Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4824 4825 4826 4827 4828 4829 4830
  • Хот байгуулалтын салбарт 353.1 тэрбум төгрөг зарцуулна
    2017 оны 2 сарын 20
    “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.



    “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтад хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт УИХ-ын гишүүд, Элчин сайдууд, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

    Миний бие, энэ удаагийн эдийн засгийн уулзалтаар УИХ-аас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилт хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг танилцуулж, хотын хөгжлийн бодлоготой гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нягт уялдуулж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлж, хамтран ажиллах, түншлэх өргөн боломжийг нээхээр зорьж байна.

    Мөн хотын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн хувьд тогтвортой, бие даан хөгжих гарц болох төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих хөгжлийн томоохон төслүүдээ гадаад дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын банк, санхүүгийн байгууллага, бизнес эрхлэгчдэд өөрсдөө санаачлан танилцуулдаг шинэлэг арга барилаар ажиллах болно.

    Нийслэлд 2017 онд Улсын төсвийн хөрөнгөөр 69,6 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 174,4 тэрбум, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 64,3 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 12,1 тэрбум, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 356,9 тэрбум төгрөгийн нийт 677,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлнэ.

    Эдгээр хөрөнгө оруулалтын хэмжээг салбараар авч үзвэл хамгийн их хөрөнгө оруулалтыг хот байгуулалтын салбарт 353.1 тэрбум төгрөг, авто зам, нийтийн тээврийн салбарт 193,2 тэрбум төгрөг, нийгмийн салбарт 96.8 тэрбум, хот тохижилтын салбарт 20.3 тэрбум, байгаль орчны салбарт 9,3 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээг сайжруулахад 4,8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна.

    Эдгээр хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг салбар бүрээр нь товч танилцуулъя.

    ХОТ БАЙГУУЛАЛТ

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу Улаанбаатар бүсийн түвшинд хэт төвлөрлийг сааруулж үйлдвэр, худалдаа үйлчилгээ тэнцвэртэй хөгжсөн, дагуул хот, тосгон, шинэ суурьшлын бүсийн 683,3 га газар бүхий Налайх, Багануур, Багахангай, Эмээлтэд өндөр технологи бүхий 150 гаруй үйлдвэрүүдийг барих 15,0 мянган ажлын байр шинээр бий болгоход нийт 4 их наяд 946 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

    Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болохоор зорьж байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 320,0 сая ам.долларын хөрөнгөөр Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Дэнжийн 1000 зэрэг 6 дэд төвийг 3 үе шаттайгаар барьж байгуулна.

    Шинэ суурьшлын бүс болох Морингийн даваа, Био, Сонгино, Улиастайн ам, Яармагийн спорт цогцолбор орчмын ТЭЗҮ, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ бүсэд 18 мянга гаруй айлын орон сууц, 14,0 мянган ажлын байр, худалдаа үйлчилгээний барилга байгууламжийг барихад нийт 2,1 их наяд төгрөг шаардлагатай байна.

    Дагуул, хаяа хот, тосгон, дэд төвүүдэд орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууц барьж, залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

    Гэр хорооллыг төлөвлөлтийн төв, дунд, захын 3 бүсээр хөгжүүлнэ. Үүнд:

    Төвийн бүсэд инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан төсөл хэрэгжүүлэгчийг нэмэгдүүлэн богино хугацаанд орон сууцжуулах нээлттэй төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Газраа чөлөөлсөн айлуудыг түр суурьшуулах орон сууцаар хангана.

    Дундын бүсэд иргэдийн оролцоотой дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж, 200 орчим өрхийн дунд сервис центр байгуулан, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ. Энэхүү дундын бүс нь бидний гэр хорооллын дахин төлөвлөлтийн гол шинэ концепци болно.

    Захын бүсийн гэр хороололд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, орчны бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

    2017 онд гэр хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд нийслэлийн төсвөөс 16,8 тэрбум, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 10,2 тэрбум нийт 26,8 тэрбум төгрөгийг зарцуулна.

    Цахилгааны “Их тойруу-110” сүлжээг ашиглалтад оруулж, цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй нэг ч өрхгүй болно. 2017 онд Улсын төсвийн 7,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй 5800 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангана.

    348 МВт-ын хүчин чадалтай Амгалан дулааны станцын үр ашгийг дээшлүүлж хотын зүүн, зүүн хойд хэсгийн дулаан хангамжийг сайжруулна.

    Улсын төсөв, Хөгжлийн банкны 5,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дулааны 8д, 12а магистралын 1,8 км хос шугамыг өргөтгөн шинэчилнэ.

    Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлийг хийж, 250 мянган м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламж болон Туул усан сан цогцолборыг шинээр барьж, саарал усыг цахилгаан станцад хэрэглэж, хотын усан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Энэ ажилд АНУ-ын Мянганы сорилтын сангийн 295 сая ам долларын хөрөнгө оруулалтыг оруулахаар яриа хэлцлийн шатанд явж байна.

    Мөн Хан-Уул дүүргийн Морин даваанд 25 мянган метр кубын хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулснаар Буянт-Ухаа, Яармагийн орон сууцны бохир усыг татан зайлуулах боломж бүрдэнэ.

    Азийн хөгжлийн банкны 13,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Зүүн хойд бүсийн усан сангаас Баруун бүсийн насос станц хүртэлх 600-900мм 7,2 км цэвэр, 8,6 км бохир усны шугамыг барьж ашиглалтад оруулна.

    Дулааны алдагдал бүхий 1,077 угсармал орон сууцны барилгад дулаан техникийн шинэчлэлтийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр төлөвлөж байна.

    АВТО ЗАМ

    Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хурдны зам, баруун, зүүн дөрвөн замын уулзварт олон түвшний огтлолцол бүхий зам барих, төмөр замтай огтлолцсон замын уулзварт гүүрэн гарцуудыг барина. Гадна тойруугийн авто замын сүлжээг барих ажлыг эхлүүлнэ. Энэ төслүүдийг өнөөдрийн уулзалт дээр манай төслийн багийнхан та бүхэнд танилцуулах болно.

    Мөн гадаадын хөнгөлөлттэй зээл, Хөгжлийн банк, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 43,5 км авто зам, 3,050 урт метр гүүрийг барих буюу засварлан, өргөтгөн шинэчилнэ.

    2017 онд БНХАУ-ын 132,2 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Яармагийн шинэ гүүр барьж, хуучин гүүрийг засварлаж, Замын Цагдаагийн газрын уулзварт гүүрэн гарц, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м болон Сонсголонгийн 289,4 у/м төмөр бетон гүүрнүүд шинээр барьж Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлууд эхэлнэ.

    Яармагийн товчооноос Хөшгийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал хүртэлх хурдны авто зам барих төслийг үргэлжлүүлнэ.

    ТЭЭВЭР

    Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэх замаар Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистик төвүүдийг баруун, зүүн хэсэгт байгуулна.

    Авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Азийн хөгжлийн банкны 274,4 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Нийтийн тээврийн үйлчилгээнд тусгай замын автобусыг Энхтайваны өргөн чөлөө, III, IV хороолол – Их тойруу, 7 буудал – Нисэх чиглэлд нэвтрүүлэх BRT буюу тусгай замын автобусны төслийг энэ хавраас эхлүүлнэ.

    БОЛОВСРОЛ

    Боловсролын салбарт 2017 онд улсын төсвөөс 42,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 сургууль, БНХАУ-ын 39,0 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар 7 сургууль, БСШУС-ын яам, төр хувийн түншлэлээр 29 сургууль барьж эхэлнэ.

    2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 3, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 10, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 5 цэцэрлэг барина.

    Боловсролыг салбарт 2017-2020 онд хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг хэрэгжүүлснээр 31 сургуулийн 222 бүлгийн 3 ээлжээр хичээллэдэг 8,706 хүүхдийг 2 ээлжид бүрэн шилжүүлж хороо бүрийг сургууль цэцэрлэгтэй болгох зорилт 2019 онд хэрэгжиж дуусна.

    ЭРҮҮЛ МЭНД

    Эрүүл мэндийн салбарт 2017 онд нийслэлийн төсвөөс 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлэг, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд Мэс заслын тасаг шинээр байгуулан, эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж орчин үеийн техник, технологийн нэвтрүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй болгоно.

    Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр–4”-ийн хүрээнд 37,2 сая ам.долларын санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой, нэгдсэн эмнэлэг, 10 өрхийн эмнэлгийг иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт барих ажлыг эхэлнэ.

    Мөн шүд, эрүү нүүрний төв, хүүхдийн эмнэлгийн барилгын асуудлыг шийдвэрлэнэ.

    2017 онд улсын төсвийн 5,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 дүүргийн спорт цогцолборыг барьж дуусгана.

    Улаанбаатарын соёлын өв, түүхт дурсгалт барилга, байгууламжийг сэргээн засварлахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийнэ.

    Нийгмийн халамжийн салбарт 3,7 тэрбум төгрөгийг зарцуулж халамжийн 132 айлын орон сууцыг ашиглалтад оруулна.

    БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТ ТОХИЖИЛТ

    Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах “Утаагүй хот-2030”, “Ногоон Улаанбаатар-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлж, Богд уул, Сэлбэ, Дунд, Туул голын дагуу аялал жуулчлал амралтын бүс байгуулна.

    Хэвтээ болон босоо чиглэлд тус бүр 12-14 км-ын урттай дугуйн зам барихад 3,6 тэрбум төгрөг шаардлагатай байна. 2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1,0 тэрбум төгрөгөөр дугуйн замыг барих ажлыг эхлүүлнэ.

    2017 онд хот тохижилтын тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжид 2,3 тэрбум, гудамж талбайн гэрэлтүүлэгт 2,0 тэрбум, гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын системд 1,0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна.

    2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон, нийслэлийн эрх зүйн орчинг шинэчлэн, өөрийгөө тэтгэх эдийн засагтай, санхүүгийн хувьд бие даасан тусгай статус бүхий Засаг захиргааны нэгж байхаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн Засгийн газарт өргөн бариад байна.

    Эдийн засгийн хөгжлийг дэмжих, тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлэх Төр, хувийн хэвшилд адил тэгш боломж олгох, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх талаар хэд хэдэн арга хэмжээг авлаа. Үүнд:

    Өнгөрсөн жилүүдэд концессын гэрээгээр олон ажил хийсэн. Эдгээр нь хотод зайлшгүй шаардлагатай ажил байсан уу гэвэл зарим нэг эргэлзээтэй байна. Гэсэн хэдий ч бид 2016 онд ашиглалтад хүлээн авсан болон 2017 онд хүлээж авах ажлуудын концессын эргэн төлөлтийг 2017 оны төсөвт тусган хэрэгжүүлж эхлээд байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ хот биелүүлнэ.
    Концессын тухай хуульд өөрчлөлт орж “барих-шилжүүлэх” төрлийг Аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал батлахыг хориглосон. Иймд концессыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж байна. Хотын бүтээн байгуулалтыг хийхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын олон төрөлгүйгээр юуг ч шийдэж чадахгүй билээ.
    Нийслэлийн Засаг даргын дэргэд Хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулан, хөрөнгө оруулалтад ямар саад тулгарч байна, түүнийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг тухай бүр нь хэлэлцэн ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын дэмжих зөвлөлд бизнесийн өргөн төлөөлөл орсон болно.
    Газар эзэмших хугацааг сунгаж, 15 жил болгосноор газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд уг газартаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх боломж нөхцөлийг олголоо. Энэхүү шийдвэр олон хүний сэтгэлд нийцсэн шийдвэр болсон гэдэгт би эргэлзэхгүй байгаа болно.
    Худалдан авах ажиллагааг цаасгүй зохион байгуулж, тендерийн урилгаас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хүртэлх бүх үйл явц цахим хэлбэрээр явагдах эрх зүй, зохион байгуулалтын ажлыг хийж эхлэсэн болно.
    Улс орны эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сангийн хооронд байгуулсан ЭКСТЕНДЕД фанд фасилити буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулахаар болсон ч Улаанбаатар хот бид өөрсдөө бүтээгч, үйлдвэрлэгч байж хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх болно.

    Дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх, Улаанбаатар хотыг дэлхийн хөгжиж буй орны хотын жишигт хүрсэн хот болгохын тулд бүгдийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч та бүхнийг нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.



    Та бүхэнд ажлын амжилтыг хүсэн ерөөе.



    АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА
  • Танилц: “G-time”-ийн хохирогчид цагдаад хандахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх вэ
    2017 оны 2 сарын 20
    Казахстан улсын Засгийн газрын “Ядуурлыг бууруулах төсөл” гэх нэрээр иргэдийг төөрөгдүүлж байсан “G-time” сүлжээний захирал Ж.Маратад Улсын мөрдөн байцаах газрынхан хилийн хориг тавин шалгаж байгаа.
  • Явуулын үзлэг, оношлогооны төв ажиллаж байна
    2017 оны 2 сарын 20
    Автомашины татвар хураалт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ “Мишээл” төвд явуулын оношлогоо, үзлэгийн төв ажиллаж байна. Явуулын оношлогоо нь ирэх тавдугаар сарыг дуустал ажиллах бөгөөд жолооч та Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлөөд, автомашинаа оношлуулах боломж нээлттэй юм. Жолооч та өөрт ойр байрлах үзлэг, оношлогоо хийж байгаа болон татвар хурааж буй салбарууд дээр дүүрэг харьяалал харгалзахгүйгээр тушаах боломжтой. Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан төвөөр үйлчлүүлэх боломжтой юм байна. Энэ сард 2 болон 7-гоор төгссөн дугаартай автомашин эзэмшигч татвараа төлөх ёстой. Харин өнгөрсөн сард амжиж татвараа төлөөгүй бол та энэ сардаа багтааж ямар нэгэн торгуульгүйгээр төлөх боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шар хантаазтангууд нийслэлийн удирдлагуудад хандан зөвлөмж гаргажээ
    2017 оны 2 сарын 20
    “Нийслэлийн зам талбайн үйчлэгчдийн 5-р зөвлөгөөн” өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн билээ.

  • НӨАТ-ын мэдээллээ энэ долоо хоногтоо багтаан засварлаарай
    2017 оны 2 сарын 20
    Буцаан олголтын нөхцөл, шаардлага хангаагүй буюу нэр, дансны дугаараа алдаатай оруулсан 137,822 татвар төлөгчдийн хувьд татварын урамшуулал авах боломж нээлттэй байгаа бөгөөд холбогдох мэдээллээ засварлах боломжтой хугацааг энэ сарын 25-ны өдөр хүртэл сунгах шийдвэрийг Сангийн яамнаас гаргажээ.
  • Сар шинээр хэд хоног амрах вэ
    2017 оны 2 сарын 20
    Энэ жилийн цагаан сарын шинийн 1 хоёрдугаар сарын 27-ны даваа гаригт тохиож байгаа. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд
  • Цэргийн дүйцүүлэх алба 5 сая төгрөг байна
    2017 оны 2 сарын 20
    Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хурлаар 2017 онд цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тооны дээд хязгаар, цэргийн дүйцүүлэх албанымөнгөн төлбөрийн хэмжээ, хугацаат цэргийн албанд татах, цэргийн гэрээт албанд элсүүлэх иргэдийн тоо, цэрэг халах, татах хугацааг тогтоожээ.
  • Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
    2017 оны 2 сарын 20
    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс танилцуулсны дараа нийслэлийн харьяа агентлагуудын дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлыг танилцууллаа.
  • Азийн өвлийн наадам нээлтээ хийлээ
    2017 оны 2 сарын 20
    Азийн VIII Өвлийн наадам Японы Саппоро хотноо албан ёсоор эхэллээ. Энэ сарын 19-26-ны өдрүүдэд явагдах энэхүү наадамд 32 орны нийт 2000 орчим тамирчид болон албаны хүмүүс оролцож байгаагаараа тивийн хэмжээнд түүхэн дэх хамгийн том өвлийн наадамд тооцогдож байна.

  • “Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулалтын хурал болно
    2017 оны 2 сарын 20
    Айлаас эрэхээр авдраа уудлах аргыг ч бас “ашиглах”-аар шийдсэн нь “Алт II” хөтөлбөр. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.
    Мөн Монголын Уул Уурхайн Бирж “Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг 3-р сарын 17-нд зохион байгуулна. Тус хурал нь Алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдэхэд гарц хайх, алтны ашиглалт, хайгуулын төсөлд хамтын ажиллагааг бий болгох, алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх зэрэг олон асуудлуудыг хэлэлцэх юм байна. Эцэст нь айлаас мөнгө гуйж гутамшиг болж явахаас илүү авдраа уудлаад хямралаас гаргах боломж бидэнд бий. Тэр нь мэдээж, алтаа олборлох бас ашиглах. Алттай улс хэзээ ч дампуурахгүй.
    Mongolia Gold 2017 хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolia-gold.com/ аваарай.
  • Хар чавга, үзэм, чангаанз худалдаж авахдаа анхаар
    2017 оны 2 сарын 20
    Сар шинийн баярт зориулж иргэд хүнсээ базааж байгаа энэ үед чанаргүй муудсан бүтээгдэхүүн зарагдсаар байна.
  • Ж.Маратын хамтрагч гэгдэх гурван хүнд мөн хилийн хориг тавьжээ
    2017 оны 2 сарын 20
    Казахстанаас ядууруулыг бууруулах төсөл нэрээр орж ирээд монголчуудыг луйвардсан “Жи тайм” гэх сүлжээний захирал Ж.Маратыг оргон зайлах гэж байхад нь Чингис хаан олон улсын нисэх буудлаас цагдаа нар баривчилсан талаар бид мэдээлсэн билээ. Тэрбээр хилийн хоригтой байхдаа оргон зайлахыг завдсан юм.

  • Ой тогтоолтын тэмцээнд Монголын баг тэргүүн байр эзэлжээ
    2017 оны 2 сарын 20
    Солонгосын Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө энэ сарын 18, 19-нд өрсөлджээ. Тус тэмцээн 30 сая воны шагналын сантай аж.



    Манай улсаас 19 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт оролцсон бөгөөд тэмцээнээс 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл буюу нийт 41 медаль хүртэн багаараа нэгдүгээр байр эзэлжээ.



    Мөн тус тэмцээнд дэлхийн 4 дээд амжилт эвдэгдсэн нь манай тамирчдын эвдсэн амжилтууд байлаа. Тухайлбал бага насны ангилалын ”Зураг” төрөлд Б.Хангал, дунд нас буюу өсвөр насны ангилалд ”Зураг” төрөлд Их Мастер Б.Ариунсанаа, 10 минутын ”Хөзөр” төрөлд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам, ”Дуут цифр төрөлд Г.Энхлэн нар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
  • Дүүгээ боомилж байгаад баригдав
    2017 оны 2 сарын 20
    Чингэлтэй дүүргийн нутаг Баянбүрдийн тойргийн зүүн талд энэ сарын 15-ны өдөр ноцтой хэрэг гарах шахжээ.
  • Ким Чен Нам бусдад хорлогдсоны дараах үеийн гэрэл зургийг нийтэд үзүүлжээ
    2017 оны 2 сарын 20
    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрөгч долоо хоногийн эхээр Малайзын Куала Лампур хотын олон улсын нисэх буудалд байхдаа бусдад хорлогдож амиа алдсан билээ.
  • Улаан мөнгөн ус борлуулах гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
    2017 оны 2 сарын 20
    Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Улаан мөнгөн ус” борлуулах гэж байсан этгээдүүдийг баривчилжээ.

  • БНХАУ-ын Ардын банк своп хэлэлцээрээ үргэлжлүүлэх урилга ирүүлжээ
    2017 оны 2 сарын 20
    Далай ламын Монголд хийсэн айлчлалтай холбоотойгоор БНХАУ манай улстай хийх бүх яриа хэлэлцээгээ зогсоогоод байсан билээ.
  • ”Насны хишиг”-ийг өнөөдрөөс олгоно
    2017 оны 2 сарын 20
    Энэ оны эхний өдрөөс Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлсэн.

  • Дөрвөн сая төгрөгийн гурван азтан тодорлоо
    2017 оны 2 сарын 20
    НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр /02.19/ явагдаж, азтанууд тодорлоо.

  • Улсын аварга малчин, тариаланч хамт олны шагналыг гардуулав
    2017 оны 2 сарын 20
    21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар Засгийн газраас шалгаруулсан. Энэ өдрүүдэд эрхэм хүндтэй энэ шагналыг УИХ, Засгийн газрын гишүүд гардуулж байна.
4824 4825 4826 4827 4828 4829 4830
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    16 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    30 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    35 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    54 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    1 цаг 8 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    1 цаг 19 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    1 цаг 48 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    2 цаг 22 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    2 цаг 51 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    3 цаг 0 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 20 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    3 цаг 38 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    4 цаг 0 мин
  • Байнгын хороод хуралдана
    4 цаг 19 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    4 цаг 45 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    4 цаг 47 мин
  • Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
    4 цаг 50 мин
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
    5 цаг 2 мин
  • Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
    5 цаг 33 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
    5 цаг 35 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК