зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5447 5448 5449 5450 5451 5452 5453
  • Хуучин жолооны үнэмлэхээ шинэчлэх шаардлагатай
    2016 оны 2 сарын 18
    Жолооч нарын дунд хуучны шар үнэмлэхтэй хүмүүс цөөнгүй байдаг. Эдгээр иргэдийг хуучин үнэмлэхээ солихыг шаардаж, солиогүй тохиолдолд торгож, зарим цагдаа нар хуучин үнэмлэхийг хураан авч байна гэх мэдээллийн дагуу тодрууллаа.

    Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан ахлах дэслэгч Х.Одбаяр:-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй байх хугацааг зааж өгсөн байгаа. 17 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаагаар олгоно. Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох үед тухайн жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй байх хугацаа гурван жилээс хэтрэхгүй байвал уг хугацаагаар хязгаарлана гэж заасан байдаг. Хуучны шар үнэмлэх дээр хугацаа байдаггүй. Иймээс шар үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төв сольж байна. Ингэхдээ ямар ч торгууль шийтгэл ногдуулаагүй. Замын цагдаагийн алба хаагчид шар үнэмлэхтэй жолоочид хэлж, анхааруулаад явуулж байгаа болохоос торгуулийн арга хэмжээ авахгүй байгаа гэлээ. Мөн хүний царай жилээс жилд өөрчлөгдөж байдаг тул нас ахисан хүмүүс залуу цагийн төрхөөсөө өөрчлөгдөж, таргалж, турж байдгаас жолооч цагдаа нарын дунд маргаан үүсдэг байна. Тиймээс ашиглах хугацаа заагаагүй хуучны шар үнэмлэхийг шинэчилж байгаа. Иргэд өөрийн хүсэлтээр, эсвэл авто машин жолоодох эрхээ түр хугацаагаар хасуулсан тохиолдолд хуучин үнэмлэхийг нь устгаж, дахин шинэ үнэмлэх хэвлэн өгч байна. Шинэ үнэмлэхийг ажлын гурав хоногийн дотор хэвлэх боломжтой. Жолооны үнэмлэхтэй холбоотой мэдээллийг 70006996 тоот утсаар тодруулж болно. Хуучин үнэмлэхээ шинэчлэх хүсэлтэй иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлэн Баянзүрх дүүрэгт байрлах Лицензийн төвд очихыг зөвлөе.

    ҮНЭМЛЭХ СОЛИУЛЖ ШИНЭЭР ХЭВЛҮҮЛЭН АВАХ БОЛ

    Жолоочийн үнэмлэх хуучирч муудсан, хуучин шар үнэмлэх солиулах бол дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

    Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа.

    Цээж зураг 1% /3х4см/

    Эрүүл мэндийн тодорхойлолт /цусны бүлэг тогтоолгосон./

    Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/

    Хуучирч муудсан, хуучин шар үнэмлэхээ заавал хураалгана гэж ЗЦГ-аас анхаарулав
  • МАХН, МАН хоёр төрсөн өдрөө хамт тэмдэглэнэ
    2016 оны 2 сарын 18
    МАХН-аас МАН-д жил бүрийн гуравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг Эх орончдын өдөр буюу улстөрийн ууган хүчин байгуулагдсан өдрийг хамтарч тэмдэглэх ил захидлыг илгээсэн. Хариуд нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын гарын үсэгтэй бичгийг МАХН-руу илгээжээ.
  • ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ
    2016 оны 2 сарын 18
    Өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ын халдварын 2 шинэ тохиолдол бүртгэгдэж, онош нь албан ёсоор батлагджээ.
  • АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ
    2016 оны 2 сарын 18
    АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ
  • Гурван хүний аминд хүрсэн ноцтой хэргийг шүүхээс шийдвэрлэжээ
    2016 оны 2 сарын 18
    Гурван хүний аминд хүрсэн ноцтой хэргийг цагдаагийн алба хаагч шуурхай илрүүлсэн гэв
    Өнгөрсөн жилийн наадмаар онц ноцтой нэгэн хэрэг гарч байсан. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн суманд гурван хүний аминд хүрсэн байдаг. Тус сумын I багийн нутаг дэвсгэр болох “Хөндлөн” гэх газар хүний цогцос байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад долдугаар сарын 11-ны өдөр манай байгууллагад ирсэн. Энэ мэдээллийн дагуу хэргийн газар шуурхай ажиллахад 57 настай Л, 11 настай Б нарыг буудаж, 53 настай Н-ийг хутгалж хөнөөсөн хэрэг гарсан байв.
    Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 32 настай Б гэгч үйлдсэн байдаг. Гэмт этгээд хэргийн газраас буу, автомашин хулгайлсан гэх мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллээр гарч байсан.
    Тэгвэл энэ хэрэг шүүхэд шилжсэн эсэх асуудлаар Төв аймгийн цагдаагийн хэлтсээс тодруулахад “Уг хэргийг эрүүгийн төлөөлөгч шуурхай ажиллаж нийслэл хотоос барьсан. Хэрэг хийсэн өдрөө айлын үхэр, машин зэргийг авч яваад машиныг нь мөргөлдүүлж, харин үхрийг нь Налайх дүүрэгт зарж борлуулсан байсан. Үхэр зарсан мөнгөөрөө архидан согтуурсан уг этгээдийг маш шуурхай илрүүлж байсан. Уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэлж холбогдох газар луу нь шилжүүлсэн” гэлээ.

  • Хүн төрөлхтөн жилдээ 1,3 тэрбум тонн хүнс хаядаг
    2016 оны 2 сарын 18
    Хүн төрөлхтөн жилдээ 1,3 тэрбум тонн хүнс хаядаг
  • Барак Обама: Дональд Трамп сонгогдохгүй гэдэгт би итгэж байна
    2016 оны 2 сарын 18
    Барак Обама: Дональд Трамп сонгогдохгүй гэдэгт би итгэж байна
  • Хөдөлмөрийн үндэсний намын дотоод маргаан шийдэгджээ
    2016 оны 2 сарын 18
    ...Сар шинийн битүүний орой гаргасан шийдвэр хуйвалдааны шинжтэй байна хэмээн зарим гишүүн намын даргадаа хандсан ч С.Ганбаатар шийдвэртэй хариу өгч, гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж, зангараг гаргаж чадсангүй, харин ч хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж байна хэмээн гишүүд нь нүүр буруулж эхэлсэн юм. ..
  • Чуулганы хуралдаан 14.00 цаг хүртэл хойшиллоо
    2016 оны 2 сарын 18
    Өнөөдөр 09.00 цагт нээлтээ хийхээр товлогдоод байсан ээлжит бус чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйгээс болж 14.00 цаг хүртэл хойшлов.

    УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганы нээлтийг 14.00 цаг хүртэл хойшлуулсныг мэдэгдээд үдээс хойш дахин цуглацгаая хэмээн гишүүдэд хандан хэллээ.

    Чуулганы хуралдаанд 39 гишүүн оролцож байж ирц 50 хувьд хүрнэ. Ингэсэн тохиолдолд чуулган хуралдах боломжтой болох юм.

    Үдээс өмнө чуулганы танхимд

    АН-ын 35 гишүүнээс- 34,

    МАН-ын 26 гишүүнээс -0,

    “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс эвслийн бүлгийн 10 гишүүнээс -2,

    ИЗНН-ын 2 гишүүнээс -1,

    Бие даагч гурван гишүүнээс -0 гэсэн байдалтайгаар оролцсон юм.

    Т.Энхэлээ

  • З.Энхболд: Гишүүд хуралдаа сууя
    2016 оны 2 сарын 18
    З.Энхболд: Гишүүд ирж хуралдаа сууя
  • Гэмт хэргийн улмаас 35 хүний амь нас хохирчээ
    2016 оны 2 сарын 18
    Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас харьяалан ажиллаж буй Эрдэнэ, Өргөн, Улаанбадрах Замын-Үүд сумдын нутаг дэвсгэрт 2015 онд үйлдэгдсэн гэмт хэрэг эрүүгийн хэргийн нөхцөл байдлыг судалжээ. 2015 онд 229 гэмт хэрэг үйлдэгдсэнийг нутаг дэвсгэрээр нь авч үзэхэд Өргөн суманд 16 хэрэг буюу нийт хэргийн 6,9 хувь, Эрдэнэ суманд 15 хэрэг буюу 6,5 хувь, Улаанбадрах суманд 8 хэрэг буюу 3,4 хувь, Замын-Үүд суманд 189 хэрэг буюу нийт хэргийн 82,5 хувь үйлдэгдсэн байна.

    2014 онд 245 гэмт хэрэг үйлдэгдэж байсан бол 2015 онд 229 гэмт хэрэг гарсан нь гэмт хэргийн гаралт 16 хэрэг буюу 6,5 хувиар буурсан байна. Эдгээр 229 гэмт хэргээс хөнгөн гэмт хэрэг 96 хэрэг буюу 41,9 хувийг, хүндэвтэр гэмт хэрэг 114 хэрэг буюу 49,7 хувийг, хүнд гэмт хэрэг 15 хэрэг буюу 6,5 хувийг, онц хүнд гэмт хэрэг 4 хэрэг буюу 1,7 хувийг эзэлж байна.

    Гэмт хэргийн улмаас 35 хүний амь нас хохирч, 12 хүнд хүнд зэргийн, 11 хүнд хүндэвтэр зэргийн, 65 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон мөнгөн дүнгээр 781859848 төгрөгний хохирол учирчээ.

    Үүнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 13 хүний амь нас хохирсон, 6 хүний биед хүнд зэргийн гэмтэл, 10 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

    Сум дундын прокурорын газраас сумдын гэмт хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай оролцож тодорхой ажил зохион байгуулан, үр дүнг тооцон ажиллах талаар сумдын ИХТ дарга, засаг дарга нарт танилцуулга хүргүүллээ.
  • Шүүхийн мэтгэлцээний талаар сургалт зохион байгууллаа
    2016 оны 2 сарын 18
    Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын чиглэлээр 2016 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж ажиллах талаар Баянгол дүүргийн прокурорын газраас удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.

    Энэ хяналтын чиглэлээр дэвшүүлсэн зорилтын нэг болох “Прокурорын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх” зорилгоор нийт прокурор, туслах ажилтнуудын дунд “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагын сургагч багш нарын хамтран хийсэн “Шүүх хуралдааны мэтгэлцэх ур чадвар” видео сургалтын киног ашиглан практик сургалт зохион байгуулжээ.

    Уг сургалтаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн шүүх хуралдааны явц, танхимын зохион байгуулалт, шүүх хуралдаанд оролцогч нарын оролцоо, “Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам”-ын хэрэгжилт, шинэлэг арга барил бүхий өрөө тасалгааны байрлалтаас гадна шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талуудын зүгээс нотлох баримтад тулгуурлан харилцан асуулт тавих, хариулт авах, тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэж буй мэтгэлцэх зарчмийн хэрэгжилт, хэрэг шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар прокурорууд хоорондоо харилцан яриа өрнүүлж, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд учирч буй тулгамдсан асуудал, бэрхшээлийн талаар санал солилцсон нь прокурорын хяналтын ажилд үр дүнтэй сургалт болжээ.
  • Хил хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ
    2016 оны 2 сарын 18
    Дорноговь аймгийн Сайншанд суманд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Хил хамгаалах туслах хүчний байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн болсон ба энэхүү арга хэмжээнд Аймгийн прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу оролцжээ.

    Тэрээр аймгийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар анги, Эрдэнэ сум дахь Хилийн 0129 дүгээр анги, Сулин хээрийн Хилийн 0168 дугаар ангийн захирагч нартай 2016 онд хууль тогтоомж сурталчлах, мэдээ мэдээлэл солилцох, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудад сургалт явуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Прокурорын байгууллага Хилийн анги байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад зохих үр дүнгээ өгсөн ажил болжээ.
  • Монголбанкны удирдлагуудад хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээг танилцуулав
    2016 оны 2 сарын 18
    Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн өгсөн үнэлгээг танилцуулах, 2016 оны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тухайн байгууллагын удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнуудтай хийх уулзалтыг цувралаар зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн уулзалтыг Монголбанкинд өнөөдөр зохион байгуулав.

    Уулзалтад Монголбанкны Тамгын газрын захирал Д.Чимэд-Юндэн, Хууль эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдлийн газрын захирал Х.Дэлгэр, Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат болон “МDS and Khanleks” ХХН-ийн партнер Д.Дүгэржав, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд оролцлоо.

    Монголбанкны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээг танилцуулаад цаашид анхаарах асуудал, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болов.
  • Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа
    2016 оны 2 сарын 18
    Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнөөдрөөс эхлэн зарим аймгаар цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа.
  • АТГ: П.Цогтбаатарыг эрүүгийн 201501000161 хэргээр шалгаж байна
    2016 оны 2 сарын 18
    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг эрүүгийн 201501000161 дугаар хэрэгт холбогдуулж 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
  • Чуулганы ирц бүрдэхгүй байна
    2016 оны 2 сарын 18
    Өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийх байсан ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдрийг хүртэл хойшилсон. Харин өнөөдрийн чуулганы хуралдаан 09.00 цагт товлогдсон ч одоог хүртэл ирц бүрдэхгүй байна. Одоогийн байдлаар чуулганы танхимд 76 гишүүнээс 32 гишүүн ирсэн байгаа юм. Тодруулбал, АН-ын бүлгийн 35 гишүүнээс 30 гишүүн, ИЗНН-аас УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, ”Шударга ёс” эвслээс Ц.Оюунбаатар нар иржээ. Чуулганы хуралдаанд 39 гишүүн сууж байж ирц 50 хувьд хүрнэ. Ингэсэн тохиолдолд чуулганы хуралдаан эхлэх боломжтой болох юм.


    АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат нар гадаадад томилолттой явж байгаа аж.

    УИХ дахь МАН-ын бүлгээс ”АН-ыг ирцээ бүрдүүлсэн цагт хуралдаанд оролцоно” гэж ирцээр бойкот хийсэн хэвээр байна.

    Т.Энхэлээ

    .
  • Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркийг шинэчлэв
    2016 оны 2 сарын 18
    Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтэц, орон тоог шинэчлэн батлав

  • Өмнөд Хятадын тэнгист пуужин харвагч систем суурилуулжээ
    2016 оны 2 сарын 18
    Өмнөд Хятадын тэнгист пуужин харвагч систем суурилуулжээ
  • Эерэг 24: Манай улсаас өвлийн олимпийн аварга төрлөө
    2016 оны 2 сарын 18
    Норвегийн Лиллехаммер хотноо энэ өдрүүдэд залуучуудын өвлийн II олимп болж байна. Өчигдөр тус наадамд гүйлтийн тэшүүрийн төрлөөр өрсөлдөж байгаа Монгол Улсын тамирчин Буянтогтохын Сумъяа алтан медалийн эзэн боллоо.
5447 5448 5449 5450 5451 5452 5453
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 11 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 21 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 0 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 12 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 27 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 34 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 2 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК