-
2015 оны 12 сарын 24
2016 оны төсвийн тухай хуулиар Үндэсний статистикын хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэж байгаа. Тиймээс Үндэсний статистикын хорооны дарга С.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон.
УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжлээ.
-
2015 оны 12 сарын 24
Л.Гүндалай: Би далай ламаас ч илүү ГҮН ГҮНЗГИЙ далай лам
-
2015 оны 12 сарын 24
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/g-NWNFLQM48” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 12 сарын 24
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Тэрээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлжээ. Түүний гаргасан хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлж байна.
Б.Жавхлан ирэх сонгуульд МАН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшихээр кампанит ажлаа албан бусаар эхлүүлжээ. Тиймээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаа аж. Гэсэн ч санал хураалтаар чуулганд ирсэн УИХ-ын гишүүдийн 50 хувь буюу 27 нь татгалзсанаар албан тушаалдаа хэвээр үлдлээ.
-
2015 оны 12 сарын 24
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны даргаар Л.Эрдэнчимэгийг, Эдийн засгийн Байнгын хорооны даргаар Ц.Баярсайханыг, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны даргаар Д.Батцогтыг ,Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакейг улируулах асуудлыг УИХ-аар хэлэлцээд олонхийн дэмжлэг авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зүгээс Л.Эрдэнэчимэг гишүүнд хандаж Байнгын хорооны дарга болоод хувь хүнийхээ хувьд хөдөө, аж ахуйн талаар хамаагүй яриад байж болохгүйг анхааруулав. Мөн Д.Тэрбишдавга гишүүн Улаанбаатар үнэрбаатар болоод байгаад анхаарал тавихыг Л.Эрдэнэчимэг гишүүнд сануулав. О.Баасанхүү гишүүний хувьд “Хамтын ажиллагаагаа улс төрийн намын соёлоор явж байна. Бид Г.Уянгааг тавих гэсэн боловч танай намынханд таалагдаагүй. Танай намын бүлгийн дарга нэртэйгээр нь манай намын бүлгийг удирдах юм уу” хэмээн гөжүүдэллээ.
-
2015 оны 12 сарын 24
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны даргаар Л.Эрдэнчимэгийг, Эдийн засгийн Байнгын хорооны даргаар Ц.Баярсайханыг, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны даргаар Д.Батцогтыг ,Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакейг улируулах асуудлыг УИХ-аар хэлэлцээд олонхийн дэмжлэг авлаа.
-
2015 оны 12 сарын 24
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Балетын хөгжил сан хамтран зохион байгуулж байгаа “Цөмөөхэй” балетын нээлт 12 сарын 12-нд болсон бөгөөд тоглолтын хаалтын ажиллагаа энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болох юм. “Цөмөөхэй” балетын хаалтын тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг гоцолж, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид, авьяаслаг хүүхдүүд оролцох юм. Мөн урилгаар ОХУ-ын балетын гоцлооч ОХУ-ын Большой театрын гоцлол бүжигчин Губанова Анастасиа, Буриад улсын Ардын жүжигчин Гомбо Цыденисаповагийн нэрэмжит дуурийн театрын гоцлол бүжигчин Жамбалов Баир Цырендоржиевич, Буриад улсын Гавъяат жүжигчин Балдонова Лия Валерьевна нар оролцоно. Өнгөрсөн жилийн “Цөмөөхэй-2014” оны тоглолтод Япон улсын балетчид хамтран тоглож байсан бол энэ жил нийслэлчүүд маань хойд хөршийн бүжигчид хэрхэн бүжиглэхийг сонирхох юм гэж Монголын Балетын хөгжил сангаас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 24
Иргэд, байгууллагаас өчигдөр цагдаагийн байгууллагад нийт 4729, удаа холбогдсоноос, гэмт хэрэг 143, зөрчлийн 1365, Зам тээврийн ослын 400, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 78-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Мөн нийт 45 гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж илрүүлэн ажиллажээ. Өчигдөр орон нутагт автын ослоор гурван иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3-р баг Байшинтын голын гүүрний хажууд “Verna Accent” автомашин онхолдож Тариалан сумын 4-р багт суух 61 настай эрэгтэй Э, 5-р багт суух 55 настай эмэгтэй Я, 1-р багт суух 57 настай эрэгтэй П нар амиа алдсан хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 24
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр өчигдөр 15 цагт ШӨХТГ-аас гаргасан өргөдлийг авч хэлэлцэх шүүх хурал болох байсан ч хойшилжээ. Учир нь өмнөх шүүх хурал нь дуусахгүй байсаар байгаад ажлын цаг дууссан тул хойшлуулсан байна. Шинэ он гаргаад ирэх долоо хоногт төлөвлөхөөр болжээ.
Хэрэг маргааны тухайд гэвэл “Банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус учир шимтгэлээ иргэдэд буцаан олгох ёстой” гэж ШӨХТГ үзсэн байдаг. Ингэснээр анхан шатны шүүхээс ”Нэг хувийн шимтгэл авах нь хууль бус” гэсэн шийдвэр гаргаж байсан. Гэвч энэ асуудал Дээд шүүх дээр очсоны дараа энэ хэргийг эргээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн юм.
Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Тиймээс ШӨХТГ-аас дээрх шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагаас өөр хариу гаргасан гэж үзэн давж заалдахаар болсон юм.
-
2015 оны 12 сарын 24
Хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан мөн шалгагдсан иргэдийн дийлэнх нь залуус байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт холбогсод залуужиж байна гэдгийг хуулийн албанаас анхааруулж байна.
Түүнчлэн сүүлийн үед хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байна. Бүр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хар тамхи хэрэглэж байгаад баригдсан байгаа. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд Эрүүгийн цагдаагийн газраас хар тамхины хэрэгт холбогдуулан гурван хүнийг саатуулсан бөгөөд тэдний нэг нь хар тамхи зардаг, захиалдаг байсан этгээд. Бүр цагдаагийн байгуулллагад шалгагдаж байхдаа хар тамхины хууль бус наймаагаа эрхэлдэг байжээ.
Зөвхөн цагдаагийн байгууллагад, энэ оны арванхоёрдугаар сарын байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 69 хэрэгт 160 хүнийг холбогдуулан шалгаж байна. Тэд 18-35 насныхан ажээ.
-
2015 оны 12 сарын 24
Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “МИ-8” нисдэг тэрэг шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолдсон талаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан нар мэдээлэл хийлээ.
”Осол гарах үед нисдэг тэргэнд 11 хүн зорчиж байсан бөгөөд 10 хүн бэртэж Цэргийн төв госпиталд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаанд оруулсан. Гэмтэж бэртсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд, дөрөв нь доод мөчний хугаралтай, нэг хүний хавирга хугарсан, гурван хүний арьс зулгаралттай байна. Ослын улмаас 37 настай ахмад Н.Батбаяр амиа алдсан. Тэрээр цэргийн албанд 17 жил ажилласан. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор ажлын хэсэг гарч осол юунаас болсныг тогтоохоор ажиллаж байна” гэсэн мэдээлэл өгөв.
-
2015 оны 12 сарын 24
Хятадын томоохон хотууд шинэ төхөөрөмжийн тусламжтайгаар агаараа цэвэршүүлж байна
-
2015 оны 12 сарын 24
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” маргааш буюу Баасан гарагт Монголын Хүүхдийн ордонд болно. Тус арга хэмжээнд эрсдэлийн түвшин тогтоох программд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүд, нийслэлийн ”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын нийт 1000 хүүхэд оролцох юм. Энэ үеэр Монголын хүүхдийн ордноос хүүхэд багачууддаа зориулан “Баясгалантай багачууд” хүүхдийн урлагийн тоглолтыг сонирхуулж, нийслэлийн Засаг дарга гарын бэлэг гардуулна.
Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээг 12 сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд тус тус зохион байгуулна. “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 77 сая 608 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/985 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 16 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчиллөө.
Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 24
Иргэн, ААН-д албан бус баримт өгч хохироосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ
-
2015 оны 12 сарын 24
Нийслэлийн тээврийн газар нь “Нийтийн тээврийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд ажил үйлчилгээний гэрээ байгуулах, дүгнэх, цуцлах, үйл ажиллагаанд нь түвшин тогтоох;” гэж заасныг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг ААНБ-уудтай “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-г байгуулан ажилладаг.
Тус гэрээний
3.2.7 дах заалтын “Өдөр бүр нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн баримт бичгийн бүрдлийг шалгах механик, диспетчер шалгаж үйлчилгээний даалгаврын хуудас олгож ажиллуулах бөгөөд үйлчилгээнд гаргахын өмнө жолооч, кондукторын эрүүл мэнд, үйлчилгээнд ажиллах чадвар/цусны даралт, согтуурсан болон мансуурсан эсэх/-ын үзлэг хийж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийг өгч үйлчилгээнд гаргана.”, 3.2.11-д “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхдээ “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, “Замын хөдөлгөөний дүрэм”-ээр тавигдах шаардлагуудыг аж ахуйн нэгж, жолооч бүр бүрэн хангаж осол, зөрчилгүй ажиллах ба шугам замд эвдэрсэн эсхүл замын хөдөлгөөнд саад учруулан зогссон нийтийн тээврийн хэрэгслийг цаг алдалгүй замаас чөлөөлөх ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэнэ.” гэх заалтыг зөрчсөн
Мөн гэрээний 3.2.19 дэх заалтын “Үүрэг гүйцэтгэгч тал нь “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах журам”-ыг мөрдөж ажиллах бөгөөд шугамын үйлчилгээг бусдад дур мэдэн шилжүүлэхгүй, бүртгэлгүй тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллуулахгүй байхаас гадна жолоочийн даатгалд даатгуулаагүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй болон тэнцээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй байна.” гэснийг зөрчин 2015 оны намрын техникийн хяналтын ээлжит үзлэгээр 38 тээврийн хэрэгслийг хамруулахаас 18 тээврийн хэрэгслийг шалтгаангүйгээр үзлэгт хамруулаагүй
Өнгөрсөн хугацаанд “Улаанбаатар смарт карт” ХХК-иас гаргасан мэдээгээр өглөө эх авалтыг өдөр бүр 4-12 тээврийн хэрэгслээр тасалж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй иргэдийг хохироосон “Тэнүүн дэлгэр”ХХК
Мөн гэрээний
3.2.7 дах заалтын “Өдөр бүр нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн баримт бичгийн бүрдлийг шалгах механик, диспетчер шалгаж үйлчилгээний даалгаврын хуудас олгож ажиллуулах бөгөөд үйлчилгээнд гаргахын өмнө жолооч, кондукторын эрүүл мэнд, үйлчилгээнд ажиллах чадвар/цусны даралт, согтуурсан болон мансуурсан эсэх/-ын үзлэг хийж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийг өгч үйлчилгээнд гаргана.”, 3.2.11-д “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхдээ “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, “Замын хөдөлгөөний дүрэм”-ээр тавигдах шаардлагуудыг аж ахуйн нэгж, жолооч бүр бүрэн хангаж осол, зөрчилгүй ажиллах ба шугам замд эвдэрсэн эсхүл замын хөдөлгөөнд саад учруулан зогссон нийтийн тээврийн хэрэгслийг цаг алдалгүй замаас чөлөөлөх ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэнэ.” гэх заалтыг зөрчсөнөөр 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 5-003 граж дугаартай 19-43 УНП тээврийн хэрэгслийн жолооч Д.Гансүх нь Баянбүрдийн тойрог орчим 64 настай иргэнийг мөргөн амь насыг хохироосон, мөн 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5-048 граж дугаартай 21-73 УНБ тээврийн хэрэгслийн жолооч Р.Бадарч нь Их нарангийн 1-р буудалд айлын хашааг мөргөн 8 хүнийг гэмтээж 1 иргэний амь насыг хохироосон, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5-037 граж дугаартай 26-48 УНЧ тээврийн хэрэгслийн жолооч Д.Найдан нь Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав төвийн орчим 36 настай иргэнийг мөргөн амь насыг хохироосон зам, тээврийн ноцтой хэрэг гаргасан байна. Мөн өнөөдрийн гаргасан мэдээгээр 2015 онд танай компанитай холбоотойгоор 24 зам, тээврийн осол гарснаас 18 хүнийг гэмтэж, 2 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 3 иргэнийг амь насыг хохироосон байна.
Гэрээний 3.2.13 дах заалтын “Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой гомдол, ашиглалтын зөрчил гаргасан жолооч, кондукторын асуудлыг ээлжийн бус цагаар нь АТХУБ-ийн дурдсан хугацаанд шийдвэрлүүлж байх ба гомдол, зөрчлийн тоог байнга бууруулан ажиллана.” гэснийг зөрчин 2015 онд танай компанийн гэрээгээр үйлчилж байгаа чиглэлүүдтэй холбоотой иргэдийн санал гомдол 140 ирсэн байна. Мөн шугам замд эвдэрч техникийн саатлын улмаас зогссон, замын хөдөлгөөнд саад учруулан хөдөлгөөний аюулгүй байдал хангаагүйгээр удаан зогссон 167 тохиолдол гарсан байна.
Мөн гэрээний 3.2.19 дэх заалтын “Үүрэг гүйцэтгэгч тал нь “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах журам”-ыг мөрдөж ажиллах бөгөөд шугамын үйлчилгээг бусдад дур мэдэн шилжүүлэхгүй, бүртгэлгүй тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллуулахгүй байхаас гадна жолоочийн даатгалд даатгуулаагүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй болон тэнцээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй байна.” гэснийг зөрчин 2015 оны намрын техникийн ээлжит үзлэгээр 95 тээврийн хэрэгслийг хамруулахаас 7 тээврийн хэрэгслийг шалтгаангүйгээр үзлэгт хамруулаагүй байна.
Өнгөрсөн хугацаанд “Улаанбаатар смарт карт” ХХК-иас гаргасан мэдээгээр өглөө эх авалтыг 2-7 тээврийн хэрэгслээр тасалж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй иргэдийг хохироосон үндэслэлээр “Сутайн буянт”ХХК-иудад
Монгол улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Нийтийн аюулгүй байдал хангах, тээврийн үйлчилгээнд сахилга чангатгах, харицулага өндөржүүлж ажиллах тухай” 03 тоот албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой ажил зохион байгуулан биелэлтийг ханган ажиллахыг анхааруулан дараах шаардлагыг хүргүүлжээ.
Иймд дээрхи албан даалгавруудын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлж хийсэн ажил гарсан үр дүнгийн талаархи мэдээгээ 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж байна. Хэрэв энэ хугацаанд асуудлыг шийдэж тодорхой үр дүнд хүрэхгүй бол “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-г цуцлах эсвэл танай компанийн нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлийн үйлчилгээг зогсоох нөхцөл байдал үүсч болзошгүйг анхааруулсан байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 24
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, санасан хэрэг түргэн бүтнэ, жуулчлал хийх, тус хэрэгт үйлийг бүтээх, хэл амыг дарах, арга эвийг олон түргэн бүтээх үйл, өвчнийг таслах, хураан үйлдэхүи, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл хийгээд дайсныг номхотгоход сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд баруун татвал хэрэг өчүүхэн төдий бүтнэ. Баруун чих хангинавал үзэсгэлэнтэй бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.
-
2015 оны 12 сарын 24
2015 оны 12 дугаар сарын 23-ны 20 цагаас 12 дугаар сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 24
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг Налайх дүүрэгт осолдсон талаар мэдээлсэн. Тэгвэл яг одоо Цэргийн төв госпиталд манай сурвалжлах баг ажиллаж байна. Одоогийн байдлаар тус эмнэлгийг цагдаагийн бүрэн хамгаалалтад аваад байна. Учир нь ослын улмаас нисдэг тэргэнд явж байсан 11 албан хаагчийн 10 нь хүнд гэмтэж, хагалгаанд орж байгаа юм. Харин нэг албан хаагч газар дээрээ амиа алдаад байгаа билээ.
Батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээллээр тус анги нь өглөө оройдоо төлөвлөгөөт нислэг хийдэг байна. Харамсалтай нь өнөөдөр оройны нислэгээр энэхүү осол гарчээ.
Осолтой холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабын генерал н.Даваа Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад мэдээлэл өгч байгаа аж.
Тухайн үед онгоцыг тус ангийн хурандаа н.Отгонбаяр жолоодож явсан бөгөөд онгоц 300 орчим метрийн өндөрт нисч явах үед гэнэт доош унасан байна. Хэдийгээр албаныхан ослын буулт гэж байгаа ч онгоц газарт хүчтэй унасны улмаас ийнхүү албан хаагч амь насаа алдсан байна.
-
2015 оны 12 сарын 23
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 12-р сарын 21-ны өдөр 13 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 13 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 0 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна.Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.