Хоёр жил тутамд зохион байгуулагддаг Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол Спортын төв ордонд боллоо. VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна. Тус наадам гуравдугаар сарын 6-наас тавдугаар сарын 8-ны хооронд 15 заал, танхимд болж байгаа бөгөөд өдгөө ширээний теннис, таеквондогийн спортын медальтнууд тодроод байна.

















































































