-
2016 оны 3 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 онд гаргасан Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай 162 дугаар зарлигийг Шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд гардуулах ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгсөн юм.
-
2016 оны 3 сарын 11
Өнгөрсөн хоёр сард улсын хэмжээнд 4762 гэмт хэрэг бүртгэгдэж, 4500 хүн хохирчээ.
-
2016 оны 3 сарын 11
“Хурд” хамтлаг үзэгчдийн хүсэлтээр “Цэргийн баяр”-аар тоглоно
-
2016 оны 3 сарын 11
Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлууд хийгдэж байна
-
2016 оны 3 сарын 11
0 тонн нүүрс олголоо
22 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр 50 тонн нүүрсийг иргэдэд олголоо. Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагез, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагез, “манай хоёр улс эртний найрамдалт харьцаатай. Тиймдээ ч бид өнөөдөр нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 63 өрхөд нүүрсний тусламж үзүүлж байгаа юм. Дүүргийн Тамгын газартай хамтран 28 хорооны эмзэг бүлгийн айл өрхийг хамруулж чадсанаараа энэ удаагийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа нүдээ олсон арга хэмжээ боллоо” хэмээн хэлсэн үгэндээ онцолж байсан гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
САНАЛ БОЛГОЖ БАЙНА
- See more at: http://zasag.mn/m/bzd/view/12452#sthash.wg81a59B.dpuf
-
2016 оны 3 сарын 11
Энхийг сахиулагчдын үйлдсэн бэлгийн хүчирхийллийн хэргийг хэлэлцэж байна
-
2016 оны 3 сарын 11
Үүнээс болоод зарим компани авсан зээлээ, цалингаа тавьж чадалгүй дампуурахад хүрч, амиа хорлохыг завдах хүртэл байдал дордсон юм.
Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд концессын гэрээний дагуу шалгараад байсан “Энержи ресурс рейл” ХХК-ийн эрхийг цуцлан, эрх шилжүүлэх гэрээ гэгчийг байгуулан “Монголын төмөр зам” ТӨХК, БНСУ-ын “Samsung CT” компани энэхүү ажилд шалгарсан байдаг. Улмаар“Эсто” ХХК, “Нутгийн буян” ХХК, “Бидний зам” ХХК, “Транском” ХХК зэрэг үндэсний 13 компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, нийтдээ 11.7 сая метр куб ул шорооны ажлыг 137.2 тэрбум төгрөг буюу 70 сая ам доллароор хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг юм. Гэтэл үндэсний 13 компанитай нэгж метр куб ул шорооны ажлыг 8500 төгрөг буюу 5 ам доллараар хийж гүйцэтгэхээр гэрээлсэн “Samsung C&T” компани “Монголын төмөр зам” ТӨХК-тай нэг метр куб ул шорооны ажлыг 9.9 ам.доллараар тооцон гэрээ байгуулжээ. Зөвхөн гэрээний үнийн дүнгийн зөрүүнээс хамаарах 4.9 ам доллараас БНСУ-ын “Самсунг СТ” компанид 57.3 сая ам долларын цэвэр ашиг оржээ. Үүнийг шударга нийгэмд бол ашиг биш “Гэрээний залилан” гэж нэрэлдэг аж. Нэмж дурдахад “Samsung C&T” компани ерөнхий гүйцэтгэгчийн гэрээний дагуу тухайн ажлын менежментийн зардалд 30 сая ам доллар, ашиг орлого 56 сая ам долларыг урьдчилсан авсны үндсэн дээр ул шорооны ажлаа эхлүүлжээ.
Бид энэ талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.
-
2016 оны 3 сарын 11
Пеле 2000 орчим эд зүйлсээ дуудлагаар худалдана
-
2016 оны 3 сарын 11
Авлигатай тэмцэх газраас ХОМ-ийн хяналт шалгалтын чиглэлээр 2015 онд 22 байгууллагын 453 албан тушаалтны мэдүүлгийг шалгажээ. Үүнээс зөрчилтэй мэдүүлсэн 47 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулсан байна.
-
2016 оны 3 сарын 11
Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Япон улсын Сисмекс корпораци хоорондын хамтын ажиллагааны хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар тус корпорацийн тэргүүн дэд захирал Масаёши Хаяаши нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
-
2016 оны 3 сарын 11
Орон сууцны м.кв-ын дундаж үнэ 2.04 сая төгрөг байна
-
2016 оны 3 сарын 11
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 35 мянган бүртгэлтэй ажилгүй иргэн байна гэсэн судалгаа гарчээ.
-
2016 оны 3 сарын 11
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл АНУ-ын Камминс Монголиа инвестмент ХХК-ийн захирал Стив Рөүзийг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 3 сарын 11
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Франц Улсын Арева монгол ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзантыг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 3 сарын 11
“Эрдэм транс”-ын жолооч мөнгөний хайрцгаа тонож байгаад баригджээ
-
2016 оны 3 сарын 11
http://www.ub.life/newsfeed/7/102
-
2016 оны 3 сарын 11
Ким Чен Ун баллистик пуужингийн туршилтанд биечлэн оролцжээ
-
2016 оны 3 сарын 11
миа хорлохыг завдсан охинтой Онцгой байдлын аврах албаны ажилтнууд хоёр цаг гаруй ярилцаж, улмаар охины ээжийг дуудан хамт ярилцсаны эцэст охиныг аварч чадлаа. Тэрээр ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч аж. Охин ээжтэйгээ ярилцаж байх үеэр Онцгой байдлын аврах албаны ажилтан охиныг татаж, аюултай нөхцөл байдлыг таслан зогсоолоо. Дунд сургуулийн сурагч охин юуны учраас амиа хорлохыг завдсан талаар бид эргэн мэдээллэх болно.
-
2016 оны 3 сарын 11
Сэлэнгэ аймгийн хилийн цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн хоёр албан хаагч харуулын байраа орхиж буу агсан, автомашин дээрэмдэн оргосон хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан.
-
2016 оны 3 сарын 11
Энэ оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 4762 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 552 хэргээр буюу 10.4 хувиар буурчээ.