-
2015 оны 8 сарын 31
Гавьяат багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төв энэ хичээлийн жилийн элсэлтээ маргааш буюу есдүгээр сарын 1-нээс авна.
Тус төв уран зураг, хүүхэлдэй, бэлэг дурсгал, сүрлэн урлал, хувцас дизайн, эсгий урлал, баримал, ханын чимэглэл, сийлбэр зэрэг төрлөөр 16 ангид элсэлт авах юм.
Тодруулбал,
Уран зураг
Сийлбэр
Ханын чимэг сийлбэр
Сүрлэн наамал
Сүрлэн сүлжмэл
Хүүхэлдэй бэлэг дурсгал
Баримал керамик
Хайчилбар
Шүрэн урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал
Хувцас дизайн
Арьсан урлал
Нисэх онгоцнызагвар зохион бүтээх
Усан онгоцны загвар зохион бүтээх
Авто машины загвар зохион бүтээх
Автоматик электроник
Анхан шатны сургалт /2-5-р анги/ ангиуд элсэлт авна.
Бүртгэл есдүгээр сарын 14-нийг хүртэл өдөр бүр 09.00-17.00 цагийн хооронд Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд болно.
-
2015 оны 8 сарын 31
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АН-аас сайдууд нь чөлөөлөгдсөн яамдын Дэд сайдад нэр дэшигчдийг зарласан. Тэдний нэг нь Хүнс, хөдөө Аж Ахуйн Дэд сайдад санал болгосон Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг юм. Тэгвэл Д.Цэрэнчимэгийг Дэд сайдаар томилохыг Дорнод аймгийн намын нөхөд нь эсэргүүцэж буйгаа албан ёсоор зарлалаа.
-
2015 оны 8 сарын 31
Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жил, уран бүтээлээ туурвиж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан нэрт хөгжмийн зохиолчын нэрэмжит “Дууны хорвоо -2” тэмцээн ирэх сарын 11,12-нд Булган аймагт болох юм.
Тус уралдаанд мэргэжлийн бус дуулаачдаас эхлээд 18-40 насны МУСТА цол тэмдэгтэй уран бүтээлчид оролцох боломжтой аж. Тус тэмцээн хоёр үе шаттай үргэлжлэх бөгөөд наадмын эхний шатанд оролцогч хөгжмийн зохиолчийн дуунаас сонгож, төгөлдөр хуур хөгжимтэй оролцох юм. Мөн дараагийн шатанд фонограммтай байх бөгөөд “Дууны хорвоо” бүтээл нь заавал дуулах дуугаар онцолжээ.
Хоёр дахь жилдээ болох тус уралдааны шагналын хувьд тэргүүн байр таван сая, удаах байр гурван сая, гутгаар байрын эзнийг хоёр саяар урамшуулах бол тусгай байр хагас сая төгрөг байх ажээ. Сонирхуулахад Ц.Чинзориг агсны нэрэмжит анхны тэмцээнд ӨМӨЗО, Буриадын дуучид дуучид оролцож байжээ.
-
2015 оны 8 сарын 31
Дэлхийн тусгай олимпийн Зүүн азийн бүсийн удирдлагын хурал энэ сарын 2-5-ны хооронд Монгол Улсад болох гэж байна.
-
2015 оны 8 сарын 31
Йемен улсын Аден боомт хотын аюулгүй байдлын албаны даргыг буудан хороосон хэрэг өчигдөр гарсан байна.
-
2015 оны 8 сарын 31
Ирэх 9-р сарын 10-20-ны хооронд Улаанбаатар хотод “Ховд аймгийн өдрүүд” зохион байгуулагдана. Уг өдрүүдийн хүрээнд соёл урлагийн тоглолт, “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг “Ховд аймгийн өдрүүд”-ийг зохион байгуулах Хэвлэл мэдээлэл, маркетингийн салбар хорооны дарга, Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Дэлгэрбаяраас тодрууллаа.
-
2015 оны 8 сарын 31
Өнгөрсөн баасан гаригт Гадаад хэргийн яамны ойролцоо хоёр явган зорчигч машинд мөргүүлсэн осол гарчээ.
-
2015 оны 8 сарын 31
Болгарын ерөнхий сайд Бойко Борисовын зорчиж явсан онгоц ослын буулт хийжээ.
-
2015 оны 8 сарын 31
Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шүүгдэгчээр татагдсан Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр нөгөөдөр/IX.02/ болох шүүх хурлыг олон нийтэд нээлттэй буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.
Ингээд Ц.Баасандорж өмгөөлөгчтэй ярилцлаа.
-Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг ШЕЗ хийгээд шүүгчид гаргасан гэлээ. Иргэдийн зүгээс ч шүүх хуралд оролцох хүсэлтэй байгаа гэсэн үү?
-Одоогийн байдлаар 5000 гаруй иргэн шүүх хуралд оролцох хүсэлтээ Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газрын мэдээллээс үүдээд нийгэмд Л.Гансүх гэдэг хүн хууль зөрчин 3.6 тэрбум төгрөг завшсан, авлигач гэх нэртэй болсон. Энэхүү нэрийг цэвэрлэж, Л.Гансүхийг хууль зөрчөөгүй гэдгийг олон нийтэд мэдээлэх, үнэн бодит байдлыг илчлэхийн тулд шүүх хурлыг нээлттэй, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтэй байна. Хэрэв хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийгээгүй л бол энэхүү хэргийг олон нийтэд ил тод хүргэх нь зүйтэй юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235-т төр байгуулах, хувь хүний нууцтай холбоогүй шүүх хурлыг нээлттэй явуулах гэж заасан байдаг. Ерөнхийлөгчийн Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа багц хуулиудад шүүхийн үйл ажиллагаа нээлттэй явагдаж байгаа. Үүний дагуу одоо болж байгаа шүүх хурлыг иргэд нээлттэй танхимаас шууд хүлээж авах боломжтой болсон. Тэгэхээр 5000 орчим иргэн шүүхийн нээлттэй танхимд багтахгүй. Тиймээс шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж иргэдэд хүргье гэж хүсэлт гаргасан.
-Нээлттэй шүүх хурал явуулахыг шүүгч нарын зүгээс эсэргүүцэж байна гэсэн. Ямар учир шалтгаантай юм бол?
-АТГ-аас анхнаасаа Л.Гансүх гэдэг хүнийг 3.6 тэрбум төгрөг завшсан гэдэг ойлголтыг нийгэмд цацсан. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын зүгээс энэ талаар хэлсэн учир Л.Гансүхийг мөнгө идсэн гэж итгэж, Л.Гансүхийн хэргийг 3.6 тэрбум төгрөгөөр ойлгож байгаа иргэд маш их байгаа. Тийм учраас шүүх хурал нээлттэй болсноор энэ асуудал тодорхой болно. АТГ, прокурор хуулийн дагуу ажилласан уу, ямар үйлдлийг гэмт хэрэг болгоод байгаа, хохирогч нь хэн юм, шинжээч нар худал дүгнэлт гаргасан уу, үгүй зэрэг бүх асуудал шүүх хурлаар нээлттэй ил тод болно.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аль ч шүүх хурлыг дамжуулах хууль эрхзүйн орчин Монголд байгаа.
-Өршөөл үзүүлэх тухай хууль яригдаж байна. Таны үйлчлүүлэгчийн хувьд Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй гэсэн үү?
-Өршөөл үзүүлэх тухай хууль өөрөө гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаарагддаг. Өршөөлд орчихсон хүмүүс гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байж ордог. Би Өршөөлийн хуульд орохгүй шүүхээр цагаатгуулна гэж байгаа хүмүүсийг өршөөлд оруулдаггүй. Шүүхээр асуудлыг нь шийдвэрлэдэг. Одоогоор Өршөөл үзүүлэх хуулийн хэрэгжилт эхлээгүй байна. Ер нь бол Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд бүхэлд нь хориг тавьчихсан байгаа юм билээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хоригийг хэлэлцэх асуудал яригдах байх. Гэхдээ Гансүхийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй. Бид энэ хэргийг цагаатгуулна гэж үзэж байгаа.
-Цагаатгах үндэслэл нь юу вэ?
-Энэ хэрэгт хохирогч байхгүй. Өөрөөр хэлбэл, Багануур компани ашигтай ажилласан. Иргэд нүүрсээ хямдхан авч, хоёр жил нүүрсэнд зарцуулах мөнгөнөөсөө 40-50 төгрөг хэмнэсэн. 800 ажлын байр бий болгосон.
Дундаас нь мөнгө идсэн гэж ярьж байгаа ч бодитой зүйл байдаггүй. 27 мянгаар зараад хэрэгжээд дуусчихсан хөтөлбрийн араас энэ нүүрсийг 39 мянгаар зарах ёстой байсан гэх зүйл гаргаж ирсэн. Анхнаасаа зараагүй зүйлээс үнийн зөрүү гаргаж ирж 2 тэрбумийн хохирол гэж яриад байгаа. Нөгөөх нь өөр компанийн дундаас нь авчихсан нүүрсийг хохирол болгосон. Энэ хоёрын нийлбэр 3.6 тэрбум төгрөг. Ямар ч бодитой мөнгө үүнд байдаггүй. Бүгд хийсвэл, зохиомол дүгнэлтүүд. Маш олон хүний эрхийн зөрчил энд бас яригдана.
Хэргийн нууц гэдгээр АТГ зэргийг хүний эрх зөрчсөн үйл ажиллагааг ярих эрхгүй болгож байна.
-Буруутай буруугүйг шүүх шийднэ. Энэ хэрэг үнэхээр хэн нэгэн хүнийг захиалга, зорилгоор сэдсэн хэрэг юм уу, эсвэл үнэхээр Л.Гансүх гэдэг хүн албан тушаалаа ашиглаад 3.6 тэрбум төгрөг идэж уусан уу, шинжээч нар үнэхээр үүнийг нь тогтоосон уу зэргийг олон нийт үзээд дүгнэлтээ хийх хэрэгтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэхүү шүүх хурлыг дамжуулснаар шүүхийг шударгаар ажиллаж байгаа нь илрэл гэж би бодож байна.
-Энэ удаагийн шүүх хурал хойшлогдох шалтгаан байхгүй биз дээ?
-Шүүх хурал өмнө нь хоёр удаа хойшилсон. Эхний удаад шүүхээс дуудсан гэрч, хохирогч ирээгүй. Дараа нь өмгөөлөгч нарын зүгээс нэг удаа хойшлуулсан.
-Энэхүү шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцоно гэдгээ мэдэгдсэн гэсэн. Үнэн үү?
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Л.Гансүхийн шүүх хуралд оролцох хүсэлтээ наймдугаар сарын 4-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан гэх мэдээлэл сайтуудаар цацагдсан байна лээ. Би ч гэсэн энэ мэдээллийг хэвлэлээс олж уншсан. Тэгэхээр нөгөөдрийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцох байх.
-
2015 оны 8 сарын 31
Холбогдох албаныхан сэжигтэн Турк Улсын иргэн бөгөөд 28 настай Адем Карадаг гэх этгээд аж. Түүнийг Тайландын гэмт бүлэглэлийн гишүүн хэмээн мэдээлж байгаа бөгөөд 2014 оны нэгдүгээр сараас хойш Тайландад амьдарч байсан гэхээс өөр мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөнгүй.
-
2015 оны 8 сарын 31
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
-
2015 оны 8 сарын 31
Тарилгатай халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах хорооны хурлыг өнгөрсөн баасан гарагт Шуурхай удирдлагын төвд зохион байгууллаа.
-
2015 оны 8 сарын 31
Энэ сарын эхээр Египетийн Ерөнхий сайд Алексис Ципрас огцорч буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Египетийн Сонгуулийн Хороо парламентын сонгуулийн товыг зарлалаа.
-
2015 оны 8 сарын 31
НҮБ-ын мандат дор хилийн чинадад үүрэг гүйцэтгэж буй манай цэнхэр дуулгатнууд есдүгээр сарын 5-нд буюу ирэх ням гаригт эх орондоо ирэх юм байна.
-
2015 оны 8 сарын 31
Паралимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав ”Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авчээ.
-
2015 оны 8 сарын 31
“Оюутолгой” компани ТЭЗҮ-ээ шинэчилж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд засвартайгаар хүлээлгэн өгсөн байна.
-
2015 оны 8 сарын 31
СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө МУБИС-ийн зүүн урд туслах замд Т.Приус маркийн авто машины жолооч Л. нь явган зорчигч 04 настай эрэгэй Д-г мөргөж гэмтээсэн.
Өмнөговь аймгийн даланзадгад сумаас зүүн тийш 45 км замд T.Ractis маркийн Б жолоочтой авто машин нь тэмээ мөргөж онхолдож зорчигч 41 настай эмэгтэй У нас барсан.
Маргааш буюу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт болох гэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал тэр дундаа явган зорчигч, хүүхэд залуучуудын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Шинэчлэн батлагдсан МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж эхлэх гэж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн бие биендээ хүндэтгэлтэй хандаж аюулгүй байдлаа сайтар хангаж, хууль дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцоорой.
-
2015 оны 8 сарын 31
Намуудын дэд сайдын суудалд ”сойж” байгаа эрхмүүдийн нэр олны дунд тийм ч сайн ”давхихгүй” байгаа сурагтай. Ганцхан жил хүрэхгүй үлдсэн сонгуулийн өмнөх жилд АН засгаараа ”тоглож” нэр хүндээ унагаж байгаад харамсах хүн ч олон байгаа юм. Учир нь сайд, дэд сайдаар томилохоор зэхэж буй хүмүүс нь чадварлаг улс төрчид бус, чадварлаг шоучид байгаад нь хэргийн учиг оршиж байгаа юм.
-
2015 оны 8 сарын 31
Маргааш 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхэлнэ.
-
2015 оны 8 сарын 31
2015 оны 8 дугаар сарын 29, 30-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 513 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 20 бүртгэгдэж 30 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 5, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 222 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .