зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5507 5508 5509 5510 5511 5512 5513
  • Чуулганы хуралдаанд ЕС мэдээлэл хийж байна
    2015 оны 11 сарын 06
    УИХ-ын чуулганы хуралдааныг 14.00 цагаас хийхээр төлөвлөөд байсан боловч байнгын хороодын хуралдаан хойшилсон, гишүүд ирц хангалтгүй байсан зэрэг шалтгаанаар хойшилсоор дөнгөж сая нээгдлээ.

    Яг одоо Монгол Улсын Ерөнхий сайд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

    Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн мэдэгдлийн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулж байна.

    Өнөөдрийн чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх юм.

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
  • Боомтууд ачааны авто машинаас мөнгө хураадгийг болиулна гэв
    2015 оны 11 сарын 06
    Монгол Улс, БНХАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын автотээврийн төлөөлөгчид болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ШУӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн ээлжит уулзалт 2015 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-ны Үрэмчи хотод амжилттай зохион байгууллаа. Ээлжит уулзалтаар талууд Ховд аймгийн Булган сумаас ШУӨЗО-ны Такешикен тосгон хүртэлх байнгын зорчигч тээврийн маршрутыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлэж, бэлтгэл ажлыг хангах, тээвэрлэгч компани, тээврийн хэрэгсэл болон авто зогсоолын талаар холбогдох газрууд арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
    Мөн 2016 онд хоёр улсын хооронд ачаа, зорчигчийн тээвэрлэлт гүйцэтгэхэд ашиглах зорчих зөвшөөрлийн болон онцгой зөвшөөрлийн бичгийг 2015 оны 12 дугаар сарын 10-нд Ховд аймагт харилцан солилцохоор шийдвэрлэсэн байна.
    Баруун 5 аймгийн ард иргэд ихээр зорчдог Бургастай, Байтаг, Ярант, Даянгийн боомтууд ачааны авто машинаас Хятадын талд хашаанд тавиулж мөнгө хураадаг болон сүлжээ ажиллахгүй байна гэсэн шалтгаанаар зорчигчдыг олон цагаар саатуулдаг зэрэг зөрчлүүдийг хэлэлцэж дахин цаашид энэ асуудлуудыг гаргахгүй байхаар хоёр тал тохиролцож протоколд гарын үсэг зурлаа.

  • С.Эрдэнэ: Нэр хүндэд халдах гэсэн оролдлого
    2015 оны 11 сарын 06
    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хуулийн төсөл өргөн барив

    УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.11.06/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн төслийг өргөн барив.

    2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколыг баталсан бөгөөд уг протоколд Монгол Улс нэгдэн орсныг Улсын Их Хурал 2008 онд соёрхон баталсан байна. Мөн Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын 2013-2022 онд хэрэгжүүлэх “Бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийг Монгол Улс 2014 онд хүлээн авсан. Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Засгийн газрын 2013 оны 281 дүгээр тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заасан болно.

    Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн тусламж, дэмжлэг болон эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэх харилцааг голчлон зохицуулж байгааг өөрчилж, хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгахдаа НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хүний эрхэд чиглэсэн зохицуулалтыг үндэс суурь болгожээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал буюу нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжгүй, тэдний хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээг хуулийн төсөлд хуульчилан заасан болохыг хууль санаачлагч хэлж байв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • НИТХ-ын дарга Д.Баттулга санал хүргүүллээ
    2015 оны 11 сарын 06
    НИТХ-ын дарга Д.Баттулга санал хүргүүллээ

    “Хан-Уул хөгжлийн төлөө холбоо”-ноос өнөөдөр мэдээлэл хийж НИТХ-ын дарга Д.Баттулгад санал хүргүүллээ.

    Тус холбооныхны зүгээс Д.Баттулгын үйл ажиллагаа, үйлдлүүд нь хууль тогтоомж, ёс суртахуун, ашиг сонирхлын зөрчил харагдаж байна гэж үзэж байгаа аж.


    Холбооны тэргүүн Г.Батсайхан “Нийслэл хотын иргэд биднийг толгойлж байгаа эцэг хүний хувьд хяналт тавих субьект нь НИТХ-ын дарга та өөрөө байх учир таныг энэ цагаас хойш хууль, бусад шийдвэрт хяналт тавьж ажилах үүргээ ухамсарлан хэрэгжүүлэхийг шаардаж байна” гэсэн юм.

    Тэд өнөөдөр “Алдаатай шийдвэр гаргуулахгүй, хуульд заасан хяналтыг сайжруулах, сайхан сэтгэлээс угаас 25 жилийн өмнөх хонхны дууны хөг нь өнөөдөр мөн үү гэдгийг сануулахаар Д.Баттулгад хонх бэлэглэж” байгаагаа ч онцоллоо.

    Ингээд санал, шаардлагыг бүрэн эхээр нь

  • Халх голд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүс байгуулах ёстой
    2015 оны 11 сарын 06
    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнөөдөр Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З. Энхболдод өргөн барив.

    Х.Болорчулуун гишүүн, “Энэ оны 7 дугаар сарын 9-нд “Халх гол” чөлөөт бүсийн тухай 75 дугаар тогтоолыг УИХ-аар баталсан. Халх гол нь хөрс, цаг уур, газар шорооны хувьд хөдөө аж ахуй хөгжүүлэхэд тохирсон бүс нутаг. Тиймээс энгийн чөлөөт бүс органик цэвэр үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс болгон хөгжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж тогтоолын төслийг боловсруулсан. Олон улсад органик цэвэр үйлдвэрлэлийн чөлөөт бүс нутаг байгуулахдаа малын шүлхий, гоц халдварт өвчин тархахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн бүс нутгийг сонгодог. Үүнээс гадна хөдөө аж ахуйн таримал ургамал нь генийн өөрчлөлтгүй, хөрсний бохирдолгүй, химийн бохирдолгүй байх нь чухал. Одоогоор 90 орон органик үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс хөгжүүлж байна. Эдгээр орноос туршлага судлаад өөрийн орондоо органик үйлдвэрлэлийн бүс байгуулах бүрэн боломж бий” гэлээ.
  • Архангай, Булган аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцуулна
    2015 оны 11 сарын 06
    Авлигатай тэмцэх газраас явуулсан хяналт шалгалтаар Архангай, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон зарим төлөөлөгч нь төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, тэр дундаа аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газрын дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Татварын хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Худалдан авах ажиллагааны албаны дарга гэх мэт удирдах албан тушаал хашиж байгаа нь Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолтыг зөрчжээ.

    Авлигатай тэмцэх газраас дээрх зөрчлийг арилгаж хууль, тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт тус тус албан бичиг хүргүүлсэн боловч одоог хүртэл зөрчил арилгах арга хэмжээг аваагүй төдийгүй тухайн орон нутгийн иргэдээс удаа дараа гомдол, саналыг ирүүлсээр байгаа юм.

    Иймд Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн зөрчлийг арилгах арга хэмжээ авах, Авлигатай тэмцэх газрын бүрэн эрхийн хүрээнд гаргасан удаа дараагийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахуулахаар аймгийн ИТХ болон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хандаад байна.
  • “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ албан тушаалтанг ажлаас нь халжээ
    2015 оны 11 сарын 06
    Авлигатай тэмцэх газар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар эрх бүхий байгууллага албан тушаалтанд асуудлыг хүргүүлж шийдвэрлүүлдэг.

    Тус газрын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу хууль тогтоомж зөрчиж зөрчил гаргасан “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 1 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ын 2 албан тушаалтад сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.
  • С.Баярцогт хуулийн төслүүд өргөн барилаа
    2015 оны 11 сарын 06

    С.Баярцогт хуулийн төслүүд өргөн барилаа
  • Галт тэргэнд дайруулж нас баржээ
    2015 оны 11 сарын 06
    015.11.06-ны 02:17 цагт ”Шатанга” зөрлөгийн 293 км-ийн 4-р зуутад байрлах анхааруулах дохион дээр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2-р багийн иргэн 26 настай эрэгтэй 014У зүтгүүртэй, 2558-р галт тэргэнд дайрагдаж нас барсан байна. Суудлын 264-р галт тэрэг Түнх өртөөнд 37 минут, 2558-р галт тэрэг Шатанга өртөөнд 5:30 цаг тус тус саатсан. Ослын газарт Төв аймгийн Мандал сумын цагдаагийн газар үзлэг хийж байна
  • Маргааш хэсэгчлэн зам хаана
    2015 оны 11 сарын 06
    Маргааш 11:00-13:00 цагийн хооронд зарим замыг хэсэгчлэн хаана
  • Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    2015 оны 11 сарын 06
    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.11.06/ өргөн барилаа.

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан гэж өөрчилжээ.

    Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцогчдын эрх тэгш байдал хангагдаж, эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн чанар сайжрахаас гадна хууль хоорондын уялдаа хангагдаж хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Дархан-Уул аймагт 126 хүн суллагдаж байна
    2015 оны 11 сарын 06
    Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комисс Дархан-Уул аймагт ажиллав
  • Цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарлахгүй
    2015 оны 11 сарын 06
    Цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарлахгүй
  • Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажилтнуудад сургалт явууллаа
    2015 оны 11 сарын 06
    Баянхонгор аймгийн Прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 10 дугаар сард Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хууль, тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа эсэхийг шалгаад, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Улсын бүртгэлтийн хэлтэст шаардлага хүргүүлж ажилласан байна.

    Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг цаашид давтан гаргуулахгүй байх үүднээс 2015 оны 11 дугаар сарын 02-ний өдөр Улсын бүртгэлтийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудад тус аймгийн Прокурорын газраас сургалт зохион байгууллаа.

    Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Эрдэнэсоёл нь “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр 2 цагийн сургалтыг явуулж, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гарч буй зөрчил дутагдал, хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл өгч, нэг ойлголтод хүржээ.

    Сургалтаар “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар” гарын авлага бэлтгэн улсын байцаагч нарт тараан өгчээ.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг шалгав
    2015 оны 11 сарын 06
    Өмнөговь аймгийн Прокурорын газраас тус аймгийн Татвар, Эрүүл мэнд, Боловсрол, соёлын газруудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг 2015 оны 10 дугаар сарын байдлаар шалгажээ.

    Шалгалтын явцад Татвар, Эрүүл мэнд, Боловсрол, соёлын газруудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 онд хийх ажлын төлөвлөгөө, түүний биелэлт, холбогдох бүртгэл судалгаатай танилцан, шалгалтын дүнг хамт олны хуралд хэлэлцүүлсэн байна.

    Дээрхи газруудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил нь үр дүн муутай, биелэлтийг тооцдоггүй, төлөвлөгөө биелүүлэх хугацааг оновчгүй сонгосон, материалжуулалт хангалтгүй, хууль хяналтын байгууллагатай хамтарч тодорхой ажил хийгээгүй зөрчлүүд нийтлэг илэрчээ.

    Илэрсэн зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.
  • Он гарсаар малын гоц халдварт өвчин 20 удаа гарчээ
    2015 оны 11 сарын 06
    2015 оны 10-р сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт гурван төрлийн өвчин 20 удаа гарсан байна. Үүний гурав нь шүлхий, 16 нь хонины цэцэг, нэг нь гахайн мялзан байжээ. Мөн халдварт найман төрлийн өвчний 155 тохиолдол гарч 20 аймагт давхардсан тоогоор 140 суманд 170 гаралт бүртгэгдсэн байна.

    Тухайлбал Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчний дөрөв, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд нэг, Баян Өлгий аймгийн Алтай суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт гарсан шүлхийгээр 19 өрхийн 18 үхэр, 62 хонь, 10 ямаа, нийт 90 мал өвчлөөд байна. Нэгдүгээр ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 89 мянга гаруй малыг хамруулсан бөгөөд хоёрдугаар ээлжийн тарилга энэ сарын нэгнээс эхэллээ.

    Энэ онд нийт 3.0 сая тун вакцин худалдан авч эхний хэсгээр нь зургаан аймгийн 43 сумын давхардсан тоогоор 3.4 сая толгой малыг вакцинжуулжээ. Энэ сарын эхний долоо хоногт багтаан гурван аймгийн 25 сумын 2.5 толгой малыг вакцинжуулж дуусахаар ажиллаж байна.

    Хонины цэцэг өвчин: Энэ оны эхний 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар малын гоц халдварт хонины цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Онгон, Сүхбаатар, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад, Баянтүмэн, Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг, Өргөн, Сайхандулаан, Сайншанд суманд гарч 200 гаруй толгой мал өвчилжээ. Одоогоор Дорноговь аймгийн Сайншанд, Хэнтий аймгийн Баян Овоо сумын голомтоос бусад голомтод нэмж мал өвчлөөгүй учир хорио цээрийн дэглэмийг цуцалсан. Гэвч өмнө гарсан болон хил залгаа сумдад өвчин шинээр бүртгэгдэж гаралт, тархалт нэмэгдэж байна. Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх 1,04 сая тун вакцин үйлдвэрлэж эхний 10 сарын байдлаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт хэрэгцээт вакциныг хуваарилан дархлаажуулалтын ажил хийгдэж дуусчээ.

    2015 оны дөрөвдүгээр саррд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Дорнод аймгийн Хэрлэн суманд гахайн мялзан өвчин гарсан. Үүнээс гадна он гарсаар галзуу өвчний 282, боом өвчний 39 тохиолдол, дуут, үхрийн хорт салст халуурал өвчин хэд хэдэн аймагт гараад байна.

    Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага халдварт өвчин гарсан үед хорио цээр, хязгаарлалт тогтоон, вакцинжуулах, өвчтэй мал, амьтныг устгах, булшлах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэг арга хэмжээ авлаа. Мөн хүн, малын шилжилт хөдөлгөөн, малын тэжээллэг, арчилгаа маллагаа, өвчнөөр үхсэн болон зайлшгүй шаардлагаар нядалж устгасан малын устгал, өвчний голомтын ариутгал халдваргүйжүүлэлт, эм, био бэлдмэлийн хадгалалт, тээвэрлэлт, ариутгалын бэлдмэлийн чанар, баталгаажилтанд хяналт тавин ажиллаж байна. Хонь, ямааны цэцэг өвчин хоёрдугаар сараас зүүн бүсийн аймгуудад тасралтгүй гарч байгаа нь энэ өвчнөөр өвчилсөн, өвчний ил шинж тэмдэгтэй малыг устгахад шаардагдах хөрөнгө, нөхөн төлбөр олгох боломжгүй гэдгээс шалтгаалж хүн, тээвэр, малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин халдварлаж байна гэж үзэж байна.

    Хөвсгөл аймгийн 13 суманд адууны боом ихэвчлэн гарсан нь өмнөх жилүүдэд урьдчилан сэргийлэх вакцины захиалга хийгддэггүй байсантай холбоотой юм. Мөн эрүүл бүсэд богино хугацаанд малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин халдварлах боломжтой гэж Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэж байна. Галзуу өвчнөөр өвчилсөн 408 мал, амьтдын 27,9 хувь нь зэрлэг амьтад байгаа нь хоол тэжээлийн хомсдол, өвчлөл эмгэгээс шалтгаалж тухайн амьтдын биеийн эсэргүүцэл суларч, өвчний үүсгэгч мал, амьтан, бэлчээр, ус, хүүр, сэг зэмээр дамжин тархсантай холбоотой гэж болно.

    Вакциныг хугацаанд нь захиалгын дагуу нийлүүлдэггүй, вакцинжуулалтын явцад хүйтэн хэлхээ хэрэглэдэггүйгээс вакцин чанараа алдах, малын сэг зэмийн устгал, өвчний голомт, хашаа хороонд ариутгал, халдваргүйжүүлэлтийг зааврын дагуу хийдэггүй, бэлдмэлийн нөөц хүрэлцээгүй, малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналт суларсан, орон нутгийн удирдлагууд хорио цээр, хязгаарлалтын үеийн зардлыг төсөвт бүрэн гүйцэд тусгадаггүй зэргээс халдварт өвчний гаралт нэмэгдсээр байна.

    Цаашид малын гоц халдварт болон халдварт өвчний тархалт тэлэх эрсдэл өндөр байгаа тул вакцин, эм, зүү тариур, ариутгалын бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, өвчний голомтонд ажиллаж байгаа хүмүүсийг дулаан хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна.
  • Фото: Бохиор дүүрсэн ханыг 20 жилийн дараа цэвэрлэхээр болов
    2015 оны 11 сарын 06
    ФОТО: АНУ-ын Сиэтл хотын бохиор дүүрсэн ханыг 20 жилийн дараа цэвэрлэхээр болов
  • Баривчилгаа №1, Баривчилгаа №2 ....Үргэлжлэл бий юү?
    2015 оны 11 сарын 06
    БАРИВЧИЛГАА №1, БАРИВЧИЛГАА №2 ... ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ ЮҮ?
  • Хүүхдүүд зам тээврийн осолд өртжээ
    2015 оны 11 сарын 06
    СХД-ийн нутаг Өнөр хорооллын 24-р байрны хойд замд Х.Аксент маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 05 настай эмэгтэй Х нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
    СХД-ийн нутаг Тахилтын зам, ОБЕГ-ын урд замд Х.Аксент маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 8 настай эрэгтэй Ц-г мөргөж гэмтээсэн.

  • Өчигдөр 84 жолоочийг журамлажээ
    2015 оны 11 сарын 06
    2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 355 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 269 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-9, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
5507 5508 5509 5510 5511 5512 5513
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    5 цаг 14 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    5 цаг 31 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    5 цаг 48 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    6 цаг 29 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    6 цаг 37 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    6 цаг 53 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    7 цаг 5 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    7 цаг 20 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    7 цаг 22 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    7 цаг 28 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    7 цаг 40 мин
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
    7 цаг 57 мин
  • Академич хэргэм хүртээв
    8 цаг 16 мин
  • Н.Тавинбэх: Салбар үнэ тарифаас болоод алдагдалтай ажиллаж байгаа
    8 цаг 31 мин
  • “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
    8 цаг 59 мин
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
    9 цаг 43 мин
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
    10 цаг 3 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ энэ сарын 23-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно
    10 цаг 19 мин
  • Г.Ариунбуян: Төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг дааж, ирээдүйг харж, ихийг бүтээх гэгээн үйлсийн зам үргэлж дардан байх болтугай
    10 цаг 23 мин
  • С.Амарсайхан: Өргөсөн тангараг, зүтгэсэн албандаа үнэнч байж, төр засаг, түмэн олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээсэн Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг үеийн үед мандан бадарч байх болтугай
    10 цаг 35 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ГУРВАН найдвар
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК