
Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн МАН-ын хороог тавдугаар сарын 25-нд хуралдуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөөдөр 14:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ. Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэнэ.
























































