Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4757 4758 4759 4760 4761 4762 4763
  • Нийгмийн төлөвшилт
    2017 оны 3 сарын 30
    1985-оны үеэс социалист системийн орнуудаар ХАРЬ ГАРИГИЙНХАН энд тэндгүй зочлох болжээ. Миний санаж байгаагаар харь гаригийнхантай уулзсан хүмүүс хаа сайгүй л байдаг байлаа. Тэд зарим хүнийг нь хөлөгтөө суулган авч явж байгаад буулгасан ч гэх шиг иймэрхүү тохиолдуудын тухай барин тавин ярьдаг хүмүүс их олон байв.
  • Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна
    2017 оны 3 сарын 30
    Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн.
  • Өнөөдөр: Оффшорийн эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ
    2017 оны 3 сарын 30
    09:00 цагт: НМХГ-аас АБТЭМА дахь гүний гаалийн бүсэд ”Импортын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, боловсруулсан хүнс, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох импортлоход тавигдах шаардлага сургалт зохион байгуулна.

    09:00 цагт: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх удирдлага, хуулийн мэргэжилтэн нартай хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хаана: “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн хурлын танхимд

    09:00 цагт: Ашигт малтмалын 42 дугаар зүйлийн дагуу орон нутагт хийгдэж байгаа хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, үр нөлөө, ил тод байдал, иргэдийн оролцоонд төрийн бус байгууллагуудаас хийсэн мониторингийн дүнг танилцуулах хэлэлцүүлэг болно. Хаана: Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхимд

    09:00 цагт: ”Гамшгийг даван туулах, түүний эрсдэлийг бууруулахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, ЖДҮ-ийн баримтлах стратеги” сэдэвт зөвлөлдөх уулзалт ”Блю Скай” зочид буудалд болно.

    09:30 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд ”Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан ”Иргэний эрх зүйн онол, практикийн уялдаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

    10:00 цагт: Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Энхийн төлөө цогцолбор”-т дүүргийн 19 хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах багийн гишүүдэд “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” зөвлөгөөн зохион байгуулна.

    10:00 цагт: Шадар сайд У.Хүрэлсүх Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешковыг хүлээн авч уулзана.

    10:00 цагт: НИТХ-ын наймдугаар хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.

    10:30 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд ”Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног” болж буйтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. ”Давс ихтэй хоол хүнсийг мартацгаая” уриан дор зохион байгуулагдах уг хуралд ХХААХҮЯ, ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон ДЭМБ-ийн суурин төлөөлөгч нар оролцоно.

    11:00 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Тээврийн газрын дарга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    11:00 цагт: Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн хорооны бүх гишүүдийн төлөөллийн хурал МҮЭСТО-нд болно. Уг хурлаар цэцэрлэгийн багш, ажилтнуудын ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал/тэтгэврийн нас, татвар зэрэг/-ыг авч хэлэлцэнэ.

    MN-Мэдээллийн төвд

    11:00 цагт: “Ээлтэй ертөнц” ТББ-аас Монголд оношлогдохгүй, эмчлэгдэхгүй өвчтэй хүүхдүүдийн талаар болон “Хайрын хүч” аяны талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
    11:30 цагт: “Монголийн медиа корпораци” буюу “Ийгл” телевизээс санаачлан хэрэгжүүлж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын тайланд иргэдийн тавьсан дүнг танилцуулна.

    “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

    12:00 цагт: Оффшорийн эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс энэ сарын 31-нд болох тайван жагсаалийн талаар мэдээлэл хийнэ.

    12:00 цагт: Сүхбаатарын талбайд Шар хантаазтангуудыг Манжуур хот руу үдэн гаргах үйл ажиллагаа болно. Хотын дарга, удирдлагууд оролцоно.

    Тодруулбал, Нийслэлийн ЗАА-наас 60 шар хантаазтанг Манжуур хотруу аялуулахаар болсон юм.

    13:00 цагт: МУИС-ийн дугуй зааланд Монгол орны ойн бүрхэвчийн сүүлийн 15 жилийн өөрчлөлтийг тооцсон бүтэн жилийн судалгааны ажлын дүнг танилцуулна.

    14:00 цагт: “Хилийн боомтын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хууль сахиулахын их сургуульд болно.

    14:49 цагт: “ЗААГ” номыг залах ёслолын ажиллагаа Соёлын төв өргөөнд болно.

    15:00 цагт: Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан ”Алтан чагнуур-2017” ёслолын ажиллагааг МҮЭСТО-нд болно.

    15:30 цагт: Ганзам 20-р сургууль дээр Нийслэлийн технологийн олимпиад болно.

    19:00 цагт: Улсын Филармонийн тайзнаа Гоцлол болон цөхүүл хөгжмийн концерт тоглогдоно.

  • Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 3 сарын 30
    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 30-ны пүрэв гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг
  • Өнөөдөр гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр
    2017 оны 3 сарын 30
    Өнөөдөр хаврын дунд харагчин туулай сар, гурван хөх мэнгэтэй Улаан луу өдөр.
  • Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна
    2017 оны 3 сарын 30
    2017 оны 03 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • Ц.Дэлгэрням: Г.Дэнзэнг үндэслэлгүй хорьж, хүчээр хэрэг хүлээлгэх гээд байна
    2017 оны 3 сарын 29
    ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх шүүхэд 2 дахь өдрөө үргэлжилж байгаа билээ.
  • 15 сумын 127 суманд хаваржилт хүндэрч байна
    2017 оны 3 сарын 29
    Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 15 аймгийн 127 суманд хаваржилт хүндэрч байна. Сүүлийн өдрүүдэд цас ихээр орсны улмаас нөхцөл байдал хүндэрсэн Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь Улсын нөөцийн салбар цэгүүдэд хадгалж байгаа 1110 тонн өвсийг үнэгүй, 210 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр малчдад нийлүүлэхээр тогтлоо. Шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.
  • “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгов
    2017 оны 3 сарын 29
    Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.01.29-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

    “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгов

    “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-ын тогтоолоор Засгийн газар үүрэг болгосон юм. Энэ дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч ажлын явц удаан, сунжирч байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд анхаарууллаа. Иймд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг болголоо.
  • Жилд дунджаар зам, тээврийн 32 мянга гаруй осол гарч байна
    2017 оны 3 сарын 29
    Сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс харахад манай улсад жилд дунджаар 32100 зам, тээврийн осол гарч, 1289 хүн гэмтэн, 558 хүн нас барж 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ.

    Өнгөрсөн онд гэхэд л амиа алдсан хүмүүсийн 73.5 хувь буюу 352 нь орон нутагт байсны 136 нь жолооч, 149 нь зорчигч байжээ. Тэгвэл Улаанбаатар хотод нас барсан 127 хүний 84 нь явган зорчигч байна.

    Энэ тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 2012-2020 онд хангах үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар танилцуулахдаа дурдлаа.

    Цаашид зам, тээврийн ослоос сэргийлэх зорилгоор хурд хэмжих багаж, мансуурал шалгах тестээр Замын цагдаагийн ажилтнуудыг хангах, орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан орон нутгийн замын хөдөлгөөнд хяналт тавих тооцоо, судалгаа хийх, стандартын шаардлага хангахгүй мотоцикль, түүний сэлбэг хэрэгслийг импортлохыг хориглох талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг холбогдох сайд нарт даалгав.

    Үндэсний стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан 48 арга хэмжээний биелэлт өнгөрсөн оны байдлаар 72 хувьтай гарсан байна. Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хүрдний байрлалыг солих, гэрлийн тусгалыг өөрчлөх, тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, ослын улмаас хохирсон хүмүүст тусламж үзүүлэх тогтолцоог бүх суурин газарт бий болгох, жолоочийн төв байгуулах дөрвөн арга хэмжээ хангалтгүй буюу 30 хувийн биелэлттэй байна.

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2016 оны байдлаар улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1782 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.3 хувиар, нас барсан хүний тоо 399 байгаа нь 7 хувиар, гэмтсэн хүний тоо 1247 байгаа нь 9.8 хувиар буурсан гэсэн үг юм.

    Гэвч орон нутгийн замд хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь буурахгүй байгаа бөгөөд мансууруулах бодис хэрэглэх, хүний амь хохирсон тохиолдол хотод буурч орон нутагт нэмэгджээ.
  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8013 га газрыг өмчлүүлнэ
    2017 оны 3 сарын 29
    Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2017 онд гэр бүлийн зориулалтаар нийт 8013.52 га газрыг, аж ахуйн зориулалтаар 39.39 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ.

    Иргэдэд үнэгүй өмчлүүлэх газрын 17 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 74 хувийг шинээр өмчлүүлэх, 9 хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна.

    Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын 88 хувийг төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар, 12 хувийг газар тариалангаас бусад аж ахуйн зориулалттай газар эзэлж байгаа бөгөөд үр тарианы зориулалтаар газар өмчлүүлэх санал нийслэл, орон нутгаас ирүүлээгүй байна.

    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2003 оноос хойш 2016 он дуустал хугацаанд улсын хэмжээнд нийт иргэдийн 17.57 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь газраа үнэгүй өмчилж авчээ. Өнгөрсөн 2016 онд гэхэд 44 орчим мянган иргэн 6109 га газраа өмчилж авсан байна.
  • Нисэх онгоцны шинэ буудлын талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргав
    2017 оны 3 сарын 29
    Олон улсын онгоцны шинэ буудлын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хариуцах Ашиглалтын өмнөх нэгж байгуулан ажиллуулах, үүнтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын шууд харьяа алба, байгууллагуудын орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоож, шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгалаа.

    Буудлын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх, гэрчилгээжүүлэх, буудлын эзэмшилд олгосон тусгай хэрэгцээний газрыг Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдэлд шилжүүлж, нисэхийн үйлчилгээний зориулалтаар ашиглахыг зөвшөөрөв.

    Нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хот байгуулах арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, энэ оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд, нийслэл, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

    Нисэх онгоцны шинэ буудлыг агаарын замын олон улсын боомт болгох, боомтын хяналт, шалгалтын бүсийн хэмжээ, хилийн заагийг тогтоох тухай асуудлыг хоёрдугаар улиралд багтаан танилцуулах, гуравдугаар улиралд багтаан буудлыг цахилгааны нэмэлт эх үүсвэрээр хангах эрчим хүчний дэд станц барьж, шугам сүлжээнд холбох, Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид нисэхийн шатахуун шилжүүлэн ачих технологийн шугам бий болгож өргөтгөхийг даалгалаа.
  • 1.8 сая мал төллөснөөс 1.7 сая төл бойжиж байна
    2017 оны 3 сарын 29
    Улсын хэмжээнд мал төллөлт 7.3 хувьтай байгаа бөгөөд 1.8 сая хээлтэгч төллөн 1.7 сая төл бойжиж байна. Тодруулбал өмнөх долоо хоногтой харьцуулбал 968.0 мянгаар нэмэгдсэн бөгөөд гарсан төлийн 93.0 хувь нь бойжиж буй аж.



    Манай улс 20 саяас доошгүй төл хүлээн авах урьдчилсан тооцоо гарчээ. Мал төллөлт зургадугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм.
  • УИХ-ын дарга М.Энхболд Японы Ерөнхий сайд Ш.Абэтай уулзлаа
    2017 оны 3 сарын 29
    Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки нартай уулзав.
  • Ам.долларын ханш өмнөх сараас суларч байна
    2017 оны 3 сарын 29
    Өнөө өглөөний байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш “Найман шарга” валютын зах дээр 2453 төгрөгт хүрчээ.
  • Ирэх бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй
    2017 оны 3 сарын 29
    Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан удирдамж, хуваарийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 01-ний өдөр буюу Бямба гарагт зохион байгуулна.

    Их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, СӨХ-үүд, Орон сууц нийтийн аж ахуйн компаниуд, Ерөнхий боловсролын болон Их дээд сургуулиудын оюутан, сурагчид оролцож нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг гарган ачихаас гадна замын нуух, автобусны буудал, ТҮЦ-ний орчныг цэвэрлэнэ. Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын нийт ажилтан албан хаагчид идэвхтэй оролцохыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.Дашрамд дурдахад, дүүргийн Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар өнгөрсөн хоёрдугаар сард үүсмэл хогийн цэгийг устгаж 12007,6 тн хог хаягдлыг 4029 рейсээр ачиж тээвэрлэжээ хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • 29 дүгээр сургуульд БСШУСЯ-ны Ажлын хэсэг ажиллаж байна
    2017 оны 3 сарын 29
    Нийслэлийн СБД-ийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчид энэ сарын 27-нд суралцах эрх нь зөрчигдөж байна
  • Түргэний тэргийг мөргөж осол гаргажээ
    2017 оны 3 сарын 29
    Өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр,
  • Шуурхай: Г.Дэнзэн нарт холбогдох шүүх хурал завсарлалаа
    2017 оны 3 сарын 29
    ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх шүүхэд 2 дахь өдрөө үргэлжилж байгаа билээ.
  • Сэрэмжлүүлэг: Хачгаар дамжих халдварт өвчний улирал эхэлж байна
    2017 оны 3 сарын 29
    Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлж байна.
4757 4758 4759 4760 4761 4762 4763
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    37 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    57 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    1 цаг 30 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    1 цаг 35 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    2 цаг 10 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    3 цаг 3 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    3 цаг 11 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    4 цаг 4 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    4 цаг 46 мин
  • А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
    4 цаг 57 мин
  • “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
    4 цаг 58 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” улс даяар болно
    5 цаг 4 мин
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
    5 цаг 56 мин
  • Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    6 цаг 0 мин
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
    6 цаг 4 мин
  • "Төрийн банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
    6 цаг 24 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
    6 цаг 44 мин
  • УИХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    6 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: Байгаль орчны салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн болно
    6 цаг 57 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    7 цаг 0 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК