
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Би 126 гишүүнтэй, холимог тогтолцоотой парламент байгуулахыг хоёр гараа өргөж дэмжиж байсан гишүүн. Тухайн үед 76 хулгайчийг 126 хулгайч болгох гээд байна гээд ингэж л ярьж байсан шүү дээ. Ихэнх гишүүд итгэл үнэмшил нь дутуу байсан. Миний хувьд бүрэн дэмжсэн шүү. Олон намын тогтолцоо бий болно гэдэг нь төлөөллийн механизм бүрэн дүүрэн ажиллаж эхэлснийг харуулж байгаа. Урд өмнө нь хоёр нам ээлжлээд төр бариад явж байсан. Таван намын тогтолцоотой болсон тохиолдолд хяналтын тогтолцоо өөрөө чангараад ирж байгаа юм" гэв.


























































