг зорилтуудад тулгуурлан өргөн хүрээнд, цогц, гүнзгий агуулга, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Ази, Европын хоорондын уялдаа холбоо буюу connectivity гэдэг нь АСЕМ-ын түнш орнуудын хүрээнд дан ганц дэд бүтэц, төмөр зам, засмал зам, агаарын холбоо зэрэг “хатуу холбоос” төдийгүй хоёр тивийн ард түмний оюун санаа, соёл урлаг, боловсрол зэрэг “зөөлөн холбоос”-ыг оролцуулсан цогц ойлголт болохыг бид хүлээн зөвшөөрч энэхүү уялдаа холбоог бэхжүүлэхэд Монгол Улс өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Хоёр тивийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөтгөн гүнзгийрүүлэх нь АСЕМ-ын нэг чухал зорилт бөгөөд сүүлийн жилүүдэд орхигдоод байсан энэхүү салбарын яриа хэ лцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгтэй бид санал нэгтэй байгаа болно.
Эрхэм хүндэт зочид оо,
Монгол Улсын Их Хурал дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй бөгөөд бүс нутгийн болон олон улсын парламентын байгууллагуудын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьдог.
Монгол Улсад парламентын ардчилал баттай тогтож чадсан гэдгийг Та бүхэнд хэлэхэд таатай байна.
Монгол Улс түүхийн асар богино хугацаанд иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сонгуулийн ардчиллын олон жилийн түүх, туршлагатай улс орнуудтай эн зэрэгцэн алхаж, Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явагдаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойгоо өнгөрсөн жил олон улсын түвшинд тэмдэглэн өнгөрүүлсэн.
Монгол Улсын Их Хурал дэлхийн 57 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн отгон гишүүн бөгөөд энэхүү ассамблейн намрын хурлыг 2015 оны намар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.
Энэ удаа Ази, Европын Парламентын Түншлэлийн энэхүү нэр хүндтэй уулзалтыг эх орондоо зохион байгуулж байгаадаа бид баяртай байна.
Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад түнш 32 орон болон Европын парламентаас 170 төлөөлөгч оролцож байна.
Ази, Европын Парламентын Түншлэлийн уулзалтын дэгийн дагуу уулзалтаас бидний батлан гаргах Тунхаглалыг 7 дугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулах бөгөөд тунхаглалд орох бид бүхний санаа бодол, зөвлөмж нь АСЕМ-ын цаашдын зорилтод тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна. Уг Тунхаглал нь АСЕМ-ын албан бус харилцан яриа хэлцээний талбарыг бататгахын зэрэгцээ АСЕМ-ын үйл ажилагааг олон түмэнд ойртуулж, улам илүү үр дүнтэй, ач холбогдолтой болгоход тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.
Өчигдөр парламентын гишүүд Та бүхэн Бэлтгэл хорооны хурал, Төслийн баримт бичгийн хорооны хурлаа амжилттай хийж, уулзалтаас гарах Тунхаглалаа нухацтай хэлэлцэн, өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, харилцан ойлголцон зөвшилцөж ажилласанд миний бие баяртай байна.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлж, манай сайхан оронд тавтай зочлохыг хүсье.
Ази Европын Парламентын Түншлэлийн 20 жилийн ойг тохиолдуудан Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.
Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээснийг мэдэгдье
Анхаарал тавьсанд баярлалаа.
-
2016 оны 4 сарын 22
...Н.Багабандийн нүүдэл дэндүү аймшигтай байв. Анх удаагаа ноцтой аюулд учирсан Н.Энхбаяр намаа сахилгажуулах арга хэмээн нэн даруй авч, “намдаа морь нохой мэт зүтгэнэ” агуулга бүхий “Батламж” гарган нэр дэвшигчдийн ам шүдийг авч гарцаагүй үхлээс мултарч чадсан билээ...
-
2016 оны 4 сарын 22
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг Монгол Улсын агаарын тээврийн болон дэд бүтцийн хөгжлийн том зангилаа болох учиртай. Бид иргэний агаарын тээврийн салбарын түүхэнд орох нэгэн чухал үйл явдлын гэрч болж байна. Ховд хотын нисэх буудалд том оврын онгоц анх удаа газардлаа гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МИАТ компанийн БОИНГ онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн ёслолд оролцохдоо хэллээ.
Ховд хотын нисэх буудал энэ үйл явдлыг дагаад том буудлын зэрэглэлд шилжих учиртай, энэ ажлыг олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зохион байгуулж, ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар шийдвэр гаргаж ажиллана гэдгийг Ерөнхий сайд хэлээд Ховд болон баруун бүсийн аймгууд аялал жуулчлалын төв, мөн БНХАУ, ОХУ-ын зах хязгаар нутгийн хотуудын ачаа тээвэр, зорчигч тээврийн зангилаа болох учиртай. Засгийн газар энэ боломжийг хангахын төлөө ажиллана гэлээ.
Дотооддоо том онгоц нисгэсэн нь нисэх хүчин, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээхүйц үйл явдал болж байна. Энэ том ажлыг эхлүүлсэн иргэний нисэхийн салбарын хамт олонд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүслээ.
БОИНГ онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн арга хэмжээнд Улсын Их хурлын гишүүн А.Бакей, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд болон аймгийн удирдлага, ард иргэдийн төлөөлөл, иргэний нисэхийн салбарынхан оролцлоо.
Агаарын тээврийн салбарынхны санаачилга ажил хэрэг болж, орон нутагт том оврын онгоц нислэг хийж байна. Нислэгийг тогтворжуулснаар энэ ажил үр өгөөжөө өгнө. Зөвхөн баруун хязгаар биш дараагийн ээлжинд зүүн аймгуудад том онгоц нисдэг болно. Чойбалсан хотын нисэх буудлыг засч тохижуулах ажлыг хийнэ гэж Зам, тээврийн сайд М.Зоригт хэллээ.
Улаанбаатараас Ховд хүрэхэд автомашинаар 100 гаруй мянган төгрөгийн зардлаар 2 хонож ирнэ. Харин 200 мянган төгрөгийн зардлаар БОИНГ онгоц хөлөглөөд хоёр цагийн дотор Ховд хотод ирэх боломж бүрдлээ гэж зорчигчид ярьж байна.
Алс хязгаар нутагт, ялангуяа баруун аймгуудад амьдран суугаа иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болгосон.
Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил амжилттай яваа ч баруун аймгуудад очих, тэндээс Улаанбаатарт ирэхэд хол зам туулж, цаг хугацаа алддаг. Цаг зав, хөрөнгө зарж газраар явж буй иргэддээ агаарын тээврээр зорчих боломж олгох шаардлагатай байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч гуравдугаар сард болсон “Шийдлийн цаг” уулзалтаар хэлж байсан юм.
Орон нутгийн нислэгийн жижиг онгоцуудыг том онгоцтой хослон хэрэглэвэл солибол нислэгийн хугацааг багасгах боломж байгаа. Ховдод хатуу хучилттай буултын талбайтай учраас том онгоцуудаа тэнд буулгаж, тэндээс Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудад богино рейс хийх төдийгүй тасалбарын үнийг бууруулах бололцоотой. Энэ нь аялал жуулчлал хөгжихөд тустай. Тухайлбал, Хонконг-Улаанбаатар-Ховд, Берлин-Улаанбаатар-Баян-Өлгий гэсэн нэг чиглэлтэй, агаарын компанийн нэг тасалбартай болсон тохиолдолд гадаадын аялагч, жуулчдад ач холбогдолтой. Мөн ОХУ, БНХАУ-ын хөрш залгаа хотуудыг Улаанбаатартай холбох, транзит нислэгүүд зохион байгуулах боломж байна. Энэ асуудлыг ажтл хэрэг болгоход санаачилгатай ажиллах шаардлагатай гэж салбарын удирдлагуудад үүрэг даалгавар өгч байсан өгч байсан нь өнөөдөр ажил хэрэг боллоо.
Энэхүү нээлтийн арга хэмжээнд оролцсоны дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймгийг зорилоо. Тэрээр өнөөдөр тус аймагт ажиллаж байна. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 22-нд Баян-Өлгий аймагт ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/13174#sthash.UDDdNBIr.dpuf