Компанийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд нь эдийн засгийн хямралаас шалтгаалан удааширалтай байгаа ч судалгааны ажлуудыг тасалдуулахгүй байхад анхаарч шаардлагатай ажлуудыг хийсээр байна.
Эрдэнэт үйлдвэр эрдэм шинжилгээ, туршилт судалгааны чиглэлээр 2013- 2015 онуудад 15 ажлыг амжилттай хийж гүйцэтгэжээ. Тодруулбал, техникийн оношилгоог оновчтой гүйцэтгэснээр үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн их болон урсгал засварын ажлын өртөг зардлыг бууруулах боломжтой болсон байна. Мөн ДЦС-ын тэжээлийн усыг амиакжуулах ажлаар тогоонууд доторх усны хүчиллэг орчин тогтоосон нормдоо хүрч, зуухны металлын талст хоорондын зэврэлт үүсэхээс хамгаалах нөхцөл бүрджээ. Ингэснээр турбогенератор болон зуухны аюул осолгүй ажиллах чанарын үзүүлэлт хангагдсан байна.
“Эрдэнэтийн овоо” бүлэг ордын өгөгдлийн сан цахимжуулж, геологийн гурван хэмжээст загварчиллаар нөөцийн үнэлгээг баталгаажуулах ажлыг “Цахиурт минерал” ХХК амжилттай гүйцэтгэж, “Компанийг 2016-2025 он хүртэл хөгжүүлэх Концепци”-д тусгалаа.