-
2021 оны 8 сарын 03
БНХАУ-д энэ оны эхний хагасын эцсийн байдлаар дотоодын зах зээл дэх нефтийн үнэ есөн удаа нэмэгдээд байна гэж тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдээлжээ.
-
2021 оны 8 сарын 03
Интернет хэрэглээ бизнес эрхлэгчид болон иргэд хоорондын харилцаа, худалдааны хэлбэр, хандлагыг эрс өөрчилж байна. “Цахим худалдаа (e-commerce)”-ны хэрэглээ, ач холбогдол жилээс жилд өсөн нэмэгдэж, шинэ тоглогчид олноороо бий болж байгаа нь энэхүү зах зээлийн хурдацтай хөгжил дэвшлийг илэрхийлж байна.
-
2021 оны 8 сарын 03
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн гурав дахь өдрөө болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Хүрэлхүүгийн Болортуяа эхний тойрогт өсвөр үеийнхний дэлхийн аварга, Энэтхэгийн Сонам Маликтай барилдаж, 2:2 буюу бүхэл оноо авсан гэдгээрээ манай бөх яллаа.
-
2021 оны 8 сарын 03
Харамсалтай нь өнгөрсөн 24 цагт коронавирусний хүндрэлийн улмаас дөрвөн хүн нас барлаа.
-
2021 оны 8 сарын 03
Чөлөөт бөхийн олон улсын шүүгч, нэрт зүтгэлтэн Балдан овогтой Дашням 2021 оны наймдугаар сарын 2-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, Монголын чөлөөт бөхөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Б.Дашням нь 1932 онд Төв аймгийн Авдарбаян сумын нутаг “Баянчулуут” гэдэг газар төрсөн.
-
2021 оны 8 сарын 03
Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгс түмэн олныхоо сайн сайхны төлөө дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бүрэн Монгол” төрийн бус байгууллагаа албан ёсоор нээж олон хүнд сэтгэлийн дэм өгч эхэлжээ.
-
2021 оны 8 сарын 03
Шатахууныг жижиглэнгийн үнээр борлуулж буй ААН-үүдийн алдагдал энэ оны нэгдүгээр сараас хойш литр тутамд 600 төгрөгт хүрсэн нь шатахууны хомсдол бий болгох эрсдэл дагуулсан учраас үнийг үе шаттай нэмсэн.
-
2021 оны 8 сарын 03
2021 оны долоодугаар сарын 21-ний шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын долоодугаар багийн нутаг дэвсгэрт хэсэг залуус зодолдож, нэг нь автомашинаар бусдыг дайраад хэргийн газраас зугтаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.
-
2021 оны 8 сарын 03
Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.
-
2021 оны 8 сарын 03
“Токио-2020” олимпийн наадмын туялзуур сэлэмний тэмцээн өндөрлөлөө. Нийт 42 улсын 261 тамирчин 12 багц медалийн төлөө есөн өдрийн турш хурд, хүч авхаалж самбагаа сорив.
-
2021 оны 8 сарын 03
Өнөөдөр Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, Х.Болортуяа нар Токиогийн дэвжээнд зодоглоно.
-
2021 оны 8 сарын 03
Улаанбаатар хотод коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 19 цэг ажиллана.
-
2021 оны 8 сарын 03
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, үндэсний бөхийн тонж манлай засуулч Дашдондогийн Цогзол бурхны орныг зорьж, үндэсний бөхийн спортод нөхөж баршгүй гарз тохиолоо.
-
2021 оны 8 сарын 03
Энэ удаагийн зуны олимпын наадмыг дэлхийн өнцөг хаа нэгтэй оршин суугаа үндэстэн бүр цэнхэр дэлгэцээ харан сэтгэлийн цэнгэл эдэлж суугаа нь лавтай. Цар тахлын нөхцөл байдлаас болж, энэ олимп үзэгчгүй өрнөж буйгаараа содон байна. Үзэгч бид бүхэнд олимпын наадмыг дэргэд нь очсон мэт мэдрэмжийг гагцхүү спортын сэтгүүлч, тайлбарлагч нар мэргэжлийн тайлбартайгаар хүргэж байгаа. Ялангуяа олимп эхэлсэн өдрөөс жүдо гэгч спорт ямар агуу, монгол тамирчны баяр бахдал, гуниг харуусал ямар үнэ цэнэтэй болохыг гагцхүү С.Шижирбат тайлбарлагч бидэнд мэдрүүлсэн юм. Түүний тайлбарыг үзсэн хэн боловч тэрхүү олимпын наадмын дэвжээний дэргэд очсон мэт сэтгэл ханамжийг олж авсан болов уу. Түүний тайлбар үргэлжилж байна. Тэр чөлөөт бөхийн гал гарсан барилдааныг бид бүхэнд аль болох ойлгомжтой, үзэгчдийг уйдаахгүй тайлбарладагаараа онцгой нэгэн. Тэгвэл тайлбарлагч С.Шижирбатын олимп болон бусад тэмцээн уралдаанд тайлбарлахдаа ихэвчлэн хэлдэг, бид бүхний амны уншлаг болох шахсан 24 тренд үгийг хүргэж байна.
-
2021 оны 8 сарын 03
Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, аливаа хэлбэрийн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ үү.
-
2021 оны 8 сарын 03
“Токио-2020” зуны олимпын наадмын боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөөх тулаанд Оросын боксчин Алберт Батыргазиетай тулалдаж 3:2-оор эргэлзээтэй ялагдал хүлээсэн.
-
2021 оны 8 сарын 03
Нийслэлд үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
-
2021 оны 8 сарын 03
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь Авто үйлчилгээний мэдээллийн сан ашиглалтад оруулаад багагүй хугацаа өнгөрөөд байна.
-
2021 оны 8 сарын 02
“Токио-2020” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг мөнгөн медалийн төлөөх барилдаанд Нигер улсын бөх Блессинг Оборудудтай барилдаж, ялагдлаа.
-
2021 оны 8 сарын 02
ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Токио-2020” олимпын наадмын хүндийн өргөлтийн төрөлд 87 кг-ын жинд амжилттай оролцож, шагналт дөрөвдүгээр байр эзэллээ. Энэ нь манай улсын хувьд олимпын наадмын хүндийн өргөлтийн төрөлд түүхэн дээд амжилт юм. Ингээд түүний талаарх 24 баримтыг хүргэж байна.