-
2015 оны 12 сарын 10
Сэлэнгэ аймгийн прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн цагдаагийн газартай хамтран өнгөрсөн 7 хоногт тус аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын харуул хамгаалалт, ажилтнуудын ажлын хариуцлага, сахилга, сонор сэрэмжийн байдалд гэнэтийн шалгалт хийсэн байна.
Шалгалтанд орон нутагт шатахуун түгээх үйл ажиллагаа явуулж байгаа ‘’Магнай трейд‘’, ‘’Шунхлай‘’, “Петровис‘’, ‘’Сэлэнгэ петровис‘’ зэрэг нийт 10 шатахуун түгээх станцууд хамрагджээ.
Шалгалтын дүнгээс үзэхэд Дээрхи шатахуун түгээх станцуудад харуул хамгаалалтын хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, камержуулалтыг сайжруулах, байнгын ажиллагаатай байлгах, дохиололын системээ галын аюулгүй байдал, бусад гэнэтийн аюул осол гарсан тохиолдолд яаралтай мэдэгдэж мэргэжлийн байгууллагатай холбох ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна.
Иймд ШТС-ийн эрхлэгч нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сонор сэрэмжийг дээшлүүлэх талаар цагдаагийн байгууллагаас газар дээр нь мэдэгдэл өгсөн байна.
-
2015 оны 12 сарын 10
Монголын нийгэмд гурван жилийн хүлээлт үүсгээд байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хууль, холбогдох бусад хууль эхнээсээ батлагдсаар байна. Уламжлал ёсоор энэ бүх хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
-
2015 оны 12 сарын 10
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, буяны үйл хийгээд хувцас өмсөх, чимэг зүүх зэрэгт өлзийтэй сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Өвдвөл найм буюу хорин нэгэн хоногт эдгэх болно. Замд гарвал сэтгэлийн хямрал үүснэ. Зүүн нүд татвал хувийг олно. Баруун нүд татвал юу ч үл өөрчлөгдөнө. Баруун чих хангинавал үзэсгэлэн болно. Зүүн чих хангинавал үхлийнх сураг сонсоно. Нохой уливал төрөлхтнөөс яруу сураг сонсоно. Хэрээн дуунд үрийг номлоогүй. Тагнай эрвэгнэвэл гэр орны эд арвижна. Бие татвал хар шар хоёр ирнэ. Шилбэ татвал хэрүүл тэмцэл уйтгарлахуй үг яриа болно. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно.
-
2015 оны 12 сарын 10
2015 оны 12 дугаар сарын 09-ний 20 цагаас 12 дугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Олон нуурын болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 09
Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой, Монголын архивчдын өдөр 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тохиож, уг өдөрт зориулан Төв болон төрөлжсөн архивуудын дунд спортын тэмцээнд зохион байгуулагдсан юм.
Тэмцээнд Архивын Ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Батлан хамгаалах Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Гадаад хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Улаанбаатар төмөр зам, Иргэний бүртгэлийн Ерөнхий газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар зэрэг 11 байгууллага оролцсон ба Эрүүгийн хэргийн төв болон салбар архивын баг тамирчид сагс, гар бөмбөгийн төрөлд тэргүүн байр эзэлж алтан медаль хүртсэн ба багийн дүнгээр 3 дугаар байранд шалгарчээ.
-
2015 оны 12 сарын 09
Он гарсаар улсын хэмжээнд 4134 удаагийн объектын гал түймэр Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ. Түймрийн дуудлагын дагуу аврагчид 423 иргэнийг авран хамгаалсан бөгөөд 35 иргэн түлэгдэж гэмтэн, 51 хүн нас барсан харамсалтай тоог ОБЕГ-аас гаргажээ.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор дутуу унтраасан үнс нурамнаас үүдэлтэй гал түймэр нэмэгдсэнийг мөн онцоллоо.
Тиймээс үнс нурмаа ил задгай хаяхгүй байх, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр орхихгүй, цоожлон үлдээхгүй, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.
-
2015 оны 12 сарын 09
Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар өнөөдөр Канад улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хурандаа Франк Эбнерийг хүлээн авч уулзав.
-
2015 оны 12 сарын 09
ОХУ-ын Батлан хамгаалах яам манай улсад 20 орчим танк бэлэглэжээ. Тодруулбал Налайх дүүрэг дэх зэвсэгт хүчний 014 дугаар цэргийн ангид ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас 20 орчим танк бэлэглэсэн байна.
-
2015 оны 12 сарын 09
Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто группийн зүгээс далд уурхайн санхүүжилтийн гэрээг ирэх лхагва гарагт Улаанбаатар хотноо байгуулахаар төлөвлөж байна.
-
2015 оны 12 сарын 09
Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ.
-
2015 оны 12 сарын 09
Австралид улаан хавчны нүүдэл болж байна
-
2015 оны 12 сарын 09
Хэрвээ УИХ 2015 оны 12 дугаар сарын 31-н гэхэд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж баталж чадахгүй бол ирэх оны сонгууль хуучин буюу одоо мөрдөж буй хуулиар л явна.
-
2015 оны 12 сарын 09
Авлигатай тэмцэх газраас явуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “MDS and KhanLex” ХХН, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв” ТББ, “SICA” ХХК-ийн төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг улсын хэмжээнд төрийн бүх байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд үнэлгээ хийснээ өнөөдөр танилцууллаа. Үнэлгээг танилцуулах хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон оролцов.
Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж олон нийтэд мэдээлэх ажлыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна. Төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хөндлөнгийн шинжээчид үнэлдгээрээ онцлог юм.
Үнэлгээнд УИХ-аас байгуулагддаг 7 байгууллага, 15 яам, Засгийн газрын 28 агентлаг, аймаг, нийслэл 22, нийслэлийн 9 дүүрэг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 39 хуулийн этгээд, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2 байгууллага, нийт 122 байгууллага хамрагджээ. Энэ жилийн улсын дундаж үнэлгээ 67,8 хувьтай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулбал 7.8 хувиар, 2013 оны дүнтэй харьцуулбал 19,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үнэлгээний үр дүнг өмнөх онуудтай харьцуулсан байдлаар үзүүлбэл:
Төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлснээр төрийн байгууллагын авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлж түгээн дэлгэрүүлэх, байгууллага хоорондын өрсөлдөөнийг бий болгох, төрийн байгууллагын үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд байгууллагын зүгээс уг үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг олгох, энэхүү үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
-
2015 оны 12 сарын 09
ийслэлийн СХД-ийн 14 дүгээр хороо Цамбагаравын ”Соёмбо” кинотеатрын ард байрлах “Цагаан дэглий” зочид буудлын 204, 205 тоот өрөөнүүдэд биеэ үнэлж байжээ. Гулгаа массаж гэх 88... утасны дугаараар биеэ үнэлж байсан М, Т нарын уг хууль бус үйл ажиллагааг зогсоон, баримтжуулж, шалгаж эхэлсэн байна.
Мөн “Гулгаа массаж” 992... дугаарын зараар биеэ үнэлдэг насанд хүрээгүй Б гэгч охиныг илрүүлж, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 26 дугаар хорооны хэсгийн байцаагчид хүлээлгэн өгч, ар гэрт нь мэдэгдэж ажиллах чиглэл өгчээ.
Тиймээс насанд хүрээгүй охидуудаа хаана, юу хийж байгаад анхаарал тавьж байхыг эцэг, эхчүүдэд анхааруулж байна. - See more at: http://www.wikimon.mn/content/65608.shtml#sthash.T30bMrrP.dpuf
-
2015 оны 12 сарын 09
Ерөнхий сайд “Долоон болдог” группийн үйл ажиллагаатай танилцлаа
-
2015 оны 12 сарын 09
2015 оны 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдсан Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа (КАРЕК)-ны Сайд нарын 14 дэх уулзалтаар КАРЕК-ийн гишүүн орнуудын тээврийн коридоруудын аюулгүй байдлыг хангах, 2020 он гэхэд зам, тээврийн ослоор нас барагсадын тоог 50 хувь хүртэл бууруулах зорилго бүхий Сайд нарын 10 үйл ажиллагааны тунхаглалыг дэмжин баталсан.
Энэ ажлын хүрээнд КАРЕК-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтнүүд Монгол Улсад 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 09-ны хооронд ажиллаж, Монгол Улсын Зам, тээврийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн тээврийн газар, “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөн судлалын институт, Ачаа тээвэр эрхлэгчдийн холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо зэрэг мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй хамтарсан уулзалтыг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус яаман дээр амжилттай зохион байгууллаа.
Уулзалтыг тус яамны АЗТБХЗГ-ын Автотээврийн хэлтсийн дарга Т.Зулзүсэм удирдаж, тус яамны холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Уулзалтаар Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, ослоор нас барагсад болон гэмтэгсэдийн статистик мэдээлэл, мэдээллийн сангийн ашиглалт, бүрдүүлэлт, ослын өмнөх ба дараах тусламж үйлчилгээ, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх төрийн бодлого, стратеги, хөрөнгө оруулалт, 2015 онд шинэчлэн батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги (2012-2020 он), Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар яамны зүгээс танилцууллаа.
Мөн Эрүүл мэнд, спортын яамны зүгээс ослын өмнөх болон дараах үйлчилгээний талаарх бодлого, хэрэгжилтийг танилцуулсан бол тээврийн бусад төрийн ба төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн зүгээс Монгол Улсын тээвэрлэлтийн өнөөгийн байдал, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах арга зам, удирдлага, хяналтын төхөөрөмжүүдийн ашиглалт, хангамж, тээвэрлэлтийн болон аюулгүй байдлын судалгаа, шинжилгээ, аюулгүй байдлыг сайжруулахтай холбоотой өөр өөрсдийн саналыг КАРЕК-ийн мэргэжилтнүүдэд тавилаа.
КАРЕК-ийн төлөөлөгчдийн зүгээс гишүүн орнуудын тээврийн коридорын аюулгүй байдлыг хангах үүднээс уг 10 орныг хамарсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын стратегийг боловсруулах, уг стратегид аюулгүй зам, аюулгүй тээврийн хэрэгсэл, ослын дараах тусламж үйлчилгээний талаарх асуудлыг тусгахаар ажиллаж байгаагийн зэрэгцээ бүс нутгийн чадавхийг сайжруулах сургалт семинарыг гишүүн орнуудын хүрээнд үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, Монгол Улс хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр эрх зүйн бичиг баримтаа шинэчлэн, тодорхой үр дүнд хүрч байгааг сайшаан, цаашид дээр дурдсан стратегид Монгол Улсын зүгээс оруулах саналаа КАРЕК-т албан ёсоор хүргүүлэх нь зүйтэй болохыг мэдэгдлээ.
-
2015 оны 12 сарын 09
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран АНУ, Их Британи, Австрали, Дани, Болгар, БНХАУ зэрэг орнуудад 40 гаруй удаа амжилттай явуулсан Звөлөлдөх санал асуулгыг “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” нэр дор зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотод анх удаа явагдах санал асуулгад иргэдийн саналыг бодитойгоор тусгаж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавьж ажиллах Зөвлөх хороог байгуулсан бөгөөд өнөөдөр ээлжит хурал боллоо. Хуралд тус санал асуулгыг үүсгэн байгуулж, нэрд гарсан Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал, Профессор Жэймс С.Фишкин оролцлоо. Тэрээр “Дэлхийн олон улсад амжилттай явагдаж, үр дүнгээ өгсөн Зөвлөлдөх ардчиллын суурь болсон зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахтай холбогдуулан та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна” гэдгээ илэрхийлээд Зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хороо нь багагүй үүрэгтэй ажилладаг чухал хүмүүс гэдгийг тодотгон хэллээ. “Зөвлөлдөх санал асуулга нь удирдлагууд өөрийн үзэл бодол, бодлогоо ард түмэнд тулгах бус тэдэнд танилцуулж, саналыг нь тусгаж өөрөөр хэлбэл төрийн бодлого олон нийтийн хоорогдох зайг нөхөж өгдөг аргачлал юм. Энгийн санал асуулгаас огт ялгаатай. Санал асуулгад оролцогчдод илүү давуу тал, үр дүнтэй байдаг. Жишээ нь БНХАУ-ын орон нутагт явуулсан өөр санал асуулгад иргэдийн 70 хувь нь уг асуудлыг дэмжиж байсан бол зөвлөлдөх санал асуулгаар 28 хувь болж байх жишээтэй. Энэ нь олон нийт уг асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, анализ хийн бодитойгоор хариулт, санал өгсөнд байгаа юм” гэлээ.
Зөвлөх хорооны хурлаар хамтран зохион байгуулагч Азийн сангаас 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцүүлэг хэрхэн өрнүүлэх талаар мэдээлэл өглөө. Санамсаргүй байдлаар буюу түүвэрчилсэн аргаар сонгогдсон 400 иргэн Нэгдсэн хуралдаан, 3 бүлгийн хэлэлцүүлэгт оролцоно. /Хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулъя/
“Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгын хөтөлбөр
12-р сарын 12/Бямба гараг
8:30 - 9:30 БҮРТГЭЛ
9:30 - 10:00 НЭЭЛТ
Төрийн ордны Их танхим
Хурлыг даргалагч: Ё. Гэрэлчулуун, НЗДТГ-ын дарга
Нээлтийн үг
9:30-9:45 Э. Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч
9:45-10:00 Доктор. Жэймс Фишкин, Станфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн захирал
10:00 - 10:30 ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАНИЛЦУУЛГА
10:00-10:15 Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, эдийн засаг санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал Илтгэгч: С.Очирбат, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
10:15-10:30 Улаанбаатар хотын эрүүл, аюулгүй байдлын төлөв, тулгамдсан асуудал
Илтгэгч: Б. Бадрал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
10:30 - 10:45 ЗАВСАРЛАГА
10:45 - 11:45 БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 1
Төрийн ордны бага танхимууд
Сэдэв: Эдийн засгийн өсөлт, Үйлдвэржилт
Холбогдох 4 төсөл
12:00 - 13:00 НЭГДСЭН ХУРАЛДААН 1
Төрийн ордны Их танхим
Барилгын материал; Байгаль орчинд нөлөөлөх байдал; Бизнес хөгжил; Аялал жуулчлал, спорт; Арьс шир боловсруулах үйлдвэрүүд; Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өгөх
12:30 - 14:00 Их завсарлага Төрийн ордон
14:00 - 15:00 БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2
Төрийн ордны бага танхимууд
Сэдэв: Ус болон байгаль орчин хамгаалах
Холбогдох 5 төсөл
15:00 - 15:15 ЗАВСАРЛАГА
15:15 - 16:45 НЭГДСЭН ХУРАЛДААН 2
Төрийн ордны Их танхим
Усны хангамж; Гол хамгаалах; Ан амьтад, экологи хамгаалах; Хог хаягдал, дахин боловсруулах асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өгөх
16:45 - 17:00 ЭХНИЙ ӨДРИЙН ХААЛТ
12-р сарын 13/Ням гараг
8:30 - 9:30 БҮРТГЭЛ
9:30 - 9:35 НЭЭЛТ
Төрийн ордны Их танхим
Хурлыг даргалагч: Ё. Гэрэлчулуун, НЗДТГ-ын дарга
9:45 - 10:45 БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 3
Төрийн ордны бага танхимууд
Сэдэв: Тээвэр, Барилга байшингийн нөхцөлийг сайжруулах
Холбогдох 5 төсөл
10:45 - 11:00 ЗАВСАРЛАГА
11:00 - 12:30 НЭГДСЭН ХУРАЛДААН 3
Төрийн ордны Их танхим
Нийтийн тээвэр; Зам, замын хөдөлгөөн зохицуулалт; Дулаан, дулаалга; Архитектур; Орон сууцны асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өгөх
14:00 – 16:30 УРЛАГИЙН ТОГЛОЛТ (Судалгааны ажил зэрэгцэн явагдах)
16:30 – 16:45 АЛБАН ЁСНЫ ХААЛТ
-
2015 оны 12 сарын 09
Улаанбаатар хотын төвийн гудамж талбайд байрлуулсан сурталчилгааны самбаруудад “ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон хэний гавьяа вэ?”, “Иргэн таны сонголтын гавьяа” гэх мэт бичвэр бүхий сурталчилгааг байрлуулсан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд шуугиан дэгдээсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Гадна зар сурталчилгааны Зөвлөлөөс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Зар сурталчилгааны самбаруудад иргэдийг төөрөгдүүлсэн, тэдний итгэл үнэмшил, ухамсарт шууд бус замаар нөлөөлөх, ойлгомжгүй зар сурталчилгаа байрлуулсан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6.1, 7.1, 7.5, 7.7-дэх заалтуудыг зөрчжээ.
Иймд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, тэдгээрийн захиалагч Зар сурталчилгааны тухай хуулийг чанд мөрдөн ажиллаж, дээрх үйлдлийг зогсоох, дахин үйлдэхгүй байхыг анхааруулж байна.
Хэрэв хууль бус сурталчилгааг хотын гудамж талбайд дахин байрлуулсан тохиолдолд тухайн сурталчилгааны самбарын эзэмшигчдийн зөвшөөрлийг цуцлах, самбаруудыг буулгах арга хэмжээ авахыг мэдэгдье.
-
2015 оны 12 сарын 09
Өршөөлийн тухай хуулиар хар тамхины хэргээр ял эдэлж байсан есөн хүн суллагджээ.
-
2015 оны 12 сарын 09
УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн нэрийн малгай, ороолттой болсон байна. Түүнд уг малгай, ороолтыг ”Exclusive” үйлдвэрээс зориулан үйлдвэрлэж өгчээ. Г.Уянга гишүүн өнөөдөр ”Уянга” нэрийн малгай ороолтоо өмсөж зургаа авахуулснаа цахим хуудаснаа тавьсан байна.
”Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг УИХ-ын гишүүн Г.Уянгатай ойрын үед ойр дотно найзлах болсон гэдэг. Тэгвэл Г.Майцэцэгийн шинэхэн найздаа зориулан урлаж өгсөн бэлэг нь энэ аж.