-
2015 оны 12 сарын 09
В.Путины дүр бүхий бөгж худалдаанд гарна
-
2015 оны 12 сарын 09
Монголын төрийн тусгаар тогтнол, дахин сэргэн мандсны түүхт 104 жилийн ой 12 дугаар сарын 29-ний өдөр тохионо. 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын чуулганаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж энэ өдөр бүх нийтээр амрахаар болгосон юм. Тодруулбал, Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 104 жилийн ой энэ жил тохиож байна.
-
2015 оны 12 сарын 09
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ирээгүйгээс хойшиллоо.
Энэ өдрийн хуралдаанаар тус байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
-
2015 оны 12 сарын 09
”Эрх чөлөөт бүсгүй” загварын үзэсгэлэн болно
-
2015 оны 12 сарын 09
Гаванад “Найрсаг, зочломтгой Монгол орон” үзэсгэлэн нээгджээ
Кубын нийслэл Г авана хотод энэ сарын 7-ны өдөр Азийн соёлын төвд “Найрсаг, зочломтгой Монгол орон” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ. Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан энэхүү фото үзэсгэлэнг Гавана дахь Монголын ЭСЯ, Кубын Улс түмнүүдтэй найрамдлаар харилцах нийгэмлэг, Азийн соёлын төв хамтран зохион байгуулж буй юм байна.
Найрамдах Куба Улс 1960 оны 12 дугаар сарын 7-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон юм. Манай улс Гавана хотноо 1967 онд, Куба Улс Улаанбаатар хотноо 1962 онд ЭСЯ-аа харилцан нээжээ. Харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн өргөжүүлж, иргэд хоорондын солилцоог идэвхижүүлэхээр хоёр тал 2001 онд иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулсан байна.
-
2015 оны 12 сарын 09
АНУ-ын хамгийн хүчирхэг сөнөөгч онгоц анх удаа далайд гарлаа
-
2015 оны 12 сарын 09
БНХАУ руу баруун аймгуудаас мах экспортлохоор боллоо
-
2015 оны 12 сарын 09
МАН дотоод асуудлаа хэлэлцэнэ
-
2015 оны 12 сарын 09
НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн одоогоос есөн жилийн өмнө зарлан, мэдэгджээ.
Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай аж. Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм байна. Монгол Улс 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орж байжээ.
Сонирхуулахад, Авлигын эсрэг конвенцийг баталсан 2003 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш Мексик улсын Мерида хотод байрлуулан, конвенцийн бичигт дэлхийн улс орны тэргүүнүүд гарын үсэг зурсан юм байна. Түүнээс хойш Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд бүх улсын тэргүүнүүд гарын үсгээ зурахад нээлттэйгээр үлдээсэн байна.
-
2015 оны 12 сарын 09
Бөхчүүд 10 дахь жилдээ сагсан бөмбөгөөр өрсөлдөнө
-
2015 оны 12 сарын 09
Авлигатай тэмцэх газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 314 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч хянан шийдвэрлээд байна.
Хяналт шалгалтын мөрөөр нийт 85 зөрчлийг арилгуулахаар, зөрчил гаргасан 67 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага хүргүүлснээс Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу 65 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.
-
2015 оны 12 сарын 09
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын гаргасан Засаг даргын дэргэд байгуулах Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх олон нийтийн зөвлөлийн ажиллах журмын төсөлтэй танилцаад уг журмаар Зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгохоор зохицуулсан нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүйг анхааруулж, хүчингүй болгохыг удаа дараа мэдэгдсэн юм.
Авлигатай тэмцэх газрын хүргүүлсэн зөрчил арилгуулах албан бичгийн дагуу тус дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж 2015 оны А/471 захирамж гаргаж, Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх олон нийтийн зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгохтой холбоотой зохицуулалтыг хүчингүй болгожээ.
-
2015 оны 12 сарын 09
Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалах яамны удирдлагуудтай холбоотой иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр хяналт шалгалт явуулав.
Тус яамны удирдлагууд нь гадаад улсад албан ёсны айлчлал хийхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийг дагуулан явж, нислэгийн тийзний зардлыг төсвийн хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн нь Дипломат байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн ёслолын журам”-ын 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.
Иймд дээрх зөрчлийг арилгуулах арга хэмжээ авснаар Батлан хамгаалах яамны төсвийн хөрөнгөөс хууль бусаар гаргаж шийдвэрлэсэн нийт 6.198.100 төгрөгийг төсвийн орлогод буцаан төлүүлэх арга хэмжээг авч ажиллав.
-
2015 оны 12 сарын 09
Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 08-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 09-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4149, удаа холбогдсоноос, гэмт хэрэг 169, зөрчлийн 1203, Зам тээврийн ослын 355, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 88-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
-
2015 оны 12 сарын 09
Гуйлга гуйж байгаад бусдын анхаарлыг сарниулж эд зүйлсийг нь хулгайлдаг байсан 14 настай , 16 настай Б гэгч хүүхдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж илрүүлжээ. Тэрбээр өчигдөр гэхэд СБД-8 “Венди бейкери” түргэн хоолны газраас иргэн М-ийн гар утсыг хулгайлжээ. Тэд хулгай хийхдээ түүнээс мөнгө гуйж байгаад анхаарлыг нь сарниулан хулгайлсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “UB” кебаб түргэн хоолны газарт гар утсаа хулгайд алдлаа шалгаж өгнө үү” гэсэн өргөдлийг иргэн 51 настай М цагдаагийн байгууллагад өгчээ. Өргөдлийн дагуу шалгаад үзэхэд дээрх хоёр хүүхэд мөн л анхаарлыг нь сарниулж мөнгө гуйж байгаад хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.
-
2015 оны 12 сарын 09
Тухайлбал:СХД-ийн нутаг Ханын материалын 91 –р цэцэрлэгийн хойд замд H.Porter маркийн авто машины жолооч Д нь T.Sprinter маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 05 настай эрэгтэй Д нарын 3 хүн гэмтсэн.
СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн үйлчилгээний төвийн урд замд Сутай буянт ХХК-ны Daewoo BS-106 маркийн авто машины жолооч Н нь явган зорчигч 25 настай эмэгтэй Ш-г мөргөж гэмтээсэн.
-
2015 оны 12 сарын 09
2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 358 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 285 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16 бүртгэгдэж 21 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-8, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 6 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 5, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2015 оны 12 сарын 09
Улаанбаатар хот ундны усны менежментийн чиглэлээр Будапешт хоттой хамтран ажиллана
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-12-09 09:41:20
Монгол, Унгар Улс хооронд Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Иштван Тарлосын урилгаар 2015 оны 12 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд тус хотод ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр Будапешт хотын захирагч Иштван Тарлостой уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд хоёр хот цаашид хотын ногоон төлөвлөлт, хүйтэнд тэсвэртэй мод шилжүүлэн суулгах, ундны ус цэвэршүүлэх зэрэг асуудлаар туршлага судалж, хамтран ажиллах, Монгол-Унгарын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар хэлэлцэж тохиролцсоны дагуу Биокомбинат орчмыг 2030 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд нийцүүлэн мал аж ахуйд түшиглэсэн дагуул хот болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах /тухайлбал, мах боловсруулах стандартыг сайжруулахад хамтран ажиллаж, мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжийг нэмэгдүүлнэ/, Унгар Улсын Засгийн Газрын тэтгэлэгт сургалт хөтөлбөрт нийслэлийн хот төлөвлөлтийн 10 мэргэжилтнийг хамруулж, чадавхийг бэхжүүлэх, соёл урлагийн салбарт хамтран ажиллах, хоёр хотын соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар харилцан тохиролцсон бөгөөд 2016 оны эхээр Унгарын ундны усны эксперт мэргэжилтнүүд Улаанбаатар хотод ажиллахаар болов.
Айлчлалын үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Унгарын Гадаад Харилцаа, Гадаад Худалдаан Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга, Унгар-Монголын ЗГХХК-ын Унгарын хэсгийн дарга Микола Иштвантай уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хот, улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, хот хооронд хамтын ажиллагааг харилцан тохиролцсоны дагуу өрнүүлэх талаар санал солилцсонд ноён Микола Иштван дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн захирал Э.Тэмүүлин Унгарын Үндэсний Худалдааны газрын гүйцэтгэх захирал Дукса-Ола нар 5 салбар чиглэлээр хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 09
Нийслэлд зургаан бага сургууль шинээр байгуулна
-
2015 оны 12 сарын 09
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Ажлын байранд тавигдах шаардлага:
1.1 Ерөнхий шаардлага: Үзүүлэлт Шаардлагатай
Боловсрол Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
Мэргэжил Нийгмийн ажилтан
Эрх зүйч
Мэргэшил Харгалзахгүй
Туршлага Мэргэжлээрээ 1 жил ажилласан байх.
Ур чадвар
Судалгааны арга зүй эзэмшсэн байх
Харилцааны өндөр ур чадвартай
Компьютерийн өргөн хэрэглээний программууд, техник хэрэгсэлийг бүрэн эзэмшиж чаддаг байх.
Багаар хамтарч ажиллах чадвартай байх.
Баримт бичиг, боловсруулах,
Манлайлан удирдах, зохион байгуулах ур чадвартай байх.
Бүртгэлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт “Сургалтын танхим”-д энэ сарын 21-ний өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хийнэ. Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй, бичиг баримт дутуу иргэнийг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)
Боловсролын диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь
Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
Мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх урт буюу богино хугацааны сургалтад хамрагдсан гэрчилгээ, диплоын хуулбар
Ажил байдлын тодорхойлолт
Цээж зураг 3х4-ийн хэмжээтэй 3 хувь
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/166 дугаар тушаалыг үндэслэн уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 328715 утсаар авна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.