
Та энэ жил марафонд оролцож амжаагүй бол оройтоогүй байна. Дархан хотод болох “Дархан марафон 2026” ирэх 5-р сарын 30-нд зохион байгуулагдана. Өөрийгөө сорих, эрүүл амьдралын хэв маягт нэгдэх, гүйлтийн гайхамшгийг биеэр мэдрэх боломж таны өмнө нээлттэй хэвээр байна.
Тус арга хэмжээ нь олон улсын марафоны стандартыг орон нутагт анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд тэдгээрээс дурдвал:
- RFID чип буюу оролцогчдын гүйлтийн мэдээллийг нягтлах, хурд хэмжигч технологи.
- 21км, 42км буюу мэргэжлийн төрлийг оролцуулсан.
- Гүйлтийн 5 зай буюу 1,5км, 5км, 10км, 21км, 42кмийн 5 төрөлтэй.
- Тусгай хэрэгцээт иргэдийн пара марафон.
- Сайн дурын ажилтнуудыг оролцуулж, албан ёсоор бүртгэж, сертификат олгож байгаа.
- Оролцогчдыг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулсан зэргээрээ анхдагч болж байна.
Марафоны үеэр оролцогчид насны ангилал болон биеийн онцлогт тохирсон зайд гүйхээс гадна эрүүл мэнд, спортын зөв дадлыг сурталчлах “Төвийн бүс-Актив экспо”, машингүй өдөр гээд нэг өдрийг өөртөө, гэр бүлдээ, эрүүл мэнддээ цаг зав гаргаж спортлог өнгөрүүлэх нь ээ.
Дархан марафон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог дэмжихээс гадна нийгэмд эерэг хандлага түгээх, тэгш боломжийг сурталчлах ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна.
Марафонд бүртгүүлэх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: https://darkhanmarathon.mn/
Facebook: https://www.facebook.com/darkhanmarathon



























































