-
2016 оны 1 сарын 08
УБЦТС ТӨХК энэ сарын 21-ний өдрөөс эхлэн төлбөрөө төлсөн хэрэглэгчдэд төлбөрийн баримт өгч эхэлнэ.
-
2016 оны 1 сарын 08
Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа байр ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон. Энэхүү тогтоолд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон газарт мөн бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийн 08:00-20:00 цагийн хооронд зөөж шилжүүлж байхаар заасан. Тогтоол энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлд зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх болон түр саатуулах хашаа /байр/-ны төлбөрийн хувь хэмжээ
№ Үйлчилгээний төлбөр Төлбөрийн хэмжээ /төгрөг/
Зөөж шилжүүлэх төлбөр
1 Суудлын автомашин 60 000
2 Том оврын автомашин, автобус 90 000
3 Мотоцикл 30 000
Түр саатуулах хашаа/байр/-ны төлбөр /1 хоногийн/
1 Мотоцикл 3000
2 Суудлын автомашин, микробус 5000
3 5 тонн хүртэлх бүх жинтэй ачааны автомашин, 40 хүртэлх хүний суудалтай автобус 10000
4 Хүнд даацын автомашин, том оврын автобус 15000
5 Тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл 20000
-
2016 оны 1 сарын 08
Диярбакыр хотод тавьсан хөл хориог эсэргүүцэн жагслаа
-
2016 оны 1 сарын 08
Нийслэлийн долоон мянга гаруй хүүхэд сургуулийн автобусаар үйлчлүүлж байна
-
2016 оны 1 сарын 08
Баян-Өлгий аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт 13 км-т энэ сарын долооны 05:29 цагт 3,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ОБЕГ-т Одон орон геофолитикийн хүрээлэнгээс ирүүлжээ.
-
2016 оны 1 сарын 08
”Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
-
2016 оны 1 сарын 08
”Оддын дайн: Хүч сэргэсэн нь
-
2016 оны 1 сарын 08
Хүйтний эрч чангарсантай холбоотойгоор цагдаагийн байгууллагад иргэн осгож нас барсан гэх дуудлага цөөнгүй бүртгэгдэж байгаа аж.
-
2016 оны 1 сарын 08
АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Хөдөлмөрийн газар 600 хөтөч, тайлбарлагчийг бэлтгэх бүртгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна.
-
2016 оны 1 сарын 08
Хар тамхины хэрэгт холбогдсон прокуроруудыг дахин цагдан хорьжээ.
-
2016 оны 1 сарын 08
Австралийн судлаачид 4,5 тэрбум жилийн настай солирын чулуу олжээ
-
2016 оны 1 сарын 08
Авлигатай тэмцэх газраас 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор нийслэлийн “Хүрээ” амаржих газарт ажилласан дүнгээ танилцуулж байна.
-
2016 оны 1 сарын 08
СХД-ийн зургаадугаар хороонд байрлах “Гурван цүүр” өрхийн эмнэлэгт энэ сарын 7-ны өдөр гал гарч, Онцгой байдлын албанд дуудлага өгчээ.
-
2016 оны 1 сарын 08
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал багийн Олон дов гэдэг газарт өвөлжиж буй малчны хотонд цусан халдварт өвчин гарчээ.
-
2016 оны 1 сарын 08
Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 353 дугаар ангийн 323 дугаар салбарын алба хаагчдыг тээвэрлэж явсан микроавтобус осолджээ.
-
2016 оны 1 сарын 08
AQUA FITNESS CLUB шинэ оны анхны урамшууллаа зарлалаа
-
2016 оны 1 сарын 08
Сүүлийн хоёр сарын турш улс орны эдийн засаг ямар байгаа талаар ярьж байгаа хүн алга. Сөрөг хүчин МАН-ынхан төсөв батлах үед эдийн засаг хүндэрснийг зүйл бүрээр нотолсон. Тэгээд сонгуулийн хуулиа батлуулах гээд чимээгүй болцгоосон. Гэтэл өчигдөр Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан улс орны эдийн засаг ямар болчихоод байгааг пал хийтэл зарлачихлаа.
-
2016 оны 1 сарын 08
“Ноёд” группын захирал асан Г.Буяндорж, сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны шүүх хурал өнөөдөр болно.
-
2016 оны 1 сарын 08
ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙГ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД 10-18 ЦАГИЙН ХООРОНД БҮРТГЭНЭ
-
2016 оны 1 сарын 08
ГАЗАР ӨМЧЛӨХ ӨРГӨДЛӨӨ ЭНЭ САРЫН 15 ХҮРТЭЛ БАТАЛГААЖУУЛНА
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-01-08 09:48:21
Нийслэлийн хэмжээнд цахим системээр газар өмчлөх тавдугаар ээлжийн бүртгэлд нийт 140 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн сонгогдсон юм.
Энэ удаад шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт, мөн 1,2,3,4 дүгээр ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт цахим газар өмчлөлийг явуулсан.
Сонгогдсон иргэд 01 сарын 04-ний өдрөөс эхлэн 01 сарын 15 хүртэл ажлын 10 хоногт багтаан газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт сонгогдсон иргэд харъяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албаны байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж, сонгогдсон эрхээ баталгаажуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.