зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5685 5686 5687 5688 5689 5690 5691
  • Өнөөдөр Дашнямтай өдөр
    2015 оны 9 сарын 01
    Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт 25-27 хэм дулаан байна
    2015 оны 9 сарын 01
    цаг агаар
  • “Ахлах сургууль” уран сайхны киноны нээлт маргааш болно
    2015 оны 8 сарын 31
    “Ахлах сургууль” уран сайхны кино маргааш албан ёсны нээлтээ хийнэ.
  • Шинээр 12 дурсгалт газар бүртгэжээ
    2015 оны 8 сарын 31
    БСШУ-ны дэд сайдын “Түүх Соёлын Үл Хөдлөх Дурсгал”-ын үзлэг тооллого хийх удирдамжийн дагуу Хэнтий аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөөний дагуу Аргалант, Угтаалцайдам, Борнуур, Жаргалант, Сүмбэр суманд энэ сарын 19-ний өдрөөс зургаа хоног ажиллалаа. Тооллого 17 хүний бүрэлдэхүүнтэй сумын төвөөс гарч маршрутын дагуу тойрон таван суманд нийт 891 км явж, дурсгалт газрын 246 орчим дурсгалыг бүртгэн үүнээс шинээр 12 дурсгалт газар бүртгэжээ.

    Одоогоор Алтанбулаг, Баянчандмань, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл, Сэргэлэн, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөр-Ширээт, Лүн, Аргалант, Баянцогт, Угтаалцайдам, Жаргалант, Сүмбэр зэрэг 21 сумын 342 дурсгалт газрын 3823 орчим дурсгалыг бүртгэн үүнээс шинээр 119 дурсгалт газар бүртгэсэн аж.
  • Их, дээд сургуулиудад цэргийн тэнхим байгуулна
    2015 оны 8 сарын 31
    Их, дээд сургуулиудад цэргийн тэнхим байгуулна
  • Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцов
    2015 оны 8 сарын 31
    Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий прокуроруудын Зохицуулах Зөвлөлийн 13 дугаар хуралдаан 2015 оны 08 дугаар сарын 27-нд Казакстан Улсын Астана хотод болж энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Магванноровын Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

    Хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх ба хил дамнасан гэмт хэргүүдийн талаар ярилцсан тус арга хэмжээнд Казахстан Улсын Ерөнхий прокурор Асхат Даулбаев, БНХАУ-ын Ерөнхий прокурор, Цао Цзяньмин, Кыргыз Улсын Ерөнхий прокурор Индира Джолдубаева, ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка, Таджикистан Улсын Ерөнхий прокурор Юсуф Рахм, Узбекистан Улсын Ерөнхий прокурор Ихтиёр Абдуллаев нар болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев, нар үг хэллээ.

    Түүнчлэн ажиглагчаар Афганистаны Ерөнхий прокурор Джалала Нур Хабиб, Беларусь Улсын Ерөнхий прокурор Александр Конюк, Энэтхэг Улсын Ерөнхий прокурор Мукул Рохатги, Пакистан Улсын Ерөнхий прокурор Мухаммад Вакар Ран нар оролцсон юм.

    Дээрхи хуралдааны үеэр Монгол, Киргиз Улсын Ерөнхий прокурорын газруудын хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.
  • Секс хийхгүйгээр “дур тавих” сонирхолтой аргууд
    2015 оны 8 сарын 31
    үн төрөлхтний сексийн амьдралын Танин мэдэхүй хийгээд Сонин хачин мэдээ мэдээллийн булангаараа та бүхэнд “секс”-ээс өөрөөр дур ханах хачирхалтай аргуудын тухай хүргэж байна.



    Энэхүү мэдээллээс та бүхэн ирээдүйд секс хийлгүйгээр тархиараа дур ханалтыг дамжуулж мэдэрдэг болох технологийн шийдэл хийгээд төрөх үеийн дур ханалт, йог ба дасгал хийж дур ханах, уран сэтгэхүйн гайхамшгаар дур ханах гэхчилэнгийн төсөөлөхөд бэрх зарим аргуудын тухай унших болно.
    1.Шүд угаах
    Тайваниас гаралтай 41 настай эмэгтэйд “шүдээ угаах” бүртээ дур ханадаг хачирхалтай явдал тохиолджээ. Тэрээр 22 настайдаа саваа тайруулах мэс засалд орсон бөгөөд үүнээс хойш огт дур ханадаггүй байжээ. Гэтэл нэг өдөр шүдээ угааж байхдаа дур ханах болсон нь гайхмаар байсан төдийгүй үүнийг дагаад түүний унадаг өвчин сэдрэх болжээ. 24 настайдаа унадаг өвчтэй гэж оношлогдсон тэрээр шүдээ угааж байгаад дур ханахаараа татаж унах нь ихэсчээ. Дур ханалт нь татаж унаснаас хойш 2 мин үргэлжилдэг бөгөөд шүдээ угааж байхдаа таашаал авч эхлээд удалгүй ухаан алддаг болжээ. Эмч нар түүний эл хачирхалтай эмгэгийг татаж унадаг өвчинтэй нь холбож шүдээ угааснаас болж татдаг, тэгсний дараа зарим хүмүүст тохиолддог таталтын улмаас үүсдэг дур ханалтыг мэдэрдэг болохыг тогтоосон байна. Ингээд Тайвань эмэгтэй шүдээ угаахаа больж амны зайлагч шингэнийг сонгон хэрэглэх болсон гэнэ.
    2.ASMR
    Энэ бол үнэрлэх, хүрэлцэх, харах, сонсох мэдрэхүйгээр дамжуулан нуруу, хуйх болон толгойгоороо дур ханах мэдрэмжийг илэрхийлдэг “Autonomous Sensory Meridian Response” гэх ойлголт юм. Секс судлалын салбарт шинээр бий болсон энэхүү ойлголтыг “Braingasm”, “Head Orgasm” гэж нэрлэх нь бий бөгөөд судлаачид үгүйсгэсэн ч баталсан ч зүйл үгүй юм. Судлахад нэн бэрх гэж үзсэн дур ханах энэхүү аргаар буюу үсчинд сууж байхдаа дур ханасан тохиолдол байдаг гэнэ. Энэ нь хуйханд массаж хийх болон үс самнах, толгойн мэдрэмжит цэгүүдийг өдөөж ирвэгнүүлснээр хүчтэй таашаал өгдөг байж болох юм хэмээн эх сурвалжид онцолжээ.
    3.Эвшээх
    Анагаах ухаанд “Clomipramine” хэмээх эмийг кокайн ихээр хэрэглэж донтсон хүмүүст эмчийн заавраар өгдөг бөгөөд энэ нь 1960-аад оноос хэрэглэгдэх болсон кокайны хүсэл хэрэгцээг бууруулах эм юм. Тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг энэхүү эмийг хэрэглэсэн зарим хүмүүст эвшээж байхдаа дур ханах байдал ажиглагддаг гэнэ. Др. Мартины хэлснээр нэг залуу эмийг уугаад дур ханаж, Ямар “ашигтай” эм бэ? хэмээн сэтгэл хангалуун байгаагаа хүртэл илэрхийлж байсан гэнэ.
    4.Хөл
    Дэлхий дээр ердөө ганцхан тохиолдол бүртгэгдээд байгаа хөлөөрөө дур ханах хачирхалтай тохиолдлыг эрдэмтэд “Foot Orgasm Syndrome” гэж нэрлээд байгаа юм. Өдгөө 55 настай Недерланд эмэгтэй мэдрэлийн гаралтай өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Хэсэг ухаангүй байсан тэрээр эмчилгээгээ амжилттай дуусгаж гэртээ гарсан бөгөөд ийм нэгэн гайхмаар явдал тохиолдох болжээ. Тэрээр секс хийхийг бодох нь байтугай огт хүсээгүй байхад түүний зүүн хөл өдөрт 5 - 6 удаа “секс” хийсэнтэй ижил дур ханалтыг мэдрүүлэх болсон ба энэ явдал одоогоос 1 жилийн өмнөөс тохиолдох болсон байна. Др. Марсел Уолдингерийн үзэж байгаагаар үүнийг тархины мэдрэлийн эсүүдийн бүтцийн өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа юм. Энэ тохиолдоос гадна секс хийлгүй хөлөөр дур тавих арга бол бүсгүйчүүдийн эрчүүддээ хөлөөрөө өгөх таашаал билээ.
    5.Дасгал хөдөлгөөн
    Индианагийн их сургуулийн дэргэдэх “Center for Sexual Health Promotion” төвөөс явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 40% нь дасгал, гимнастик хийж байхдаа дур ханалтыг мэдэрдэг болохыг тогтоожээ. Үүнийг “Coregasm” гэж нэрлээд байгаа ба эмэгтэйчүүдийн дасгал хөдөлгөөн хийж байхдаа дур ханадаг болохыг бүүр анх 1953 онд Альфред Кинси олж мэдсэн байна. Др. Хэрбеникийн хэлснээр судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 45% нь хэвлийн дасгал, 19% нь дугуй унах, 9.3% нь олсоор авирах, 7% нь гүйж байхдаа дур ханаж байсан гэж үзсэн бол бусад тохиолдолд йог, усан сэлэлт, аэробекийн дасгал орсон байна.
    6.Бодол
    Уран зөгнөл хийгээд бодлын хүчээр дур ханах энэхүү аргыг Барбара Карелас гэх нэгэн эмэгтэй гаргууд эзэмшчээ. Тэрээр энэхүү техникийг 1980-аад оноос сексийн амьдралдаа нэвтрүүлж суралцаж эхэлсэн бөгөөд энэ үед ХДХВ/ДОХ-ын халдвар ид газар аваад байсан аж. Ийнхүү эрүүл аюулгүй аргаар сексийн таашаалыг авахад суралцсан Барбарагийн ярьснаар хүн бүр энэхүү аргад суралцах боломжтой бөгөөд тэрээр өсвөр насныханд энэ аргаар дур тавьж амьдралдаа алдахгүй байхыг зөвлөдөг гэнэ.
    7.Йог
    Сексологич Жефр Толтрисийн зөвлөснөөр бүсгүйчүүд “PC / Pubococcygeus” булчингаа чангалж суллан байнга дасгалжуулах нь “G” цэгийг өдөөж улмаар дур ханах боломжтой гэж үзжээ. “PC” нь аль ч хүйсийнхэнд байдаг шээсээ хавчих болон таслахдаа чангалж сулладаг булчин юм. Йогийн дасгалын үеэр дур ханалтыг мэдрэх явцыг “Yogasm” гэж нэрлэх нь түгээмэл болоод байгаа бөгөөд зурагт өгүүлсэн байрлалаар хичээллэх үедээ олонх бүсгүйчүүд дур ханасан байдаг гэнэ.
    8.PSAS
    Энэ бол Америкийн зохиолч, сексологич Сандра Лэйблумын (1943 - 2010) олж тогтоосон ямар ч хяналтгүйгээр өдөрт хэдэн зуун удаа дур ханах эмгэг “Persistent Sexual Arousal Syndrome” юм. Дэлхий дээр энэ төрлийн эмгэгээр шаналж байгаа цөөнгүй хүн байх агаад олонх нь эмэгтэйчүүд юм. Зарим эрдэмтэд үүнийг эрчүүдэд ч гэсэн тохиолдож болзошгүй гэж үзсэн байдаг. Лондонгийн “Imperial College”-ийн сексологич Дэйвид Гөүлдмиэрийн үзсэнээр “PSAS”-аар шаналж байгаа 20 гаруй бүсгүйчүүдтэй жил бүр таардаг гэхээр магад энэ эмгэг 100 эмэгтэй тутмын нэгд тохиолддог байж болох ажээ. Энэ тухай нарийн судалсан зүйл үгүй бөгөөд зарим нь 30 сек тутамд дур ханадаг байна. Эмчилгээний аргуудыг эрдэмтэд судалж байгаа ба мөсөөр жин тавих нь анхан шатны алхамд ордог бол зарим тохиолдолд мэдрэлийн эсүүдийг зөв хэлбэр, бүтцэд оруулах мэс ажилбар хийдэг байна.
    9.Төрөлт
    Зарим эмэгтэйчүүд төрөх үедээ дур ханалтыг хүчтэй мэдрэх тохиолдол дэлхий дээр цөөнгүй гардаг ажээ. “Sexologies” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд нийт төрөлтийн 0.3% орчимд нь энэ явдал тохиолддог бөгөөд дур тавилт судлаач Берри Комисарукийн үзэж байгаагаар энэ бол хэвийн үзэгдэл гэнэ. Ер нь төрөх үедээ сэтгэл санаагаа тайван байлгаж төрөхийн өвдөлтийг эерэгээр тусган авч сэтгэл зүйгээр дур ханалт болгон мэдрэх боломжтой гэнэ. Францын сэтгэл зүйч Тиэрри Постелийн 965 Франц эх баригчдын дунд явуулсан судалгаагаар тэдний 109 нь төрөх үедээ дур ханасан эмэгтэйтэй таарсан ба нийт 206.000 тохиолдол бүртгэгдсэн байжээ.
    10.Чип
    “Futurizon” компаний үүсгэн байгуулагч Ян Пиэрсен бол ирээдүйг судлан шинжлэгч “Футурологич” нэгэн бөгөөд тэрээр 2030 он гэхэд хүн төрөлхтөн “Brain Chip”-ийн тусламжтайгаар сексийн таашаалыг бүрэн мэдрэх болно гэж үзэж байна. Энэхүү чипийг бүтээснээр порно оддын сексийн үеэр авах мэдрэмжийг үүгээр дамжуулан эдэлж болох бөгөөд сексийн таашаал авч буй тухайн агшныг “Download” хийж авахын сацуу эргээд өөрөө үзэх эсвэл хэн нэгнийг дур ханахад туслах боломжтой болох ажээ. Үүний тулд бид ”Ctrl + Shift + O” гэж дараад л таашаалын дээдийг амсах гэнэ дээ.

  • ”Hit songs” шоу тоглолтын тасалбар худалдаалагдаж байна
    2015 оны 8 сарын 31
    ”Зөөлөн гуниг” дууг сонсохоор ”Мөнхий реп” хамтлагийг үгүйлдэг сонсогч, фэнүүд бишгүй олон биз ээ. Нэгэн үе залуусыг байлдан дагуулсан тус хамтлагийн ”Хайрын эзэн”, “Энэ хайр байж”, “Цаснаар”, ”You and me” зэрэг дуунууд нь хит болж, сонсогчдын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн.

    Тэгвэл ”Мөнхийн реп” фэнүүдтэйгээ ”Crocus Event Hall”-д есдүгээр сарын 4-нд ”Hit songs” шоу тоглолтоороо уулзана.

    Тэд энэхүү тоглолтоороо хит дуунуудаа дуулан үзэгч, фэнүүдтэйгээ нэгэн үдшийг дурсамжаар дүүрэн доргио өнгөрүүлэхээр аль хэдийнээ бэлтгэлээ базааж дуусчээ.
  • “Сэлбэ” гол дагуух 3,5 километр газрыг цэвэрлэв
    2015 оны 8 сарын 31
    Нийслэлийн Баянзүрх дүүргийн түүх 50 жилийн ой, Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд “Дүүргийн хөгжилд залуус бидний оролцоо” сэдэвт залуучуудын чуулганыг эхлүүлээд байгаа билээ. Чуулганд оролцож байгаа болон дүүргийн залуучуудын санаачилгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлбэ гол дагуух газрын хог хаягдлыг цэвэрлэв.

    Залуус Арслантай гүүрнээс Дарь эхийн Дондогдуламын рашаан хүртэл нийт 3,5 километр газрыг цэвэрлэж, дөрвөн машин хогийг ачууллаа. Залуучуудын чуулган угтсан уг их цэвэрлэгээнд дүүргийн Иргэний оролцооны хэлтэс, 28 хорооны залуучуудын төлөөлөл болох нийт 180 гаруй залуу оролцсон юм.

    Мөн уг их цэвэрлэгээний ажлыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс удирдан зохион байгуулж, дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар I, II болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага хамтран оролцлоо.

    Дашрамд дурдахад, залуучуудын дунд тулгарч байгаа асуудлыг тэдний оролцоонд тулгуурлан гаргаж ирэх, хамтран шийдвэрлэх зорилготой “Дүүргийн хөгжилд залуус бидний оролцоо” сэдэвт чуулган ирэх сарын 3-нд болно.
    - See more at: http://zasag.mn/m/bzd/view/10741#sthash.77TCD0Xt.dpuf
  • Баянзүрх, Налайх дүүргийн сурагчдад хичээлийн хэрэгсэл гардууллаа
    2015 оны 8 сарын 31
    Баянзүрх,Налайх дүүргийн сурагчдад хичээлийн хэрэгсэл гардууллаа
  • ”ЕС Бээжинд Тавантолгойг гэрээг зурж магадгүй”
    2015 оны 8 сарын 31
    Дубай явахаас нь өмнө дубайдах гээд байна шүү гэж зөндөө ярьсан. Засгийн газарт ажиллаж байгаа Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсээс мэдээлэл авалгүй яахав. Засгийн газрын төвшинд тодорхой хэмжээнд ийм зүйл яригдаж байгаа мэдээлэл авсан. Тиймээс Тавантолгойн асуудал дээр ямар нэгэн гэрээ хийж магадгүй гэсэн хардлага байна. Ерөнхий сайд Тавантолгойн асуудал дээр уургын морь шиг зүтгэж байгаа шүү дээ. Тэнд очоод дахиад Бээжин гэрээ зурчихвийдээ гэж бид анхааруулаад байгаа юм. Яагаад гэвэл тийм зүйл хийж чадах хүн учраас бид санаа зовоод байна шүү дээ. Энэ хүн бол гадын хөрөнгө оруулагч, гадаадынхныг шүтэж амьдардаг. Тиймээс гол үйлдвэрлэгч, газар тариалан, мал аж ахуй эрхлэж байгаа хүмүүсээ тоохгүй байна шүү дээ. Монголыг тэд биш харийхан авч явна гэж үздэг хүн. Тиймээс Бээжинд очоод Оюутолгой шиг Тавантолгой алдчих юм бол бидэнд дахиж санхүүгийн хувьд хөл дээрээ босох эх үүсвэр байхгүй. Энэ бол бидэнд одоо байгаа хамгийн том боломж. Үүнийгээ алдчихвал бид ойрын 10 жилдээ босч ирж чадахгүй. Бидний өр хэдэн арван тэрбум доллар болсон. 2017 онд төлөх зээл гурван тэрбум гаруй доллар болсон. Тиймээс энэ өр зээлийн ард гаргах эх үүсвэр болсон Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурчихвийдээ л гэж айж байна.
  • ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдав
    2015 оны 8 сарын 31
    ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдав
  • Хилийн 306 ангийн удирдлагуудыг сольжээ
    2015 оны 8 сарын 31
    Дорнод аймаг дахь хилийн 306 ангийн удирдлагуудад арга хэмжээ авч албан тушаалыг нь бууруулан халгаа сэлгээ хийжээ.
  • УИХ-д 5000 иргэний гарын үсгийг хүргүүлнэ
    2015 оны 8 сарын 31
    УИХ-д 5000 иргэний гарын үсгийг хүргүүлнэ
  • Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн асуудлаар зүүн бүсийн зөвлөгөөн зохион байгууллаа
    2015 оны 8 сарын 31

    Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн асуудлаар зүүн бүсийн зөвлөгөөн зохион байгууллаа
  • Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам
    2015 оны 8 сарын 31

    Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам
    Нэг. Нийтлэг үндэслэл
    1.1.Тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

    1.2.Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдэнэ.

    1.3.Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй жолоочид энэхүү журам үйлчилнэ.

    1.4.Жолоочийн зөрчлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байхаар тооцно. Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах, ангилал ахиулахаас бусад/, зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтанд тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноо олгоно.

    Хоёр. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог хасах

    2.1.Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасна.

    2.2.Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцно.

    2.3.Хуульд заагдсан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан жолоочийн зөрчлийн оноог хүчингүйд тооцно.

    2.4.Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчснөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд 5 оноо хасна.

    2.5.Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах нэгжээр хасна. Үүнд:
    2.5.1.тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид -2 оноо;
    2.5.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид -1 оноо;
    2.5.3.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -2 оноо;
    2.5.4.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -1 оноо;
    2.5.5.улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;
    2.5.6.механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;
    2.5.7.тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид -3 оноо;
    2.5.8.зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид -2 оноо;
    2.5.9.замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид -1 оноо,
    2.5.10.гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -1;
    2.5.11.замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд -2 оноо;
    2.5.12.замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид -2 оноо;
    2.5.13.давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид -2 оноо;
    2.5.14.төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид -3 оноо;
    2.5.15.тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид -1 оноо;
    2.5.14.хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид -1 оноо.

    Гурав. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог сэргээх, урамшуулах

    3.1.Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй 2 жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна.

    3.2.Жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу ногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид энэхүү журмын 3.1 дэх хэсэгт заасан урамшуулал хамаарахгүй.

    3.3.Эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн хасагдсан жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ.

    3.4.Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгож болно.
    Дөрөв. Бусад
    4.1.Цагдаагийн байгууллага нь зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн мэдээлэлд үндэслэн жолоочийн бүртгэл мэдээллийн санд мэдээлэл оруулах байдлаар зөрчлийн оноог тооцож ажиллана.
    4.2.Жолооч бүр өөрийн зөрчлийн онооны мэдээллийг сайт болон ухаалаг утсанд зориулсан программ хангамж, лавлах утас, мессеж үйлчилгээ зэрэг хэлбэрээр дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхний дугаараар авах боломжоор хангагдсан байна.
    4.3.Зөрчлийн онооны мэдээлэлд жолоочийн овог нэрийн үсгийг 30-аас дээшгүй хувийг түүвэрлэсэн байдлаар, зөрчлийн онооны үлдэгдэл, хасуулсан, сэргээсэн, урамшуулсан түүх багтана.
    4.4.Жолоочийн зөрчлийн онооны мэдээллийн сангийн баяжилт, нууцлалыг Цагдаагийн байгууллага хариуцаж ажиллах ба лавлах үйлчилгээтэй холбоотой ажлыг төрийн болон төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.
    4.5.Энэхүү журмыг зөрчсөн Цагдаагийн алба хаагч болон иргэнд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
  • 160 ам.долларын сэтгүүл биш аялал гэжээ
    2015 оны 8 сарын 31
    “Хүннү Лорд” ХХК Засгийн газрын нэрийг барин 160 ам.долларын үнэтэй сэтгүүл зарж байсан мэдээлэл гараад байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Баттөмөртэй холбогдож, тодрууллаа.



    -Сайн байна уу. Ийгл.мн сайтаас холбогдож байна. Танай компани 160 ам.долларын сэтгүүл Засгийн газрын нэрийг барин жуулчдад худалдсан гэж байгаа. Энэ талаар тодруулах гэсэн юм?



    -Нэгдүгээрт, бүх зөвшөөрөл нь байгаа. Хоёрдугаарт бид ямар ч хууль зөрчөөгүй. Гуравдугаарт, 160 ам.долларын сэтгүүл гээд байгаа зүйлээс нэгийг ч зарж борлуулаагүй. Бас нэг ташаа мэдээлэл явж байгаа нь энэ өөрөө 160 ам.долларын үнэтэй сэтгүүл биш. Зүгээр аялал юм аа. Үүргэвчтэй аялагчдад зориулсан аялал гэсэн үг.



    -Танай компанийг хууль, хяналтын байгууллага шалгаж эхэлсэн үү?



    -Зохих шатны хууль, хяналтын байгууллага нь шалгаж байгаа. Цагдаа, тагнуул гээд 2-3 газраар шалгаж байна. Удахгүй үнэн зөв нь тогтоогдох байх.



    -Засгийн газрын нэр, логог ашигласан байсан шүү дээ. Тэр талаар тайлбарлахгүй юу?



    -Тэр талаар яг одоо шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.



    -Танай компанийн ард хэн нэгэн сайд, дарга байгаа гэх мэдээлэл гараад байгаа?



    -Хэвлэлээр гараад байгаа шиг Зам тээврийн сайд, эсвэл Чингис хаан Олон улсын нисэх буудлын захиралтай холбоотой зүйл байхгүй. Би тэр хүмүүсийг танихгүй. Ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Бидэнд бүх зөвшөөрөл нь байгаа. Манай ажилтан буруу тайлбарласнаас болоод үл ойлголцол бий болсон.



    -Юуг буруу тайлбарласан гэж?



    -Хэлний бэрхшээлээс болоод үндсэн үйл ажиллагаагаа буруу тайлбарласнаас болсон. Англи хэлтэй хүн байсан. Гэтэл хятад хэлтэй хүн орж ирсэнтэй холбоотойгоор буруу тайлбарласан тал бий. Энэ тал дээр манай байгууллага буруугаа хүлээж байгаа.



    -“Access” гэдэг нэртэй сэтгүүл байсан шүү дээ. Тэр талаар тайлбарлахгүй юу?



    -Тэр сэтгүүл дээр аяллынхаа маршрут, хөтөлбөрийг хэвлэсэн байгаа. Сэтгүүл гээд байгаа болохоос биш энэ чинь зүгээр 160 долларын үнэтэй, аялагчдад зориулсан аяллын хөтөлбөр байхгүй юу. Түүнээс биш хэн нэгэнд худлаа хэлээд, үнэтэй сэтгүүл хүчээр зарсан зүйл огт байхгүй. Бид зургаан сарын турш хөөцөлдөж байж, зөвшөөрлөө авсан. Хууль дүрэм зөрчсөн зүйл нэг ч байхгүй.
  • Шинзо Абэ олимпийн наадмын төсвийг хоёр дахин танаснаа зарлалаа
    2015 оны 8 сарын 31
    Япон улсын Засгийн Газраас Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажилд төлөвлөөд байсан 2.8 тэрбум ам.долларын төсвийн хэмжээг багасгаж 1.3 тэрбум ам.доллар болгон баталсан байна.
  • Таксичид сүлд дуутай болжээ
    2015 оны 8 сарын 31
    TAXI‬ Инээдмийн уран сайхны кино есдүгээр сарын 4-ны өдөр үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байгаа билээ. Киноны нээлтийн үеэр Surprise багийхан кино театруудруу үнэ төлбөргүй үйлчилнэ гэдгийг дуулгахад таатай байна. Харин тус киноны OST-ыг MC Ариука, дуучин Оюука нар амилуулжээ. Ингээд уншигчиддаа монголын таксичдын сүлд дуу”Такси” УСК-ны OST-г хүргэж байна.
  • Ерөнхий сайд 33 дугаар сургуулийн нээлтэд оролцоно
    2015 оны 8 сарын 31
    Маргааш есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч МҮОНТ-ээр уламжлалын дагуу хичээл заана. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сансарт байрлах Ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургуулийн нээлтэд 08.00 цагт оролцох гэнэ.

    Мөн тэрээр 11.40 цагаас Чингисийн талбайд болох Оюутны тангарах өргөх ёслолын ажиллагаанд очих юм байна.
5685 5686 5687 5688 5689 5690 5691
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    16 цаг 30 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    16 цаг 44 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 49 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    20 цаг 51 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Уржигдар 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Уржигдар 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Уржигдар 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Уржигдар 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    2025-07-04
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    2025-07-04
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    2025-07-04
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    2025-07-04
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    2025-07-04
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    2025-07-04
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-04
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    2025-07-04
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    2025-07-04
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК