Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгс түмэн олныхоо сайн сайхны төлөө дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бүрэн Монгол” төрийн бус байгууллагаа албан ёсоор нээж олон хүнд сэтгэлийн дэм өгч эхэлжээ.
Түүний аян өдгөө төрөлх нутаг Увс аймагт өрнөж байгаа бөгөөд цар тахлын дэгдэлт их байгаатай холбогдуулан тус аймгийн Шүүхийн шинжилгээний албанд халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, маск болон ухаалаг халуун хэмжигч хандивласан байна. Энэхүү эд материал бүгд нийлээд 20 сая төгрөг болно. Хандив, сайхан сэтгэлийн аян цаашид үргэлжлэх юм байна.
Б.Жаргал