Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт

2026-5-25
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Доржсүрэнгийн Сумъяа нь 1991 оны гуравдугаар сарын 11-ний даваа гарагт Увс аймгийн Баруунтуруун суманд мэндэлжээ.

БАРИМТ 2

Жүдо барилдааны 57 кг жинд олимпын мөнгө, Дэлхийн АШТ-ий алт, хошой хүрэл медаль, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, хошой хүрэл медаль хүртсэн

БАРИМТ 3

Тэрбээр жүдо бөхийн түүхэн дэх Монголын дөрөв дэх дэлхийн аварга юм. Мөн самбо бөхийн дэлхийн 3 удаагийн аварга.

БАРИМТ 4

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж /2017.11.01/ шагналыг гардуулан өгөв.

БАРИМТ 5

Түүнийг төрсөн гаргийнх нь нэрээр Сумъяа хэмээн нэрлэсэн байна. Утгыг нь хөөвөл Саран лугаа гэсэн үг аж.

БАРИМТ 6

2017 оны Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялж, улмаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч дэлхийн аварга болж байв.

БАРИМТ 7

Д.Сумъяа 2016 оны Риогийн олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болж, Монголын олимпын 25 дахь медальтан тамирчин болж байв.

БАРИМТ 8

Д.Сумъяа таван дүүтэй бөгөөд тэдний дөрөв нь эрэгтэй. Дүү нартайгаа тоглож, ноцолдож өссөн учраас түүнд бөх болох хүсэл бүр эртнээс төрсөн гэдэг.

БАРИМТ 9

Түүний аав залуудаа чөлөөт бөхөөр шаггүй барилддаг нэгэн байжээ. Бөхөд хайртай аав нь түүнийг дагуулж, “Монгол охид” клубт оруулж анх жүдо бөхийн ертөнцөд хөл тавиулж байв.

БАРИМТ 10

Д.Сумъяад самбо, жүдогийн “А” үсгийг н.Базарсүрэн, С.Эрдэнэбат багш нар зааж өгч байсан байна.

БАРИМТ 11

Олон улс, тив, дэлхийн дэвжээнд эмэгтэйчүүдийн 57 кг-д эх орныхоо нэрийг мандуулж явсан Х.Эрдэнэт-Одыг зодог тайлсны дараа түүний халааг Д.Сумъяаг залгамжилна хэмээн олон хүн итгэж байсан. Тиймээс ч Х.Эрдэнэт-Од багш түүнийг сүүлийн жилүүдэд нь тасралтгүй дасгалжуулсан. 

БАРИМТ 12

Д.Сумъяа 2009 онд “Чингис хаан” дэлхийн цомоос мөнгөн медаль зүүж, ОУ-ын тэмцээний анхны амжилтаа гаргаж байв.

БАРИМТ 13

Жиндээ биеэр жижигдэггүй Д.Сумъяа бяраар хэнээс ч дутахгүй гэдгийг багш нар нь хэлдэг. Манай бөхчүүд хэвтээ  барилдаанд тааруу хэмээн шүүмжлүүлэх нь олон. Тэгвэл Д.Сумъяа хэвтээгээс тун сайн барилддаг. 2012 оны УАШТ-д түрүүлэхдээ бүх өрсөлдөгчөө дарах мэхээр цэвэр ялсан нь үүнийг нотлоно.

БАРИМТ 14

Д.Сумъяа 2013 онд Мастерс тэмцээнд зодоглож, Оросын И.Заблудина, Бразилийн Р.Сильва, Японы А.Ямамото, Францын А.Павиа гэсэн бөхчүүдийг дараалан нурааж, Мастерсын аварга жүдочдын тоог нэгээр нэмж байв.

БАРИМТ 15

Д.Сумъяа 2015 онд жиндээ “дархан” гэдгээ дахин баталсан бөгөөд олимпын жилийн улсын аваргад мөн л түүнийг барах жүдоч гараагүй.

БАРИМТ 16

Самбо бөхийн 2012-2014 оны ДАШТ-д хэнд ч ялагдаагүй босоо аварга бол Д.Сумъяа. Тэрбээр 2012 онд дэлхийн аваргад анх удаа түрүүлэхдээ шилдэг хүчтэнүүдийг сөхрүүлсээр финалд Болгарийн Калина Стефановаг өвдөг шороодуулан алтан медаль хүртсэн юм. арин дараа жил нь мөн л Болгар бүсгүйг хожиж дэлхийн хошой аварга болжээ. 2014 онд Японы Нарита хотод болсон самбо бөхийн ДАШТ-д манайхан өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, гурван алтан медальтай ирсний нэг нь Сумъяагийнх байлаа. Тэрбээр аваргын төлөө Татьяна Зенченког орхиж, дэлхийн аваргад гурав дахь удаагаа түрүүлсэн юм.

БАРИМТ 17

Чансаагаараа жин тус бүрт эхний 16-д шалгарсан шилдэг жүдочид урилгаар оролцдогоороо онцлог “Мастерс” тэмцээнд Д.Сумъяа хоёр удаа түрүүлсэн нь түүнийг ямар хэмжээний бөх гэдгийг бэлхэн тодорхойлно.

БАРИМТ 18

Д.Сумъяа өөрийн гэсэн кимоногүй хоёр жилийн турш хүний кимоно гуйж өмсөн тэмцээнд ордог байжээ. 2009 онд Хятад кимоно 80 мянган төгрөгөөр худалдан авч хөл газар хүрэхгүй баярлаж байсан гэдэг.

БАРИМТ 19

Дэлхийн оюутны спортын наадам Универсиадаас алтан медаль хүртсэн амжилтыг нь төр засаг үнэлж 30 сая төгрөгөөр шагнаж байсан.

БАРИМТ 20

"Infostrada" цахим хуудас "Рио-2016" Олимпын чансааг гаргахдаа Д.Сумъяаг жиндээ алтан медаль хүртэнэ гэж байв.

БАРИМТ 21

Түүний нөхөр нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Улсын начин Х.Цогтгэрэл юм. 

БАРИМТ 22

Тэрбээр Гранпри тэмцээний таван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэлтэй. 

БАРИМТ 23

Харин Их дуулга тэмцээний нэг алт, гурван мөнгө, долоон хүрэлтэй. 

БАРИМТ 24

Д.Сумъяа нөхрөөсөө нэг насаар эгч. Хосууд жүдогоор барилда яваад танилцсан гэдэг. 

image

Бид та бүхэнд "Монгол тулгатны 100 эрхэм"-ийн нэг болсон МУГТ, Хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяагийн тухай сонирхолтой 24 баримтыг онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 мин
  • АНУ–Ираны хэлэлцээр ойртож байгаа ч гол асуудлууд шийдлээ хүлээсээр байна
    18 мин
  • Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа
    26 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    42 мин
  • Нийслэлийн МАН-ын хороо хуралдана
    48 мин
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
    50 мин
  • 1869 онд Дэлхийн дуурийн урлагийн домогт тайз болох "Венийн Дуурийн Театр" анх хөшгөө нээжээ
    55 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: Өсвөр үеийн үндэсний их наадмыг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл хийнэ
    1 цаг 12 мин
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
    1 цаг 27 мин
  • Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно
    1 цаг 47 мин
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    19 цаг 50 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    23 цаг 8 мин
  • Ираны талаас "АНУ-тай хийх хэлэлцээрт Иран буулт хийхгүй” хэмээн мэдэгдлээ
    23 цаг 21 мин
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
    23 цаг 34 мин
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    Уржигдар 16 цаг 20 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    Уржигдар 14 цаг 28 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    Уржигдар 13 цаг 18 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    Уржигдар 13 цаг 08 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК