зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5550 5551 5552 5553 5554 5555 5556
  • Нийслэлийн өдрийн ёслолын арга хэмжээний хөтөлбөр гарлаа
    2015 оны 10 сарын 21
    НИЙСЛЭЛИЙН ӨДРИЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

    10 дугаар сарын 23 Баасан гараг

    12:00-14:00 “Ирээдүйн одод” хүүхдийн урлагийн тоглолт

    Хаана: Монголын Хүүхдийн ордонд

    10 дугаар сарын 25 Ням гараг

    10:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл өргөө” дартсын тэмцээн

    Хаана: Нийслэлийн төр захиргааны III дугаар байранд

    10 дугаар сарын 26 Даваа гараг

    9:00 “Салбарынхаа түүхийг хэн сайн бичих вэ?” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал

    Хаана: Хангарди ордны 14 давхарын хуралдааны танхимд

    10 дугаар сарын 27 Мягмар гараг

    11:00 “Хоггүй гудамж-хоггүй хороо” болзолт уралдааны шагнал гардуулах ажиллагаа

    Хаана: Чингисийн талбайд

    14:00 “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ёслолын ажиллагаа

    Хаана: НЗДТГ-ын Б зааланд

    10 дугаар сарын 28 Лхагва гараг

    10:00 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа

    Хаана: НЗДТГ-ын А зааланд

    12:00 ОХУ-ын гавьяат зураач Юрий Мандагановын уран бүтээлийн үзэсгэлэн

    Хаана: Уран зургийн галерейд

    15:00 “Эх орны эх орон” хүндэтгэлийн концерт

    Хаана: Соёлын төв өргөөнд

    19:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах, шагнах ёслолын ажиллагаа

    Хаана: Шангри-Ла Улаанбаатар олон улсын зочид буудлын “Ballroom” ресторанд

    10 дугаар сарын 29 Пүрэв гараг

    11:30 “Их хотын хямдрал-376” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг Нийслэл, дүүргүүдэд зохион байгуулах

    Хаана: Чингис хааны талбайд

    11:40 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол

    Хаана: Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд

    11:40 “Нийслэлийн өөрчлөлт-миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн

    Хаана: Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд

    12:00 Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа

    Хаана: Чингис хааны талбайд

    14:30 “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт

    Хаана: Соёлын төв өргөөнд

    14:00-17:00 Парад зохион байгуулах

    Хаана: Улсын Их дэлгүүр –Цэцэг төвийн уулзвар- Анкарагын гудамж-Чингисийн талбай

    10 дугаар сарын 30 Баасан гараг

    14:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатарын тэмцээний хаалт, шагнал гардуулах ажиллагаа

    Хаана: Худалдаа аж үйлдвэрийн танхимд
  • Өвгөн Гэсэр ламын занданшсан шүтээнийг Гандантэгчэнлин хийдэд түр залжээ
    2015 оны 10 сарын 21
    Ард олноо Өвгөн Гэсэр лам хэмээн өргөмжлөгдсөн Цэвээн-Арашийн Чүлтэмжамцын шавь цорж аграмба Санжайжавын занданшсан шүтээн биеийг Гандантэгчэнлин хийдийн хамгийн том дуганд залж, сүсэгтэн олонд авшиг жанлав хүртээж эхэллээ.
  • ”Ноён уул”-ыг яаралтай хамгаалалтад ав гэв
    2015 оны 10 сарын 21
    Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлыг эрчимжүүлэхийг “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо
    23 минутын өмнө
    Print Zasag and PDF


    Ерөнхий сайдын өрөөнд болдог “Шийдлийн цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Буянбат нар оролцлоо.

    Гацууртын ордод хууль бусаар нэвтэрч байна. Тэнд гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс нэмэгдлээ. Эмх замбараагүй байдал бий болж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарч байна. Нутгийн иргэд ч хэлж байна, Засгийн газрын “11 11” төвд мөн мэдээллүүд ирж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэлээд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас энэ талаар тодрууллаа.

    Өнгөрсөн есдүгээр сарын 3-наас хойш цагдаагийн байгууллага иргэдийн болон тухайн аж ахуйн нэгжийн хамгаалалтын албадын дуудлагаар Гацууртын аманд 24 удаа үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргасан 3 мянган хүнийг хуулийн хүрээнд тараасан.

    Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад, Мандал суманд гэмт хэргийн тоо 20 орчим хувиар нэмэгдсэн нь эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэж байна. Архидан согтуурах, танхайрах зэрэг зөрчил илүүтэй нэмэгдсэн. Шөнийн цагаар бөөнөөрөө, техник хэрэгсэл ашиглаж тус бүсэд нэвтрэх явдал нэлээд гарч байна. Хөвсгөл, Архангай, Дархан, Төв, Сэлэнгээс 1800 орчим иргэн очиж хууль бусаар ашигт малтмал ухах ажиллагаа явуулсан. Энэ байдал нь нутгийн иргэдийн тав тухыг ч алдагдуулж байна.

    Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, удаа дараа ял шийтгэгдсэн нэр бүхий хэд хэдэн хүн тэнд очиж нүх амуудыг хуваарилах нэрийдлээр бусдыг айлган сүрдүүлж дарамталсан хэрэг гарч байна.

    Нүх ухаж байгаад шороонд дарагдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан ч амь насыг нь аварч чадсан. Нүх, шороо булаалдсанаас нэгнээ хутгалж гэмтээсэн тохиолдлууд гарч байна. Тухайн бүсэд хамгаалалтын алба ажиллаж буй ч иргэд тэдний шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, мод чулуугаар нүүлгэж, шөнийн цагт хүч түрэн дайрч байна. Цагаагийн байгууллага хуульд заасан арга хэмжээгээ авч ажиллаж байгаа ч ийм үйлдлүүд удаа дараа гарч цагдаагийн байгууллагын ачаалал нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байна.

    Өчигдөр буюу энэ сарын 20-ны шөнө л гэхэд 150 гаруй иргэн 60 тээврийн хэрэгсэлтэй нэвтэрч орсон. Цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагааг эсэргүүцсэн зарим хүнийг саатуулаад байна гэж Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга хэллээ.

    УИХ-ын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны хуралдаанаар Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамруулах шийдвэр гарсан. Үүний дараагаар тус ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох шаардлагатай болсон юм.

    Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, хөрөнгө оруулагч талтай өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний үр дүн ямар байгаа талаар Уул уурхайн сайд Р.Жигжид дараах мэдээллийг өглөө.

    Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 хувь байхаар, мөн тус хуульд заасны дагуу дээрх хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр 3 хувиар орлуулахаар тохирчээ. Алтны үнээс хамаарч энэ 3 хувь өөрчлөгдөж байхыг, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэнэ. Мөн анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая болгосон. Өөрөөр хэлбэл, 120 сая ам.доллараар бууруулсан байна. Ажлын хэсэг тавьсан зорилтоо биелүүлж, “Сенттерра гоулд Монголиа” ХХК-тай санал нэгдсэн байр суурьт хүрчээ.

    Ноён уул орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байгаа гэж БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлээд Төв аймгийн Борнуур, Сэлэнгийн Мандал сумыг дамнан хамарсан 33 мянган га газрыг улсын хамгаалалтад авахаар ажиллаж байна. Энэ 33 мянган га газар олборлолт явуулж байгаа бүсэд хамаарахгүй болохыг мэргэжлийн хүмүүс нарийвчлан тогтоосон гэлээ.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Цагдаагийн ерөнхий газар хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Мөн Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт үүрэг болголоо. Энэ хоёр асуудлыг УИХ-д нэгэн зэрэг өргөн барьж, хэлэлцүүлэх учиртай гэж Ерөнхий сайд хэлсэн юм.

    Гацууртын ордын баталгаат нөөц 50 тн. Энэ нөөцийн борлуулалтын орлого 1,7 тэрбум доллар байх урьдчилсан тооцоог салбарын яам хийжээ. Ийм хөрөнгө, ашиг орлогоо төр, ард иргэд хүртэх учиртай. Иймд өгсөн үүрэг даалгаврыг яаралтай гүйцэтгэхийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Б.Баттуяа: Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрээд ОХУ-д өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаа зүйл байхгүй
    2015 оны 10 сарын 21
    ОХУ-ын тал хувьцаа эзэмшигчээ солих талаар мэдэгдлээ ирүүлсэн. Энэ нь гэрээндээ яаж өөрчлөлт оруулах уу гэдэг нь хууль журмынхаа дагуу л хэлэлцэгдээд явагдаж байгаа асуудал. Харин ногдол ашгийн тухайд манайх хувьцаа эзэмшигчээ гэрээний дагуу сольсныхоо дараа л энэ ногдол ашгаа авъя гэсэн бичигтэй учраас бүртгэлээрээ байгаа мөнгөө хувьцаа эзэмшигчийн асуудал шийдэгдсэний дараа өгөх ёстой юм. Түүнээс бус Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрээд ОХУ-д өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн энэ мөнгө гэнэт гараад ирсэн зүйл биш. Бүртгэлээрээ бол байж л байгаа бизнесийнхээ зарчмаар л эргэлдэж байгаа.
  • 30 оюутныг саятан болгоно
    2015 оны 10 сарын 21
    Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх их, дээд сургуулийн оюутнуудын дунд “ШИЛДЭГ 30 ОЮУТАН МЕНЕЖЭР” төслийг “Ноён Алтай Групп”-с зохион байгуулах гэж байгаа тухай тус компаний маркетингийн албаны дарга Е.Эрболдтой ярилцлаа.
  • Хотын дарга лхагва гараг бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзана
    2015 оны 10 сарын 21
    Нийслэлийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ, Ц.Энхцэнгэл. Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүргийн удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, хөгжлийн бэрхшээлтэй 1000 гаруй иргэн оролцож, санал солилцов.
    Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ Юуны өмнө энд хуран цугласан Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Амьдралыг урам зориг, итгэл найдвараар даван туулахад үлгэр жишээ болж явдаг Та бүхэндээ талархал илэрхийлье. Бид цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллана гэдгээ хариуцлагатайгаа хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг дүүргээр дамжуулалгүйгээр би өөрөө хүлээж авдаг болно. Долоо хоног бүрийн Лхагва гарагт 10 цагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзаж асуудлыг нь шийдвэрлэнэ. Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг яаралтай байгуулж, эдгээр иргэнд зориулсан жижиг дунд үйлдвэрлэл, бичил зээл гаргаж, орон сууцны дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ хэлмээр байна. Бид цаашид Та бүхнийхээ төлөө олон ажлыг хэрэгжүүлнэ” гэлээ.
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар нийслэлийн төр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай танилцуулав.
    Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 36 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Эдгээр иргэний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан санхүүжилт олгосон бөгөөд нийт 1,600 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байртай болгож, 24,000 гаруй смарт картыг нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас олгоод байна. Нийт 36,454 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд цахим системээр газар өмчлүүлж, ахмадын түрээсийн орон сууцанд эдгээр иргэний 18 хувийг хамруулан ажиллаж байна гэдгийг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
    2015 оны 10 сарын 21


    Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.





    Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, уул уурхайн татварын орлого өнгөрсөн жил хэд байсан. Энэ жил хэдий хэмжээний орлого орсон. Оюутолгой, Эрдэнэтээс хэчнээн төгрөгийн татварын орлого орсон бэ хэмээн тодруулсан юм. Уул уурхайн сайд Р.Жигжидийн хариулснаар, уул уурхайн салбараас энэ оны 9 сарын байдлаар 827.9 тэрбум төгрөгийн орлого орох ёстойгоос 794.6 тэрбум төгрөгийн орлого ороод байгаа бол газрын тосны салбар 213.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 128.8 тэрбумыг төвлөржээ. “Оюу толгой” компани энэ оны 9 сарын байдлаар 310.2 тэрбум, “Эрдэнэт” 202.5 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үед “Оюу толгой” 167.7 тэрбум, “Эрдэнэт” 307.8 тэрбумыг төвлөрүүлээд байжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ө.Энхтүвшин нар мөн асуулт асууж, хариулт авсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй юм. Ингээд Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.





    Үүний дараа Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хууль, тогтоолын төслийг Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Ө.Энхтүвшин, Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл нарын гишүүд УИХ-ын харьяа байгууллага болох Үндэсний статистикийн хороог өөрчлөн Засгийн газрын агентлаг болгох саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байлаа. Дээрх гишүүдийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэн юм.





    Ингээд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Монгол Улсын Хууль зүйн сайдын эрхлэх асуудлаас статистикийн мэдээлэл гэснийг хасах гэсэн саналыг нэр бүхий гишүүд гаргасныг гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн. Мөн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралт дахь Монгол Улсын Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Бүртгэл, статистикийн ерөнхий газар гэснийг Бүртгэлийн ерөнхий газрын гэж өөрчлөх санал мөн олонхын дэмжлэг авсан. Ийнхүү гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусган хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.



    Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр ахлуулах байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Эрдэнэс-Таван Толгой” ХК-д уурхайчиддаа хүргэх тайлбар байна
    2015 оны 10 сарын 21
    “Макмахон”-той хийсэн гэрээг сайжруулах үүрэг өгсөн байна. Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулдаг гэрээт олборлогчийн уулын цулын ажлын хөлс “Макмахон” компанийнхаас хоёр дахин бага ч бүтээмж нь өндөр байдгийг өнгөрсөн хугацаанд монголчууд харсан билээ.
  • Бан Ги Мун Палестин болон Израйлийн талаар мэдэгдэл хийлээ
    2015 оны 10 сарын 21
    Бан Ги Мун Палестин болон Израйлийн талаар мэдэгдэл хийлээ
  • Зургаан настай хүүхэд мөргөж гэмтээжээ
    2015 оны 10 сарын 21
    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-д нийт 395 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 327 дуудлага бүртгэгджээ. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16 бүртгэгдэж, 18 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Осолд өртсөн хүмүүс бүгд явган зорчигчид байсан байна.



    Тэдний тав нь сургуулийн насны хүүхэд байжээ. Сүхбаатар дүүргийн нутаг Нарны зам, тус дүүргийн ТҮК-ын үүдэнд T.Harrier маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 6 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна.



    Өнгөрөгч сарын 1-ээс мөрдөгдсөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд явган зорчигчдын тусгайлан мөрдөн заалтыг оруулж өгсөн. Түүнчлэн 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг нь ч заасан билээ. Гэвч явган зорчигчид осолд өртөх нь буурахгүй байна. Мөн эцэг, эх, асран хамгаалагчид хуулиар хүлээсэн умартаж, үүргээ биелүүлэхгүй байгаагаас бага насны хүүхдүүд зам тээврийн осол, хэрэгт өртөх тохиолдол багасахгүй байгаа юм.

  • Ц.Оюунбаатар: Эмнэлэг, сургуулийн байр маш эрсдэлтэй байна
    2015 оны 10 сарын 21
    Гамшгаас хамгаалах нь зөвхөн төр бус бүх нийтийн хийх ажил
    2015 / 10 / 21 | 13:39 | Нийтэлсэн: Ч.Ариунболд | 0

    Монгол Улсын гамшгийн эрсдлээс хамгаалах төлөвлөгөөг энэ сарын 19-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар шинэчлэн баталсан байна. Энэ талаар өнөөдөр Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл нар мэдээлэл хийлээ.

    Монгол төр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүрэгтэй. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө нууцын зэрэглэлтэй байсан тул иргэд, аж ахуйн нэгжүүд өөрийгөө болон, эд хөрөнгөө хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл хомс байсан. Аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн төрийн бус бүх нийтийн ажил тул энэхүү төлөвлөгөөг нийтэд ил болгохоор шийдсэн хэмээн Шадар сайд Ц.Оюунбаатар мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

    Тэрбээр, Монгол Улс гамшгаас хамгаалах төлөвлөгөөг 9 зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Тухайлбал, Эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гамшгийн нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сэлгэн зарцуулах зэргийг дурьдаж болно. Энэ төлөвлөгөөг баталснаар зуд, ган гачиг, гал түймэр, үер ус, газар хөдлөлт зэрэг аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх төрийн нэгдсэн бодлоготой болж байна гэсэн үг.

    Зөвхөн ОБЕГ-ийн бие бүрэлдэхүүн гамшиг осолтой тэмцэх, таслан зогсоох бус иргэд өөрийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад суралцах хэрэгтэй. Энэ үүднээс иргэдэд гамшиг ослын үед ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ гэдгийг айл бүрт хүргэх ёстой. Энэхүү ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд хүргэхээр төлөвлөж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан удаан хугацааны, төлөвлөгөөт мэдээллийг нийтэд хүргэснээр иргэд гамшгаас өөрийгөө болон бусдын ам нас, эд хөрөнгийг авран хамгаалах боловсролтой болох юм.

    Мөн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, 2010 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан. Гэтэл 2010 оны зудын дараа энэхүү өсөлт 12 болж буурсан. Тэрхүү зуд Монгол Улсад 554 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс үзэхэд улс орон тогтвортой хөгжихийн тулд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байх ёстой гэдэг нь харагдаж байна. Төлөвлөгөө бол гамгаас үүдэлтэй хохирлыг хамгийн бага хэмжээнд байлгах зорилготой.

    Жишээ татахад Япон Улсад болсон газар хөдлөлт болон бусад гамшгаас аврагдсан 100 хүн тутмын 80-ийг нь хөршүүд нь аварсан байдаг. Харин Монгол Улсад энэхүү 80 хүнийг Онцгой байдлын алба хаагч аварсан байдаг. Тэгэхээр иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг улс оронд ямар давуу тал бий болгож байна вэ гэдгийг харж болно” хэмээв.

    Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

    -Эмнэлэг сургуулийн байр газар хөдлөлтийн үед нурах магадлал өндөр байгаа талаар Ерөнхийлөгч мэдээлж байсан. Газар хөдлөлтийн үед сурагч болон өвчтөнүүдээ хэрхэн хамгаалах ёстой вэ?

    -Эмнэлэг, сургуулийн барилгыг гамшгийн дараа хоргодох байр болгон ашиглах ёстой. Гэтэл манайд бол эмнэлэг, сургуулийн байр маш эрсдэлтэй байна. НМХГ, Японы Олон улсын хамтын ажиллагааны төсөлтэй хамтран 413 орон сууны барилгад эрсдлийн үнэлгээ хийсэн. Үүнээс 166 барилга нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүн гарсан. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг барилгуудад ч судалгаа хийж үзсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л сургууль, цэцэрлэгийн зориулаттай зургаан барилгыг акталсан. Сургууль цэцэрлэгийг акталж, хүүхдийн сурч боловсрох нөхцлийг дордууллаа гэхээс илүүтэйгээр газар хөдлөлтийн гамшгаас хүүхэд багачууд, багш ажилчдыг хамгаалах хүрээнд хийж байгаа ажил гэдгээр нь харах хэрэгтэй.

    -Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй. Тэгэхээр газар хөдлөлтийн гамшгаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

    -Өнөөдөр хэрэглэж байгаа багаж Улаанбаатар хотоос 500 км хол хөдөлсөн газар хөдлөлтийг мэдрэх чадалтай. Гэхдээ газар хөдлөлт асар богино хугацаанд болдог тул нийслэлээс 20, 30 км зайтай байгаа газар хөдлөлтийг нийслэлд мэдээллэх ямар ч боломж байхгүй. Энэ бол зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна гэдэг бол нэгэнт урьдчилан мэдэх боломжгүй газар хөдлөлтөөс хамгаалахын тулд бид барилга, байгууламжийнхаа чанарыг сайжруулах ёстой.
  • Д.Дэмбэрэл: Өр пуужингийн хурдаар өсч байгаа
    2015 оны 10 сарын 21
    пуужингийн хурдаар өсч байгаа
  • ”Ногоон карт” аяны хүрээнд 7.760 саналыг ирүүлжээ
    2015 оны 10 сарын 21
    Хэлэлцүүлэг маань 10 сарын 25-ныг дуустал нээлттэй байх тул та ч бас амжиж хуулиудын төсөлтэй танилцаж, саналаа өгөх бүрэн боломжтой.
  • Ц.Баасандорж өмгөөлөгчид эрүүгийн хэрэг үүсгэлээ
    2015 оны 10 сарын 21
    “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр ял сонсоод байгаа Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгахаар болсон байна.

    Нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүгч Х.Идэрийн гаргасан гомдлын дагуу түүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа гэнэ.

    Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ц.Баасандоржийг шүүгчийн нэр төрд халдсан, хууль зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гарган шалгуулж байгаа юм. Тэгвэл Үндэсний аудитын газраас Ц.Баасандоржтой холбоотой гомдол гарган, түүнийг Сүхбаатар дүүргийн ерөнхий прокуророос шалгахаар болсон гэсэн мэдээлэл байна.
  • Татварын хэлтсийн улсын байцаагч нарт сургалт хийлээ
    2015 оны 10 сарын 21
    Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр тус аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хэрхэн явуулах болон цаашид анхаарах асуудал”-ын сэдвийн хүрээнд сургалт хийжээ.

    Сургалтанд 34 татварын улсын байцаагчид оролцсон ба Дорноговь аймгийн төвийн татварын улсын байцаагч нараас гадна хөдөө сумдад ажиллаж байгаа татварын улсын байцаагч нарыг оролцуулан сургалт хийсэн байна.
  • ОХУ-ын хилээр 144 адуу хулгайлагджээ
    2015 оны 10 сарын 21
    Баян-Өлгий аймгийн ОХУ-тай хиллэдэг хэсгээр энэ оны 4 дүгээр сарын 30-наас хойш 5 удаагийн үйлдлээр иргэдийн 144 адуу улсын хилээр хулгайлагдаж 160 сая орчим төгрөгийн хохирол учирсан хэрэг гарчээ. Мөн 72 үхэр, хилчдийн 45 адууг ОХУ-ын талаас ирж хулгайлсан байна.

    Тус аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэстэй хамтарч 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Хил орчмын малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулав. Зөвлөгөөнд хил орчмын Улаанхус, Ногооннуур сумын Засаг дарга нар болон малаа улсын хилээр алдсан хохирогчийн төлөөлөгч нар байлцжээ.

    Уг зөвлөгөөнд Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагч х/а Б.Мөнхбат, Хилийн цэргийн 0285 дугаар ангийн захирагч х/а Ш.Баатарсүх, аймгийн Цагдаагийн газрын дарга х/а М.Батболд “Хилийн зөрчил, түүний талаар авч буй арга хэмжээ”, “Хил дамнасан мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт, авч буй арга хэмжээ” сэдвээр тус тус мэдээлэл хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал, шүүмжлэл өрнүүлэв.

    Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга болон аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Батсүх, аймгийн Тагнуулын газрын дарга, дэд хурандаа Л.Ганбаяр нар оролцож санал зөвлөгөө өгөв.

    Уг зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу аймгийн прокурорын газраас Хил хамгаалах ерөнхий газарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

    Жилийн өмнө буюу 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Хил орчмын нутаг дэвсгэрт малын хулгайн гэмт хэргээс урьчилан сэргийлье” сэдэвт зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан “Санамж бичиг”-ийг заалт нэг бүрээр нь Хилийн 0285-р анги дээр цуглан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр биелэлтийг тооцохоор шийдвэрлэсэн байна.
  • Хуулийн зүйл, заалт буруу бичсэн 31 шийдвэр байжээ
    2015 оны 10 сарын 21
    Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах албаны зохицуулагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалын хууль зүйн үндэслэл”-ийг 2015 оны эхний 8 сарын байдлаар шалгалаа.

    Шалгалтаар эрх бүхий албан тушаалтнуудаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нийт 193 материалыг хянахад эрх бүхий албан тушаалтнууд зөрчил гаргагч захиргааны шийтгэл оногдуулахдаа шийтгэврийн хуудсандаа хуулийн зүйл, заалтыг буруу бичдэг, захиргааны шийтгэврийнхээ биелэлтийг хангуулж тооцдоггүй, зөрчил гаргагч нарын эд зүйлийг хураан аваад буцаан олгосон талаархи баримтаа материалд хавсаргадаггүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

    Шалгалтын явцад хуулийн зүйл, заалт буруу бичсэн 31 шийтгэврийн хуудсыг өөрчилж зөвтгүүлэхээр прокурорын тогтоол бичин хүргүүлж, шалгалтын дүнг хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн 1 цагийн сургалт зохион байгуулж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулж, цаашид зөрчил, дутагдал гаргуулахгүй байх талаар удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулахаар Цагдаагийн хэлтсийн удирдлагад прокурорын шаардлага бичсэн байна.
  • НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно
    2015 оны 10 сарын 21
    НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно
  • Г.Маралмаа амаржиж хүүтэй болжээ
    2015 оны 10 сарын 21
    Дөрвөн настай охины үхэлд буруутгагдан шүүхээс 24 жилийн хорих ял сонссон Г.Маралмаа амаржиж хүүтэй болжээ.
  • ОУ-ын гэрээний шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ
    2015 оны 10 сарын 21
    Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
5550 5551 5552 5553 5554 5555 5556
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батсүх: 1639 оноос хойш уламжлал болсон Даншиг наадмыг энэ жил зургаадугаар сарын 28-29-нд зохион байгуулна
    3 цаг 59 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    4 цаг 16 мин
  • Баянгол дүүрэгт хиймэл оюун ухаанд суурилсан “Теле камерын хяналтын дэд төв” нээлтээ хийлээ
    4 цаг 19 мин
  • Г.Занданшатар: Авлигач, ард түмнээ нүүрчилдэг хүмүүс төрийн албаны нэр хүндийг унагаасан
    4 цаг 31 мин
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд зээл аваад, зээлээ төлөх нь та нарт ямар хамаатай юм бэ?
    4 цаг 37 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
    4 цаг 51 мин
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
    5 цаг 6 мин
  • Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    5 цаг 53 мин
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    6 цаг 38 мин
  • Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа монголчуудын анхааралд...
    6 цаг 39 мин
  • МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо
    6 цаг 59 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн хангамжийн нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
    7 цаг 15 мин
  • Пара пауэрлифтингийн Дэлхийн цомоос Д.Жигмэд алт, мөнгө, Б.Алтангэрэл хүрэл медаль хүртлээ
    7 цаг 23 мин
  • Я.Содбаатар: Улс төрийн намуудын санхүү ил болсноор бүх зүйл тодорхой болж байна
    7 цаг 27 мин
  • Э.Батбаяр: Туул гол дагуу есөн байршилд камер суурилуулж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байна
    8 цаг 19 мин
  • Монгол орны нийт нутаг хуурайшилтай байна
    8 цаг 29 мин
  • ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 57 хувьд нь ялжээ
    8 цаг 54 мин
  • "Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт” эхэллээ
    9 цаг 2 мин
  • Нөхөн сонгуулийн санал хураалт дууслаа
    9 цаг 9 мин
  • "Эх оронч сурагч" хөтөлбөр хэрэгжиж байна
    9 цаг 12 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
24 баримт
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК