Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Жек Ма ”Юуг их сайн хийж чадаж байна түүндээ л илүү их хүчин чадлаа төвлөрүүл”

2016-7-28
0
ЖИРГЭХ

Алибаба группийг үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан Жэк Ма Бизнесийн амжилтын талаараа өчигдөр монгол залууст илтгэл тависан билээ. Түүний илтгэлээс онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

 

 

Баримт 1. Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Анх гурван жилийн өмнө ирж байсан. Гуравхан жилийн дотор Монгол Улс хурдацтай хөгжсөн байна.

 

Баримт 2. Манай аав надад “Чи дэндүү их юм мэдэх юмаа. Гэхдээ мэдлэг чинь маш гүехэн” гэж хэлдэг байсан. Аливаа зүйлийг ул суурьтай судалдаг байх хэрэгтэй.

 

Баримт 3. Миний давуу тал бол сониуч зан. Энэ зан надад өдий түвшинд хүрэхэд тусалсан. Тиймээс сониуч зантай бай. Бүх зүйлийг сонирхож бай. Сониуч байна гэдэг танд юм сурах боломж байна гэсэн үг.

 

Баримт 4. Би олон удаа шалгалтандаа унаж муу дүн авч байсан. Харин олон удаа бүдэрч байсан өнгөрсөн амьдралаасаа хүн бүтэлгүйтдэг юм байна. Энэ бол амьдралын нэг хэсэг юм байна гэдэгтээ эвлэрсэн.

 

Баримт 5. Бусад хүн чамд заавал туслах албагүй. Чи өөрөө өөртөө л тусална. Өөртөө туслахын тулд сурах, дэвжих хэрэгтэй.
 

Баримт 6. Би тийм агуу хүн биш. Миний хамгийн том давуу тал бол би чадварлаг багийг бүрдүүлж чадсан.

 

Баримт 7. Бизнесээ эхлүүлэхдээ мөнгө босгох гэж цаг хугацаа алдаад хэрэггүй. Хэрэглэгчдээ ойлгоход хугацаа гарга. Миний нэгдүгээрт тавьдаг хүмүүс бол хэрэглэгчид. Хоёр дахь нь манай компанийн ажилчид. Хамгийн сүүлд хөрөнгө оруулагчид ордог. Энэ бол миний бизнест баримталдаг философи. 

 

Баримт 8. Би өндөр технологийн компанитай болъё гэж бодсон. Хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглана гэж бодсон. Гэвч технологийг мэдэхийг хүсдэггүй, айдаг хүн олон. Би олон инженерээс бүтсэн багийг бүрдүүлсэн. Богино хугацаанд амжилт гаргаж байгаадаа сэтгэл дүүрэн байсан. Ийм учир үүгээрээ дамжуулж хүний амьдралыг өөрчлөх боломжтой юм байна гэж бодсон.

 

Баримт 9. Дэлхийн хүн амын 70-80 хувь нь өндөр технологид дургүй. Харин технологийг ашиглаад үр дүнд хүрэх юм байна гэдгийг мэддэг хүмүүс цөөхөн. Тийм хүмүүс бол миний ирээдүйн үйлчлүүлэгчид юм гэж ойлгодог.

 

Баримт 10. 30 жилийн өмнө би том компаниудыг мөн амжилттай яваа хүмүүсийг үзэн яддаг байсан. Билл Гейтс миний бүх ажлыг булаагаад авчихлаа гэж боддог байсан. Тэд миний дайсан мэт санагддаг байлаа. Тэр үед би хандлагаа эхлээд өөрчлөх ёстой юм байна гэдгийг ойлгосон.

 

Баримт 11. Бид амьдралдаа эерэгээр хандах хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүмүүс байгаагаа үнэлж чаддаг, эерэг хандлагатай байдаг. Байнга гомдоллож байдаг хүмүүс амжилтанд хүрэх нь юу л бол.

 

Баримт 12. Монголын залуус сэтгэл дундуур байдаг мөн амархан бууж өгдөг. Тэгэх бүрдээ өөрийн чинь өмнө шинэ дэлхий, шинэ ертөнц нээлттэй байгааг бодох хэрэгтэй.

 

Баримт 13. Дэлхий бүхэлдээ өөрчлөгдөж байгаа учир би ямар азгүй юм бэ гэж бодохын оронд би яаж өөрчлөгдөх вэ гэж бодох хэрэгтэй.

 

Баримт 14. Боломжууд хаа сайгүй байдаг. Хүмүүс гомдоллох тусам, түүний дотроос нь боломжийг олж харах хэрэгтэй. Мөн хүмүүс юун талаар гомдоллоод байна, тэрийг нь боломж болгож өгье гэж бодох хэрэгтэй.


Баримт 15. Хүмүүсийг хүндэлж, хайрлаж сурах хэрэгтэй. Хүмүүс рүү инээмсэглэ. Тэгвэл тэд хариу инээмсэглэнэ. Хүмүүсийг хайрлавал тэд таныг хайрлана. Өрсөлдөгчөө ч бас хайрлавал тэд ч таныг хайрлана. Үүнийг байнга бодож, салшгүй юм гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Баримт 16. Би тийм амжилттай биш, би онц сурдаг биш. Гэхдээ надад эрүүл чийрэг бие байна, залуу нас байна гэж бод. Өөрийгөө голоод л байвал хэн ч биш болно. Надад гэр бүл, хайртай хүмүүс байна. Би бууж өгөхгүй, зүтгэнэ гэсэн чин эрмэлзэлтэй амьдрах ёстой. Би заавал улстөрч, баян эсвэл өндөр амжилттай хүн болох ч албагүй. Гэхдээ гэр бүл, өөрийгөө болгох хэмжээний мөнгө олж байгаа бол байгаадаа талархаж байх хэрэгтэй.

 

Баримт 17. Өөрийгөө голоод л байвал хэн ч биш болно. Надад гэр бүл, хайртай хүмүүс байна. Би бууж өгөхгүй, зүтгэнэ гэсэн чин эрмэлзэлтэй амьдрах ёстой.

 

Баримт 18. Хүмүүс намайг их мөнгөтэй, баян гэж боддог. Гэхдээ би энэ мөнгө нь хүмүүс надад итгэсэн учир надад ирсэн гэдгийг бодож, энэ мөнгийг би бусдынх гэж боддог.

 

Баримт 19. Ухаантай хүн юу хүсч байгаагаа мэддэг. Илүү ухаантай нь юунаас татгалзаж чадах вэ гэдгээ мэддэг. Чамд юу байна, юунаасаа татгалзаж чадах вэ гэдгээ салгаж ойлгодог болох хэрэгтэй.

 

Баримт 20. Залуус санаагаа бодонгуутаа бизнесээ эхлүүлэх цаг болоогүй байжээ гэж боддог. Заавал том компанид орох гэж, сайн даргатай болох гэж хичээх хэрэггүй. Мэдээж сайн боссоос их зүйл сурч, үлгэр дуурайл болно.

 

Баримт 21. Яаж өсөн дэвжих вэ гэж байнга бодох хэрэгтэй. Дөнгөж гуч гарсан идэр насандаа байгаа та бүхний өмнө ирээдүй бүхэлдээ байна.


Баримт 22. Та бүхэн юуг их сайн хийж чадаж байна. Түүндээ л илүү их хүчин чадлаа төвлөрүүл. Одооноос би юуг илүү сайн хийж чадаж байнаа гэдгээ бодох хэрэгтэй. Харин 50, 60 хүрсэн үедээ залууст яаж тусалж чадах вэ гэдэг талаар бодож эхлэх ёстой. Харин 70 хүрэх юм бол наранд биеэ ээгээд жаргаж болно.

 

Баримт 23. Та бүхэн хэзээ ч битгий гомдоллож бай. Дэлхий өөрчлөгдөж байна. Илүү сайн, илүү эерэг тал руугаа хөгжиж байна гэдгийг бид ойлгох ёстой. Би та бүхэнд өөдрөг сэтгэлгээтэй байцгаа гэдгийг хэлмээр байна. Гэхдээ мэдээж хүн бүр ингэж амьдардаггүй. Өнөөгийн энэ ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр цаг хугацааны эцэс биш.
 

Баримт 24. Бие бялдраа бус оюун ухаанаа дасгалжуулж, цэнэглэж чадвал амжилтанд хүрч чадна гэдгийг хэлмээр байна.

 

24tsag.mn

image

Алибаба группийг үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан Жек Ма Бизнесийн амжилтын талаараа өчигдөр монгол залууст илтгэл тависан билээ. Түүний илтгэлээс онцлох 24 ишлэлийг хүргэж байна. Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Анх гурван жилийн өмнө ирж байсан. Гуравхан жилийн дотор Монгол Улс хурдацтай хөгжсөн байна. Манай аав надад “чи дэндүү их юм мэдэх юмаа. Гэхдээ мэдлэг чинь маш гүехэн” гэж хэлдэг байсан. Аливаа зүйлийг ул суурьтай судалдаг байх хэрэгтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Soongo (103.229.120.136)
    Жек Ма гуайгаас асууж болдог бол ганцхан л асуулт асуух байлаа, ТА МАНАЙ ТӨР ЗАСГИЙН ӨНДӨРЛӨГТЭЙ УУЛЗАХ УУЛТАНДАА ОЛОН УЛСЫН ЖИШГЭЭР КОСТЮМ ӨМСӨЖ ЧАДААГҮЙГЭЭ ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ?
    2016 оны 07 сарын 29 | Хариулах
  • zochin (59.153.112.123)
    Engiin um shig meddeg um shig sonsogdoj baigaa ch augaa zuiliig bagtaasan. Augaa um engiin zuild baidaag gej....
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.189)
    Za da neeh ch gavitai ug alga. Bdag l jijuuriin heden ug bnadag.
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • зочин (202.131.252.209)
    Зөв л хэлсэн бн.Өөдрөг үзэл бүхнийг ялна.
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (180.149.67.121)
    Айл саахалт руугаа дурандан байж ярих сонинтой болдог монголчуудын зовлон - өөрөөсөө бусдаас өө хайх
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.189)
    Bulchingaa bish tolgoigo ajilluul gd dagvaa sumyabazar 2iig doromjlood yavsan bnshse guiee mun surhii zolig yum geech.
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.189)
    Hutsoo chi
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.117)
    Zuv.
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    6 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    25 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    35 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    37 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    43 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 2 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 10 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    1 цаг 21 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    1 цаг 27 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    1 цаг 28 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 53 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    2 цаг 18 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 24 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 16 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    23 цаг 21 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    23 цаг 27 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    23 цаг 36 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК