зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5312 5313 5314 5315 5316 5317 5318
  • АН-д баяр хүргэе
    2016 оны 1 сарын 29
    Өчигдөр чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэж гишүүдийн 57.5 хувийн саналаар дэмжсэнгүй. Чуулганы хуралдаан сүүлийн нэг жилд тогтоогоогүй рекордыг эвдэж өндөр ирцтэйгээр шөнийн 00.45 цаг хүртэл халуухан уур амьсгалтайгаар хуралдлаа. Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх хуралдаанд 76 гишүүн оролцох ёстойгоос Х.Болорчулуун гишүүн гадаадад ажилтай, Х.Баттулга гишүүн ирээгүй байсан бол сүүлд ирснээр гишүүдийн ирц 98 хувьтай болсон юм.

  • Нийслэлийн прокурорын газрын ойн баяр болно
    2016 оны 1 сарын 29
    1930 онд БНМАУ-ын 6 дугаар Их хурлаас прокурорын байгууллагыг төв орон нутагт байгуулж, эрх хэмжээг тогтоох шийдвэр гарсны дагуу БНМАУ-ын Шүүх яамны сайдын 1931 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 8 тоот тушаал гарч, Улаанбаатар хотын прокурорыг Хотын шүүхийг түшиглүүлэн байгуулсан юм.

    Анх 1 прокурор, 3 мөрдөн байцаагч, 1 нарийн бичгийн дарга, бүгд 5 хүний орон тоотой ажиллаж эхэлсэн тэр цагаас хойш Нийслэлийн прокурорын газар хуульд заасан үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ирлээ. “Монгол Улсын Үндсэн хууль”, “Прокурорын байгууллагын тухай хууль” шинэчлэн батлагдсантай холбогдуулж 1993 оноос Улаанбаатар хотын прокурорын газрыг Нийслэлийн прокурорын газар болгон өөрчилсөн.

    Одоо нийслэлийн хэмжээнд Нийслэлийн прокурорын газраас гадна Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Багануур, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрууд ажиллаж байна.
  • Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах урилга
    2016 оны 1 сарын 29
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үйл ажиллагааг явуулах хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.
    Сонгон шалгаруулалтад оролцохдоо Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-д заасан шаардлага нөхцлийг хангаж буйг нотолсон баримт бичиг, сонгон шалгаруулалтын хураамж болох 30000 төгрөгийг Төрийн сангийн 200051051 тоот дансанд тушааж , төлсөн банкны баримтыг ирүүлнэ.

    Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдийн бүрдүүлэх материал:

    Хуулийн этгээдийн танилцуулга
    Хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар, бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хаягийг тодорхойлсон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
    Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан / аудитаар баталгаажуулсан /
    Сонгон шалгаруулалтанд оролцогчийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн итгэмжлэл
    Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / нотриатаар гэрчлүүлсэн /
    Түр саатуулах хашаа /байр/-ны газрын кадастрын зураг болон газар эзэмших гэрчилгээний хуулбар / нотриатаар гэрчлүүлсэн /

    Сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах хугацаа:
  • “Broadway” ресторанд хүүхэд орж хулгай хийжээ
    2016 оны 1 сарын 29
    СБД-4 “Brodway” ресторанд гар утсаа хулгайд алдсан байна“ гэсэн мэдээллийг 01-р сарын 28-нд авч шалгахад: СХД-23 хороонд суух О /эр.21н/-ийн ширээн дээрээс “LG J3” гар утсыг ХУД-10 хороонд суух Б /эр.14н/ хулгайлсаныг илрүүлэн СБДЦХ-1 шалгаж байна.
  • Нэг настай бяцхан хүү халуун усанд түлэгдэж нас баржээ
    2016 оны 1 сарын 29
    Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 26-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 27-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4071 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 137, зөрчлийн 1120, согтуугийн 438, зам тээврийн ослын 350, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 85 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

    БГД-7 ”ГССҮТөвий “Түлэнхийн тасаг”-т эмчлэгдэж байсан хүн нас барлаа” гэсэн мэдээллийг 01-р сарын 28-нд авч шалгахад: 01-р сарын 17-нд Дундговь аймаг Өлзийт суманд суух Б /эр.1.8н/ нь гэртээ халуун усанд түлэгдэн хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.

  • “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг болно
    2016 оны 1 сарын 29
    Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр буюу 2016 оны 1 дүгээр сарын 29-ны 09.00-12.15 цагт болно. Энэхүү хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, хууль зүйн ухааны доктор Т.Уранцэцэг, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор Б.Амарсанаа, (LL.D), Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нарын хуульч, шүүгчид оролцох юм. Энэ үеэр та бүхэн Монголын шилдэг хуульч, шүүгчдээс ярилцлага авах боломжтой.
  • “Шангри Ла”-гийн барилга дээр ажиллаж байсан ажилчид нь угаартжээ
    2016 оны 1 сарын 29
    Сүхбаатар дүүргийн I дүгээр хороонд байрлах ”Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын хажуугийн ”Шангри-Ла төв”-ийн барилгад өчигдөр 11:50 цагийн үед гал гарсан билээ. Гал гарах үеэр барилга дотор байсан ажилчид угаарт хордож, Хордлогын яаралтай төвд хүргэгдсэн байна. Тодруулбал, барилга дээр ажиллаж байсан 33 хүн хордлого тайлуулах эмчилгээ хийлгэхээр тус төвд очжээ. Эмч нар тэдгээр ажилчдад үзлэг хийхэд хөнгөн болон дунд зэргийн хордлоготой 29 хүн угаартсан гэх эх сурвалж мэдээллээ. Харин галын шалтгааныг тус буудлын ажилтнууд хорлон сүйтгэх зорилгоор гал тавьсан байж болзошгүй хэмээн хардаж буй аж. Учир нь “Тус барилгын цахилгааны холболтыг өчигдөр албаны хүмүүс шалгах гэж байсан” гэжээ.
  • Маргааш тэгш тоотой дугаартай машин явна
    2016 оны 1 сарын 29
    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу амралтын өдрүүдээр буюу 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны бямба гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны ням гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа. Маргааш буюу 01 сарын 29-ний бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, 01 сарын 30-ны ням гарагт сондгой тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 24 баримт: З.Энхболдыг УИХ-ын дарга болсоноос хойш маргаан тасраагүй гэдгийг ҮХЦ-ээс онцлов
    2016 оны 1 сарын 29
    24 баримт: З.Энхболдыг УИХ-ын дарга болсоноос хойш маргаан тасраагүй гэдгийг ҮХЦ-ээс онцлов
    Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэж үзэн албан тушаалаас нь эгүүлэн татах тухай асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Мөн энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцээс тайлбар мэдээллийг хийгээд байгаа.
    Иймээс манай сайт Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаагийн хууль зөрчсөн гэх асуудлын мөрөөр энэ удаагийн 24 баримтаа хүргэж байна.
    Баримт 1: Жүгнээгийн Амарсанаагийн хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа.
    Баримт 2: Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа нь сүүлийн 30 шахам жил 400 орчим хуулийн төсөл, олон улсын 20 орчим гэрээний төсөл бэлтгэх, гэрээнд нэгдэн ороход оролцсон гэдэг.
    Баримт 3: Тэгвэл Ж.Амарсанаатай холбоотой асуудал хөндөгдөж, түүнийг хууль зөрчсөн учир хариуцлага тооцох ёстой гэдэг асуудал хурцаар тавигдаж эхэллээ.
    Баримт 4: Тодруулбал, УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тэгвэл уг хуульд өөрчлөлт орсноор өнөөгийн Үндсэн хуулийн цэцийн тогтвортой үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн гэж болохоор нөхцөл байдал үүсээд буй.
    Иймээс Үндсэн хуулийн цэцээс уг хуулийн төслөөр маргаан үүсгэж, Ерөнхийлөгчид хандсан.
    Баримт 5: Гэвч уг албан бичиг өдгөө асуудал дагуулж эхэллээ. Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм.
    Баримт 6: Ийнхүү уг асуудлыг хуралдаан дээр танилцуулахдаа, Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг Улсын дээд шүүхээс ирүүлсэн хэмээгээд түүнийг Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг оруулсан юм.
    Баримт 7: Гэвч энэ үеэр МАН-ын бүлгээс байнгын хороогоор хэлэлцүүлэх асуудалд оруулаагүй асуудлыг хэлэлцэж, хуралдааны дэг зөрчсөн хэмээгээд эл асуудлаар тав хоногийн завсарлага авахыг хүссэн ч байнгын хорооны дарга завсарлага өгөөгүй юм.
    Баримт 8: Монгол Улсын Үнсэн хуулинд Монгол Улсын Үндсэн хуулийн дарга болон гишүүн хууль зөрчсөн бол эргүүлэн татах асуудлыг нэг бол Цэцийн шийдвэрээр нэг бол анх илгээсэн байгууллагын саналаар УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ гээд заачихсан байдаг.
    Баримт 9: Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц тэр дундаа цэцийн удирдлага хууль зөрчөөд байгаа асуудлаар удаа дараа иргэдээс ч зарим гишүүдээс ч санал тавьсаны эцэст энэ асуудлыг хэлэлцэж эхэллээ.
    Баримт 10: ҮХЦ-д ямар нэгэн баримт, нотлох үйл явц хангалттай хийгддэггүй.
    Баримт 11: УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж дүгнэлт гаргаж байсан.
    Баримт 12: Тэр нь ямар нэгэн баримтаар нотлогддоггүй байсан учраас хариуцлага тооцох асуудал хөндөгддөггүй байжээ.
    Баримт 13: Улмаар Цэцийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбоотойгоор 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш анх удаагаа Цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсгээр хууль тогтоомжийн үйлчлэлийг зогсоох тухай Цэцийн шийдвэр гараагүй байхад маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад хууль зөрчсөн байна.
    Баримт 14: Цэцэд маргаан хянан шийдвэрлүүлэхээр явж байгаа бол тэр маргаантай асуудлаар цэцийн ямар нэгэн гишүүн урьдчилсан дүгнэлт хийх, түүнийгээ илэрхийлэхийг хориглосон байдаг.
    Баримт 15: Гэтэл УИХ болон Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхэд цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэгтэй албан тоот явуулсан гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн зүгээс онцоллоо.
    Баримт 16: Тэр албан тоот дээр хуулийн үйлчлэлийг зогсоох тухай, дээд шүүх болон эрх бүхий албан тушаалтнууд ямар үйлдэл хийх, хийж болохгүй тухайгаа цэцийн шийдвэр гараагүй байхад урьдчилсан дүгнэлтээ маш тодорхой биччихсэн байсан аж.
    Баримт 17: Ингээд цэцийн тамга бүхий өөрийнхөө гарын үсгийг зурсан байсан гэнэ.
    Баримт 18: Үндсэн хуулийн цэцийн даргыг таван хууль зөрчсөн гэж зарим хуульчдын зүгээс тайлбарлаж байна.
    Баримт 19: Тухайлбал Цэцийн хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Дээд шүүхийн бүрэн эрх рүү халдаж байна. Ерөнхийлөгч болон УИХ-ын бүрэн эрх рүү халдаж байна.
    Баримт 20: Мөн Ж.Амарсанаагийн зүгээс хууль зөрчсөнийг УИХ, Тамгын газар нотлох боломжгүй. Одоогийн үйлчилж буй хуулиар шүүх нотолдог гэсэн юм.
    Баримт 21: Цаашлаад “ҮХ-ийн цэцийн даргыг огцруулах, эргүүлэн татах асуудал яригдвал хуулийн дагуу эхлээд цэцийн есөн гишүүн дотроо хуралдах учиртай. Дараа нь асуудлаа дээд шүүхэд тавина. Улмаар Улсын дээд шүүхийн 25 шүүгч хуралдаж, олонхоор УИХ-д бичиг ирүүлэх ёстой. Ингэсэн тохиолдолд УИХ Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэх дараагийн шатны асуудал яригддаг” гэлээ.
    Баримт 22: Харин ҮХЦ-ийн зарим гишүүдийн зүгээс “Улсын дээд шүүхийн явуулсан хариуг санал мэтээр асуудлыг авч хэлэлцсэн. Энэ бол хуулийг ноцтой зөрчиж буй хэрэг. Энд нэг зүйлийг хэлэхэд сүүлийн үед УИХ-аас ҮХ-ийн цэцтэй холбоотой алхамууд нь дандаа Үндсэн хууль зөрчсөн байгааг хэлэх хэрэгтэй” гэдгийг онцлов.
    Баримт 23: Дашрамд хэлэхэд, УИХ-ын баталсан хууль нь ҮХ зөрчиж байгаа талаар иргэд ҮХЦ-д өргөдөл бичдэг байна.
    Баримт 24: Мөн УИХ-ын дарга З.Энхболдын хувьд сонгогдсон өдрөөсөө маргаан дагуулсан гэнэ. УИХ-ын дарга хууль бусаар, Үндсэн хууль зөрчиж сонгогдсон гэх маргаанууд Үндсэн хуулийн цэцэд ирдэг байна.


  • Ганц бие нумуудыг сонирхолтой, адал явдалтай, сэтгэл хөдөлгөм болзоо хүлээж байна
    2016 оны 1 сарын 29
    Төрөлхийн сэтгэл татам байдлаа өнөөдөр ашигла. Гэрээсээ гарч, найз нөхөдтэйгээ уулзах нь танд таалагдана. Овоорсон их ажлаа дуусгахаар төлөвлөж байгаа бол ажлын нарийн хуваарь гаргаж хэрэгжүүл. Хорвоо дэлхийгээс өөрийгөө тусгаарлах бодлоосоо ангижир. Хувийн төлөвлөгөөндөө анхаарал хандуул. Таны бүтээлч санаа хэрэг болно. Гадагшаа гарахдаа аятайхан хувцаслахаа мартав.
  • “Монгол цэргийн жавхаа” уралдаан 4 дэх жилдээ болно
    2016 оны 1 сарын 29
    “Монгол цэргийн жавхаа” уралдаан 4 дэх жилдээ болно
  • Чуулганы хуралдаантай
    2016 оны 1 сарын 29
    09.00 цагаас:

    1.Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР танилцуулна;

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

    2.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна.

    3.Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай;

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.УЯНГА танилцуулна.

    4.Зарим элчин сайд нарыг эгүүлэн татаж, мөн томилох тухай асуудал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.

    14.00 цагаас:

    1.Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭН танилцуулна.

    2.Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.

    3.“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

    4.“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

    5.“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

    6.Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын гишүүн 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    7.Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

    8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

    9.Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/:

    10.“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

    11.Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай:

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
  • Сансар огторгуйн хамгийн том нарны системийг олжээ
    2016 оны 1 сарын 29
    Сансар огторгуйн хамгийн том нарны системийг олжээ
  • Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана
    2016 оны 1 сарын 29
    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын гишүүн 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
  • “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр сарын хугацаанд 31142 иргэн үйлчлүүлжээ
    2016 оны 1 сарын 29
    “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр сарын хугацаанд 31142 иргэн үйлчлүүлжээ
  • Ерөнхий сайд суудалдаа үлдлээ
    2016 оны 1 сарын 29
    Улсын Их Хурал Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.01.28/ үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний саналыг хэлэлцлээ.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, О.Баасанхүү, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Ганхуяг, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, М.Энхболд, А.Бакей, С.Эрдэнэ, Ё.Отгонбаяр, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, О.Содбилэг, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, А.Тлейхан, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Н.Энхболд, Л.Болд, Ч.Улаан, Д.Хаянхярваа, Сү.Батболд, Су.Батболд, Ц.Оюунгэрэл, Б.Гарамгайбаатар, Р.Бурмаа, Г.Баярсайхан, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, С.Бямбацогт, Х.Тэмүүжин, Д.Арвин, С.Дэмбэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн.

    УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Оюу толгойгоос Монгол Улс 2030 он хүртэл ногдол ашиг авахгүй боллоо гэж байгаа нь үнэн үү хэмээн лавлаж байлаа. Ерөнхий сайд болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, өнгөрсөн оны 5 дугаар сард гарын үсэг зурсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд тусгасанаар Монголын талд ирэх өгөөж нь 47 тэрбум ам.доллар гэж тооцсон аж. Ингэхдээ зэсийн үнийг зах зээлийн хамгийн багаар бодоход ийм тоо гарч байгаа бөгөөд зэсийн баяжмалд агуулагдаж буй алт, мөнгөний хэмжээг нэмж тооцоогүй гаргасан тооцоо хэмээн тодотгосон.

    УИХ-ын гишүүн А.Бакей, Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргахдаа үндэслэлд хариуцлагатай хандах ёстой атал хөнгөн гоомой ханджээ хэмээн хэлсэн. Тэрбээр, хэт улстөржилт бизнесийн замналд саад болдог. Асуудалд ийм байдлаар хандвал, Оюу толгойг зогсоовол улс орны эдийн засгийн нөхцөл байдалд сөрөг нөлөө үзүүлнэ, ард түмэн хохирно. Бид Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих ёстой. Гадны хөрөнгө оруулагчид үүнийг, улс төрийн тогтвортой байдлыг нүд цавчилгүй харж суугаа. Сонгуульд хэн ч ялж болно. Харин эх орноо л бодоцгооё гэлээ.

    УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Оюу толгойн орд ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан таван жилийн хугацаанд жилд 6500-аас 10000 хүн ажиллаж ирсний 96 хувийг монгол ажилчид бүрдүүлж байна гээд одоогийн байдлаар манай улсад 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулчихаад байгаагаас улсын төсөвт 1.3 тэрбум, дотоодын аж ахуй нэгжүүдээс 4.0 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн нь Монгол Улсын эдийн засгийг гурав дахин томроход голлох үүргийг гүйцэтгэсэн гэж хэлж байлаа.

    Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн. Тэрбээр, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтээр цаашдаа манай улсад 6 тэрбум доллар орж ирнэ. Энэ мөнгө бол ДНБ-ий тэн хагас, улсын хоёр жилийн төсөв. Оюутолгойн асуудлыг цаашид улс төртэй хутгаж, ард түмний хүлээлт рүү ус цацмааргүй байна. Оюу толгойг цааш хөдөлгөх шийдвэрийг Засгийн газар цээжний бангаар гаргачихаагүй юм. Монгол Улсын иргэдээсээ асуусан. Нийт 365 мянган иргэний 60 хувь нь Оюу толгойг хөдөлгө гэж саналаа өгсөн хэмээн хэлсэн юм.

    Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцон байр сууриа илэрхийлсэн.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Албан тушаалтнаас хариуцлага асуух ёстой. Гэхдээ иж бүрэн байх ёстой. Өнөөдөр гишүүдийн ирц сайн байгаа энэ үед би өөрийн санаагаа товч хэлье. Цаашид ийм асуудлыг хэлэлцэх гэж буй бол Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болох нь зүйтэй. Өмнөх Ерөнхий сайдаа унагаад дараагийнхыг хайдагаа зогсооё. Сууж байгаа модоо тайрахын оронд түүнийгээ ургуулдаг больё. Үүнийг бүтээлчээр хариуцлага тооцох гэж хэлдэг. Гишүүд нэгдэн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах санал тавьж байгаа бол дараагийн Ерөнхий сайдын нэрийг мөн оруулах ёстой. Аливаа асуудлыг шийдэхдээ муу жишгийг өөрчлөх хэрэгтэй байна. Үүнийг дэвшил гэдэг. Одоо энэ дэвшлийг бид хийх цаг болжээ” хэмээсэн юм.

    Үүний дараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 1 сарын 29
    Өнөөдөр
  • Цагаан нохой өдөр
    2016 оны 1 сарын 29
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Өвчин болвол арван хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Зүүн чих хангинавал татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие татвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна.
  • Улаанбаатарт 21 хэм хүйтэн
    2016 оны 1 сарын 29
    2016 оны 01 дүгээр сарын 28-ны 20 цагаас 01 дүгээр сарын 29-ний 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 50-55 градус, өдөртөө 37-42 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
  • Чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ
    2016 оны 1 сарын 28

    УИХ-ын гишүүн Г.Уянга тус төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлтийн асуудлыг лавласан. Уг асуултад ”Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, ”Амьдрал дээр бодсон санаснаар өөр байдгийн нэг жишээ нь Оюутолгойн төсөл. Анхны ТЭЗҮ-г боловсруулж Эрдэс баялгийн зөвлөлд өгч байх үед 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар бүх ажиллагаа явна гэсэн тооцоо гарч байсан. Эрдэс баялгийн зөвлөлд ТЭЗҮ-г өргөн барихын хамт ойрын үед ахин шинэтгэж оруулна гэсэн тохироог хоёр тал хийсэн. 2010 онд Эрдэс баялгийн зөвлөл ТЭЗҮ-гээ шинэчлэхийг хүссэн. Тухайн үед ТЭЗҮ-гээ заасан хугацаанд боловсруулж амжаагүй. Учир нь холбогдох нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Тиймээс Эрдэс баялгийн зөвлөл, Маргаан таслах зөвлөл судалж үзээд бодитойгоор 1,4 тэрбум долларын хэтрэлт гарсан нь гарцаагүй хэмээн дүгнэсэн. Энэ битгий хэл, үүнээс жижиг төсөл ч анхны хөрөнгө оруулалтаасаа хэтрэх явдал бишгүй байдаг. Хөрөнгө оруулалтын хэтрэлт нь Монголын Засгийн газрыг ч, хөрөнгө оруулагчдыг ч хохироож байгаа. Иймээс ноогдол ашиг авах хугацаа хойшлуулсаар байна” гэсэн юм.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөн үеэр, ”Засаг төр тогтвортой байвал эдийн засаг сэргэх бүрэн боломжтой. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд ажлаа хийгээд явж байна. Эрх зүйн бүрэн чадамжтай” гэсэн тайлбар хийв.
5312 5313 5314 5315 5316 5317 5318
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
    12 цаг 46 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 14 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Унгар Улсын гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто мэндчилгээ дэвшүүллээ
    13 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
    13 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Золжаргал улсын 53.5 тэрбум төгрөгөөр "шороон овоолго" босгосон уу?
    14 цаг 5 мин
  • Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний замын засвар шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна
    14 цаг 26 мин
  • Б.Бат-Эрдэнэ: П.Наранбаяр сайд огцрох ёстой
    15 цаг 5 мин
  • Б.Энхбаяр: Хэлэлцэх хууль байхгүй гээд хаврын чуулган хоёр сар хуралдаагүй
    15 цаг 38 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    15 цаг 50 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    16 цаг 4 мин
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
    16 цаг 34 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяныг идэвхжүүлнэ
    16 цаг 36 мин
  • Б.Жавхлан: Эдийн засгийн хүндрэл, төсвийн тодотголыг ард иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй
    16 цаг 54 мин
  • Н.Учрал: Төсвийг 3,3 их наядаар танах шаардлагатай байна
    17 цаг 9 мин
  • "Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    17 цаг 27 мин
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
    17 цаг 29 мин
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
    18 цаг 5 мин
  • П.Наранбаяр: Шалгалтад орж байгаа багш, сурагчид илүү сайн бэлдэх хэрэгтэй байна
    18 цаг 12 мин
  • Хүчтэй шороон шуурга шуурганы улмаас гэр нуржээ
    18 цаг 41 мин
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
    19 цаг 0 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
24 баримт
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК