Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4821 4822 4823 4824 4825 4826 4827
  • ШУА-ийн харъяа хүрээлэнгийн захирлууд томилогдлоо
    2017 оны 2 сарын 21
    ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалт БСШУ-ны Сайдын 2015 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн /байгууллагын/ захирлын ажлын байрны тодорхойлолтод тавигдах нийтлэг шаардлага”, “ШУА-ийн харьяа байгууллагуудын захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ын дагуу явагдаж, өчигдөр /2017.02.20/ захирлуудаа томиллоо.

    Философийн хүрээлэнгийн захирлаар доктор (Sc.D) Ш.Ариунаа, Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар доктор, профессор Г.Билгүүдэй, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирлаар доктор Д.Баттогтох, Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирлаар доктор Л.Жаргалсайхан нар шинээр сонгогдож үүрэгт ажилдаа орлоо. Харин Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирлаар доктор (Sc.D) Ж.Баясах, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирлаар доктор (Sc.D) Я.Адъяа, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирлаар доктор Х.Цогтбаатар, Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар доктор С.Чулуун, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлаар доктор С.Дэмбэрэл нар улиран сонгогдов. Физик, технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулагдаж, доктор П.Алтанцог томилогдон ажиллаж байна.
  • Б.Гарамгайбаатарыг АТГ-аас шалгаж байна
    2017 оны 2 сарын 21
    Авлигатай тэмцэх газар УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг шалгаж эхэлжээ.
  • Ахмадуудаа хүлээн авлаа
    2017 оны 2 сарын 21
    Нийслэлийн хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож явсан үе үеийн ахмад ажилтнуудаа НИТХ болон НЗДТГ-аас өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон юм.

    НИТХ-ын дарга Ц.Сандуй “Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн үе үеийн ахмад буурлууддаа ирж буй алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярын мэнд хүргэж байна. Бид жил бүр ахмадуудаа хүлээн авч уулздаг уламжлалтай. Энэ удаагийн хүндэтгэлийн арга хэмжээг НИТХ, НЗДТГ хамтран хийж байгаагаараа онцлог болж байна. Хотын удирдлага, түүний баг ажлаа аваад долоон сар гаруйн хугацааг үдээд байна. Энэ хугацаанд олон ажил хийж бүтээсэн гэдгийг ахмадууд та бүхэндээ хэлэхэд таатай байна. НИТХ-ын энэ хугацаанд долоон удаа хуралдаж, нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр, ирэх оны төсөв, ирэх онд нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэргийг баталсан” хэмээлээ.

    Хотын дарга С.Батболд “Нийслэл хотоо хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд та бүхэндээ ирж буй сар шинийн баярын мэндийг хүргэн мэндчилье. Ирэх дөрвөн жилд “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Үүнд ахмад буурлууд та бүхний үнэ цэнэтэй санал, санаачилга залуу хойч үе бид бүхэнд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөл байгуулагдсан. Нийслэлийн хөгжлийн үзэл баримтлал, стратеги, нийгэм эдийн засгийн бодлогын асуудлаар хотын даргад зөвлөх үүрэг бүхий уг өргөтгөсөн зөвлөлд ахмадууд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийнхэн, иргэдийн төлөөлөл зэрэг багтсан байгаа. Мөн НЗДТГ-аас тэтгэвэрт гарсан ахмадуудад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэн болоод байна. Эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа хамруулахаар болсон. Мөн ахмадын зөвлөлийн цахим сантай болж та бүхний санал хүсэлтийг сонсч хариу өгөх, түүгээр зогсохгүй ахмадууд та бүхэн өөр хоорондоо мэдээлэл солилцох, холбогдох шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу цахим санг нээж өгөхөөр болсон. Чөлөөт цагаа өнгрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл мэнддээ анхаарах зорилгоор биеийн тамирын зааланд цаг гаргаж өгөхийг хүссэн байгаа, үүнийг бид мөн шийдвэрлэхээр болоод байна. НЗДТГ-аас тэтгэвэрт гарсан ахмадуудтайгаа нийслэлийн удирдлагууд улиралдаа нэг удаа уулзан ярилцаж та бүхний санал санаачилгыг сонсохоор болсон” хэмээн хэлсэн юм.

    Өнөөдрийн уулзалтад ирсэн ахмадуудын гаргасан санал санаачлагыг нийслэлийн удирдлагууд сонсч, цаашдын ажил хөдөлмөртөө тусган ажиллана гэдгээ илэрхийлж байлаа. Ахмадуудын зүгээс “Бид уулзалтад ирж бэлэг сэлт, хүлээн авалтад ороод буцдаг. Үргэлж авч байдаггүй эргүүлээд өгөх юм бас бидэнд бий. Өнөө үед мэдлэг хэдий чухал ч туршлага зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид төрийн албанд шинээр орж буй залуустайгаа уулзалт ярилцлага зохиож өөрсдийн хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад үргэлж бэлэн байна. Төрийн албаны олон жилийн арвин туршлагыг залуус та бүхэн суралцах хэрэгтэй” гэдгийг хэлж байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо
    2017 оны 2 сарын 21
    Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албаны удирдлагууд өнөөдөр онлайнаар орон нутаг дахь Авто тээврийн үндэсний төвийн нэгж, Замын цагдаагийн тасгийн ажилтнуудад сар шинийн баярын үеэр хэрхэн ажиллах чиглэл өглөө
  • БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
    2017 оны 2 сарын 21
    Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсээс 2017 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд зориулан зөвлөмж гаргажээ.
  • Мах, гурилын үнэ өсчээ
    2017 оны 2 сарын 21
    2017 оны 2-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6070 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7550 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар буюу 80 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байв. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах ”Баянзүрх”, ”Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7300 төгрөг, харин ”Бөмбөгөр”, ”Меркури”, ”Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байна.

  • Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан гадны төлөөлөгчдөөс авлига авахыг завдсан уу
    2017 оны 2 сарын 21
    Батлан хамгаалах яамны Аж үйлдвэрийн нэгдлийн дарга болон санхүүгийн албаныхныг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ.
  • Бөхчүүдийг цолны үнэмлэхтэйгээ ирэхийг анхааруулав
    2017 оны 2 сарын 21
    Цагаан сарын баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно. Үүгээр сар шинийн баярын цуврал барилдаан эхэлж байгаа юм.
  • Танилц: Сар шинийн үеэр зах худалдааны төвүүд ямар хуваариар ажиллах вэ
    2017 оны 2 сарын 21
    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амрахгүйгээр ажиллана
  • Зөөврийн хяналтын камер ашиглан гэмт хэргээс сэргийлж байна
    2017 оны 2 сарын 21
    Цагдаагийн байгууллагаас нийслэд хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг эмзэг цэгийн судалгааг гаргаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зорилгоор хяналтын камер байрлуулан ажиллаж байна.

    Энэхүү зөөврийн хяналтын камерыг гэмт хэрэг үйлдэгдэх магадлалтай эмзэг цэгт өндөрлөг газар байрлуулж, ажиллуулснаар хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлmсийн дарга, цагдаагийн хошууч П.Очбадрах ярилаа.

    Дээрэм, булаалт, хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг нийслэлийн гурван дүүргийн нутаг дэвсгэрт 100 гаруй хяналтын камерыг суурилуулж, түүний тусламжтайгаар гэмт хэргээс урьдчилан сэргийлж, үйлдэл дээр таслан зогсоож, гэмт этгээдийг түргэн шуурхай илрүүлэн ажиллаж байна.
  • Арбитрын тухай олон улсын бага хурал боллоо
    2017 оны 2 сарын 21
    Монгол Улсын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Арбитрын тухай Монгол Улсын хууль ба Олон Улсын стандарт” сэдэвт олон улсын бага хурлыг өнөөдөр /2017.02.21/ Төрийн ордонд зохион байгууллаа. Хурлыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нээж үг хэлэв.

  • Ким Чен Намыг хөнөөсөн хэргээр Хойд Солонгосын иргэнийг баривчилжээ
    2017 оны 2 сарын 21
    Малайз улсын цагдаагийн газраас тус улсад амь насаа алдсан Хойд Солонгосын иргэн Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан тус улсын иргэнийг саатуулжээ.

  • Г.Билгүүдэй Хэл зохиолын хүрээлэнгийн захирал болов
    2017 оны 2 сарын 21
    ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар нэрт эрдэмтэн, зохиолч Гаадамбын хүү, доктор, профессор Билгүүдэй сонгогджээ. Тэрбээр өчигдөр тус хүрээлэнгийн өмнөх захирал, академич Л.Болдоос ажлаа хүлээн авсан юм.
  • Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын албаны хүмүүстэй уулзав
    2017 оны 2 сарын 21
    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дарга Фу Ин, Худалдааны яамны сайд Гао Хучөн нартай уулзав.



    БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлал хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-тай найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Монголын тал Ли Юаньчао дэд даргыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьж буйг уламжлав.



    БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дарга Фу Интэй хийсэн уулзалтаар хоёр улсын парламент хооронд байнгын уулзалтын механизмыг байгуулсан нь хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болсныг талууд тэмдэглэж, энэхүү байнгын уулзалтын механизмын ээлжит хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ.

    БНХАУ-ын Худалдааны яамны сайд Гао Хучөнтэй хийсэн уулзалт, Гао Хучөн сайдаас Ц.Мөнх-Оргил сайдыг хүндэтгэн барьсан зоогийн үеэр сайд нар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, өндөр дээд түвшинд хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, ЗГХК-ын Ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулах, хилийн хамтарсан бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, “Торгоны зам сан”, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк”-ны шугамаар сургалт семинар зохион байгуулах зэрэг асуудлаар тохиролцов. Монгол Улс санхүү, эдийн засгийн бэрхшээлтэй байгаа үед хоёр талын санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хятадын тал илэрхийллээ.
  • Говийн замчид чуулж байна
    2017 оны 2 сарын 21
    Улаанбаатар төмөр зам бол 15 мянган ажилтантай их айл. Тэгвэл эдгээр ажилчдын 9 мянга гаруй нь залуучууд юм. Салбартаа хийж бүтээж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй мянга мянган залуусыг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллагын дэргэд өнгөрсөн 2016 онд “Улаанбаатар төмөр замын залуучуудын байгууллага” байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

  • “Архи хэрэглэхгүй, тамхи бэлэглэхгүй” шинэлэхийг уриаллаа
    2017 оны 2 сарын 21
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 14 хоног тутамд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагаараа дамжуулан иргэдэд нийслэл болон дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн тухай иргэдэд ил тод мэдээлж, тайлагнадаг билээ.
  • Засгийн газрын хуралдаанаар долоон асуудал хэлэлцэнэ
    2017 оны 2 сарын 21
    Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 10:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар долоон асуудал хэлэлцэж, нэг танилцуулгыг сонсохоор товложээ.
  • НАСА нарны аймгаас гадна орших гаригуудын талаар мэдээлнэ
    2017 оны 2 сарын 21
    НАСА нарны аймгаас гадна орших гаригуудын талаар шинэ мэдээлэл өгөхөө мэдэгдлээ.
  • Өнгөрсөн сард зам тээврийн ослоор 32 хүн амь насаа алджээ
    2017 оны 2 сарын 21
    2017 оны 1-р сард улсын хэмжээнд Тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 154 бүртгэгдсэнээс орон нутагт 74 бүртгэгдэж, 38 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 32 хүний амь нас хохирсон харамсалтай тоо бүртгэгдсэн байна. Үүнээс замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл жолооч-7 буюу 22%, явган зорчигч-8 буюу 25%, тээврийн хэрэгслээр зорчигч-17 буюу 53%-ийг тус тус эзлэж байна.
    Дээрх судалгаанаас үзэхэд суурингийн гаднах замд тээврийн хэрэгслээр зорчигч зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох асуудал дийлэнх хувийг эзлэж байгаа нь жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг хэрэглэж хэвшээгүй, хүн ба ачаа тээврэлэх журам зөрчдөг, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлж байгаатай холбоотой юм.
    Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлд “Жолооч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” үүрэгтэй төдийгүй, 4 дүгээр зүйлд “Тээврийн хэрэгслээр зорчигч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх” үүрэгтэй гэсэн дүрэм бий. Мөн үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу шаардлага хангахгүй болсон тохиолдолд автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явдаг машин, механизмыг ашиглахыг хориглодог. Өнөөдрийн байдлаар хамгаалах бүс хэрэглэх явдалыг жолооч нар зөвхөн цагдаагийн нүдийг хуурах төдий авч үзэж, цагдаа харагдсан тохиолдолд мөрөн дээгүүрээ сул тохох, эсвэл өөрөө бүсээ зүүчихээд зорчигчдод хэрэглэхийг шаардахгүй явах нь хэвийн үзэгдэл болжээ.
    Автомашин урд хэсгээрээ мөргөлдөх үед хүмүүс их гэмтдэг болохыг эрдэмтэд тогтоогоод, хамгаалах бүсийг зөв хэрэглэвэл урд суудалд сууж явсан хүнийг 40-50%, хойд суудалд сууж явсан хүнийг 70-75% хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг гэсэн судалгаа байдаг. Автомашин урдуураа мөргөлдөх тохиолдолд сууж яваа хүн энерцийн хүчний үйлчлэлээр автомашины мөргөлдөх үеийн хурдтайгаар урагш шилжиж, бүхээг доторх эд ангийг мөргөдөг. Автомашин мөргөлдөх үед сууж яваа хүмүүст ирэх ачааллыг өндрөөс унахтай харьцуулвал 30 км/цагийн хурдтай явахад 3.5 метр өндөрөөс унахтай адил байдаг. Тээврийн хэрэгслийн хурд ихсэх тусам хамгаалах бүсний ач холбогдол алдагддаг.
    Хэдийгээр автомашин бүр өөр өөрийн онцлог хийц, загвартай байх боловч хамгаалах хэрэгслийн ерөнхий зарчим, ач холбогдол бүх улсад ижил юм. Зам тээврийн ослын үед хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 32% нь нуруу нугасны, 50-иас илүү хувь нь нүүрний болон толгойн гэмтэл авч, 53%-нх нь тархи доргихоос гадна хамрын болон эрүүний яс хугарч, дух, нүүрний хэсэг зүсэгддэг болохыг тогтоожээ.
    Замын цагдаа нар хамгаалах бүс хэрэглэхийг шаардаж байгаа нь жолооч таныг дарамтлан хүндрүүлж байгаа хэрэг огт биш, болзошгүй осолд өртөлгүй эсэн мэнд байгаасай гэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм гэдгийг ойлгоорой.
    ХАМГААЛАХ БҮС НЬ ТАНЫ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХЫН ТУЛД БҮТЭЭГДСЭН АВРАГЧ ЮМ. ХЭРЭВ ХЭРЭГЛЭХГҮЙ БОЛ ТАНЫГ ХАМГААЛАХГҮЙ.
  • Б.Мягмар: Эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа даалгавраас ухрахгүй
    2017 оны 2 сарын 21
    Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн холбооны төлөөлөл бүхий “Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2017-2018 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр” өнөөдөр Эрүүл мэндийн яамны Б танхимд боллоо.

    Хэлэлцээрт талууд тус бүрээс 9 төлөөлөгч оролцож, ЭМЯ-ны төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ажилтны төлөөлөгчдийг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, ажил олгогдыг төлөөлж Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Б.Даш-Яндаг нар ахалжээ.

    Энэхүү хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарын ажиллагсадын хөдөлмөр, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй зэрэг асуудлуудыг тусгасан 7 бүлэг 81 заалт бүхийн саналыг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн яам, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоодод хүргүүлж, хэлэлцээрийг эхэлж байгаа юм.

    2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулах гэж буй энэхүү хэлэлцээрийн төслийг МЭАМҮЭХ-ноос санаачлан боловсруулжээ. Тэд уг хэлэлцээрийн төсөлд салбарын ажилтнуудын цалин хөлсийг ирэх сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлж 360 мянган төгрөг болгох, элэгний C вирусын халдвартай эрүүл мэндийн ажилтнууддаа Харвони эмийг үнэ төлбөргүй олгох асуудлыг энэ оны тавдугаар сарын нэгний дотор шийдвэрлэнэ, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудыг хувьчлахгүй байх зэрэг салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах талаар тодорхой саналыг тусгажээ. Тэдний дэвшүүлж буй эдгээр асуудлаар талууд байр сууриа илэрхийлэв.

    ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: УИХ-аас баталсан төсвийг өөрчлөх боломжгүй.Засгийн газар, МАОЭНХ, МҮЭХ хооронд байгуулсан хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт цалин нэмэгдүүлэх тухай заагаагүй. Бид салбарын ажилтны ажлын ачаалал, цалин хөлс нийгмийн асуудлыг ойлгож байгаа. Гэвч бид салбарын хэлэлцээртээ хуулиас давсан заалт оруулж болохгүй” хэмээсэн.



    МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар ”Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг салбарын ҮЭ-ийн холбооноос үндэсний хэмжээнд зохион байгуулсан “Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах талаар эрүүл мэндийн сайдтай хийсэн зөвлөлдөх уулзалт”-ын үеэр цалин хөлсийг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бий. Яагаад та нар минь ийм итгэл муутай байна вэ. Яам та нарыг сонсч шийдвэрлэх гэж багаараа ирлээ. Боломж бий, шийдвэрлэнэ” гэж хэлсэн. Мөн надтай ажил хэргийн 2 удаагийн уулзалтаараа он гарангуут цалин нэмэх боломж байна гэж хэлж байсан. Гэтэл ЭМЯ-наас 2017-2018 онд салбарын ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх саналуудыг хүлээж авахгүй хэлэлцээрээс хасах санал ирүүлснийг шүүмжилж, 2018-2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ч цалин нэмэх асуудал тусгагдаагүй гэсэн хариуцлагагүй тайлбар ирүүлснийг эрс эсэргүүцэж байна. Ажил ам хоёроо зөрүүлэхгүй ажиллах хэрэгтэй. Энэхүү хэлэлцээрийн төсөлд бид Төрийн нарийн бичгийн даргын хэлж байгаа шиг хууль зөрчсөн нэг ч заалт оруулаагүй. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зохицуулж болох, шаардлагатай, салбарын 40 мянган ажилтны хувьд амин чухал хүлээлт болсон чухал асуудлуудыг тусгасан. Ийнхүү тусгахдаа 4 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл бидний гаргаж байгаа санал Эрүүл мэндийн салбарын ажлыг үүрч дүүрч яваа гол хүч болсон ажилтан бүрийн төрөөс хүлээж хүсч байгаа тулгамдсан, зайлшгүй хэрэгцээ юм шүү. Тиймээс бид цалин нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн ажилтны эрүүл мэнд амь нас, ажлын байрны аюулгүй байдлыг хамгаалах зорилт бүхий зарчмаа хатуу барина. Цаашид хамтын маргаан үүсгэх эрх зүй, 40 мянган ажилтны тэмцлийг мохоох эрх төрд байхгүй. Мөн МХЕГ-аас хийсэн тандалт судалгаагаар халдварт, төрөх, эмэгтэйчүүд, мэс заслын тасгийн ажилчдын 30 хувьд нь В, С вирус илэрсэн, 13 хувь нь ямар нэг халдварт өвчнөөр өвдсөн, 84 хувь нь ажиллах үед эрүүл мэндийн зовиур илэрдэг, 26 хувь нь хөдөлмөрийн чадвараа түр алдаж байна. Эмч ажилтнууд ажлаа хийж байхдаа өвчтэй хүн, эд юмс, эмгэг төрөг нян тээгчээс халдвар авдаг гэсэн үг шүү дээ. Ийм байхад Харвони эмийг үнэгүй олгох асуудлыг хөнгөлөлтэй олгоно гэсэн санал гаргасныг хүлээж авах боломжгүй. Эмч ажилтнуудын багагүй хувь нь ажлаа хийх явцдаа сүрьеэ өвчнөөр өвдөж, эндэж байна. Нөхцөл байдал санаснаас хүнд байгааг ойлгох хэрэгтэй. Тиймээс Эрүүл мэндийн яам энэ талаар дотооддоо асуудлаа ярилцаж гарцаа тодорхойлж, дахин санал гаргаж завсарлага ав” гэлээ. Үүний дараа тус яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Цалин нэмье. Яаж гэдгээ бид завсарлага авч ярилцъя”гэлээ.

4821 4822 4823 4824 4825 4826 4827
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
    53 мин
  • ТБХ:Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланг сонслоо
    1 цаг 0 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
    1 цаг 3 мин
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
    1 цаг 19 мин
  • А.Баяр: Бүх талаар харлуулж, гуйвуулж, юу эсийг наах гэж оролдох байх. Айж ичих юм алга!
    2 цаг 7 мин
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
    2 цаг 17 мин
  • Газын зурваст үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас өдөрт дунджаар 40 гаруй охид, эмэгтэйчүүд амь эрсдэж байна
    2 цаг 35 мин
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    3 цаг 9 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    3 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    3 цаг 29 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    3 цаг 47 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    4 цаг 1 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    4 цаг 12 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    4 цаг 41 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    5 цаг 16 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    5 цаг 44 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    5 цаг 54 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    6 цаг 13 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    6 цаг 31 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    6 цаг 53 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК