Гуйлга гуйж байгаад бусдын анхаарлыг сарниулж эд зүйлсийг нь хулгайлдаг байсан 14 настай , 16 настай Б гэгч хүүхдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж илрүүлжээ. Тэрбээр өчигдөр гэхэд СБД-8 “Венди бейкери” түргэн хоолны газраас иргэн М-ийн гар утсыг хулгайлжээ. Тэд хулгай хийхдээ түүнээс мөнгө гуйж байгаад анхаарлыг нь сарниулан хулгайлсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “UB” кебаб түргэн хоолны газарт гар утсаа хулгайд алдлаа шалгаж өгнө үү” гэсэн өргөдлийг иргэн 51 настай М цагдаагийн байгууллагад өгчээ. Өргөдлийн дагуу шалгаад үзэхэд дээрх хоёр хүүхэд мөн л анхаарлыг нь сарниулж мөнгө гуйж байгаад хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/