зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5227 5228 5229 5230 5231 5232 5233
  • Цагаатгалын комиссын үе үеийн дарга нарыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв
    2016 оны 4 сарын 08
    Цагаатгалын комиссын үе үеийн дарга нарыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв
  • 3D фото: Гудамжин дахь гайхалтай бүтээлүүд
    2016 оны 4 сарын 08
    3D фото: Гудамжин дахь гайхалтай бүтээлүүд
  • ”Моссак Фонсека” хуулийн фирмийг үндэслэгч тайлбар хийлээ
    2016 оны 4 сарын 08
    ”Моссак Фонсека” хуулийн фирмийг үндэслэгч тайлбар хийлээ
  • Ховд, Өлгийнхөн замаа нэхэж байна
    2016 оны 4 сарын 08
    Ховд, Өлгийчүүдийн амин чухал хэрэгцээ болсон автозамын ажлыг хэрэгжүүлэхээр “бэлэн амласан” “Хуаши Энтерпрайз” компани энэ ажлыг гүйцэтгэх ямар ч чадамжгүй аж. Тиймдээ ч өнөөдөр Монгол Улсад ирчихсэн машин, техник хэрэгсэл түрээслэх гээд явж байгааг хараад орон нутгийн иргэд нь халаглаж сууна. Азийн хөгжлийн банкнаас шаардагдах хөрөнгийг нь гаргаад, замаа бариач ээ гээд байхад жил тойрон, ямар ч ажил хийхгүй суугаа нь ямар учиртай юм бол. Сайдын зөвлөлийн хурлаас хүчингүй болгосон тендерийг цэгцлээд, хүрз шороо хөдөлгөөгүй ажлыг үндэсний компаниуддаа хуваагаад өгчихөж яагаад болохгүй байна вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна төрийн эрх мэдэлтнүүдээс.
  • Огцрох шаардлагыг УИХ-ын даргад гардууллаа
    2016 оны 4 сарын 08

    УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураараа татгалзахыг шаардсан шаардлагыг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод гардуулж өглөө.

    Уг шаардлагад ”Зандаахүүгийн Энхболд Та Монгол Улсын Их Хурлын даргаар “сонгогдож” ажилласнаас хойш 4 жил шахмын хугацаа өнгөрлөө.

    Энэ хугацаанд улс орон урьд өмнө хэзээ ч байгаагүй өрийн дарамтад орж, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал гүнзгий хямралд өртлөө. Ийм хямралт байдалд орсон нь эрх баригч намын байгуулсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой нь үнэн боловч Улсын Их Хурлын дарга таны хэт дураараа авирласан, ганцаараа бүхний дээр гарч бүхнийг удирдах гэсэн болчимгүй оролдлого, бодлогогүй үйл ажиллагаа бүр ч ихээр нөлөөлсөн нь баримттай бодит үнэн.

    Улсын Их Хурлын дарга нь нам, эвслийн бүлэг, гишүүдийн бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг эв эеэр шийдвэрлүүлэх уур амьсгал бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл Та Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг болон гишүүдийг олонх, цөөнхөөр нь ялгаварлан гадуурхах, бүлэг байгуулах, бүлгийн завсарлага авах, гишүүдийн үг хэлэх эрхийг хаах, санаачилсан хууль, төслүүдийг нь хэлэлцүүлэгт оруулахгүй байх, гаргасан санал, хэлсэн үгтэй нь холбогдуулан гишүүдийг дайрч доромжлох, хэлсэн үгийг нь мушгин гуйвуулж, олон нийтэд гүтгэлэг тараах зэргээр туйлын бүдүүлэг, болчимгүй, зохисгүй арга хэлбэрээр төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж ирлээ.

    Таны хууль бус балмад үйлдлүүд Засгийн газрыг ч бие даан асуудлаа шийдвэрлэх боломжгүй болголоо. Та Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах ажлыг нам дотроо ил далдуур зохион байгуулж, улмаар намын даргын суудлыг “булаан авсан” төдийгүй дараачийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг чуулганы хуралдааны индэр дээрээс “огцруулна” гэж, сайд М.Энхсайханыг “хөөж явуул” хэмээн сүрдүүлж, Тавантолгойн талаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг нь Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэлгүй өдийг хүрлээ.

    Улсын Их Хурал зөвхөн өргөн баригдсан хууль, шийдвэрийн төсөл хэлэлцдэг байтал Та 2015 онд ээлжит бус чуулган зарлаж, Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулна хэмээн дарамтлан байж Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг шийдвэрлүүлж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан.
    Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөлгүй ээлжит бус чуулган гэгчийг удаа дараа зарлан, ээлжит чуулганаар хэлэлцэх боломжтой олон асуудлыг хэлэлцүүлэхээр тулгаж Улсын Их Хурлын үйл ажиллагааг гацаанд орууллаа. Ирцээ бүрдүүлж чадалгүй намын хурлаа цуцалдаг чадваргүй байдал тань Улсын Их Хуралд ч давтагдах боллоо. Хамгийн сүүлд зарласан ээлжит бус чуулганд гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж чадахгүй байсаар нээлтээ хийж чадаагүй чуулган “хаалт-аа хийсэн тохиолдол болон төрийн түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ.

    Олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн цөмийн хог хаягдлыг үүссэн оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг чуулганы завсарлагаар, тодорхойгүй шалтгаанаар яаравчлан батлах гэсэн явуургүй оролдлого хийж, бүтэхээ баймагц бусад улс төрийн намуудад буруугаа тохсон, худал хуурмаг мэдээллийг чуулганы индрээс олон нийтэд цацлаа. Мөн Та “Эдийн засгийн форум”-ыг хааж үг хэлэхдээ төрийн хүнд үл зохих зан авир, үг яриагаа дахин давтаж ард түмэн, гадаадын хөрөнгө оруулагч, элчин сайдууд, дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн өмнө АН, Монголын төрийн доройтлыг нотлон харууллаа. Бусдыг гүтгэж гүжирдэх, хуурч мэхлэх, доромжилж даажигнах явдал тань хэрээс хэтэрлээ. Хамгийн сүүлд Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ ч энэ байдлаа давтан харууллаа.

    Бүхнийг захирах гэсэн таны шунал хэрээс хэтэрч, барилгын үнэ, зээлийн хүүг өрөөндөө тогтоож, Сонгуулийн ерөнхий хороог твиттерээр, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг утсаар удирдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хууль бусаар хөөж явуулах хүртлээ даамжирлаа. Энэ бүхнээс шалтгаалан Улсын Их Хурал хэрэг дээрээ ганц хүн санаа бодлоо бусдад тулгадаг дур зоргын газар болон хувирч, өөрийн тань энэ алхам цаашдаа улс төрийн хямралыг даамжруулах өдөөн хатгалга боллоо.

    Улсын Их Хурал бол Монголын ард түмний төлөөллийн байгууллага. Таны хэтийдсэн дураар авирлал, бүдүүлэг зан араншин төрийн эрх барих дээд байгууллагыг эцэс төгсгөлгүй хэрүүл, үл ойлголцол, учир утгагүй өрсөлдөөний талбар болгож, хуулийн хүрээнд ажиллах чадваргүй болголоо.

    Эцсийн дүнд Та Улсын Их Хурлын даргын болон Ардчилсан намын даргын албан тушаалыг ашиглан Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Монгол банк зэрэг төрийн бүх байгууллагыг өөрийн хувийн компани мэтээр ойлгож дарамтлах, айлган сүрдүүлэх, хясан боогдуулах аргаар төрийн бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийг оролдож, эрх мэдлийн зохист хуваарилалт, ардчилсан ёс зэрэг Үндсэн хуулийн суурь зарчмуудыг байнга уландаа гишгэж, Монгол оронд хэрэг дээрээ фашист, коммунист маягийн дэглэм тогтох хөрс суурь бүрдлээ.

    Монгол орныг дарангуйллын тогтолцоонд оруулах гэсэн таны эдгээр бусармаг ажиллагааг цаашид тэвчих аргагүй болж байгаа тул Улсын Их Хурлын даргын албан тушаалаас сайн дураараа татгалзахыг Улсын Их Хурлын гишүүд бид албан ёсоор ШААРДАЖ байна” гэжээ.
  • Түрээсийн тухай хуулийн төслийн талаар танилцуулах хэлэлцүүлэг болов
    2016 оны 4 сарын 08
    Түрээсийн харилцааг зохицуулах судалгааны үр дүн, Түрээсийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр /2016.04.08/ хоёр дахь удаагаа Төрийн ордонд боллоо. Өмнө нь түрээслэгч болон үл хөдлөх хөрөнгийн эздийг оролцуулсан томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Д.Сарангэрэл нар удирдан явуулсан бөгөөд МИРИМ консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнхбат, “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Эрдэнэбаяр, Удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Я.Бямбасүрэн нар танилцуулга хийж, санал солилцлоо.
  • Давхар дээлийг тайлах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2016 оны 4 сарын 08
    Чуулганы нэгдсэн хуралдаанаас Ерөнхийлөгчийн санаачлан, өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг цаашид хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.

    Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төсөлд Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдыг УИХ-аас томилж болохоор, харин бусад сайдыг гаднаас томилохоор заасан. Хэрэв хуулийг баталвал 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдах Засгийн газраас эхлэн мөрдөх юм.

    Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн энэ хуулийн төслийг дэмжиж буй гэдгээ мэдэгдсэн. Учир нь “Их хурал болон Засгийн газрын гишүүдийн хийх ёстой ажил үүрэг нь ялгагдахаа больж байна. Тухайлбал, УИХ-ын дарга нь ипотекийн зээл яриад суугаад байхаар нь Засгийн газарт байгаа барилга хариуцсан сайд нь юу хийх болж байна” гэсэн юм.

    Харин Д.Лүндээжанцан гишүүн энэ хуулийг батлагдана гэдэгт итгэхгүй байна гэв. Учир нь мөнгөтэй байж их хурлын гишүүн болдог, харин их хурлын гишүүн болсныхоо дараа сайд болдог гэсэн ойлголтыг хүн бүхэн авсан байна гэлээ. Мөн М.Батчимэг гишүүн хуулийн төслийг дэмжихгүй байна гэдгээ хэлсэн. Учир нь “давхар дээл”-тэй байх сайд нарын тоог өөрчиллөө гээд ямар нэг ялгаа гарахгүй гэсэн юм.

    Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон 54 гишүүний 42 нь буюу 77.8 хувь нь дэмжсэнээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг цаашид хэлэлцэхээр болж байна.
  • Зуслангийн газрыг өмчлүүлэх цахим бүртгэл эхэллээ
    2016 оны 4 сарын 08
    Зуслангийн газрыг өмчлүүлэх цахим бүртгэл эхэллээ
  • Ч.Сайханбилэг: Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон хэвээр байна
    2016 оны 4 сарын 08
    Ерөнхий сайд Хонконгт хийсэн айлчлалаа дүгнэж ярилцлага өглөө
  • Монголчууд шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртлээ
    2016 оны 4 сарын 08
    Монголчууд шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээнд ”мөнгөн медаль” хүртлээ
  • ”Цагаас цагт” үзэсгэлэн нээлтээ хийнэ
    2016 оны 4 сарын 08
    ”Цагаас цагт” үзэсгэлэн нээлтээ хийнэ
  • ЧУУЛГАН: Давхар дээлийг тайлах асуудлыг хэлэлцэж байна
    2016 оны 4 сарын 08
    Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:

    -“Шударга ёс” гэдэг ч юм уу хэн нэгэн рүү чиглэсэн юм байхгүй. Үндсэн хуулийн тулгуур зарчим дээр тантай санал нэг байна. Тэрийг л хангах гэж ийм өөрчлөлт оруулж байгаа юм.
  • Тулаан: Зэрлэг үхэр VS арслан
    2016 оны 4 сарын 08
    Тулаан: Зэрлэг үхэр VS арслан
  • Европын холбоо болон Украйны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг эсэргүүцжээ
    2016 оны 4 сарын 08
    Европын холбоо болон Украйны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг эсэргүүцжээ
  • Танхайрсан жолоочийг байцааж байна
    2016 оны 4 сарын 08
    Танхайрсан жолоочийг байцааж байна
  • Монголын гэрэл зурагчид Токиод үзэсгэлэнгээ гаргана
    2016 оны 4 сарын 08
    Монголын гэрэл зурагчид Токиод үзэсгэлэнгээ гаргана
  • С.Бямбацогт: Сонгуулийн хуулийг сонгууль дөхсөн үед өөрчилж болохгүй
    2016 оны 4 сарын 08
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/qoQeBAzkHdE” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Д.Оюунхорол: Гэр бүлийн боловсролын асуудлыг хуулийн төсөлд тусгая
    2016 оны 4 сарын 08

    Д.Оюунхорол: Гэр бүлийн боловсролын асуудлыг хуулийн төсөлд тусгая
  • ”Үнсгэлжин” бүжгэн жүжиг өнөөдөр тоглогдоно
    2016 оны 4 сарын 08
    ”Үнсгэлжин” бүжгэн жүжиг тоглоно
  • ЧУУЛГАН: Малчдын хүүхдийг 7 настайд нь сургуульд оруулна
    2016 оны 4 сарын 08
    ЧУУЛГАН: Малчдын хүүхдийг 7 настайд нь сургуульд оруулдаг байхыг дэмжив
5227 5228 5229 5230 5231 5232 5233
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
    9 цаг 52 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    Уржигдар 19 цаг 57 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    2025-08-22
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2025-08-22
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    2025-08-22
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    2025-08-22
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    2025-08-22
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    2025-08-22
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    2025-08-22
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    2025-08-22
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    2025-08-22
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    2025-08-22
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    2025-08-22
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    2025-08-22
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    2025-08-22
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    2025-08-22
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    2025-08-22
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    2025-08-22
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    2025-08-22
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2025-08-22
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК