Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5141 5142 5143 5144 5145 5146 5147
  • Рио 2016: ОУХМ Э.Содномпилжээ хүрэл медалийн эзэн боллоо
    2016 оны 9 сарын 14
    “Рио-2016” паралимпийн наадам амжилттай үргэлжилж байна. Дөнгөж сая пауэрлифтингийн тэмцээн өндөрлөж дүнгээ гаргалаа. Энэ төрөлд эрэгтэйчүүдийн 88 кг-д манай улсаас эх орноо төлөөлөн өрсөлдсөн ОУХМ Э.Содномпилжээ хүрэл медаль хүртлээ. Ийнхүү манай улсаас паралимпийн гуравдахь медальтан төрөн гарлаа. Энэхүү медаль нь Риогийн наадмын хоёрдахь хүрэл медаль юм.

    Э.Содномпилжээ Эрдэнэт хотод 1985 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. 2014 оны ДАШТ-д VII байрт шалгарч, паралимпийн эрх авсан. Дэлхийн цомын хошой мөнгө, Азийн наадмын хүрэл медальтай.
  • Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна
    2016 оны 9 сарын 14
    Газар тариалангийн бүс нутгаар 16,17-нд бороо, уулаараа нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
  • ГХЯ: Газар хөдлөлтөд манай улсын иргэн өртөөгүй
    2016 оны 9 сарын 13
    БНСУ-ын зүүн өмнөд хэсгийн нутгуудад өчигдөр буюу энэ сарын 12-ний өдөр 5.8 магнитудын газар хөдлөлт болсон.
  • Нойтон цас орж, цочир хүйтэрнэ
    2016 оны 9 сарын 13
    Газар тариалангийн бүс нутгаар 16,17-нд бороо, уулаараа нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
  • Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан дайчилгаатай хээрийн сургуулилттай танилцлаа
    2016 оны 9 сарын 13
    Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн зарим томилгоот бүрэлдэхүүн Засгийн газрын тогтоолын дагуу дайчилгаатай команд штаб хээрийн сургалтыг есдүгээр сарын 04-18-нд Улаанбаатар хотын налайх дүүрэгт хийхээр Зэвсэгт хүчний 027-р ангид бэлтгэлдээ гарчээ. Жил бүр зохион байгуулдаг хээрийн сургуулилттай Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан танилцлаа.

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүр зохион байгуулдаг. Нийслэл, дүүргийн бүх цэргийн штабаас дайчилгаатай сургуулилт хийж байгаа нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын байнгын ажиллагааг сайжруулахад чиглэж байгаа. Мөн хүн малын гоц халдварт өвчин болон гамшгын үеийн бэлэн байдлыг сайжруулан ажиллах үүднээс зохион байгуулдаг” гэдгийг хэллээ.


    Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Энэ сургуулилтыг явуулсанаар эрүүл мэндийн салбарынхан цаашид бусад яамдууд, байгууллагууд, холбогдох газруудтай хэрхэн хамтран ажиллах, уялдаа холбоогоо бататган ажиллах мөн эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх, малын гоц халдварт өвчин, байгалийн гамшиг, осол аваарт бэлэн байх зэрэгт чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр нийслэлийн бүх дүргүүгээс болон Халдварт өвчин судлалын төв, Зоонозын төв зэрэг олон байгууллагууд оролцсон үр дүнтэй сургуулилт болж байгаа нь харагдаж байна” гэлээ.

    Хээрийн сургуулилтыг танилцуулах ажлын хүрээнд малын гоц халдварт өвчний голомтод халдвар авсан иргэдэд тусламж үзүүлэн эмчилж хэрхэн ажиллаж байгаа болон гэнтийн осол аваар, дайралтын үед шархдаж гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж яаралтай эмчилгээг хийж тээвэрлэн авч явж байгаа зэрэг бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг үзүүлж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ховд аймагт 10 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо
    2016 оны 9 сарын 13
    Ховд аймагт бог малын мялзан төст өвчин гарчээ. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн 10 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоолоо.

    Одоогоор аймгийн хэмжээнд 11 сумын 34 багийн 820 орчим өрхийн 65877 орчим мал гоц халдварт мялзан өвчнөөр өвчилж 11632 толгой мал үхсэн байна.

    Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан 10 хоногийн хугацаанд аймгийн төв рүү мал, малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглоод байгаа юм.

    Энэ өвчний шинж тэмдэг нь Ховд аймагт анх бүр гуравдугаар сард илэрсэн бөгөөд оношийг нь тогтоож чадахгүй явсаар өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор мялзан төст өвчин болохыг нь тогтоосоныг албаны хүн хэлж байна.
  • Фото: Шинэхэн ”iPhone 7 Plus” утасны камерын зургууд
    2016 оны 9 сарын 13
    APPLE компаний захирал Тим Күүк өөрийн твиттер хуудаснаа iPhone7Plus загварын утсаар авсан зургуудаа жиргэжээ. Тэрээр нээлтээ хийгээд удаагүй байгаа iPhone7 болон iPhone7Plus утас нь хос камертай гэдгээрээ өмнөх загваруудаасаа онцлог билээ.

  • Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 15-нд амарна
    2016 оны 9 сарын 13
    Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд энэ сарын 15-ны өдөр амрахаар болсон байна.

    Учир нь БНХАУ-ын талаас дипломат шугамаар урьдчилан мэдэгдсэнээр тус улсын “Намрын баяр” 2016 оны есдүгээр сарын 15-ны өдөр тохиож байгаа аж.

    Тиймээс “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу урьдчилан мэдэгдсэн тул Монгол Улсаас БНХАУ-руу нэвтрэх автозамын хилийн боомтууд энэ сарын 15-нд буюу Пүрэв гарагт амрахаар болсон байна.
  • Н.Алтанхуяг олон нийтэд хандана
    2016 оны 9 сарын 13
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ойрын өдрүүдэд мэдээлэл хийж өөрийн байр сууриа илэрхийлэхээр зэхэж буй талаар зарим эх сурвалжууд мэдээллээ.

    Н.Алтанхуягийг чухам ямар асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх нь тодорхойгүй байгаа ч энэ баасан гарагт хуралдах ҮЗХ-ны хуралдаантай холбоотойгоор мэдээлэл өгч магадгүй аж. Ямартаа ч ойрын өдрүүдэд хамгийн анхаарал татсан сэдэв бол ҮЗХ-гоор шийдэгдэх АН-ын даргын асуудал юм бид энэ талаарх мэдээллийг эргэн дэлгэрэнгүй мэдээлнэ.
  • Хотын ногоон байгууламжуудыг тоолж байна
    2016 оны 9 сарын 13
    Хотын ногоон байгууламжуудыг тоолж байна
  • Монгол тамирчин тун удахгүй Холимог тулааны “UFC”-д тулалдана
    2016 оны 9 сарын 13
    Монгол тамирчин тун удахгүй Холимог тулааны “UFC”-д тулалдана
  • УИХ-ын гишүүд 63-р тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцав
    2016 оны 9 сарын 13
    Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, Л.Болд нар өнөөдөр /2016.09.13/ Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцав.
    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа ажиллаж байгаа юм.
    Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 240 гаруй хүүхэд суралцаж байгаа талаараа захирал С.Эрдэнэбаатар танилцуулав. Тус сургуульд нийслэлийн Хан-Уул дүүргийн хүүхдүүдээс гадна Дундговь, Өвөрхангай, Дорнод, Завхан, Ховд аймгаас ирсэн сурагчид суралцаж байгаа аж. Тус сургуулийн 40 багш, 20 ажилтан сурагчдад боловсролын үйлчилгээнээс гадна эмнэлэг, халамж, сувилахуйн болон сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлдэг байна. Ажлын хэсгийн гишүүд болон ажлын дэд хэсгийн гишүүд 63 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус сургуулийн мэргэжилтнүүд жилд 2 удаа дүүргийнхээ хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх суурь судалгааг хийдэг болохыг дуулгав. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг захирал С.Эрдэнэбаатар онцлоод “Хамгийн хүндрэлтэй нь хүүхдүүдийн эмгэг хавсарсан байдалтай байгаа. Оюуны бэрхшээлтэй эсвэл аутизмтай хүүхэд ирэхэд хэл ярианы бэрхшээл хавсарсан байх жишээтэй. Энэ хэрээрээ багш, ажилтнуудын ачаалал нэмэгдэн, тусгай мэргэжилтнүүд шаардагдах болсон” гэв. Тиймээс Засгийн газар хоорондын тэтгэлэгээр Ази, Европын орнуудын их, дээд сургуульд суралцагчдын тоонд жил бүр тусгай сургуульд ажиллах 2 нарийн мэргэжилтнийг багтаах саналыг Улсын Их Хурлын гишүүд болон ажлын дэд хэсгийн гишүүдэд хэллээ.
    Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа, тусгай сургалттай сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцахад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай нь харагдаж байгааг тэмдэглэн хэлж байв. Түүнчлэн тусгай сургалттай сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг дэмжих, сургалтын хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, орчинг сайжруулах талаар Ажлын хэсэг санал гарган, байнгын хороонд танилцуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, Л.Болд болон ажлын дэд хэсгийн гишүүд анги танхим, сургалтын үйл ажиллагаа болон сургуулийн орчин, нөхцөлтэй танилцлаа.
    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тусгай хэрэгцээт сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан санал, дүгнэлт гарган танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Цогзолмаа тус ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, О.Баасанхүү, Б.Саранчимэг, Н.Учрал нар ажиллаж байгаа аж. Тус ажлын хэсэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй тусгай сургалттай дунд сургууль, цэцэрлэгүүдэд ажиллан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцаж тайлан, үр дүнг 2016 оны 10 дугаар сарын 14-ний дотор Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Англи эр эхнэрээ зарахаар eBay-д зар тавихад 65 мянган фунт хүрчээ
    2016 оны 9 сарын 13
    Англи эр эхнэрээ зарахаар eBay-д зар тавихад 65 мянган фунт хүрчээ
  • Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дэх чуулганд оролцоно
    2016 оны 9 сарын 13
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор болжээ.
  • Эерэг 24: Хоёр ихэр хүүхдийг гэрт нь эх барьж авчээ
    2016 оны 9 сарын 13
    Өвөрхангай аймгийн Богд сумын эмч, багийн эмчийн хамт сумын төвөөс 65 км-ийн зайд нутаглах иргэний гэрт нь ихэр хүүхдүүдийг нь эх барин авчээ.
  • “Улаанбаатар түншлэл 2016”-гийн шилдгийн шилдэг байгууллагууд шалгарлаа
    2016 оны 9 сарын 13
    Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан “Улаанбаатар түншлэл-2016” олон улсын намрын үзэсгэлэн яармаг амжилттай явагдаж, зохион байгуулах хороо шилдгийн шилдэг байгууллагуудаа шалгарууллаа. Үзэсгэлэнд нийт 110 аж ахуйн нэгж байгууллага оролцсоноос хүнсний салбараас 39, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9, ноос ноолуур, арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30, ном бичиг хэргийн 3, үнэт эдлэлийн 3, барилгын салбараас 3, бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 21 аж ахуйн нэгж тус тус оролцсон юм. Эдгээрээс:

    Үзэсгэлэнгийн онцлох ногоон бүтээгдэхүүнээр “Өнөд өвлөх урлахуй” ХХК
    Үзэсгэлэнгийн шинэ бүтээгдэхүүнээр “Жагаасанрайс” ХХК-ийн “Чап чап” тахианы махан банш
    Үзэсгэлэнгийн шинэ бүтээгдэхүүнээр “Дэнд” ХХК-ийн EDI брэнд
    Үзэсгэлэнгийн шилдэг савлагаатай бүтээгдэхүүнээр “Сүү” ХК-ийн тетрапак савлагаатай сүү
    Үзэсгэлэнгийн онцлох сав, баглаатай бүтээгдэхүүнээр “Хөгжил трейд” ХХК-ийн “Ариун” брэндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн
    Үзэсгэлэнгийн экспортын шилдэг бүтээгдэхүүнээр шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Монэнзим” ХХК-ийн арьс арчилгааны “Мишээл” брэнд
    Экспортлогч байгууллагаар “Улаанбаатар хивс” ХК
    Үзэсгэлэнгийн орчин үеийн технологитой бүтээгдэхүүнээр “Анд Энерги” ХХК-ийн Т8, Е27, Е14, LED гэрэл бүтээгдэхүүн
    Үзэсгэлэнгийн орчин үеийн технологитой бүтээгдэхүүнээр “Өгөөж чихэр боов” ХХК-ийн “Тансагт” брэндийн “Маффин” кекс
    Үзэсгэлэнгийн органик бүтээгдэхүүнээр “Алтан тос” ХХК-ийн “Алтан” ургамлын тос
    Үзэсгэлэнгийн Олон улсын стандарт нэвтрүүлэгч байгууллагаар “Мах импекс” ХК
    Үзэсгэлэнгийн Олон улсын стандарт нэвтрүүлэгч байгууллагаар “Монос Косметик” ХХК
    Үзэсгэлэнгийн онцлох үлгэр жишээ оролцогч “Жүр үр” ХХК
    Үзэсгэлэнгийн онцлох импортын бүтээгдэхүүнээр “Глобал Трейдинг Девелопмент” ХХК-ийн “Star Balm” брэнд
    Үзэсгэлэнгийн үндэсний өв соёлын онцлох бүтээлээр “Дуут урлан” ХХК-ийн “Болдоггүй бор өвгөн” сэдэвт шатар
    Үзэсгэлэнгийн үндэсний өв соёлын онцлох бүтээлээр “Алтан мөнгөн хонх” ХХК-ийн Нацагдорж суурьтай, бадамлянхуа ороолготой мөнгөн аяга
    Үзэсгэлэнгийн дээд шагнал Гран-При цом, хүндэт өргөмжлөлөөр “Батбайгаль” ХХК тус тус шалгарчээ.

    Мөн Нийслэлийн ЗДТГ-ын өргөмжлөлийг үзэсгэлэнд идэвхтэй оролцсон 3 аж ахуйн нэгжид Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гардуулан өгсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 24 баримт: “Хуба хаяа” эрүүлжүүлэн, залуужуулж, дархлаажуулах үйлчилгээтэй
    2016 оны 9 сарын 13
    Эх орны эрүүл хөрсөнд ургасан чацарганы шинэ брэнд ”Хуба хаяа” тун удахгүй зах зээлд нийлүүлэгдэнэ. 100 хувь органик энэхүү бүтээгдэхүүн нь 16 жилийн судалгаан дээр тулгуурлагдсан гаргаж авсан брэнд учраас хэрэглэгчдийн таалалд нийцнэ гэдэгт итгэлтэй буйгаа Хуба хаяа брэндийг гаргаж буй эрхмүүд онцолсон. Тэгвэл амин дэмийн охь болсон ”Хуба хаяа” брэндийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
  • Завхан аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Лхамсүрэнг томиллоо
    2016 оны 9 сарын 13
    Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Лхамсүрэнг томиллоо.
  • ОБЕГ: Шуурхай зөвлөгөөн боллоо
    2016 оны 9 сарын 13
    Онцгой байдлын ерөнхий газрын 16 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтсүүд болон Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Хангалт, үйлчилгээний анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцон өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлын тайлан, цаашид хийх ажлын төлөвлөгөөг танилцуулав.

     Шуурхай зөвлөгөөнийг удирдан явуулсан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, албан хаагчдын цэрэгжилт, жагсаалч байдлыг хангуулах, бэлтгэл сургуулилтыг тогтмол хийлгэх, ОБЕГ-ын 2016 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын биелэлтэд онцгой анхаарах, ирэх оны төлөвлөгөөнд тодотгол хийж сайтар нягтлах, ажлын бүтээмжийг дээшлүүлэхийг үүрэг болголоо.

     Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, өвс тэжээлийн бүрдүүлэлт, аж ахуйн нэгжийн өр, авлагыг барагдуулахад анхаарч ажиллахыг даалгав.

     Албаны хэмжээнд дотоод, гадаадын сургалт, семинарит хамрагдсан удирдах бүрэлдэхүүн, албан хаагчид сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх, ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл, илтгэх хуудас бичих, нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж байхыг анхаарууллаа.

     2016 оны төсвийн тодотголоор Онцгой байдлын албаны хэмжээнд 2.1 тэрбум төгрөг хасагдсан тул зохион байгуулах арга хэмжээг аль болох хэмнэлтийн горимоор шийдвэрлэх, зохион байгуулах, зардал хэмнэж болох инновацийн арга туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахыг үүрэг болгосон юм.
  • Ам.доллар 2246 төгрөгтэй тэнцэж байна
    2016 оны 9 сарын 13
    Валютын ханш өнгөрсөн сарын сүүлээр нэлээд бууж 2180 төгрөгт хүрсэн бол есдүгээр сар гарсаар өсч эхэлсэн.

5141 5142 5143 5144 5145 5146 5147
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
    40 мин
  • Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    40 мин
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
    1 цаг 50 мин
  • УБЕГ: Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл ХУДАЛ
    2 цаг 22 мин
  • УИХ дахь ИЗНН-ын зөвлөлийн ажиллах журмын төслийг хэлэлцэн дэмжиж, Улс төрийн зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ
    2 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
    2 цаг 52 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 1 мин
  • Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 3 мин
  • “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
    4 цаг 12 мин
  • Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
    4 цаг 42 мин
  • Зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай тул хол замд гарахгүй байхыг анхаарууллаа
    4 цаг 55 мин
  • С.Баярцогт: С.Зориг агсны үхлийг улс төрийн зорилгоор ашигладагт туйлын харамсдаг
    5 цаг 50 мин
  • НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын танилцуулгыг сонсжээ
    5 цаг 55 мин
  • СЕХ: Сумын сонгуулийн хороо байгуулна
    6 цаг 51 мин
  • Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
    6 цаг 57 мин
  • "Титаник"-ийн ослоос амьд үлсэн эмэгтэйн аврах хантаазын дуудлага худалдаагаар зарна
    6 цаг 59 мин
  • НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно
    7 цаг 4 мин
  • Т.Даваадалай: Худал мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандана
    7 цаг 21 мин
  • Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
    7 цаг 38 мин
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
    7 цаг 53 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК