Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрх ”Генералууд”

2016-3-18
0
ЖИРГЭХ

-Өглөө 06:00 цагт босох хэцүү юү?


-Үгүй, огтхон ч хэцүү биш. 06:00 цагт босоод дасгал хийнэ, гүйнэ. 7:40-д Батлан хамгаалах их сургуулийнхантай хамт жагсч, төрийн далбаагаа мандуулна. Тэгээд өглөөний хоолоо идчихээд хичээлдээ ордог. Одоо дасчихсоон, ер нь ингэж байж л эр хүн болно шүү дээ. Гэр орон, аав ээжээсээ хол, цэргийн сургуульд сурах ямар байна гэсэн асуултад маань цэх зогсч, эгц харж байгаад хэвлүүхэн хариулсан энэ хүү “Тэмүүжин өрлөг” цэргийн сургуулийн 7а ангийн сурагч. “Тэмүүжин өрлөг” сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар  2010 онд байгуулсан бөгөөд цэргийн анхан шатны боловсрол олгох төрөлжсөн сургалттай бүрэн дунд сургууль юм. Батлан хамгаалах их сургуулийн хашаанд шинээр ашиглалтад орсон гурван давхар байртай. Нэгдүгээр давхарт захирал, багш, ажилчдын өрөө, урлагийн заал, хооллох танхимтай. “Суворовчууд” хоёрдугаар давхартаа хичээллэж, гуравдугаар давхарт нь амьдардаг аж. Нэг өрөөнд 40-50 хүүхэд амьдардаг болов уу гэмээр жирийтэл өрсөн давхар ортой. Энэ  давхарт шүршүүрийн өрөө, эгнүүлэн тавьсан угаалгын машин бүхий угаалгын өрөө ч байна. Өнөөдрийн байдлаар 60 багш ажилтан, 13-18 насны 337 сурагчтай. Сурагчид нь даваагаас баасан гариг хүртэл сургууль дээрээ байрлаж, амралтын өдрөөр гэртээ харьдаг байна. Мөн гэрээсээ хичээлдээ явдаг 100 гаруй хүүхэд байдаг гэдгийг захирал В.Дашпунцаг тайлбарлав. 

 

НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид заасны дагуу 13-аас доош насны хүүхдэд цэргийн анхан шатны боловсрол олгохыг хориглодог юм байна. Тиймээс 13 наснаас буюу долдугаар ангиас элсэлт авдаг ажээ. Суралцагчдын 40 орчим хувь нь бүтэн өнчин, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур өрхийн хүүхэд байдаг бол цэргийн мэргэжлээ өвлүүлэх сонирхолтой эцэг, эхчүүдийн хүүхэд ч олон байдаг аж.  Түүнчлэн хүүхдээ эмх цэгц, сахилга баттай болгох зорилгоор цэргийн сургуульд оруулдаг байна. Ер нь сүүлийн жилүүдэд "Тэмүүжин өрлөг" сургуульд хүүгээ сургах сонирхолтой ээж, аавын тоо эрс нэмэгджээ. Тус сургууль жилд 30 хүүхэд элсүүлдэг бол хот хөдөөгийн 500 гаруй хүүхэд өрсөлддөг нь үүний нотолгоо. Элсэлтийн шалгалтаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлснээс хойш хоёр долоо хоногийн дараа явуулдаг юм байна. Энэ нь хөдөө, орон нутгийн сурагчдад боломж олгох зорилготой. Одоогоор  16 аймгаас хүүхэд ирж сурч байна. Монгол хэл, математикийн шалгалтаас гадна эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн хүүхдүүдэд эдний хаалга нээлттэй. “Тэмүүжин өрлөг” сургуулийнхан “хүн болгоод” өгнө. 


Сургуулийн захирал В.Дашпунцаг “Амжилтын үндэс бол сахилга бат, дэг журам” гэж үздэгээ хэлж байв. Дэг журамтай нь ч илт. Сургуулийн хонгилд зөрөхдөө  сурагчид хоорондоо ёслох юм. Хоорондоо төдийгүй, сурвалжлагаар яваа бидэнд ч ёсолж байв. Энэ нь мэндэлж, бие биедээ хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг юм байна. Доод ангийнхан нь дээд ангийнхныгаа “Та” гэж дууддаг нь их хөөрхөн санагдсан. Захирал нь ч сурагчдаараа ихэд бахархана.  “Францад болсон олон улсын математикийн Кенгуру олимпиадад 8б ангийн сурагч М.Бадамсүрэн III байр, 8а-гийн Х.Мөнхжаргал, Д.Ган-Эрдэнэ нар тусгай байранд шалгарсан. 9а ангийн Б. Ариунсанаа ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль,  дэлхийн аваргаас Олон улсын спортын мастер  цол авсан гээд сурагчдынхаа амжилтаас “урсгаж” өгөв. Гэхдээ тэрээр сурагчдаа дэг журамтай байлгах гэж ямар нэг дарамт үзүүлдэггүй. Хүүхэд юм чинь хүүхдээрээ өсөг, аль болох чөлөөтэй, задгай сэтгэдэг бай гэж захидаг гэсэн. Түүнээс энгийн сургуулийн үе тэнгийнхнээсээ цэргийн сургуулийнхан юугаараа ялгардгийг лавласан юм. “Суворовчууд” бие бялдар,  тэсвэр хатуужлаараа ялгардаг гэнэ. Аль эрт мэргэжлээ сонгочихсон учраас зорилго тодорхой, тэмүүлэлтэй. Түүнээс гадна “Тэмүүжин өрлөг” сургууль хүүхдийн сурах, амьдрах орчинг бүрэн хангасан нь давуу тал болдог юм шиг санагдаж байв. Тус сургуулийнхан ганцхан ээлжээр хичээллэнэ, нэг багшид ногдох хүүхдийн тоо бага. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон спортын болон урлагийн заалтай. ОХУ, Англи, Японоос ирсэн  дөрвөн багштай. Цэргийн сургууль гэдэг утгаараа сургалтын хөтөлбөрт нь жагсаал,  таеквандогийн хичээл ордог. Тиймээс хүүхдүүд нь бокс, таеквондо зэрэг бие хамгаалах чиглэлийн спортод  илүү амжилт гаргадаг байна.  Орчинг нь бүрдүүлээд, “зөв эрхлүүлбэл” монгол хүүхдүүдэд маань боломж байна.  Буруу эрхэлж компьютерийн өмнө алт шиг цагаа үрж, бурууд уруу татагдаж байгаа өсвөр үеийнхэн олон бий. Харин “Тэмүүжин өрлөг”ийн сурагчдад тийм зав гардаггүй. Учир нь тэд өглөө 06:00 цагаас 22:00 цаг хүртэл өөртөө оюун санааны болон бие бялдарын хөрөнгө оруулалт хийдэг. Уг нь 337 хөвгүүн нэг дор байна гэдэг асуудал. Гэхдээ тус сургууль хамгийн намуухан, тайван орчинтой. Үүгээрээ багш, ажилтан, сурагчид өөрсдөө ч бахархдаг аж. Та нар хоорондоо зодолддог уу гэвэл, манай сургуулийн сурагчид  ямар ч тохиолдолд асуудлыг зодооноор шийдвэрлэдэггүй гэж 10а ангийнхан хариулсан. Магадгүй энэ нь асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэх, аргагүй тохиолдолд аюулаас хамгаалах, яаж амьд гарах зэрэг хичээл заадагтай нь холбоотой байх. Мөн “Тэмүүжин өрлөг” сургуулийн аль ч ангийн сурагч эх орон, эх оронч үзлийн тухай ярьдаг юм билээ. Эх орныхоо төлөө чи юу хийх вэ гэхээр “Би биеэ зөв авч явна. Хог хаяж, муухай үг хэлэхгүй. Энэ бол эх орныхоо төлөө хийх хамгийн эхний алхам” гэж хариулсан. Хүүхдээрээ гэнэн, цайлган хэрнээ цэгцтэй, сахилгатай. Зарим томчуудаас ч илүү хариуцлагатай. Тэднээр бахархахгүй байхын аргагүй зүйл нь тэвчээр. Тус сургуулийн 49 сурагч ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хотод  өнгөрсөн жил ялалтын баярын 70 жилийн ойн жагсаалд жагсчээ. Энэ нь дэлхийн түүхэнд анх удаа  хүүхэд цэргийн жагсаалд жагссан тохиолдол байсан бөгөөд тэд 28 градусын халуунд таван цаг ямар ч хөдөлгөөнгүй зогсчээ. Үүнээс гадна тэд нийгмийн олон үйл ажиллагаанд оролцдог гэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт тоглоом цуглуулж хандивлсан, улсынхаа нийслэлийн төв талбайг савандаж угаасан, удаан хугацаанд өвдсөн хүүхдүүдийн сахиур эцэг эхчүүдэд явуулын номын сангаар үйлчилсэн гээд тооцвол олон.  Сургуулийнх нь зорилго нь ч  “Монгол Улсын ирээдүйн хөгжилд манлайлан оролцох оюуны өндөр чадавхитай, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, хүмүүнлэг иргэнийг нийгэмд болон зэвсэгт хүчинд   бэлтгэх”. 

 

Өвгөдөөс уламжилсан түүх, соёлоо дээдэлж
Өөдлөх ирээдүйг цогцлоон бүтээх 
Өв тэгш иргэн болохоо 
Аав ээж, ачит багш нарынхаа өмнө
Анд найз, ангийн нөхдийнхөө өмнө 
Тангараглаж байна, тангараглаж байна, тангараглаж байна.
Тэд энэхүү тангарагтаа үнэнч байх ёстой гэдгийг ойлгосон учраас биелүүлэх үүрэгтэй гэдгээ ухамсарлажээ. Эр цэргийн хуарандаа эрхлэн тоглож өсч буй эдгээр хөвгүүд эх орондоо бол ирээдүйн генералууд. 

М.Алтанцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.26.192.154)
    жинхэнэ генерлууд эднээс л төрнө дөө. сайхан харагдаж байна.
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • Bal Hero (202.179.25.100)
    ireeduin eh ornoo hamgaalah generalyyd
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.106.117)
    ээ хөөлхий
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.141.175)
    ямар хөөрхөн харагдаж бнаа?
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    11 цаг 8 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    11 цаг 21 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    11 цаг 27 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    11 цаг 33 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    11 цаг 48 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    12 цаг 8 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    12 цаг 35 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    12 цаг 57 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    14 цаг 59 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    15 цаг 0 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    15 цаг 28 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    17 цаг 7 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    17 цаг 38 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    18 цаг 5 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    18 цаг 25 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    18 цаг 40 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    18 цаг 57 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    19 цаг 1 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    19 цаг 8 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    19 цаг 32 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК