зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5490 5491 5492 5493 5494 5495 5496
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 1 сарын 27
    Өнөөдөр болох зарим үйл явдал
  • Ажлын хэсгүүд хуралдана
    2016 оны 1 сарын 27
    Ажлын хэсгүүд хуралдана
  • Байнгын хороод хуралдана
    2016 оны 1 сарын 27
    байнгын хороо
  • Битүү хогонд дарагдсан “Хангай” хотхоны оршин суугчдыг дарамталж эхэлжээ
    2016 оны 1 сарын 27
    Барилга хот байгуулалтын яамнаас захиалж “Бэрэн констракшн энд автомэшн” компанийн гүйцэтгэсэн “Хангай” хотхоны харуусал дагуулам дүр зургийн талаар энэ удаад хөндөж байна.
  • 24 баримт. Г.Уянга: Аавуудыг би бус тэд өөрсдөө доромжилсон
    2016 оны 1 сарын 27
    ...”Оюу-Толгой”-н асуудлыг хэн нэгэн үхэж байж анхааралдаа авах юм болов уу. Ер нь сүүлдээ хүний үхэл ч сонин биш болчихлоо...
  • Шар бич өдөр
    2016 оны 1 сарын 27
    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, өлзийг өгүүлэх, балин өргөх, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, мал адгуус муулах үйл, гэрийн үйл хийгээд угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх тэргүүтэнд сайн. Хиншүү хярвас гаргах, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Өвдвөл найм, арав хоногтоо хүчир, түүнээс хэтэрвэл амархан амирлана. Зам гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Зүүн нүд татвал хувцас олно, баруун бол жуулчин ирнэ. Баруун чих хангинавал баясгалантай, зүүн бол муу. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай.
  • Улаанбаатарт 19 хэм хүйтэн
    2016 оны 1 сарын 27
    2016 оны 01 дүгээр сарын 26-ны 20 цагаас 01 дүгээр сарын 27-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

  • Сонгодог жүжгийн өдрүүд “Гамлет”-аар эхэлнэ
    2016 оны 1 сарын 26
    Улсын драмын эрдмийн театрын сонгодог жүжгийн өдрүүд гуравдугаар сард эхлэх бөгөөд У.Шекспирийн “Гамлет” жүжгээр нээх юм байна. Мөн олон улсын театрын өдөрт зориулан “Эдип хаан”, “Парисын дарь эхийн сүм”, “Кихот ноён”, “Нора” жүжгүүд тоглогдоно.



    Мөн ирэх сарын 14-нд буюу Гэгээн хайрын баярыг тохиолдуулан дараах уран бүтээлүүдийг үзэгчдэд санал болгож буй юм байна. Хамгийн олон санал авсан уран бүтээлийг Валентины баяраар бүх хосуудад зориулан тоглохоор төлөвлөжээ.



    1. У.Шекспир: ”Ромео Жульетта” сонгодог жүжиг /Гол дүрд: Б.Шинэбаяр, О.Дөлгөөн/

    2. Рэй Куни, Ж.Чэпмэн: “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг /Гол дүрд: СТА Л.Дэмидбаатар, МУГЖ Ж.Оюундарь

    3.С.Жаргалсайхан: “Хэлж зүрхлээгүй хайр” уянгын драм /Гол дүрд: СТА С.Болд-эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан, Д.Баттөмөр М.Тогтохжаргал, Б.Одончимэг/
  • Борис Немцовын охин эцгийнхээ үхэлтэй холбоотой хэрэгт хяналт тавихыг хүслээ
    2016 оны 1 сарын 26
    Борис Немцовын охин эцгийнхээ үхэлтэй холбоотой хэрэгт хяналт тавихыг хүслээ
  • Монголбанк 14 сая ам.доллар нийлүүлэв
    2016 оны 1 сарын 26
    Монголбанк 2007.90 төгрөгийн нэг ханшаар 14.0 сая ам.доллар, 304.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 4.9 сая юанийг тус тус нийлүүлэв.
  • Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайдтай уулзав
    2016 оны 1 сарын 26
    Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияртотой тус улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр уулзав.
  • Японы Засгийн газар, Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлэхээр боллоо
    2016 оны 1 сарын 26
    Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 7 сая доллар өртөгтэй буцалтгүй тусламжийн 3 төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Эдгээр нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын байгаль орчин ба иргэдийн амьжиргааг сайжруулах, Монголын алслагдсан баруун бүсэд сургуулийн дотуур байрны нөхцөл сайжруулах, Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны төсөл юм.
    Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны төслийн гэрээнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Гантулга, Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Роберт Шоелхаммер нар гарын үсэг зурлаа.
    Дээрх төслүүдийг Азийн хөгжлийн банкаар дамжин Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн эх үүсвэртэй Ядуурлыг бууруулах японы сангаас санхүүжүүлэх бөгөөд Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны төсөлд нэг сая долларын санхүүжилт үзүүлнэ. Уг төсөл нь нийслэл хотын нэн тэргүүний тулгамдаж буй асуудал болох агаар, хөрсний бохирдлыг бууруулах, амьдрах орчныг сайжруулахад Улаанбаатар хотын захиргаанаас хэрэгжүүлж байгаа санаачилгыг дэмжин ажиллана.
    Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Улаанбаатар хотод өнгөрсөн жил 22 мянга гаруй өрх орон сууцанд орсон. Судалгаагаар орон сууцанд орсон өрхийн дундаж орлого нэг сая төгрөг ба түүнээс дээш байгаа юм. Харин түүнээс доош орлоготой өрөхөд зориулсан орон сууцны бодлогыг бид хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл. Уг төслийн бэлтгэл ажлыг бүрэн хангахад шаардагдах санхүүжилтэд Японы Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлж буйд нийслэлийн удирдлагууд болон нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэж онцлон хэллээ.
    Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичигт тусгагдсан урт хугацааны хөтөлбөр юм. Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны төслийг найман сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орон сууцны корпораци хариуцан ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хөгжлийн үзэл баримтлалыг баталснаар улстөрийн намууд дураараа амлахыг зогсооно
    2016 оны 1 сарын 26
    Хөгжлийн үзэл баримтлалыг баталснаар улстөрийн намууд дураараа амлахыг зогсооно
  • Тахарыг Архивын ерөнхий газрын байранд оруулна
    2016 оны 1 сарын 26
    Хууль зүйн сайд Д.Дорлигжав өчигдөр Тахарын ерөнхий газарт ажилласан.
  • НИТХ-ын төлөөлөгч Д.Байдрагийг АТГ-аас шалгаж
    2016 оны 1 сарын 26
    Д.Байдраг “Авто худалдааны цогцолбор”-оос их хэмжээний мөнгө завшчээ
    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Байдраг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж орон нутгийн өмчийг завшиж, их хэмжээний ашиг олоод зогсохгүй шинэ цогцолборын дэргэдэх газрыг дуудлага худалдаагаар оруулж, олсон орлогоо төсөвт төвлөрүүлэлгүй дур мэдэн ашигласан талаар эх сурвалж мэдээллээ.
    Тодруулбал, тус цогцолборын бүтээн байнуулалтын үйл ажиллагаа нь холбогдох “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийг зөрчиж барилга угсралтын үйл ажиллагааг явуулж байгаа эсэхийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт АТГ-аас хүсэлт хүргүүлсэн байна. Мөн цогцолборын дарга Г.Байдрагийг албан тушаалаа урвуулан орон нутгийн өмчийг завшсан асуудлыг шалгуулахаар тус газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн аж. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн няналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очирын гарын үсэгтэй албан тоотод дурьдсан байна.
    Гэвч Д.Байдраг эл асуудлаа намжаахын тулд Монголын хамаг л нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ хийж, Авто худалдааны цогцолборыг магтах журмаар, олсон хөрөнгөө нуун дарагдуулж эхэлжээ.
  • Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт сургалт явууллаа
    2016 оны 1 сарын 26
    Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр сургалт явуулжээ.

    Тус прокурорын газраас Аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нараас Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа холбогдох хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдлыг 2015 онд 2 удаа шалгасан ба шалгалтаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар нь захиргааны зөрчилд хариуцлага оногдуулахдаа торгуулийн хуудас, шийтгэвэрт хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн холбогдох зүйл, заалтыг зөв бичдэггүй, торгох шийтгэлийг хуульд заасан хэмжээгээр оногдуулдаггүй, зөрчлийг нотолж буй нотлох баримтуудыг материалд хавсаргадаггүй, зөрчил гаргасан этгээдийн эрхийг хангах талаар хуулиар тогтоосон журмыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

    Сургалтын явцад захиргааны зөрчлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хэрхэн хамруулах, шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар харилцан ярилцаж, дээрх зөрчил дутагдлыг давтан гаргахгүй байх, хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх талаар прокуророос үүрэг, чиглэл өгсөн байна.
  • Унгар улсын Ерөнхий сайд Ерөнхийлөгчид бараалхав
    2016 оны 1 сарын 26
    Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.
  • Архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар сургалт явуулжээ
    2016 оны 1 сарын 26
    Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Цагдаагийн газар, хүүхэд, гэр бүл хөгжлийн төвтэй хамтран Сүхбаатар сумын иргэдээс архи согтууруулах ундааг хэрэглэн, гэр бүлийнхээ болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил байнга гаргадаг хүмүүсийн дунд ‘’Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг – бүртгэл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан ба аймгийн прокурорын газраас ‘’Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль“, ‘’Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн талаар болон аймгийн хэмжээнд 2015 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийжээ.

    Уг арга хэмжээний хүрээнд нийт 17 иргэнийг Цагдаагийн газрын бүртгэлд шинээр бүртгэн авсан байх бөгөөд цаашид бусад сумдуудад дээрх арга хэмжээг зохион байгуулж, ажиллахаар төлөвлөсөн байна.
  • ”Хааны эрэлд” олон улсын сургуульд 47 орны цэргүүд оролцоно
    2016 оны 1 сарын 26
    ”Хааны эрэлд” олон улсын сургуульд 47 орны цэргүүд оролцохоор товложээ
  • ШУТИС-ийн оюутанг 26 удаа хутгалж, амийг нь хөнөөжээ
    2016 оны 1 сарын 26
    ШУТИС-ийн оюутанг П-г 26 удаа хутгалж, амийг нь хөнөөжээ

    ШУТИС-ийн III дамжааны оюутан,19 настай П-г 26 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан байна. Гэтэл хүүг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан сэжигтнийг батлан даалтад гаргах захирамжийг гаргаад байгаа гэнэ.

    Болсон явдлын талаар талийгаачийн ээж П “Миний хүү 19 настай, ШУТИС-д сурдаг байсан юм. Гэтэл Архангай аймгийн харъяат Буяннэмэх гэдэг этгээд
    өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн VI Бичил хорооллын орчимд миний хүүг 26 удаа хутгалж, хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн. Гэмт этгээд хүүг минь хөнөөснийхөө дараа шууд Гэмтлийн эмнэлэгт таньдаг ах дээрээ очиж эмнэлэгт хэвтсэн байсан. Ах нь Гэмтлийн эмнэлгийн таван давхарт байдаг, тэргүүлэх эмч Мөнхбаяр гэж хүн бий. Тэр эмч дүүгээ хавсарсан гэмтлийн тасагт арав гаруй хоног хэвтүүлсэн байсан. Би тэр хооронд хүүгийнхээ буяны ажлыг хийгээд, завгүй явсан юм. Гэтэл гэмт этгээд эмнэлэгт хөзөр тоглоод сууж байна гэх мэдээллийг аваад “Хүн алсан хүн яагаад ингээд байж байдаг юм бэ” гээд тэр дор нь яваад очтол Гэмтлийн эмнэлгийн цагдаа нар нь мэдэхгүй байсан. Цагдаа нар “Энэ хүн аваарт ороод ирсэн гэсэн. Мөнхбаяр эмчийн дүү гэсэн шүү дээ” хэмээгээд намайг маргааш өглөө ир, хуулийнх нь дагуу шийдье гэсэн. Ингээд намайг өглөө очиход өнөөх Буяннэмэх шөнө нь оргон зайлсан байсан. Тиймээс би гомдол гаргаж байгаад түүнийг саатуулж, цагдан хориулсан. Гэтэл саатуулагдсан өдрөө хорих ангийнхаа эмнэлэгт хэвтчихсэн байсан. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч үргэлжлүүлэн хорих саналаа прокурорт гаргахад прокурор нь зөвшөөрсөн. Тэр хүний хувьд Шүүх эмнэлгээр хүнд гэмтэлтэй гээд гэмтлийн зэрэг тогтоолгосон байгаа. Уг нь тэр хүн эв эрүүл, сав саруул явж байгаа ш дээ. Нүүрэндээ л нэг зүсэлттэй байсан. Гэтэл өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч Цогтзандан гэдэг хүн гэмт этгээд Буяннэмэхийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах шийдвэр гаргачихлаа. Би үнэхээр айж байна. Ганц хүүтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан. Энэ алуурчин ингээд гарчихаар би одоо яах юм бүү мэд” хэмээн хоолой зангируулан ярилаа.

    Сэжигтэн Д.Буяннэмэхийн өмгөөлөгч Т.Булган шүүхэд ирүүлсэн мэдэгдэлдээ цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаандаа бие нь муудаж, эрүүл мэндийн хувьд ноцтой байдал үүсээд байгаа учир бусдын батлан даалтад гаргах хүсэлтийг гаргасан гэнэ. Харин Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Жаргалын гаргасан тайлбартаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91.1-т заасны дагуу онц хүнд гэмт хэрэгтэн гэж үзэн батлан даалтад гаргах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх хүсэлт тавьсан байна.
5490 5491 5492 5493 5494 5495 5496
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 24 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 37 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 19 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 19 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 19 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 19 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК