Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Байдраг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж орон нутгийн өмчийг завшиж, их хэмжээний ашиг олоод зогсохгүй шинэ цогцолборын дэргэдэх газрыг дуудлага худалдаагаар оруулж, олсон орлогоо төсөвт төвлөрүүлэлгүй дур мэдэн ашигласан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, тус цогцолборын бүтээн байнуулалтын үйл ажиллагаа нь холбогдох “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийг зөрчиж барилга угсралтын үйл ажиллагааг явуулж байгаа эсэхийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт АТГ-аас хүсэлт хүргүүлсэн байна. Мөн цогцолборын дарга Д.Байдрагийг албан тушаалаа урвуулан орон нутгийн өмчийг завшсан асуудлыг шалгуулахаар тус газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн аж. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн няналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очирын гарын үсэгтэй албан тоотод дурьдсан байна.
Энэ талаар эргэн мэдээлнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)