
Дуучин Х.Мөнгөнцэцэг алдарт эхийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалаа.
Тэрбээр "Алдарт эхийн одон гардаж авахад үнэхээр гоё байсан. Монгол Улс мандан бадрах болтугай гэж бодсон. Үр хүүхдүүдээ Монголоо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, сайн хүн болгож өсгөнө гэж боддог. Хүн болоод хамгийн гоё мэдрэмж авсан зүйл бол эх хүн болох. Ээж ээ гэж дуудуулах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Монголын үрс маш олон болох болтугай" гэв.

























































