зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5423 5424 5425 5426 5427 5428 5429
  • Хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд зөвлөлджээ
    2016 оны 2 сарын 29
    Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсээс санаачлан 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудг оролцуулсан ажлын уулзалтыг Аймгийн Шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Тавдугаар тойргын Тахарын алба, Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс зэргийг оролцуулан хийжээ.

    зохион байгуулсан “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын ажлын уулзалт”-нд Аймгийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганбаатар оролцож Завхан аймгийн прокурорын газрын 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар болон аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, сум орон нутгийн эрүүгийн нөхцөл байдал, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, прокурор шүүхэд иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас 2016 онд дэвшүүлсэн зорилтуудыг орон нутагт хэрэгжүүлэх талаар аймгийн прокурорын газраас баримталж буй бодлого, зорилтуудыг танилцуулсан байна.

    Мөн орон нутгийн төр захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтын үйл ажиллагаагаа шинэ түвшинд гарган хамтарч ажиллах, үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах зарчмыг дээдэлж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагт эрчимжүүлэх, гэмт хэргийн талаархи мэдээллийг хуулийн байгууллагууд тогтмол солилцож, түүндээ хамтран судалгаа, дүн шинжилгээ хийх замаар түүний гарч байгаа шалтгаан нөхцлийг тогтоож уг шалтгаан нөхцлийг арилгах, төр захиргааны байгууллага, иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаандаа идэвхитэй татан оролцуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг иргэдэд мэдээлэх, сурталчлах, сургалт зохион байгуулах, нийгэм, эдийн засаг, эрх зүйн арга хэмжээг хамтран төлөвлөж ажиллахыг хуулийн байгууллагуудад уриалжээ.
  • Гудамжинд нус, цэрээ хаявал 5000 төгрөгөөр торгоно
    2016 оны 2 сарын 29
    Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй. Үүнтэй холбогдуулж ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон тус яамны удирдах албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.

    Хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа ”Улаанбаатар хотод 1956 онд нийт хүн амын 14 хувь оршин сууж байсан бол 2012 онд гэхэд 45.8 хувь нь оршин сууж байсан. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 1.200.000 хүн амьдарч байна. Нийслэл хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж, нийслэлийн нэг км квадрат талбайд 262 хүн ногдож байна. Эндээс ачаалал их болсон нь харагдаж байгаа юм. Тиймээс ч Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон өөрчлөх шаардлага ургаж гарсан” хэмээлээ.

    Шинээр хэрэгжиж эхэлж буй хуулийг зөрчсөн иргэн 5.000-1.000.000 төгрөгийн торгууль төлөхөөр заасан байгаа. Тухайлбал, гудамжинд нус, цэрээ хаясан иргэнийг 5000 төгрөгөөр торгохоор хуульд заасан аж. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг олон нийтийн хамтын ажилтны идэвхтэн, цагдаагийн албан хаагчид, сайн дурын ажилтнууд хангах юм байна.

    Нэмж мэдээлэхэд, УИХ-аас анх 1998 онд баталсан Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон шинэчлэн найруулсан юм. Шинэчилсэн хуульд хүрээлэн байгаа орчин, хот төлөвлөлт, барилга байгууламж, ажлын байранд тавигдах эрүүл ахуйн шаардлагуудыг бүгдийг тусгасан ажээ.
  • Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд зөвлөлдлөө
    2016 оны 2 сарын 29
    Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс санаачлан харъяа дүүргүүдийнхээ ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокуроруудтай уулзалт зөвлөгөөнийг 02 сарын 26-нд зохион байгуулжээ.

    Зөвлөгөөнд Нийслэл, дүүргийн прокурорын газруудын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд бүрэн хамрагдсан бөгөөд дүүргийн прокурорын газруудаас хяналтын ажлын явц байдлын талаар мэдээлэл хийж, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих үйл ажиллагааг явуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцсон ба Нийслэлийн прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Найгалдорж хяналтын ажлын чиглэлээр анхаарах асуудлуудын талаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
  • Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд
    2016 оны 2 сарын 29
    Тээврийн хэрэгсэл эзэмшигч ААНБ, иргэн та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдоын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран 2016 оны 1-р сарын 1-ны өдрөөс 5-р сарын 31-ны өдрийг дуустал хуулийн хугацаанд төлнө үү. Хэрэв таны тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь:

    1 болон 6 дугаараар төгссөн бол 1-р сард
    2 болон 7 дугаараар төгссөн бол 2-р сард
    3 болон 8 дугаараар төгссөн бол 3-р сард
    4 болон 9 дугаараар төгссөн бол 4-р сард
    5 болон 0 дугаараар төгссөн бол 5-р сард

    тус тус албан татвар, төлбөрөө төлнө.3-р сарын 1-ны өдрөөс эхлэн 1,2,6,7 дугаараар төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөгдөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй ба захиргааны арга хэмжээ тооцож торгууль ногдуулахыг анхаарна уу.
  • Цахилгаан шугам сүлжээний урсгал засварын ажил маргааш эхэлнэ
    2016 оны 2 сарын 29


    Жил бүрийн дулааны улиралд буюу гуравдугаар сараас есдүгээр сард хийгддэг урсгал засвар гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэх гэж байна.

    15Шугам сүлжээний ашиглалтыг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хийдэг засвар үйлчилгээний ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийхээс аргагүй байдлыг харгалзаж зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

    Гуравдугаар сарын 1-ний мягмар гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • ОХУ-д төлөх өрийн үлдэгдлийг барагдуулсан тухай баримтыг гардууллаа
    2016 оны 2 сарын 29
    ОХУ-д төлөх өрийн үлдэгдлийг барагдуулсан тухай баримтыг гардууллаа
  • “Цэцэгс” үзэсгэлэн маргаашнаас дэлгэгдэнэ
    2016 оны 2 сарын 29
    Хүйтний эрч суларч цас ханзрах цагаар “Blue Moon” арт галерейн танхимд цэцэгс дэлбээлнэ. Уран бүтээлч та бүгдийг шинэ хайр, шинэ бүхний эхлэл болсон улирлыг угтaн цэцэгс үзэсгэлэнд идэвхитэй оролцохыг урьж байна. Үзэсгэлэн энэ оны 03-р сарын 01-10-ний хооронд “Blue Moon” арт галерейн танхимд дэлгэгдэх юм.Бүтээл авах хугацаа: 2016.02.25-26 нд 11-18 цагийн хооронд хүлээн авна.

    Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 88850812 , 89806021 утаснаас авах боломжтой
  • АТГ-аас МАХН-ын шаардлагад хариу өгчээ
    2016 оны 2 сарын 29
    МАХН-ын шаардлагад хариу өгчээ
  • Оюутнууд жагсана
    2016 оны 2 сарын 29
    Оюутнууд ирэх гуравдугаар сарын 4-ний өдөр 14.00 цагт төв талбайд тайван жагсаал хийж, өөрсдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөхөөр болжээ. Тэд энэхүү жагсаалаараа Засгийн газар, БСШУЯ болон бусад холбоотой байгууллагуудад хандан оюутныг ажлын байраар хангах тухай болон 70200 төгрөгийн тэтгэлэг, нийтийн тээвэр, оюутны эрхийн тухай асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, шаардлага тавих гэнэ.

    Мөн тэнд цугласан нийт оюутнуудынхаа анкетыг авч, мэдээллийн бааз бүрдүүлэн, АСЕМ-д ажиллах бүртгэлийг явуулж, холбогдох байгууллагууд руу анкетыг илгээх юм байна.

    Монголд нийт 217 мянган оюутан байгаа гэж үзвэл тэдний 10 хувь буюу ”21700 оюутныг ажлын байртай болгох нь” хөтөлбөрийг санаачлан явуулж буй аж. Энэ ажлын хүрээнд www.icv.mn сайтыг нээн ажиллуулахад бэлэн болжээ. Энэхүү сайтад оюутнууд өөрсдийн мэдээллийг оруулснаар ажил олгогч байгууллагуудтай холбоо тогтоох боломжтой болох юм байна.

    Энэ талаар Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч З.Төмөртөмөр ”Ирэх долоодугаар сард оюутнуудын амралтын үе таарч байгаа учраас АСЕМ-д олон мянган оюутан ажиллах боломжтой. Хэчнээн оюутан ажиллаж болох тухай нарийн тоог гаргаагүй байгаа” гэжээ.
  • Ж.Мөнхбат: Хоёр нам эвсэх асуудлаар нухацтай хэлэлцэнэ
    2016 оны 2 сарын 29
    Эдийн засаг хямарсан, улс орон хүнд байдалд орсон энэ үед улс төрийн намуудын харилцан ойлголцол, үндэсний зөвшилцөл юу юунаас чухал юм. Энэ байр суурийг МАН-аас баримталж улмаар 20 гаруй намын удирдлагатай 10 гаруй удаа үндэсний зөвшилцлийг хийж хэрэгжүүлж ирсэн түүх байгаа. Ер нь монголд улс төрийн нам үүсгэн байгуулагдаж, Бүгд найрамдах ардчилсан үндсэн хуульт улс орон болох үндэс суурийг тавьсан энэхүү баяр монгол иргэн бүрийн баяр байх ёстой. Тэр утгаараа энэхүү баярыг хоёр нам хамтран тэмдэглэж байна. Хоёр намын эвсэж сонгууль оролцох эсэх асуудал олон нийтэд сонирхолтой байгаа нь үнэн. Энэ талаар улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны баярын дараа нухацтай авч хэлэлцэнэ.
  • Чингэлтэй дүүргийн зарим сургууль утасгүй интернэттэй боллоо
    2016 оны 2 сарын 29
    Орон нутгийн хөрөнгө оруулалтаар мэдээлэл технологийн үйлчилгээг хүртээмжтэй болгох ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 72 дугаар сургуулийн дотоод сүлжээг шинэчлэх ажил хийгджээ.
  • Оскарын шагнал гардуулах ёслолыг эсэргүүцэн жагслаа
    2016 оны 2 сарын 29
    Оскарын шагнал гардуулах ёслолыг эсэргүүцэн жагслаа
  • Өнөөдөр 1973 иргэн төрсөн өдрөө тэмдэглэж байна
    2016 оны 2 сарын 29
    Өндөр жил гэдэг нь цагалбарын жилийг астрономийн буюу улирлын жилийн мөчлөгтэй тааруулахын тулд ердийнхөөс нэг өдрөөр (нар-сарны тоололд нэг сараар) илүү байдаг жилийг хэлнэ. Улирал болон астрономийн үзэгдлүүдийн мөчлөг нь бүхэл тоотой өдрөөр хэмжигддэггүй тул цагалбарын жилүүдийг бүгдийг ижил өдөртэйгээр хийвэл аажимдаа зөрүү гарч ирдэг. Иймээс уг зөрүүг арилгахын тулд зарим жилд нэмэлт өдөр (сар) оруулж өгдөг байна. Өндөр биш жилийг ердийн жил гэдэг.

    Жишээлбэл, нийтийн нарны тоолол болох Григорийн тоололд ердийн жилийн хоёрдугаар сар 28 хоногтой байдаг бол өндөр жилийн хоёрдугаар сар нь 29 хоногтой байдаг. Өөрөөр хэлбэл, Григорийн тооллын өндөр жил 366 хоногтой байдаг юм. Мөн үүнтэй төстэйгээр, нар-сарны тоолол болох Еврейн тоололд 19 жил тутамд 7 удаа 13 дахь сарыг нэмж оруулдаг аж.
  • Татварын буцаан олголтыг өгөх захирамж гаргалаа
    2016 оны 2 сарын 29
    Нийслэлийн Засаг дарга “Татварын буцаан олголтын тухай” А/155 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар хуулийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг шалган, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг баталгаажуулан ирүүлэхийг нийслэлийн Татварын газарт даалгасан байна. Түүнчлэн нийслэлийн 2016 оны төсөвт тусгагдсан, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод олгохоор батлагдсан 26,500,000,000 /хорин зургаан тэрбум таван зуун сая/ төгрөгийг нийслэлийн Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд олгохыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Намууд 3.4 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулахаар боллоо
    2016 оны 2 сарын 29
    http://www.audit.mn/?p=10390
  • Бичлэг: Леонардо Ди Каприогийн ОСКАР авах агшин
    2016 оны 2 сарын 29
    Бичлэг: Леонардо Ди Каприогийн ОСКАР авах агшин
  • Леонардо Ди Каприогийн бүх уран бүтээлүүдийн багц
    2016 оны 2 сарын 29
    Леонардо Ди Каприогийн бүх уран бүтээлүүдийн багц
  • Оскарын эзэн Леонардо ДиКаприогийн анхны зогсоол нь Монгол Улс байна
    2016 оны 2 сарын 29
    Оскарын шагнал гардуулах 88 дахь удаагийн ёслол яг одоо болж байна. Энэ жилийн хувьд үзэгчдийн хүлээлттэй байгаа номинаци бол яах аргагүй ”Шилдэг эрэгтэй гол дүр” юм.
  • Ажлын хэсэг эхний хурал боллоо
    2016 оны 2 сарын 29
    Ажлын хэсэг эхний хурал боллоо
  • Сурагчдад зохиогчийн эрхийн гэрчилгээ гардууллаа
    2016 оны 2 сарын 29
    Шадар сайд Ц.Оюунбаатар сурагчдад зохиогчийн эрхийн гэрчилгээ гардууллаа
5423 5424 5425 5426 5427 5428 5429
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 35 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 48 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 30 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 30 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 30 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 30 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК