зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5547 5548 5549 5550 5551 5552 5553
  • Шинзо Абэ чуулганы танхимд зочиллоо
    2015 оны 10 сарын 22
    Ерөнхий сайд Шинзо Абэ чуулганы үдээс хойшхи хуралдаанд хүрэлцэн ирэв
  • Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг шалгав
    2015 оны 10 сарын 22
    Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба зэрэг байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлт болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргасан байдал, тэдгээрийн шийдвэрлэлт, програмын ашиглалтын байдалтай танилцаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд, дээрх аймгуудын удирдах ажилтнуудад тус тус сургалт явуулах, заавар зөвлөмжөөр хангах зорилгоор ажиллав.

    Ашиг сонирхлын зөрчил үүссэн буюу үүсч болзошгүй тохиолдолд гаргах мэдэгдэл, тайлбарыг Сэлэнгэ аймгийн ИТХ үйл ажиллагаандаа хэвшүүлсэн байна. Харин Орхон аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга нь зөвхөн хүний нөөцийн тухай шийдвэрт мэдэгдэл, тайлбар гаргадаг ажээ. Дээрх аймгуудын бусад байгууллагын удирдлага болон холбогдох ажилтнууд тодорхой үйл ажиллагаа, шийдвэрт уг мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байна. Ялангуяа тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, хяналт шалгалт явуулах, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тухайн шийдвэрийг гаргах буюу тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа эсэх талаар бичгээр тайлбарлаж, мэдэгдэхгүй байх зөрчил түгээмэл илэрчээ.

    Нийтийн албанд шинээр болон цаашид тухайн байгууллагын зохион байгуулалтын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орсны улмаас шилжүүлэн болон сэлгэн, туршилтын хугацаагаар томилох, Төрийн албаны тухай хуулийн хүрээнд тухайн албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор болсон тохиолдолд тэдгээрийг томилохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт ирүүлэх үйл ажиллагааг Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын хэмжээнд зохих хяналтыг хэрэгжүүлж байв.

    Ажлын хэсэг “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулах нь” нэртэй сургалтыг мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан, аймгийн удирдах ажилтан, мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтан, нийт 1078 хүнд зохион байгууллаа.
  • Эрчим хүчний зохицуулах хорооны ХОМ-ыг шалгаж байна
    2015 оны 10 сарын 22
    Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа, холбооны зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудын 2013-2014 онуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.

    Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тус тус үндэслэн уг хяналт шалгалтыг хэрэгжүүлж байна.
  • Сүрьеэгийн асуудлаар үндэсний түвшинд зөвлөлдлөө
    2015 оны 10 сарын 22
    Аймаг, нийслэлийн сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд, нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэгчид хамтран Улаанбаатар хотноо зөвлөлдлөө.
  • АТГ-аас Архангай, Баян-Өлгий аймагт ажиллаж байна
    2015 оны 10 сарын 22
    Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлж буй албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт өргөдөл, гомдлын 60-63 хувийг хөдөө, орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой асуудал эзэлж байна.

    2015 оны 9 дүгээр сарын байдлаар Архангай, Баян-Өлгий аймгийн иргэдээс гомдол, мэдээлэл түлхүү ирүүлсэн байх тул тус аймгийн ИТХ, Засаг дарга, түүний харъяа агентлаг, Засаг даргын Тамгын газрын хэмжээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг хянан шалгахаар Архангай, Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаад байна.
  • Шинзо Абэ Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов
    2015 оны 10 сарын 22
    Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов
  • Ц.Баасандоржийн асуудлаар маргаан үүсгэхээс татгалзжээ
    2015 оны 10 сарын 22
    Өмгөөлөгч Ц.Баасандоржид Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Тодруулбал, түүнийг 2014 оны есдүгээр сард Үндэсний аудитын газрын шинжээч н.Ичинхорлоотой утсаар ярьсан бичлэгээ бичсэнийх нь төлөө ийнхүү эрүүгийн хэрэгт татаад байгаа юм. Тэгвэл Үндэсний аудитын газраас өмгөөлөгч Ц.Баасандоржид хариуцлага тооцох ёстой хэмээн Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд ханджээ. Уг хороо нь асуудлыг судалж, маргаан үүсгэхээс татгалзсанаа холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгт албан бичиг хүргүүлсэн байна. Иргэд гудамж, талбай, олон нийтийн газраар явж байхдаа мөн өөрсдийн ярьсан бичлэгийг баримтжуулах үүднээс хоорондын яриагаа бичлэг болгох тохиолдол цөөнгүй. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард цагдаагийн алба хаагч Б нэгэн эмэгтэйн биед халдаж буй бичлэгийг баримтжуулж олон нийтэд дэлгэсэн. Үүний улмаас тухайн алба хаагч ажлаасаа халагдаж ЦЕГ албан ёсоор уучлал гуйсан юм. Мөн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимидсүрэн хууль зөрчиж, улмаар шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчдыг дээрэлхэж байгаа бичлэгийг ч баримтжуулж олон нийтэд дэлгэж байв. Энэ мэтчилэн бичлэг хийж, утсаар ярьсан бичлэгээ хурааж байгаа нь өөртөө баримт үүсгэж байгаагийн нэг хэлбэр. Сэтгүүлч нар ч ярилцлага авахдаа дуу хураагуур дээр бичиж хураадаг. Энэ бүрт эрүүгийн хэрэг үүсгээд байвал бүх хүн эрүүгийн хэрэгт татагдаж, гэмт хэрэгтэн болох нь гэх ойлголт иргэдийн дунд үүсч байна. Тиймээс Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын холбооноос маргаан үүсгэхээс татгалзсан байхад прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь хүний эрх эрх чөлөөнд халдаж буй ноцтой үйлдэл гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.
  • Чуулганы үдээс хойшхи хурал эхэллээ
    2015 оны 10 сарын 22
    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт эхлэх байсан ч ирц бүрдэхгүй байсаар цаг гаруйн дараа эхлээд байна.

    Чуулган эхэлмэгц “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэжлүүлэн хэлэлцэх эсэх асуудалд санал хурааж олонхийн саналаар тус төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шилжүүллээ. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хэлэлцэж дэмжлээ.
  • МИАТ-ийн шинэ захирал томилогджээ
    2015 оны 10 сарын 22
    Энэ сарын 19 ны өдөр Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж тушаал гаргаж МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
  • Зургаан эмнэлгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэв
    2015 оны 10 сарын 22
    Зургаан эмнэлгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэв
  • Монгол, Индонезийн ЗГ хоорондын уулзалт боллоо
    2015 оны 10 сарын 22
    МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН ЗГХК-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ [PDF] [Хэвлэх]
  • Эрдэнэт үйлдвэрийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
    2015 оны 10 сарын 22
    Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталлаа

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.22. Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09.00 цаг 54 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Энэ үеэр хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь ”Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс Өршөөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр авсан завсарлагаа дахин 3 хоногоор сунгах хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг хуралдаан даргалагч ёсоор болгосноор хуулийн төслийн хэлэлцүүлэг хойшлогдов. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга чуулганы нэгдсэн хуралдааны танхимд Улсын Их Хурлын гишүүн-Засгийн газрын гишүүдэд зориулсан тусгайлсан суудал /блок/ гаргасан болохыг дуулгасан юм. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүн-Засгийн газрын гишүүд нэг дор сууж гишүүдийн асуултад хариулт өгөх, ирц нь тодорхой байх боломж бүрдэнэ.

    Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Нэгдсэн хуралдаанаар эхлээд Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Засгийн газраас Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд мөн өдөр Төсвийн байнгын хороо хуралдан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж улмаар өчигдөр /2015.10.21/ анхны хэлэлцүүлгийг хийгээд байсан юм.

    Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл танилцуулав.

    Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан тодруулга хийсэн. Хэлэлцэж буй асуудлаар үг хэлэх гишүүн гараагүй. Тодруулгын дараа байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

    Дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух болон санал хэлэх гишүүн байгаагүй юм. Ингээд санал хураалт явуулахад хуульд нэмэлт оруулах дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн.

    Үүний дараа Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.

    Тэрээр, байнгын хороогоор хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, импортын архины онцгой албан татварыг бууруулахгүйгээр, эх орны үйлдвэрийн архины онцгой албан татварыг нэмэгдүүлж, татварыг ижил тэнцүү болгох нь зүйтэй, мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг эх орны үйлдвэрийн болон импортын 25-40 хүртэл хатуулагтай бүх төрлийн цагаан архи, ликёр ба кордиалд ногдуулах онцгой албан татварыг 1 литр тутамд 8000 төгрөг, 40 ба түүнээс дээш хатуулагтай бүх төрлийн цагаан архи, ликёр ба кордиалд ногдуулах онцгой албан татварыг 17550 төгрөг, бүх төрлийн коньяк, виски, ром, джинд ногдуулах онцгой албан татварыг 19500 төгрөг болгох нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжээгүй. Иймд дээрх саналуудад Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Л.Эрдэнчимэг, Ц.Даваасүрэн нар цөөнх болсон хэмээн танилцуулсан. Мөн байнгын хорооноос хууль, тогтоолын төслүүдэд техникийн болон найруулгын шинжтэй зарим саналууд гаргасан талаар түүний танилцуулгад дурдагдсан.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагчаас зарим тодруулгыг авав. Гишүүд, олон улсын хэлэлцээрт нийцүүлэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй боловч татвар нэмэхдээ дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нь зүйтэй талаар байр сууриа илэрхийлж байлаа.Ингээд санал хураах болоход байнгын хороо дэмжээгүй Д.Дэмбэрэл гишүүний зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүд хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэнээр дараагийн хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм. Мөн уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан Л.Эрдэнэчимэг гишүүний санал агуулгын хувьд давхардсан тул тэрээр саналаа татан авч буйгаа мэдэгдсэн.

    Ийнхүү хууль тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

    Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталлаа

    Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх байв. Хэлэлцүүлгийн эхэнд уг асуудалтай холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нэмэлт тайлбар хийсний дараа хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 хувь нь дэмжсэнээр хэлэлцээрийг соёрхон баталлаа.Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг оросын тал 2013 онд тавьсан. ОХУ-ын ЭСЯ-ны 2013 оны 3 дугаар сард ноот бичгээр оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростехнологи” /дараа нэр нь өөрчлөгдөж “Ростех” болсон/ болгон өөрчлөх, оросын талын ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг ирүүлсэн байна.

    Энэ дагуу нэгдсэн хуралдаанаар Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулсан.

    Тэрээр, манай холбогдох яам, Төрийн өмчийн хороо оросын талын саналыг судалсны үндсэн дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучин нэрээр/ дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг боловсруулан Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Засгийн газар төсөлд Оросын талын хувьцаа эзэмшигчийг “ОХУ-ын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төрийн өмчийн хуулийн этгээд, байгууллага” байхаар шийдвэрлэж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон. Үүний мөрөөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газарт зөвшөөрсөн юм.

    Оросын талд тус асуудлыг уламжилсан боловч манай талын саналыг хүлээж аваагүй, харин хувьцаа эзэмшигчээ “Ростех” улсын корпораци байна гэж санал дахин тавьсан. Иймд асуудлыг Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж, Засгийн газар хоорондын протокол байгуулахыг дэмжсэн. Гарын үсэг зурах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 136 тоот захирамжийн дагуу тус протоколд Уул уурхайн сайд Р.Жигжид 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан болно.

    Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйл, Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан.

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлтэд дээрх протоколыг Засгийн газрын өргөн мэдүүлсэнээр соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Гарамгайбаатар, А.Бакей, Ж.Энхбаяр нарын гишүүд асуулт асууж, тодруулга хийв.

    Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Д.Зоригт: Эрчим хүчний салбар 60-70 тэрбум төгрөгийн алдагдалтай байна
    2015 оны 10 сарын 22
    Эрчим хүчний компаниудын 30 хүртэлх хувийг арилжаална
    2015 / 10 / 22 | 14:20 | Нийтэлсэн: Ч.Ариунболд | 0

    Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож, мэдээлэл хийлээ.

    Өвөлжитийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг ЭХЯ-наас энэ оны нэгдүгээр сард байгуулсан. Энэ ажлын хүрээнд нийт 1722 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсний их засварын ажлаар 1072, хөрөнгө оруулалтын ажлаар 360, техник зохион байгуулалтын арга хэмжээгээр 290 нэр төрлийн ажил хийхээр тус тус төлөвлөсөн. Одоогоор үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 93 хувьтай байна хэмээн Д.Зоригт сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

    Тэрбээр, Дулааны цахилгаан станцуудын их завсар 90 гаруй хувтай байгаа бол цахилгаан дамжуулах станцууд 95 хувийн гүйцэтгэлтэй. Дулааны станцын гол хэрэглээ бол нүүрс. Улаанбаатар хотын цахилгаан станцууд Багануур болон Шивээ-Овоогийн уурхайгаас нүүрс авдаг. Өнөөдрийн байдлаар дулааны станцууд 10-25 хоногийн нүүрсний нөөцтэй байна.

    Энэ онд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн оргил ачаалал 1242.11 МВт хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх оныхоос 40 МВт-аар өссөн үзүүлэлт. Эрчим хүчний сайдын тушаалаар энэ оны 9 дүгээр сарын 15-наас 2016 оны тавдугаар сарын 15 хүртэл эрчим хүчний салбар өвлийн горимд шилжин ажиллана.

    2015 онд 1064 км шугам сүлжээ, 82 дэд станц шинээр байгуулсан. Ингэснээр 43655 км урт цахилгааны шугам сүлжээ, 5335 дэд станцаар дамжуулан хэрэглэгчдэд цахилгаан, дулаан түгээж байгаа. Түүнчлэн 15.3 км дулааны шугам байгуулсан нь 236 барилгыг шинээр дулааны эх үүсвэрт холбох боломж бүрдсэн.

    Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн томоохон ажил хийсэн. Тухайлбал, “Дулааны цахилгаан станц-4”-ийн хүчин чадлыг 123 МВт-аар нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын хүчин чадлыг 50 МВт- аар нэмэгдүүлсэн” хэмээв.

    Түүнчлэн, “Дулааны цахилгаан станц-4”-ийн охин компани хэлбэрээр ажиллах “Амгалан дулааны станц” нь 116 МВт-ын 3 ширхэг зуух, нүүрс хадгалах байгууламж, вагон хөмрөгч, нүүрс дамжуулах конвейрууд, үнс, утаа шүүх байгууламжууд гэх мэт 36 төрлийн барилга, байгууламжтай иж бүрэн станц барьсан бөгөөд үүнд нийт 105.8 тэрбум төгрөг зарцуулсан. Одоогоор тус станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 98 хувьтай байгаа бөгөөд туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажил хийж байна. Амгалангийн дулааны станц Улаанбаатар хотын зүүн хэсэг буюу Жуковын музейгээс зүүн тийш барилга, орон сууцнуудыг дулаанаар хангана.

    Түүнчлэн энэ онд Дорнод аймгийн Чулуунхороо, Халх гол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах, Говь-Алтай аймгийн Бугат сумыг төвийн эрчим хүчний системд холбохоор ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл 60-98 хувийн гүйцэтгэлтэй байна.

    Мөн Хэнтий, Өмнөговь, Завхан, Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах томоохон ажлууд хийсэн.

    Улаанбаатар хотод “Улаанбаатар их тойрог сүлжээ” төслийг ЭХЯ, БХБЯ, НЗДТГ хамтран хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд 102.6 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 11 дэд станц барихаар төлөвлөсөн. Энэ ажил нийслэлийн цахилгаан хангамжийн найдвартай үйл ажиллагаа явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

    Эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнүүдийн үр дүнд шинээр хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар хангах боломж бүрдэж, Улаанбаатар хотод 249 Гкал.цаг ачаалал, Дархан хотод 33 Гкал.цаг, Эрдэнэт 36 Гкал.цаг, Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 8 Гкал/цаг ачааллыг тус тус нэмж сүлжээнд залган ажиллаж байна.

    Үүний үр дүнд Улаанбаатар хотод л гэхэд 236 барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр, 23600 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдлээ.

    Санхүү хөрөнгө оруулалтын хувьд анхаарал татаж байгаа хэд хэдэн асуудал үүсч байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн төвийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж буй Даланзадгадын дулааны цахилгаан станцын эвдэрсэн турбингенераторыг шинэчлэн солих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан боловч санхүүжилтийн эх үүсвэр бүрэн шийдвэрлэгдээгүй тул ажлаа эхлүүлээгүй байна.

    Түүнчлэн Улаанбаатар хотын баруун хэсэгт буюу Таван шар, Драгон төв, Сүүний үйлдвэр орчмыг дулаанаар хангадаг магестралл шугмын зарим хэсгийг шинэчлэн солих шаардлагатай байгаа. Үүнд шаардагдах 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахаар ажиллаж байна.

    Мөн манай баруун бүс гадаадаас эрчим хүч импортолдог тул үнэ өндөр байдаг. Тиймээс Ховд, Баян-Өлгий, Увс аймагт шинэ эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай байна” гэлээ.

    Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

    -Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хөтөлбөр, чадлын тарифын талаар тодорхой мэдээлэл өгөөч?

    -Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиудад энэ оны 6 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн эрчим хүчний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх төрийн бодлогыг баталсан. Уг бодлогод тусгаснаар эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчимд илүү ойртуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж болно. Үүний дагуу үнэ тарифын бодлогод тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа. Эрчим хүчний салбар олон жил алдагдалтай явж ирсэн шалтгааныг хөрөнгө оруулалтын орчин нөхцөлтэй холбон тайлбарладаг байсан. Үүнийг залруулахаар ажиллаж байна. Манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй. Гэхдээ нийт хэрэглээнийхээ дөрвөн хувийг л сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлдэг. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэх үндэс суурийг тавих зорилгоор үнэ тарифын бодлогодоо өөрчлөлт оруулж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф баталж хэрэгжүүлж байгаа.

    -Эрчим хүчний салбарын өрийн хэмжээ хэд байна вэ?

    -Өрийн хэмжээ харьцангуй буурч байна. Сүүлийн гурван жилд бүр 60-70 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн. Өнгөрсөн жилээс хэрэгжүүлж ирсэн үнэ тарифын бодлого, хууль эрх зүйн өөрчлөлт зэрэг нь эерэг үр дүн өгч байгаа учраас алдагдал харьцангуй буурч байгаа. Энэ онд багтаж Төвийн эрчим хүчний систем, Дорнодын эрчим хүчний систем алдагдалгүй ажиллах тооцоотой байгаа. Цаашид эрчим хүчний үйлдвэр, компаниуд алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдэнэ

    -Цахилгаанаар дулаанаа хангадаг айл өрх нэлээн байгаа. 2016 оны төсөвт эдгээр өрхүүдэд эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тусгасан уу?

    -Энэ асуудлыг үнэ тарифаараа уялдуулж байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооноос шөнийн цагт эрчим хүчийг хямд байлгах зохицуулалт хийж өгсөн. Ингэснээр аж ахуйн нэгжүүд, уул уурхайн салбарын боловсруулах үйлдвэрүүд оргил ачааллын бус цагт эрчим хүч хэрэглэвэл илүү хэмнэлттэй байна гэсэн үг.

    -Эрчим хүчний салбарт байгаа төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлт, хувьчлалын асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

    -Эрчим хүч үйлдвэрлэлийг хувийн хэвшил хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын 30 хүртэлх хувийг арилжаалж, нээлттэй хувьцаат компани болгоно. Энэ ажил бэлтгэл шатандаа явж байна. Ирэх жил хөрөнгийн биржүүд дээр хувьцааг гаргана. Цаашдаа үе шаттайгаар хувийн хэвшилд шилжих ёстой.

    -Энэ жил эрчим хүчний салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ?

    -Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт их олон эх үүсвэрээс бүрдэж байгаа. Улсын төсвөөс бүрдүүлэх нь харьцангуй багассан. Хөгжлийн банкны санхүүжилт, гадны зээл тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гэсэн эх үүсвэрээс нийт 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт хийж байна.
  • Японы Ерөнхий сайд Ш.Абэ ажлын айлчлал хийхээр Монголд ирлээ
    2015 оны 10 сарын 22
    Японы Ерөнхий сайд Ш.Абэ ажлын айлчлал хийхээр Монгол Улсад ирлээ
  • Спортын их наадмыг зохион байгуулна
    2015 оны 10 сарын 22
    Спортын их наадмыг зохион байгуулна
  • Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажууллаа
    2015 оны 10 сарын 22
    Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажууллаа
  • Ц.Даваацэрэн: Банкнаас зээл авсны төлөө дампуурна гэж ярьж болохгүй
    2015 оны 10 сарын 22
    Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон баталлаа.

    Дөнгөж сая чуулганы хуралдаанаар баталсан дээрх асуудал болон сүүлийн үед хэвлэлүүдээр гараад буй “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой зарим сөрөг мэдээллүүдийн талаар тус үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнгээс тодрууллаа.
  • Даамны дэлхийн аваргын төлөөх “тулаан”-ыг Монгол шүүгч шүүнэ
    2015 оны 10 сарын 22
    Дэлхийн даамны холбоо (FMJD)-ноос тус халз тоглолтыг шүүх шүүгчээр Монгол Улсын иргэн Ч.Бат-Эрдэнийг томилсон байна.
  • Нисэхийн замд осол гарчээ
    2015 оны 10 сарын 22
    Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн зам, Нисэхийн уулзварт зам тээврийн осол гарчээ.
  • Шинээр томилогдсон албан хаагчид тангараг өргөв
    2015 оны 10 сарын 22
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шинээр томилогдсон 80 гаруй албан хаагч цэргийн хэргийн онол, зохих мэдлэг олгох түргэвчилсэн сургалтад хамрагдаж 10 дугаар сарын 21-ний өдөр цэргийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг өргөв.
    Сургалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өмнө тавигдаж буй зорилт, чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, цэргийн тангараг өргөсөн албан хаагч болохыг ухамсарлуулах, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх хууль тогтоомж болон цэрэгжилч, жагсаал байдал, цэргийн хэргийн онол, дадлагын мэдлэгийг эзэмшүүлэхэд чиглэв.
5547 5548 5549 5550 5551 5552 5553
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    3 мин
  • Баянгол дүүрэгт хиймэл оюун ухаанд суурилсан “Теле камерын хяналтын дэд төв” нээлтээ хийлээ
    6 мин
  • Г.Занданшатар: Авлигач, ард түмнээ нүүрчилдэг хүмүүс төрийн албаны нэр хүндийг унагаасан
    18 мин
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд зээл аваад, зээлээ төлөх нь та нарт ямар хамаатай юм бэ?
    24 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
    37 мин
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
    53 мин
  • Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    1 цаг 39 мин
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    2 цаг 25 мин
  • Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа монголчуудын анхааралд...
    2 цаг 26 мин
  • МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо
    2 цаг 46 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн хангамжийн нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
    3 цаг 2 мин
  • Пара пауэрлифтингийн Дэлхийн цомоос Д.Жигмэд алт, мөнгө, Б.Алтангэрэл хүрэл медаль хүртлээ
    3 цаг 9 мин
  • Я.Содбаатар: Улс төрийн намуудын санхүү ил болсноор бүх зүйл тодорхой болж байна
    3 цаг 14 мин
  • Э.Батбаяр: Туул гол дагуу есөн байршилд камер суурилуулж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байна
    4 цаг 5 мин
  • Монгол орны нийт нутаг хуурайшилтай байна
    4 цаг 16 мин
  • ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 57 хувьд нь ялжээ
    4 цаг 41 мин
  • "Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт” эхэллээ
    4 цаг 49 мин
  • Нөхөн сонгуулийн санал хураалт дууслаа
    4 цаг 56 мин
  • "Эх оронч сурагч" хөтөлбөр хэрэгжиж байна
    4 цаг 59 мин
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
    5 цаг 14 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
24 баримт
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК