зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4823 4824 4825 4826 4827 4828 4829
  • МАН хаалттай хуралдаанаараа дотоод асуудлаа хэлэлцэж байна
    2016 оны 12 сарын 12


    Эрх баригч МАН-ын VII Бага хурал 10.10 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн. Бага хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа даргалж байгаа юм. Хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд нээлттэй илтгэл тавилаа. Түүний дараа Бага хурлыг хаалттай горимд шилжүүлж, дотоод асуудлаа хэлэлцэж эхэллээ.

    Хаалттай хуралдаанаараа намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхлэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн төрийн албанд томилогдсон Бага хурлын гишүүдийн орны хүмүүсийг сонгох аж. Түүнчлэн намын бусад томилгоонуудыг хийх юм байна.
  • АН хуралдаж байна
    2016 оны 12 сарын 12


    Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Үүний дагуу Төрийн ордны ”А” танхимд УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаараа энэ долоо хоногт чуулган болон Байнгын хороогоор хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэх аж. Мөн Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх дүгнэлтийг хэлэлцэж, хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ.

    Харин МАН-ын Бага хурал болж байгаа учраас өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болсонгүй.
  • Кока кола, Пепси кола & М.Энхболд, Ц.Элбэгдорж
    2016 оны 12 сарын 12
    ...“Монгол улс буруу замаар явж байна, буцахдаа шороо тээнэ” шүү л гэлээ. Мөн энэ “тэмээн жинг” хөтөлж яваа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаана байгаа нь үл мэдэгдэх хөгжлийн тухай үг хөврүүлэнгээ мань мэтийгээ харанхуй хар нүх рүү чиглүүлж явааг баримт нотолгойтойгоор дэлгэв. Баярлалаа, Нямка!...
  • Сайд Ц.Мөнх-Оргил Австрийн Гадаад хэргийн сайдтай уулзав
    2016 оны 12 сарын 12
    Сайд Ц.Мөнх-Оргил ЕАХБАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниертэй уулзахдаа Монголын хууль хяналтын байгууллагуудыг бэхжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах асуудалд түлхүү анхаарч, монгол иргэдийг ЕАБХАБ, түүний төлөөлөгчийн газарт ажиллуулах хүсэлтэй байгааг илэрхийлэв.

    ЭХ СУРВАЛЖ: ГХЯ
  • МАН-ын хурал эхэллээ
    2016 оны 12 сарын 12
    МАН-ын VII Бага хурал Тусгаар тогтнолын ордонд дөнгөж сая эхэллээ. Хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа даргалж байна.

    Хурлаар ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхлэх, төрийн албан томилогдсон Бага хурлын гишүүдийн орны хүмүүсийг сонгох аж. Түүнчлэн намын бусад томилгоонуудыг хийх юм байна.
  • Хөгжлийн банкны шалгалтын талаарх мэдээллийг сонсоно
    2016 оны 12 сарын 12
    Хөгжлийн банкны асуудал өдгөө олны анхаарлыг татсан хэвээр байгаа. Тэгвэл энэ долоо хоногт холбогдох Байнгын хороод Хөгжлийн банкны шалгалтын мэдээллийг сонсох юм байна.

  • МАН-ын VII Бага хурал эхлээгүй байна
    2016 оны 12 сарын 12
    МАН-ын VII Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 09:00 цагт товлогдсон ч одоогоор эхлээгүй байна.

    Хурлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудал анхаарал татаж буй юм. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхлэх асуудлыг хэлэлцэх аж. Тодруулбал, Мөн хуралд оролцох 300 гишүүдээс албан тушаалын томилгоо явуулах бололтой.

    Эх сурвалжийн мэдээлснээр Д.Амарбаясгаланг жинхлэх магадлал өндөр байгаа ч нөгөө талдаа Н.Төмөрхүү нэлээд хүчтэй өрсөлдөж магадгүй аж.
  • ҮХЦ-ийг цахим жишиг шүүх болгоно гэв
    2016 оны 12 сарын 12


    Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хэрэгжүүлэх “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг цахимжуулах нь” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах ёслол өнгөрсөн Баасан /2016.12.09/ гаригт боллоо.

    БНСУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газарт 2017-2018 онд үзүүлэх хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг цахимжуулах” мэдээллийн технологийн төсөлд зориулан тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

    Дөрвөн сая ам.долларын өртөг бүхий энэхүү буцалтгүй тусламжийн хөрөнгөөр мэдээлэл технологийн төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийн протоколд Үндсэн хуулийн Цэцийн Тамгын Газрын дарга Д.Баянбилэг, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Пак Су Ён нар гарын үсэг зурлаа.

    Ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан хэлсэн үгэндээ, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцтэй Мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллахаар 2015 онд “Санамж бичиг”-т гарын үсэг зурж, улмаар Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах талаарх өөрсдийн баялаг туршлагаасаа хуваалцан идэвхтэй хамтран ажиллаж ирсэнийг онцлон тэмдэглэв.

    Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ирж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч бүртгэхээс эхлээд гишүүнд хуваарилах болон магадлан шалгах, цэцийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэлх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд мэдээллийг бүртгэж, боловсруулах програм хангамжийг нэвтрүүлж, үүнд орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах юм. Мөн Үндсэн хуулийн цэцийг цахим жишиг шүүх болгож, иргэдийн үндсэн эрхийн хяналт, баталгааг сайжруулах, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг бие даасан, хараат бус, хөндлөнгийн нөлөөнөөс ангид байлгах зарчмыг мэдээлэл, технологийн ололт амжилттай хослуулан хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэдгийг тэрээр цохон хэллээ.

    Хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён У Сун оролцож үг хэллээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Яг одоо: Бага хурлын гишүүдийн бүртгэл явагдаж байна
    2016 оны 12 сарын 12
    МАН-ын долдугаар Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар товлогдсон билээ.

  • ЦЕГ: Ёслолын буудлагыг зөвшөөрөлтэй компаниар хийлгэхийг анхааруулав
    2016 оны 12 сарын 12
    Шинэ жилийн баярын үеэр ёслолын буудлагын гэрэлт хэрэгсэл буюу пиротехникийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглаагүйгээс иргэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гардаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас шинэ жилийн үеэр пиротехникийн хэрэгслийн ашиглалтад анхаарч, хяналт тавьж ажиллаж эхэлсэн байна.

  • Татвараа төлөөрэй
    2016 оны 12 сарын 12
    Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжийг энэ сарын 25-ны дотор албан татвараа төлөхийг нийслэлийн Татварын газраас сануулж байна.


    Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд хувь хүн нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа буюу тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх учиртай. Хэрвээ 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан ногдох татварыг төлнө гэж заажээ.


    Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргийн оношилгооны төв, Автотээврийн үндэсний төв, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар болон Төрийн үйлчилгээний нэгдсэн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” төвөөр аж ахуйн нэгж, иргэд үйлчлүүлэх боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Бичигт” боомтод шуурхай баг ажиллажээ
    2016 оны 12 сарын 12
    Сүхбаатар аймгийн “Бичигт” хилийн боомтод адууг тээвэрлэн хил гаргах, замдаа тамлан зовоож олноор нь хөнөөх явдал гарсан билээ.
  • Нөхрөө санаатайгаар хөнөөсөн этгээдэд долоон жилийн ял оноолоо
    2016 оны 12 сарын 12
    Уг хэрэгт тус аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Монгол улсын Эрүүгийн хуулийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, прокурорт шилжүүлжээ. Аймгийн Прокурорын газраас хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-нд яллах дүгнэлт үйлдэн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
  • Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утга /Таамнал/
    2016 оны 12 сарын 12
    Homo sapiens хэмээх ухаант хүмүүн нь үүссэн цагаасаа хойш эргэн тойрныхоо юмс, үзэгдлийг дүрсээр илэрхийлж, үл ойлгогдох учир битүүлэг үзэгдлийг тэмдгээр дүрсэлж, учир утгыг тийнхүү дүрсээр тайлах гэж оролдож байжээ гэлтэй. Энэ нь хадны зургаас тод харагдана. Хадны зураг дотроос эрдэмтдийн овог аймгийн тамга гэж нэрлэж байгаа дүрсүүд бүр тодорхой жишээ болно. Тамгануудын утга ихэд балархайшиж, дээр үеийн хүмүүс эдгээрээр юу бэлгэдэж байж вэ гэдгийг өдгөө бид зөвхөн таах гэж оролдож байна. Эдгээрээс ихээхэн нууцлаг нь хас, түүний бэлгэдэл юм.

    Улаан зосон хас буюу

    Монгол нутгаас олдсон хамгийн эртний хас

    “Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө Өвөр Монголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн ….хээтэй вааран сав олдсон…Энэ хээтэй вааран савыг манай орны Улаанхад хотын Аухан хошууны Ши Пин шан уулнаас уудлан гаргасан…” гэж өвөр монгол судлаач Солонгууд Б.Буян /Эртний зоосон дээрэх наран шүтлэгэт зургийн тухай/ бичсэнийг хальт уншихдаа Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байна гэж ихэд олзуурахсансан. Судлаач маань тэр нь ямар овог аймаг болохыг мэдсэнгүй ч, хятад маягаар цөөн тоот үндэстэн гэсэн нь ч, тэр ваар хаанаас гаралтайг дурдаагүй нь ч хамаагүй л дээ. Гагцхүү судлаачийнхаар бол хүн төрөлхтөн чулуугаар оролдон эхэлж байсан тэр үед Монгол нутагт ваар шатаадаг хөгжлийн нэлээн дээд шатанд гарсан овог аймаг байсан болж таарч байгаа нь үнэндээ хачирхалтай болж ирэв. Шинэ чулуун зэвсэгийн үе гээд байдаг, тэгсэн мөртлөө 4500 жил гээд байдаг! Цаг хугацааны хувьд бүр олигоо алдав. Чулуун зэвсгийн үе нь 2 сая жилийн өмнөөс 6000 жил хүртэл үргэлжилсэн. Шинэ чулуун зэвсэг гэхээр 2 сая жилийн өмнөх юм болох гээд байдаг. 4500 жил гэхээр Хүрэлийн үерүү давхиад орчих гээд байдаг. Гэвч нэг тийм ваар олдох нь олдож. Нийтлүүлсэн зургаас үзвэл энэ нь нар буруу эргэсэн, чингэхдээ үзүүрийг давхар эргүүлсэн хасбайна /Зураг 1/. Тэгтэл хас судлаач М. Энхпүрэвын “Монгол хасын эх орон” номноос “…Доктор Д. Цэвээндорж Увс аймгийн Зүүн хангай сумын нутаг Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадны дундаас эртний хүмүүсийн 7000 жилийн өмнө улаан зосоор зурж үлдээсэн хас тэмдгийг нээн илрүүлжээ” гэж бичснийг олж үзэв. 7000 жилийн өмнө…Энэ нь харин Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байлаа. Дархан хотын орчмоос морин толгойг нар буруу эргүүлэн сийлсэн хас бүхий буган хөшөө олдож. Буган чулуун хөшөөг Хуучин чулуун зэвсгийн төгсгөл, Хүрэлийн үерүү эрдэмтэд хамааруулж байгаа. Чингэхлээр энэ буган чулуун хөшөөн дээр байгаа хас нь 6000-аас 5000 жилийн өмнөхийн юм болж таарч байх шиг.

    “Свастика” буюу

    энэтхэгчүүдээс хас үүссэн гэнэ

    Эртний энэтхэгчүүд хоёр гараа энгэртээ зөрүүлэн мэнд усаа мэдэлцдэг аж. Энэ мэндлэх заншлаас хас үүссэн гэнэ. Өөрөөр хэлбэл, энэтхэгчүүдийн свастика/svastika/ гэж нэрлэдэг хас нь зөрүүлсэн хоёр гарын дүрс юм байна. Хас нь тэрхүү свастика гэдэг нэрээр дэлхийд тархжээ. Гэтэл Монголд түүнийг хас гэнэ. Свастика нэрийг монголчууд зээлдсэнгүй. 7000 жилийн өмнө хас дүрслэж байсан монголын дээдэс үлийгээ хийж гаднын үгийг авах билээ. Харин 7000 жилийн тэртээд энэтхэгчүүд гараа цээжиндээ зөрүүлж мэндэлдэг байсан болов уу?

    Свастика гэдэг нь самигардиар сайн сайхан, оршихуй гэсэн хоёр язгуураас бүтжээ. Иймээс сайн сайхан байдал, элбэг дэлбэг байдал гэсэн утга илтгэдэг аж.

    “Хаос бол хас мөн” буюу

    манай мэргэд хасын тухай юу айлддаг вэ?

    Хасын судалгааны салхийг хагалсан хүн бол Ч. Эрдэнэ гэж бодож байна. Тэрвээр “Их гурвалжин” номдоо “Хас нь угтаа ертөнцийн томъёо, тэр тусмаа орчлонг үүтгэгч хосмол, нэгдмэл ерөнхий/универсиум/ язгуур зарчмын загвар юм… Орчин цагийн шинжлэх ухааны гол объектын нэг нь хаос төлөв бөгөөд учир нь энэ хуйларсан замбараагүй төлөв хэрхэн хар аяндаа зохион байгуулагдах процесс, зүй тогтол нь нэн сонин байгаа юм. Тиймээс Хас маань матеийн өөрөө эмхлэгдэн зохион байгуулагдах зүй тогтлын томъёолол эцэстээ мөн” гээд “Хаос бол Хас мөн гэсэн гаргалгаа хийжээ. Гэхдээ чухам яагаад? гэдэг үндэслэлийг үнэмшилтэй гаргасангүй юу даа гэж бодмоор. Хасын судалгааруу ханцуй шамлан орсон хоёрдох хүн бол М.Энхпүрэв юм. Тэрвээр “Мөнх тэнгэрийн хасбуу”, “Монгол хасны эх орон” гэсэн хоёр ч ном бичжээ. Түүний “Монгол хасны эх орон” номдоо бичсэн нь: “Миний бие …хаадын итгэл үнэмшил, шүтлэг бишрэлийн дээд идеал болсон мөнх тэнгэр нь Монгол угсаатны гүн ухаан, онол сэтгэлгээний цогц мэдлэгт үндэслэгдсэн гэдгийг товчоолон гаргахыг зорьсон болно…Энэхүү идеалист гүн ухааны мөнх тэнгэрийн санаа зориг хэмээх ойлголтыг нар зөв эргэлттэй хас, мөнх тэнгэрийн ивээлийг нарны эсрэг хөдөлгөөнтэй хас дүрсээр төлөөлүүлэн бэлгэдэж байсныг хэдэн жилийн харьцуулсан судалгаагаараа гаргаж тавьсан болно” гэжээ. Гэтэл энэ санаагаа ягштал батласангүй юу даа гэмээр. Гэхдээ өөр бичсэн өгүүллүүддээ гаргасан, түүнийг нь молхи би уншаагүй байж болно л доо. Бас Өвөр Монголын судлаач Буян дээр дурдсан өгүүлэлдээ бичихдээ: “Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө Өвөр Монголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн хас хээтэй вааран сав олдсон нь тухайн үе дэх нарыг шүтэж байсан гэдгийн тусгал байжээ” гэж шув шулуухан дүгнээд “Нарны гэрлийг эрт дээр үед хас хээ зургаар илтгэж байсан гэдэг маань найдвартай болно” гэж их л итгэл төгс өгүүлээд, харин “яагаад?” гэдгийг батласангүй.

    “Зүрхний тамга” буюу

    хасын тухай гаднын мэргэдийн айлдсан нь

    Үнэндээ гадаадын мэргэний бичсэн бие даасан өгүүлэл олж үзэж чадсангүй. Гэхдээ хоёр гурван нэвтэрхий толь шүүрдсэнээс хамгийн сонин тайлбартай нь орос В.Андреева, В.Куклев, А. Ровнер нарын найруулсан “Энциклопедия символов, знаков, эмблем” байлаа. Энд нэлээд хэдэн тайлбар оруулжээ. Эдгээрээс онц сонирхолтой ганц хоёр тайлбарыг орчуулан сийрүүлсү. “Эртний нарны тэмдэг хамгийн балар үеийн тэмдэг бөгөөд нүдээр харахад Дэлхийг Нар тойрон эргэж байгаа хийгээд жил дөрвөн улиралд хуваагдаж байгааг зааж байгаа юм. Нарны жилийн хөдөлгөөн ба өвөл зуны хоёр тэнцэтгэл өдрийг тэмдэглэж байгаа юм. Мөн ертөнцийн дөрвөн зүгийн утгыг илэрхийлж байгаа болно…Нар зөв эргэлттэй хас нь материйг эрхшээх, материйг жолоодох/ёогт биеэ хөдөлгөөнгүй барьдаг шиг/-ын тэмдэг юм. Нар буруу эргэлттэй хас нь биеийн болон зөн билгийн хүч суларч, дээд хүч нэвтрэхэд саад учирч байгааг илтгэдэг. Энэ чиглэлийн хөдөлгөөний үед механик, газрын талыг эрхэм болгодог гэжээ.”

    Энэ нь бас эзотерик буддизмын тэмдэг бөгөөд энэ үүднээс “Зүрхний тамга” гэж нэрлэгддэг аж. Бурхан багшийн зүрхэн дээр хасыг дарсан учраас тэгэж нэрлэдэг гэж домогт өгүүлжээ./Мөн тэнд/

    Түмэн наст хээ буюу

    Мөнх тэнгэрийнхээ бэлгэдэл дээр монголчууд гишгэлээ гэж үү?

    Мэргэдийн айлдаад байгаа шиг хас нь Мөнх тэнгэрийн бэлгэдэл, нарны бэлгэдэл юм бол монголчууд дээр нь гишгэх үү? Монголчуудын хувьд тэнгэр, эзэн Чингисийн үеэс мөнх тэнгэр нь орой дээрээ тахи ж байсан шүтээн нь байлаа. Монголчууд, Хөх түрэгүүд Нарыг Мөнх тэнгэрийн хөвгүүн гэж шүтэж байсан. Энэ нь Чингис хаан Гурван мэргэдэд хөөгдөж, Бурхан халдунд бүгээд, буухдаа “гараа өвчүүндээн мөөлдөж, наран зүг есөнтөө сөгдөж сацал, өчүүл өргөсөн”-өөр нутлагдана. Чингис хааны маань мөнх тэнгэрийн үзэлт(тэнгэр-эрхэт тэнгэр-мөнх тэнгэр-мөнх тэнгэрийн хүч) өөрийнх нь ач Хувилайн дэлгэрүүлж эхлэсэн бурханы сургаалд дийлдтэлээ 174 жил буюу Тогоонтөмөр хааныг дуустал оршсоор байсан юм. Өөрөөр хэлбэл, монгол хаадын зарлиг “Мөнх тэнгэрийн хүчинд, Их суу залийн ивээлд” гэдэг үгээр эхэлж байсан юм. Хамгийн сүүлд Тогоонтөмөр хаан зарилигаа ингэж титэмлэсэн байдаг. Үүнээс хойш энэ агуу үгс хаадын зарилгаас арчигдсан байдаг. Гүег хааны тамганы бичээст “Мөнх тэнгэрийн хүчин дүр. Аюутугай, биширтүгэй” гэжээ. Мөн монголчууд наран тайлга хийж байсан. Энэ нь мөн Бурханы шашины зан үйлд түрэгдэн баларсан боловч баярлууштай нь Баянхонгор аймгийн Баруун Богд уулын тайлгад нэр нь үлдсэн байна. Наран тайлга гээд бурханы шашны ном уншиж байгаа боловч энэ нь Монголд наран тайлга байсны гэрч болж байгаагаараа гайхамшигтай. Ийнхүү мөнх тэнгэр нь ийм олон жил монголчуудыг эзэмдэж байсан шүтээн гэдгийг нутлаад байхын хэрэггүй. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, монголчууд ширдэгээ түмэн наст хээгээр ширж гоёдог. Хас бол түмэн наст хээний нэг махбод гэдэгт эргэлзэх хүн үгүй. Гэтэл бид ширдэгэн дээрээ гишгэнэ биз дээ. Ингэхлээр хас дээрээ гишгэж байна. Мөн хас дөрөө байна. Бид хас дөрөөгөө дөрөөлж мориндоо морддог. Ингэхлээр бас л хас дээрээ гишгэж байна гэсэн үг юм.

    Монголчууд нарыг бэлгэдэж хийсэн тоонон дээгүүрээ харайдаггүй. Нарны сацрагийг бэлгэдсэн унин дээгүүр алхдаггүй. Чингис хаан маань “Миний дээр малгай л байна” гэж нэг айлдсан нь бий. Монголчууд малгай дээр гишгэх нь байтугай газар тавьдаггүй. Сүүлд бид бурханы шашинд орсны дараагаар Оройн дээд Очирдар гэх юм уу Бурхан багшийг орой дээрээ залах гэх зэргээр ярьдаг болсон. Орой дээрээ залдаг Бурхан багшийн хөрөг, дүр дээр монголчууд хэзээ ч гишгэхгүй, гишгэвээс алдас болно гэж үзнэ. Бид төрийнхөө сүлдэн дээр бас гишгэнэ гэж байхгүй. Яагаад гэвэл төр бидний дээр байгаа. Хэрэв хас Мөнх тэнгэрийн бэлгэдэл юм бол яагаад бид түүн дээр гишгээд байгаа юм бэ?

    Мөнх тэнгэрийн хөвгүүн буюу

    тэнгэрийн бэлгэдэл юу вэ?

    Нарны дүрс гэдгийг эрдэмтэн мэргэд нэгэнт тогтоожээ. Бүүр балар цагт босгосон буган чулуун хөшөөний оройд сийлсэн нарны зураг үүний баталгаа мөн/Зураг 2/. Буган чулуун хөшөө гурван янз буйгаас нэг нь цулгуй, хоёр нь сийлбэртэй. Шувуун хошуутай буган хөшөөний оройд ч, монголчуудын бух шүтлэгтэй холбоотой бухтай хөшөө, зэр зэвсэгтэй/нум сум, чинжаал хутаг/ хөшөөний оройн аль алинд нь нар дүрсэлсэн байна. Эртний монгол, хөх түрэг угсаатан нарыг мөнх тэнгэрийн хөвгүүн гэж үздэг байсан/Безертинов/. Мөн буган хөшөөн дээр нар дүрсэлснийг хүний тэргүүн гэж үзэх археологчид бий. Алтан ордны улсын Тогтох хааны зэс зоосны ард наран дотор хүний нүүр дүрсэлсэн нь түүнийг баталж байж магадгүй. Энэ нь нарны хүнчилсэн дүрс байж болно.

    “Хөдөлгөөнгүй мөртлөө хөдөлж байгаа дүрс” буюу

    хас эргэлдэж байгаа зүйлийг бэлгэддэг

    Хас мөнхийн хөдөлгөөнийг зааж байгаа талаар судлаачид цөм санал нэг байна. “Хас тэмдгийг ямар ч хувилбараар зурсан, хөдөлгөөн, орчил эргэлтийг хүний санаанд буулгах увьдастай. Хөдөлгөөнгүй мөртлөө хөдөлж байгаа дүрс” гэж Ч. Эрдэнэ бичсэн нь үнэхээрийн оносон дүгнэлт юм. Хас үнэхээр мөнхийн хөдөлгөөнийг илтгэж байдаг. Чингэхлээр хас эргэлдэж байгаа нэгэн зүйлийг бэлгэдэж байгаа нь тодорхой юм. Тэр эргэлдэж байгаа юм нь юу вэ? Дэлхий буюу эртний монголчуудын нэр томъёогоор бол Этүгэнэх гэж молхи би мунхаглаж байна. Хэдийгээр харьцангуй ойлголт гэж болох боловч Дэлхий тэнхлэгээ мөнх эргэж байдаг гэж хэлж болно. Иймд молхи би Хас бол Этүгэн эхийн бэлгэдэл гэж таамнаж байна.

    Чингис хааны сүлд буюу

    “Тэнгэр газраа хүч нэмэгдэж…”

    “Монголын нууц товчоон”-д Тэмүжин Гурван мэргэдийг ялсны дараа Тоорил, Жамуха хоёрт “Эрхт тэнгэр нэрийдэж, Эх этүгэнээ хүргэж…” гэж хэлж байдаг. Мөн Хамаг Монголын хан болоод нөхөддөө “Тэнгэр газарт хүч нэмэгдэж игээгдвээс…” хэмээн бас өгүүлж байдаг. Ингэхлээр Чингис хаан Тэнгэр, Этүгэн эх гэсэн хос шүтээнтэй/dualism/ байсан нь тодорхой байна. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, өнгөрсөн зун Монголын хаадын зоос цуглуулагч, судлаач Б. Нямаагийн “Монгол улсын гүйлгээний мөнгөн тэмдэгт” гэсэн гайхамшигтай номыг олж үзсэн юм. 1227 онд Самаркандад дэлдсэн, ар талдаа Чингисхаан, Чингисийнмөнгөгэсэн араб бичээстэй, нүүрэн талдаа оройн хэсэгтээ, нуман тамганы дээд талд одоо бидний ширээтэй онги гэж нэрлэдэг тамга бүхий зоосны зургийг уул номонд тавьсан байлаа.

    Тэр ширээтэй онгийг Чингис хааны сүлд нь энэ биш үү? хэмээн дуу алдав. Тийм ээ, энэ нь Чингис хааны буюу Их Монгол Улсын сүлд яах аргагүй мөн байх учиртай. Тэгээд бэлгэдлийг нь тайлах ухааны юм болов. Бидний “онги” гэж нэрлээд байгаа дугуй цагриг бол, мэдээж, нарны дүрс юм. Х. Пэрлээ гуай “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” бүтээлдээ онгин тамгыг наран тамга гэж нэрлэсэн нь түүнийг батлана. Энэ талаар маргах хүн ховор биз. Гэтэл бидний “ширээ” гэж нэрлээд байгаа тэр хайрлага, түүний чанх голд перпендикуляр буусан босоо хайрлага юу вэ, юуг бэлгэдэнэ вэ? Муугаа мэдэхгүй толгойгоо гашилгаж эхлэв. Их хааны дуализм л сэтгэлд буугаад байлаа. Тэр хайрлага Этүгэн эхийг бэлгэдэж байгаа юм биш биз? Гэхдээ яагаад хайрлага/зураас/ гэж? Нямаагийн номыг цааш нь ухлаа. Хариугаа олох шиг болов. Тэр хайрлага бол Хасын, чингэхдээ битүү хасын/+/ махбод/элемент/ байна гэж тархируу харвав. Алтан ордны улсын эрт үеийн мөнгөн зоосон дээр Бат хааны хөлтэй ширээ бүхий онгин тамга байна.

    Мөнхтөмөр, Тодтөмөр, Тольбуга, Тогтох зэрэг хаадын тамганд ч Батын сүлд төдий лөөрчлөгдсөнгүй буюу баруун хөл, зүүн хөлний үзүүрт зэтэр нэмэгдснээс өөр онцын өөрчлөлтгүй явж байснаа Бэрхэ хааны тамга буюу сүлд нь цувгаа дөрвөлжинтэй онги болжээ/6/.



    Чингэтэл Сарай хотод дэлдсэн гэх нэгэн зэс зоосон дээр тэрхүү цувгаа дөрвөлжин голтой нар буруу эргэсэн өлзий хэлбэртэй хас урлажээ.



    Чингэхлээр Алтан ордны улсын сүлд нь нар буруу эргэсэн буюу билиг хас байжээ. Хэрэв Хас Этүгэн эхийн бэлгэдэл гэдэг миний таамаг үнэн бол нар буруу эргэлттэй буюу эм байх учиртай. Манай дэлхий ч тэнхлэгээ нар буруу эргэдэг шүү дээ. Ялдар дурдахад, Кашгарт дэлдүүлсэн, он нь үл мэдэгдэх зэс зоосны ар талд нар зөв эргэсэн хасдүрсэлсэн нь бий. Өвөр Монголын нэрт эрдэмтэн Сайшаал агсан “Чингис хааны товчоон” номдоо Говийн умардыг захирагч Гүнжийн тамганы дардасыг нийтэлжээ. Энэ тамганы голд Хас ина гэсэн үгийг монгол бичгээр сийлсэн байна. Энэхүү “ина” нь инь, янь буюу аргабилиг гэсэн үгийн инь буюу арга биш байгаа? Өөрөөр хэлбэл “арга хас” гэсэн үг биш биз? Яагаад ингэж бодов оо гэвэл нэгд, ина, инь хоёр үгийн бичлэг төстэйгээс, хоёрт, Чингис хаан Уйгарын Идагудад Ал-алтун бэхи охиноо өгөхдөө хэлсэн үгнээс ургуулсан болой. Чингис хаан охиндоо захихдаа: “Хатагтай хүн гурван эрт болой. Аль гурван эр хэмээвээс тэргүүн, төр эр буй. Түүний хойно нэр эр буй. Түүний хойно авсан эр буй. Гурван эр хэмээгдэх энэ. Тэр эрийг хатуужваас нэр эр бэлэн эсхүү буй. Бэлэн нэр эрийг бэхлэвсээс авсан эр хол ангид, алс хэтэс хаана одох”/Лувсанданзан. Алтан товч/ гэжээ. Иймд төрийг арга гэж сэтгэж байсан юм биш үү. Тийм бол төрийг бэлгэдсэн тамга арга байх, төрийн тамгыг баригч нь билиг байх учиртай. Богд хааны зааны ясан хайрцагт нандигнан хадгалж байсан Чингисийн бөлзөгний хас хаашаа эргэлттэй байсныг Осендовский бичиж үлдээгээгүй нь юутай харамсалтай. Дашрамд хэлэхэд хааны сүлдний нарны дорхи одоо бидний ширээ гэж байгаа зураасыг зураас, ширээ гэж нэрлэж байгаагүй нь тодорхой. Нэг нэр томъёо байсан байж таарна. Магадгүй, эртний монгол үгсийг хадгалж үлдсэн буриад, урианхай, дөрвөд аялгуунд байж ч байж мэднэ дээ. Ямартай ч монголчууд бид хааныхаа сүлдийг морин эрднийнхээ гуяан дээр авч үлдсэн баяртай.

    Хас дөрөө буюу

    Хас дээр гишгэдгийн учир юу вэ?

    Түмэн наст хээ нь Этүгэн эхийн мөнх оршихын бэлгэдэл юм. Ер нь бол түмэн наст хээ нь хязгааргүй үргэлжилдэг хээ. Өөрөөр хэлбэл, энэ хээг үргэлжлүүлэн зураад байвал дэлхийг ч бүтэн бүрж болно. Түмэн наст хээгээр ширдгээ ширдгээрээ тэр айл гэр хотлоороо урт наслаж, удаан жаргах, айл гэрийн эв зангиа бөх бат байхыг бэлгэддэг. Энэ хээн дээр гишгэж байгаа нь Этүгэн эх дээр бат гишгэхийн бэлгэдэл юм гэж молхи би мунхаглаж байгаа юм. Дөрөөний улыг хасаар чимэглэдэг нь монгол хүн дөрөөгөө бат жийж, эмээл дээрээ бат суухын бэлгэдэл мөн. Яваандаа хас нь бат бөхийн бэлгэдэл болон хувирсан байна. Үүнийг Хар хүрэм хотын туурьнаас гарч буй тоосгон дээр хас товойлгосон байгаа нь нутална. Өөрөөр хэлбэл, тэр ордон, харш, сүм нурахгүй, бөх бат байхын бэлгэдэл байх нь л дээ.

    Сүлд нь овоо буюу хасарван гуравын тоотой холбогдох нь

    Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт Сүлд нь хөх овоо гэж бий. Чингисийн цагаан сүлдийг тахиж байсан дагшин газар. Сүлд нь хөх овоо 13 овоотой. Голдоо сүмбэр овоо нь, дөрвөн талдаа дөрвөн тийшээ цацарсан дөрөв дөрвөн овоо. Өөрөөр хэлбэл битүү хасын хэлбэртэй. Ийм хэлбэртэй овоо гэвэл миний үзсэнээс Хэрлэн баян улаан уулын арван гурвын овоо юм. Энэ овоог Чингис богдын 27-ны сүүдэрт зориулж босгосон гэж домоглодог. Овоон хас дэлхийтэйгээ хамт нар буруу эргэж байдаг. Бид овоондоо мөргөхдөө нар зөв тойрдог. Энд арга билгийн нэгдэл болж байж мэднэ. Хас ийнхүү овоогоор дамжин арвангурвын тоотой холбогдож байж болзошгүй.

    Хасбуу дөөрөө тодорсон хас гэсэн

    утга байгаа юм биш биз?

    Нэгэнт хасын тухай өгүүлсэн болохоор хасбуу тамганы талаар бодлоо хэлмээр санагдав. Гэхдээ урьд нь нэг сонин домог сийрүүлсү. Чингис хаан хас буу тамгаа Цагаадайд өгөхөд Өүлэн эх далдуур харамсаж, хасбуу тамгыг хөхөндөө дарж, дардсыг нь авч үлдэн, тэр дардсаар хийсэн тамгыг Өгээдэйд өгсөн гэнэ. Миний бие 2011 онд Өвөр Монголын Ордост явж байхдаа өвөрлөгч эрдэмтдээс хасбуу тамгыг сураглавал тэд “Лигдэн хааныг Хөх нуурын орчимд таалал барьсны дараагаар түүний хүү Эрххонгор Манжид Толийн цайдамд бууж өгөхдөө хасбуу тамгийг Манжийн хаанд өгсөн гэдэг яриа бий гэж тэд хариулсан. Тэгээд намайг Толийн цайдамд аваачиж уг газрыг үзүүлсэн. Үүнийг өгүүлэлгүйгээр домгийг үргэлжлүүлбэл, хасбуу тамгыг авсны учир Манжийн хаан хүчирхэг болсон гэнэ. Цагаадайд өгсөн тамга яаж яваад ч юм Оросын хааны гарт орж, улмаар Оросын цагаан хаан хэнд ч дийлдэхээ байсан гэнэ. Ийм нэгэн хачин нууцлаг домог урианхай нарын дунд яригддагийг сэтгүүлч Ш.Адьшаа түмэнд ил болгосон байсан.. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, “МНТ”-д хас гэсэн үг ганц ч байдаггүй. Харин “Чингис хааны алтан товч нэртийн цэдиг” гэсэн сурвалж бичигт “Хас ордон”, “Хас их зарлиг”, “Эрдэнэт хас аяга” гэж гурав гарч байна. Хасбуу тамганы тухайд анх дурдагдаж байгаа нь, “Эрт төрөхүйд минь баруун гарт минь лусын орноос хасбуу тамга бурханы зарлигаар учирвай.” Энэ зохиолыг судлаачид 1330 оноос өмнө зохиогдсон байх гэж таамагладаг аж. Ямартай ч Монголд бурханы шашин хүчтэй болж ирж байсан үед зохиогдсныг “хасбуу тамга бурханы зарлигаар учирвай” гэдэг өгүүлбэрээс мэдэж болно. Мөн хас гэдэг үг энд хийсвэр утгаар хоёр, бодот утгаар нэг гарч байна. Үүний дараагаар хасбуу тамганы тухай дурдсан хүн бол Саган сэцэн юм. Чингис хааны 22-р үеийн удам Саган цэцэн хунтайж “Эрдэнийн товч” бүтээлдээ хасбуу тамга бүтсэн тухай сонин домог оруулжээ. Сийрүүлсү. “…Тэмүжин хан хөвгүүн

    хорин найман насандаа шарагчин тахиа жилээ Хэрлэн мөрний хөвөөнөө

    Хөдөө аралаа хаан орноо

    суухуйд тэр өдрөөс урьд гурван өглөөд, гэрийн өмнө нэгэн дөрвөлжин цагаан чулууны

    дээр таван өнгөт болжмор мэт шувуу сууж, Чингис, Чингис хэмээн донгодсноор

    дунд бүр дуурьсах нэр нь Суут богд Чингис хаан хэмээн хотол

    зүгүүдэд алдаршчээ.

    Тэнд тэр чулуун гэнэт бөгөөд өөсөөн хагарсан дотроос хасбуу нэрт хас тамга уртуулин ба

    өргөн нь нэг төө, ард нь яст мэнэхийн дээр хоёр луу ороолдон агсан, жидэр нь сийлсэн

    мэт горвилон бүхий гарвай” гэжээ.

    Цагаан чулуун дээр таван өнгийн болжмор мэт шувуу донгодож байгаа нь энэтхэг домгийг санагдуулам. Яст мэлхийн дээр хоёр луу ороолдсон, үсэг нь сийлсэн мэт гэж байгаа нь хятадын ханз үсгийг яст мэлхийний хуягны хээг дуурайлган зохиосон гэдэг хятад домгийг санагдуулам. Гэвч эдгээрээс миний хамгийн сонирхсон нь цагаан чулуу өөрөө хагараад хасбуу тамга бүтэж байгаа явдал юм. Энэ нь соёмбу үсгийн үүссэн домгийг санагдуулаад байгаа юм. Соёмбу буюу Svayinbhy-г өөрөө тодорсон үсэг гэдэг. Самгарид хэлний бу(соёмбу, замбу) нь оршин буй, орон, дэлхий гэсэн утга заадаг аж. Бурханы шашины түүхийг бичсэн Саган сэцэн өөрөө тодорсон үсэг буюу соёмбу-г мэдэхгүй байх гэж үгүй. Учир иймд хасбуу-г өөрөө бүтсэн хас гэсэн утгатай болгох гэж эрмэлзсэн байж магадгүй юм аа. Ялдар сонирхуулахад, хасбуу тамга гарч ирсэн гэх домогт хад Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг.

    Нутгийн ард тийш гаднын хүн авч очих дургүй юм билээ.

    Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утгыг тайлах гэсэн мөхс оролдлого, таамнал ийм болой. Гэхдээ энэ нь монголчуудын сэтгэлгээний үүднээс тайлах гэж оролдоход шүү гэдгийг хэлэх хэрэгтэй байх аа. Сүлдийг мөнгө зоосон дээр тавьдаг уламжлал монголчуудаас эхтэй байж мэдэх юм шүү.
  • Н.Содбилэгт сурагчдын дэлхийн аварга боллоо
    2016 оны 12 сарын 12
    ОХУ-ын Сочи хотноо энэ сарын 2-ний өдөр эхэлсэн дэлхийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Уг тэмцээнд манай улсаас 7, 9, 13 хүртэлх насны охидын, мөн энэ насны нээлттэй ангилал гэсэн төрлүүдэд нийт 21 өсвөрийн шатарчин оролцож байгаа юм.
  • Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна
    2016 оны 12 сарын 12
    Томуу, томуу төст өвчний дэгдэлт тархалт их байна. Үүнтэй холбогдуулж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлага харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дарга, удирдах албаны хүмүүстэй өнгөрсөн 7 хоногт уулзаж Томуу, томуу төст өвчний хүрээнд тулгамдаж буй томоохон асуудлуудыг хэлэлцсэн билээ.

    Амьсгалын замын халдварт өвчний тархалт 7.8 хувьтай, түргэн тусламжийн дуудлагын 40 хувийг эзэлж байгаа энэ үед эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдсэн тул нийт 466 ор нэмэлтээр гаргажээ.

    Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Нөхцөл байдалтай холбогдуулан “Тамифлю” эмийг 1000 хайрцаг захиалсан бөгөөд томуугийн вакцин 23 мянган хүн тунг 86 цэцэрлэгийн хүүхдүүдэд хийж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ, НҮБ-ын Хүүхдийн санд хүүхдийн өвчлөлтэй холбоотой амьсгал суулгалтын томуугийн эм, тариа захиалж, хүний нөөцийг /резидентуудыг/ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Харин одоо захиалсан эм тариа ирэхээр сувилагч болон эмнэлгийн ажилтнуудыг хамгийн түрүүнд хамруулахаар болсон байна.
  • 5 дахь халдлага 29 хүний аминд хүрлээ
    2016 оны 12 сарын 12
    Орон нутгийн цагаар өчигдөр буюу бямба гарагийн оройн 11 цагийн орчимд Туркийн нийслэл Истанбул хотод 2 удаагийн дэлбэрэлт боллоо. Үүний уршгаар 29 хүн амь үрэгдэж, 170 орчим хүн гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын засгийн газраас мэдээлж байна. Амь үрэгдсэн хүмүүсийн 27 орчим нь цэргийн тусгай хүчнийхэн, цагдаагийн албан хаагчид байжээ.

    Дэлбэрэлт тус хотын ”Водафон Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд болсон байна. Халдлага болсон өдөр тус цэнгэлдэх хүрээлэнгийн эзэн баг ”Бешикташ” Туркийн супер лигийн ээлжит тойргийн тоглолтдоо ”Бурсаспор” багийг хүлээн авч тоглон 2-1-ийн харьцаатай хожоод байсан юм. Тоглолт болж өндөрлөснөөс хойш 2 цагийн дараа, ”Бусаспор” багийн хөгжөөн дэмжигчдийн гарах хаалганы хажууд амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлжээ.

    Яг энэ хаалганы ойролцоо Истанбулын цагдаа, тусгай хүчнийхэн сууж байсан автобус зогсож байсан учир, дэлбэрэлтэд цагдаа нар хамгийн их өртсөн байна. Харин эхний дэлбэрэлтээс ердөө 10-15 секундын дараа ”Водафон Арена” цэнгэлдэхийн дэргэд орших Макка паркт мөн амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Азаар 2 дахь удаагийн дэлбэрэлтэд хүн өртөөгүй байна. Орон нутгийн телевизүүдийн мэдээлж байгаагаар, эхний халдлага цагдаа, тусгай хүчнийхэн рүү чиглэсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Одоогоор халдлага болсон бүс нутгийг цагдаагийнхан хамгаалалтдаа авч, хөл хорио тогтоожээ.

    Цагдаагийнхан уг халдлагатай холбоотойгоор арван хүнийг баривчлан, саатуулж шалгаж байна. Мөн гэрчүүдийн мэдээлж байгаагаар, бөмбөг дэлбэрсэн бүс нутгийн ойролцоо буун дуу гарч байсан хэмээн ярьсан байна. Халдлагыг Курдууд эсвэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ийнхүү 2016 он гарсаар Турк улсад 5 дахь удаагийн халдлага болж байна.
  • Өнөөдөр болох үйл явдлууд: АН мэдээлэл хийнэ
    2016 оны 12 сарын 12
    11:00 цагт ГССҮТ-ийн хурлын танхимд Замын цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран ”Аюул дагуулсан 12 дугаар сар” хэвлэлийн хурлыг зохион байгуулна.

  • С.Зориг агсны шүүх хурал энэ лхагва гаригт болно
    2016 оны 12 сарын 12
    Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хэргийн шүүх хурлын тов гарлаа. Тодруулбал, уг хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ирэх гуравдахь өдөр буюу энэ сарын 14-нд хийхээр болжээ. Хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүнэ. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги нь бусдын амь насыг санаатайгаар хохироох гэсэн зүйл анги юм.

    Хуралд Ерөнхий шүүгч М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогчоор С.Оюун оролцох юм байна. Хурал 10.00 цагаас эхлэнэ.

    Хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд шүүхэд шилжүүлж, Ерөнхий шүүгч М.Алдарт хуваарилсан байдаг.
  • МАН-ын Бага хурлаар албан тушаалын томилгооны ”зодоон” болох уу
    2016 оны 12 сарын 12
    Их хуралд 66 суудал авч олонхи болсон тус намын дарга М.Энхболдын гишүүдийг “жийх”-ээр фракциуд нь тохиролцсон “жиг жуг” яриа гарах болов
4823 4824 4825 4826 4827 4828 4829
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    21 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    25 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    1 цаг 4 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    3 цаг 13 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    3 цаг 27 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    3 цаг 40 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    3 цаг 43 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    3 цаг 58 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    19 цаг 59 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    20 цаг 12 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    20 цаг 59 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    21 цаг 11 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    21 цаг 20 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 цаг 28 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    21 цаг 32 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    21 цаг 33 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    21 цаг 34 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    22 цаг 56 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    Өчигдөр 12 цаг 40 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
  • Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК