зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5503 5504 5505 5506 5507 5508 5509
  • МҮХАҮТ-аас УИХ-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргажээ
    2016 оны 1 сарын 21
    Өнөөдөр манай эдийн засаг хоёр ч хувь хүрэхгүй (+1.6) хувьтай, инфляц хэдийгээр 1.9 хувь гэж байгаа боловч энэ нь эдийн засаг маань бүхэлдээ зогсч, галт тэрэг гацсаны том шинжболж байна. Ийм үед бид ухаанаа уралдуулж гарах замыг л хайж байгаа билээ.
  • Б.Однасан: Би “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйг өөдрөг хардаг
    2016 оны 1 сарын 21
    Б.Однасан: Би “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйг өөдрөг хардаг
  • Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа
    2016 оны 1 сарын 21
    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийслэлийн ИТХ-тай хамтран Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон гишүүд, НИТХ-ын ажлын алба, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдүүдийн төлөөлөл, энэ чиглэлээр судалгаа явуулдаг ТББ-ын төлөөлөл оролцлоо.
    УИХ-аас 1993 онд “Төр сүм хийдийн харилцааны тухай” хуулийг баталж тус хуульд 1994, 1995, 1997, 2014, 2015 онуудад өөрчлөлт оруулж байсан байна.
    Энэхүү хуульд сүм хийд байгуулах иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, НИТХ хянан үзэж зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тиймээс нийслэлийн ИТХ-аас 2005 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг баталсан байна. Эдгээр хууль тогтоомжийн хүрээнд НИТХ-аас шашны байгууллагуудтай холбоотой харилцааг зохицуулсаар ирсэн ч цаашид хууль эрх зүйн орчинг шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд хэллээ.
    Тодруулбал, НИТХ-аас баталсан журмыг агуулга болон нэр томъёоны хувьд шинэчлэх хэрэгцээтэй байгаагаас гадна хэрэгжүүлэх үйл ажиллагааг илүү тодорхой болгох шаардлагатай болжээ.
    Өнөөдрийн байдлаар нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 296 шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас буддын 99, христийн 162, Бөө мөргөлийн 21, католик 7, муслам 2, бахит шүтлэгийн 1, шинто 1, хинди 1, мүүний 2 сүм байдаг байна.
    Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийхэд сүм хийд нь галын болон бусад аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, агааржуулах системгүй, өвлийн улиралд халаалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хоол хийж тараах, аялал жуучлал, бизнес, оюутны гэх мэт чиглэлээр монголд түр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд шашны үйл ажиллагаа гардан хэрэгжүүлэх, татвараас зайлсхийх, зөвшөөрлөө сунгуулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах, дур мэдэн салбар байгуулах гэм мэт нийтлэг зөрчил ихээр илэрдэг байна. Мөн ийм зөрчил гаргасан сүм хийдүүдэд хэрхэн, ямар хэлбэрийн хариуцлага тооцох нь тодорхойгүй байсаар байгааг хэллээ.
    Хэлэлцүүлгийн үр дүнд төр, сүм хийдийн харилцааг сайжруулахад салбар бүрийн төлөөллийн саналыг авч нэтгэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид онцолж байна гэж НИйслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Жүжигчин М.Баярмагнай 100 саяыг залилжээ
    2016 оны 1 сарын 21
    “Макс” продакшны жүжигчин М.Баярмагнай нутаг нэгтнээсээ 100 сая төгрөг залилжээ.
  • Эерэг 24: Б.Марал-Эрдэнэ Азийн аварга дугуйчин боллоо
    2016 оны 1 сарын 21
    Дугуйн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсад болж байна.
  • Машинаа халаах гэж байгаад гал алджээ
    2016 оны 1 сарын 21
    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг Биокомбинатын ... тоотод оршин суудаг иргэн Ж /45 настай, эрэгтэй/ гараашдаа “Huyndai Porter” автомашинаа халаахаар ил гал түлснээс гал алдаж, гарааш болон “Mustang-5” мотоциколь шатжээ.
  • АН-ын гишүүдийг “маллана” гэдэг...
    2016 оны 1 сарын 21
    ...АН-ынхан хэцүү, хэцүү. Зуны цагт 100 хуц хариулснаас долоон дор гэдэг юм. Аргадаж тойглохгүй л бол даргынхаа үгэнд орно гэж ёстой гонж шүү дээ. Харин Н.Алтанхуяг зальтай тулдаа яаж ийгээд тэднийхээ арга эвийг олдог байлаа. Тэгвэл одоогийн нь дарга З.Энхболдод чухамхүү тэр л арга эвийг нь олох асуудал дутагддаг учраас журмын нөхдөө цуглуулж чадсангүй гэж дүгнэхээр байлаа....
  • Шинжилгээний бичиггүй их хэмжээний архи тээвэрлэж явжээ
    2016 оны 1 сарын 21
    Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хуурамч архитай тэмцэх талаар цагдаагийн байгууллага мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж байгаа.
  • Холын замд явахгүй, малаа хол бэлчээхгүй байхыг анхаарууллаа
    2016 оны 1 сарын 21
    Энэ сарын сүүлээр нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа ажээ. Ойрын хоногуудад баруун болон төвийн бүсийн нутгаар цас орно.
  • Ж.Мөнхжаргал: Алтанбулагт ченжийн амийг хохироосон хэрэг прокурорт шилжсэн
    2016 оны 1 сарын 21
    Прокурорын удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөв. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн прокурор Ж.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

    -Прокурорууд өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагналаа. Сэлэнгэ аймгийн хувьд өнгөрсөн онд хэр тайван байв?

    -Сэлэнгэ аймгийн Прокурорын газар бусад аймгийнхныг бодвол онцлогтой. Хоёр сум дундын прокурорын газартай. Улсын ерөнхий прокурорын газраас 2015 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүллээ. Өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 793 хэрэгт шинээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Прокурорууд 1150 орчим хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Аймгийн хувьд гэмт хэргийн гаралт 3.8 хувиар өссөн дүнтэй гарсан. Үүний дотор анхаарал татаж байгаа хэрэг нь хүн амины хэрэг 2.5 дахин өссөн. ОХУ руу визгүй зорчдог болсонтой холбогдуулан иргэдийн дамжин өнгөрөх нэмэгдсэнээр хууль бус эд зүйлс хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа. Түүнчлэн согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо өсч 21.9 хувиар өссөн. Үүнийг дагаад хүн амины гэмт хэрэг өснө. Мөн бусдын биед хүнд гэмтэл учруулах, хулгайн гэмт хэргийн гаралт өссөн байна. Харин малын хулгай, эм бэлдмэл бодис хууль бусаар тээвэрлэх тохиолдол буурсан. Бид энэ онд Улсын ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж ажиллана. Түүнээс гадна аймагтаа прокурорын ажилтнуудынхаа сахилга хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

    -Иргэд ямар төрлийн эд зүйлс хууль бусаар нэвтрүүлж байна вэ?

    -Архи, согтууруулах ундаа, ургамлын тос, шампанск зэргийг маш их хэмжээгээр оруулж ирдэг. Гэхдээ орон нутгийн иргэдийг хөлсөлж хууль бус ажиллагаандаа татан оролцуулж байна. Хуулийн заалтыг шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар өөр өөрөөр хэрэглэж байгаагаас энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд хүндрэлтэй тал бий. Энэ асуудлыг удирдах ажилтны зөвлөгөөнд хэлж танилцуулсан.

    -Сэлэнгэ аймагт оны өмнө валютын ченжийн амийг хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийн шалгалт ямар шатандаа явж байна вэ?

    -Алтанбулаг суманд ченжийн аминд хүрч, цогцсыг нь шатаасан хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалт дуусч прокурорын хяналтад ирээд байна.

    -Хэд хоногийн өмнө цэргүүд хилийн манаагаа орхиж оргосон. Уг хэрэг юунаас болж гарсан нь эцэслэн тогтоогдсон уу?

    -Цэргийн ангийн үйл ажиллагаатай холбоогүй болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Хоёр цэргийн нэг нь эмнэлэгт байгаа. Нөгөөд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Прокурор байнгын хяналт тавьж, долоо хоног тутамд очиж уулзаж байгаа.
  • Зөрчил гаргасан 203 автомашинд торгуулийн хуудас хүргүүлэв
    2016 оны 1 сарын 21
    Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн улсын байцаагчид, Улаанбаатар хотын Замын цагдаагийн албан хаагчид хамтран зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд авто тээврийн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар хяналт шалгалтыг хийж байна. Энэхүү ажлын хүрээнд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулах, автобусны зогсоолд удаан зогсож байгаа автомашинуудад хяналт тавин ажиллаж 203 зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг баримтжуулж, хаягаар нь торгуулийн хуудсыг хүргүүлээд байгаа юм гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Монголчууд энх, амгалан байдлаараа дэлхийд үлгэрлэх боломжтой
    2016 оны 1 сарын 21
    МОНГОЛЧУУД ЭНХ АМГАЛАН АМЬДРАЛААРАА ДЭЛХИЙД ҮЛГЭРЛЭХ БОЛОЛЦООТОЙ
  • ”Шударга ёс” эвсэл: ЗГ-ыг огцруулахгүй
    2016 оны 1 сарын 21
    “Шударга ёс” эвслийнхэн өнөө өглөөний 07.30 цагаас 11 цаг хүртэл хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийн талаар хэлэлцсэн. Уг хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож, засаг унагаах ажиллагааг санаачилсан болон нэгдсэн гурван нөхөртөө “Засгийн газрын тэргүүнийг унагаах кноп дарж болохгүй” гэсэн хатуу анхааруулга өгсөн талаар ойрын эх сурвалж мэдээлж байна.
    Уг хурлын дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санаачилга гаргасан УИХ-ын гишүүн Г.Уянга хэвлэлийнхэн болон “ангийнхан”-аасаа бултаж, олдохгүй байгаа талаар шаргал ордонд шивэр авир хийж байна.
  • Эрэн сурвалжилж байсан этгээдийг олжээ
    2016 оны 1 сарын 21
    Эрэн сурвалжилж байсан этгээдийг олжээ
  • ШӨХТГ хэвлэл мэдээлэлтэй хамтарч иргэдийг гэгээрүүлнэ
    2016 оны 1 сарын 21
    ШӨХТГ хэвлэл мэдээлэлтэй хамтарч иргэдийг гэгээрүүлнэ
  • АЭХ-ны сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдэл гарсан уу?
    2016 оны 1 сарын 21
    Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох дөрөвдүгээр дээд чуулган өнгөрсөн даваа гаригт Төрийн ордонд болж өндөрлөсөн. Тэгвэл уг холбооны тэргүүнийг сонгох сонгууль хууль зөрчсөн, будлиантай болсон гэх мэдээлэл гарч эхэллээ.


  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтад оролцож байна
    2016 оны 1 сарын 21
    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирлээ.
  • ”Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байна
    2016 оны 1 сарын 21
    Ерөнхий сайдыг огцруулах саналын талаар байр сууриа нэгтгэхээр УИХ дахь МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байна.

    Тус бүлэгт харъяалагддаг УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн энэ сарын 19-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболдод ”Ерөнхий сайдыг огцруулах тухай” саналыг өргөн барьсан юм. Улмаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж уг асуудлыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар хуваарилсан учир эвслийн бүлэг үүний өмнө байр сууриа нэгтгэхээр хуралдаж байгаа юм.

    Бүлгийн хуралдаан өнөөдөр өглөө 07.30 цагаас Төрийн ордонд эхэлжээ.
  • 10 мянга орчим албан тушаалтан ХОМ-ээ шинэчлэн бүртгүүлжээ
    2016 оны 1 сарын 21
    Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудаас 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах ажил улсын хэмжээнд зохих журмын дагуу үргэлжилж байна.
  • Огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан гишүүд хаачив?
    2016 оны 1 сарын 21
    Ч.Сайханбилэг, С.Баярцогт, А.Бакей, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Н.Батбаяр, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг.
5503 5504 5505 5506 5507 5508 5509
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 48 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 0 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 42 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 42 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 42 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 42 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК