зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4243 4244 4245 4246 4247 4248 4249
  • Энэтхэгийн эмч профессорууд Монголд ажиллана
    2017 оны 8 сарын 28
    Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари ТББ байгууллагын санаачилгаар Олон Улсын Ротари 3450 дүүрэг, Олон Улсын Ротари 3080 дүүрэг хамтран Олон Улсын Ротари байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх глобал грант төслийн хүрээнд БНЭУ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын эмч нарын мэргэжлийн профессорын баг 2017 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 8-ны хооронд ирж ажиллах гэж байна.
    Эмч нар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэгт мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлт, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд чих, хамар, хоолойн чиглэлээр, Гэмтэл согог судлалын үндэсний төвд гар сарвуу болон түлэнхий мэс заслын тасагт, Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийх, сургалт зохион байгуулах гэж байна. Хавдар судлалын үндэсний төвд өвчтөний асаргаа, сувилгаа, эмчилгээний чиглэлээ танхимын болон ажлын байрны багц цагийн сургалтуудыг зохион байгуулах байна.
    Төслийн үйл ажиллагаанд Монголын Туул, Хүрээ, Нийслэл, Улаанбаатар, Сэлбэ, Улаанбаатар Централ, Хангарьд Ротари клубийн Ротаричууд сайн дураар оролцож тусалж байна.
    Нээлтийн арга хэмжээ маргааш 28-ны Даваа гаригт 3 дугаар эмнэлэг дээр болох тул сонирхсон сэтгүүлч, сурвалжлагч нарыг урьж байна.
  • Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ
    2017 оны 8 сарын 28
    2017 оны 08 дугаар сарын 27-ны 20 цагаас 08 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • ДАШТ-ий тав дахь өдрийн шилдгээр тодорсон Э.Бэхбаярын мэх
    2017 оны 8 сарын 27
    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-д хоёр дахиа хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин Э.Бэхбаярын Кыргызстаны бөх Улукбек Жолдошбекогийн эсрэг хийсэн мэхийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ДАШТ-ий тав дахь өдрийн шилдгээр тодруулжээ.
  • МУГЖ С.Жавхлангийн дуучин гэргий Г.Эрдэнэчимэгийн фото түүх
    2017 оны 8 сарын 27
    24tsag.mn “facelook” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголчуудын сонирхлыг хэзээ үргэлж татаж байдаг нэгэн бүсгүйн хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна.
  • 24 баримт: Хүүхдийн тухай танин мэдье
    2017 оны 8 сарын 27
    24tsag.mn сайт хүүхэд, тэдний хэрхэн өсч хөгждөг болон ямар зан авиргаргадаг тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
  • Увс аймагт газар хөдлөлт болжээ
    2017 оны 8 сарын 27
    Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Оорог” гэдэг газарт хүчтэй газар хөдөлжээ.
  • Өнөөдөр сондгой тоогоор төгссөн машинууд хөдөлгөөнд оролцоно
    2017 оны 8 сарын 27
    Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулах Хотын даргын захирамж гараад байгаа билээ.

  • Хүнсний гол нэрийн барааны үнэ өсчээ
    2017 оны 8 сарын 27
    Үндэсний статистикийн хорооноос гол нэрийн барааны үнийн судалгааныг гаргажээ. Наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.2 хувиар өсчээ.
  • Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
    2017 оны 8 сарын 27
    2017.8.27, Ням гараг / Билгийн тооллын: 6
    Намрын эхэн шар бич сар
    Зургаан цагаан мэнгэтэй Улаан нохой өдөр
  • Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна
    2017 оны 8 сарын 27
    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлье
    2017 оны 8 сарын 26
    Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлье
  • Элэгний С вирусийн эсрэг эмийг хөнгөлөлттэй олгох эмийн сангууд
    2017 оны 8 сарын 26
    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг тутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.

    Иргэдийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрх банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.

    Өнөөдрийн байдлаар Монгол улсын эмийн бүртгэлд элэгний С вирүсийг эмчлэх дараах таван нэрийн эмийг бүртгэсэн байна.

    АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн “Ледвир” эмийг Монгол эм импекс ХХК
    АНУ-ын “Gilead Sciense” компаниас гаргасан “Харвони” эмийг Омбол ХХК
    Энэтхэг улсын “Hetero Drugs Limited” эмийн үйлдвэрийн “Ледифос” эмийг “Ази фарм” компани
    Энэтхэг улсын “Натко” компанийн бүтээгдэхүүн “Хепсинат-ЛП” эмийг Омбол ХХК
    2016 оны 10 сараас Энэтхэгийн “Strides Shasun” компанийн үйлдвэрлэсэн “Вирпас” Монос ХХК тус тус нийлүүлж байна.
    Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой.

    Эмийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжуулан 1.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор болсон юм.

    Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Элэгний С вирусын эмийг хөнгөлөлттэй олгох эрх бүхий эмийн сангийн жагсаалтыг дараах байдлаар гаргажээ. Нийт 50 орчим эрх бүхий эмийн сангаас та эмийн хөнгөлөлтийг эдэлж болно.

    ЭЛЭГНИЙ С ВИРУСЫН ЭСРЭГ ЭМИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОХ ЭРХ БҮХИЙ ЭМИЙН САНГИЙН ЖАГСААЛТ

    1 Сүхбаатар Маго фарм /Омбол/ 1-р хороо Далай цамхаг 1 давхар
    2 Энх үйлс 2 / Омбол/ 7 хороо Нуурын 7-65
    3 МЭИК Эмийн сан 1 Нарны зам 39
    4 Ази фарм Фарммаркет 4 хороо 50 мянгат 22 байр
    5 Ази фарм 8 8 хороо Оюутны гудамж 10/1 байр
    6 Монос-Метромолл 6-р хороо 1 Метромолл худалдааны төвийн байр
    7 Монос 11 8-р хороо 11-р хороолол 1-184 тоот
    8 Баянгол Оранж /Омбол/ 3-р хороо Нарны хороолол7-124
    9 Магофарм / Омбол/ 19 хороо 4 хороолол 51 байр
    10 МЭИК Эмийн сан 3 Капитал таун 1-р давхарт
    11 МЭИК Фарммаркет-5 10-р хороолол шинэ дэлхий хотхон
    12 Ази фарм БГД -4 4 хороо 2 хороолол
    13 Ази фарм БГД -12 12 хороо бичил хороолол
    14 Монос-25 2-р хороо Чингүнжавын гудамж 9
    15 Монос-Магда 18-р хороо 4-р хороолол Магда худалдааны төвийн байр
    16 Баянзүрх Календула/ Омбол/ 18 хороо Дархан детект эмнэлэг
    17 Еврофарм Эрдэнэтолгой /Омбол/ 8 хороо Шархад 40 -248 байр
    18 МЭИК Фарммаркет-2 Офицеруудын ордон, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
    19 МЭИК Фарммаркет-3 Цайз,16-р хороолол, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
    20 Ази фарм БЗД 16 хороо 16 хороолол 45 байр
    21 Саргун асархуй /Ази фарм/ 1-р хороо Токуо гудамж 26 байр 1 давхар
    22 Монос- Энканто 26-р хороо Оргил худалдааны төв
    23 Монос-13 18-р хороо 13-р хороолол Намьанжүгийн гудамж
    24 Чингэлтэй Нони /Омбол/ 3 хороо Капитал центр
    25 Төхөм фарм /Омбол/ 1 хороо 35 -р байр
    26 МЭИК Фарммаркет-1 Бишрэлт Худалдааны төв 1-р давхар
    27 МЭИК Эмийн сан 2 Улсын их дэлгүүр 1-р давхар
    28 Ази фарм ЧД 3 хороо 50 мянгат
    29 Монос-Төв 4-р хороо 50 мянгат 15-р байр 2 тоот
    30 Монос-37 2-р хороо 2-р 40 мянгат 25-р байр
    31 Хан-Уул Цэгэма /Омбол/ 19 хороолол Үйлчилгээний төв
    32 Энх үйлс 1/ Омбол/ 16 хороо Буянт ухаа 1
    33 МЭИК Эмийн сан-4 Нисэхийн 58-р байрны 1-р давхар
    34 Ази фарм Нисэх 16 хороо морингийн зам 57 байр
    35 Монос -Оргил 1-р хороо Оргил шилтгээний байр
    36 Сонгинохайрхан Еврофарм Цамбагарав /Омбол/ 14 хороо 13 байр
    37 Еврофарм Хархорин / Омбол/ 15 хороо 19 байр
    38 МЭИК Фарммаркет-4 Хархорин захын хойно, Пирамид үйлчилгээний төв
    39 МЭИК Фарммаркет-6 5 шар, Капитал банкны 1-р давхар
    40 Медивико 2 /Ази/ 17 хороо 1 хороолол 32 байр
    41 Монос-Хархорин 17-р хороо 1-р хороолол Москвагийн гудамж 13а байр
    42 Монос-5 шар 18-р хороо Таван шар 153/07-р байрны 1 давхарт
    43 Налайх Түвшин тун /Омбол+Монос/ Нэгдсэн эмнэлгийн хашаанд
    44 Согоон бор /МЭИК/ 2-р хороо 20р байр 175 тоот
    45 Эмийн бамбай /Ази/ 2р хороо 21байр 3 тоот
    46 Багануур Ухаа булаг /Омбол +МЭИК +Монос/ 1-р хороо 13-р байр 2 тоот
    47 Тайн ам /Ази/ 1-р хороо 12-р байр 2 тоот
    48 Багахангай Хэнз хонгор /Ази/ 2р хороо Өртөөний 33 тоот49
  • Гамшгийн үед түр цугларах цэгтэй боллоо
    2017 оны 8 сарын 26
    Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд зорилтот хороод болон нийслэлийн төр захиргааны дөрвөн байгууллагын гадна талд “Гамшгийн үед түр цугларах цэг”-ийн тэмдгийг байрлуулж эхэллээ.

    Түр цугларах цэгийн тэмдгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны байрны гадна байрлуулаад байна.





    Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар, Баянзүрх дүүргийн 19 дүгээр, Налайх дүүргийн 5 дугаар, Багахангай дүүргийн 2 дугаар, Багануур дүүргийн 5 дугаар хороод болон нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын байрны гадна аюулгүй талбайд байрлуулах юм.

    “Дэлхийн зөн Монгол” ОУБ-аас олон улсын стандартад нийцүүлэн гаргасан зургаар “Алтан бэрх” ХХК уг тэмдгийг үйлдвэрлэсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцож болно
    2017 оны 8 сарын 26
    Жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл 2014 оноос хойш төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсон билээ.
  • Хамгийн өндөр орлоготой жүжигчнээр Эмма Стоун тодорчээ
    2017 оны 8 сарын 26
    Дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг ”Forbes” сэтгүүл гаргажээ. Уг жагсаалтыг Эмма Стоун тэргүүлсэн байна. Тэрбээр 2017 оны чансаагаар “Ла-Ла Ленд” киноны од сүүлийн жилд 26 сая долларын орлого олсон байна.

    Харин жагсаалтын удаахь байранд жүжигчин Женнифер Энистон 25,5 сая долларын орлогоор оржээ.



    Америкийн жүжигчин Женнифер Лоуренс өнгөрсөн онд 24 сая долларын орлого олсноор тус жагсаалтын 1 дүгээр байрнаас гурав руу буужээ. Мелисса Маккарти 18 сая долларын орлого олж хоёрдугаар байраа дөрөвдүгээр байраар сольсон бол Мила Кунис 15,5 сая долларын орлогоор эхний таван байрын сүүлийг мушгижээ.


    “Forbes” сэтгүүлийн үнэлгээгээр, дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 эмэгтэй жүжигчин 2016 оны 6 дугаар сарын 1-нээс 2017 оны 6 дугаар сарын 1-ны тайлант хугацаанд нийтдээ 172,5 сая долларын орлого олсон ажээ.
  • Та өсвөр насны хүүхэдтэй юу?
    2017 оны 8 сарын 26
    Хүүхэд өсвөр насанд хүрэхэд тэдний бие физиологи, сэтгэл санаа, нийгэмшил, бие хүний төлөвшил зан үйлд олон өөрчлөлтүүд бий болж, зарим нь өөртөө сэтгэл хангалуун байхад, зарим нь сэтгэл дундуур, өөрчлөлтөө хүлээн зөвшөөрөхгүй байх нь элбэг тохиолддог нь “түр зуурын хямрал” юм.
  • Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье!!!
    2017 оны 8 сарын 26
    Тарваган тахал өвчний идэвхжил эхэлж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтийг мэрэгчийн үхсэн сэг зэмд хүрэхгүй байх, мэргэжлийн байгууллагад хандах, тарваганы түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн бөөс, бүүрэгт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл, Баян-өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймагт тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан, идэвхтэй голомттой байгаа юм. Иймд эдгээр нутагт ажиллаж, амьдарч байгаа болон аялж, зорчиж буй иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөе гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • Жолооч нарт хурдаа тохируулж явахыг анхааруулж байна
    2017 оны 8 сарын 26
    Амралт, аялал зугаалгын цаг дуусах дөхөж хичээл сургуулийн бэлтгэл ажлын үе эхэлж хөдөө, орон нутгаас нийслэл хотыг зорих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна. Олон хоног үргэлжилсэн бороо орж зам, замын зорчих хэсэг, хөвөөнд эвдрэл үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Зарим газраараа ус тогтсон, хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо:

    Цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа зэрэгт хурдаа зөв тохируулан өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангах,
    Тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж илэрсэн эвдрэл гэмтлээ засах,
    Өөрөө болон зорчигч нартаа хамгаалалтын бүсийг нь зүүлгэх, хүүхдэдээ хамгаалалтын суудлыг зөв хэрэглэх,
    Хэт ядарсан, олон цагаар тасралтгүй жолоо барихгүй байх
    Зорчигчийг зориулалт бүхий хэсэгт дүрэм, стандартаар тогтоосны дагуу тээвэрлэх
    Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж бусдадаа хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцохыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.
  • Долгиолсон буржгар үстэй болох арга
    2017 оны 8 сарын 26
    Оройжин толины өмнө зогсож буржийлгасан үс үдэш өндөрлөх яагаа ч үгүй байхад сулраад хэлбэргүй болчих үе гардаг. Харин долгиолсон үсээ үдшийн турш сайхан хэвээр хадгалахыг хүсвэл дараах зөвлөгөөг уншаарай.

    Бэлтгэл: Үсээ дөнгөж угаасан бол сэнсээр хатаагаарай. Дараа нь үсэндээ багахан хэмжээний спрей цацаад, толгойгоо тонгойлгоод үсний ар хэсэгтээ мөн цацна. Харин үсний дотор хэсэгт цацах хэрэггүй шүү.
    photo 448_zps45311dd1.jpg
    Үс буржийлгагчаа босоогоор нь барьж хэсэг үс авч үзүүрийг нь хавчаад, буржийлгагчаа гадагш эргүүлж үсээ уг хүртлээ орооно. 5 секунд бариад суллаарай.
    Дөнгөж ороосон үсээ хуруугаараа дахин ороогоод нарийхан хавчаараар үсний угандаа тогтооно.

    photo 447_zpsc523b05e.jpg
    Дахин нэг хэсэг үс аваад үзүүрээр нь хавчина. Харин энэ удаад дотогш эргүүлж орооно. Гадагш, дотогш ээлжлэн эргүүлэн ороох нь ороосон үсийг хоорондоо нийлэхээс сэргийлнэ.
    photo 446_zpsbe4e583e.jpg
    Бүх үсээ ороож дуусаад дахин спрейэ цацна.
    photo 445_zpsa5ddab4c.jpg
    Таван минутын дараа бүх хавчаараа аваад хуруугаараа үсээ болгоомжтой самнаарай Үсээ хүссэн хэлбэртээ оруулсныхаа дараа дахин спрей цацаж өгөөрэй.
    photo 444_zpsf04a9232.jpg
    Ингээд л долгиолсон буржгар үстэй өдрийн турш сэтгэл тэнүүн, өөртөө итгэлтэй алхаж болохоор боллоо.
  • Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
    2017 оны 8 сарын 26
    Амттанд дургүй хүн байна уу? Зөвхөн хүүхдүүд төдийгүй, насанд хүрэгчид, тэдний дотор эмэгтэйчүүд амттанд дуртай байдаг. Гэхдээ та жин нэмэхгүй байхаар шийдсэн бол амттан болгоныг хэрэглээд байж болохгүйг санах хэрэгтэй. Хоол судлаачид хүний биеийн жинд хамгийн аюулгүй таван амттаныг нэрлэжээ.

    Зөгийн бал

    Зөгийн бал ашигтай гэдэг нь маргаангүй. Илчлэгээрээ энэ идээ элсэн чихэртэй бараг адилхан байна. Нэг цайны халбага зөгийн бал 35 ккал бол нэг халбага элсэн чихэр 30 ккал байдаг ажээ. Гэхдээ элсэн чихрээс ялгаатай нь зөгийн баланд 70 төрлийн ашигтай бодис, тэдгээрийн дотор, В2, РР, С, В6, В5, Н амин дэм, фолийн хүчил, К болон Е амин дэм, кальци, натри, магни, төмөр, йод агуулдаг байна. Тэрчлэн зөгийн баланд агуулагддаг бодисууд хооллох дуршлыг нэмэгдүүлж, хоол боловсруулах эрхтний ажиллагааг сайжруулж, хоолны шингэцийг сайжруулдаг ажээ. Мөн зөгийн бал нь ханиад томуу туссан үед хамгийн сайн эм болдог байна. Хоол судлаачийн хэлснээр, өдөрт хоолны хоёр халбага зөгийн бал идэх нь биеийн эрүүл мэндэд тустай. Үүнээс илүү гарвал хүний биеийн жин нэмэгдэх ажээ.

    - Хатаасан жимс

    Зөгийн бал их харшил өгдөг, тийм болохоор зарим хүнд хэрэглэхийг хориглодог. Ийм тохиолдолд зөгийн балны оронд хатаасан жимс, жишээлбэл, үзэм, чангаанз, хар чавга зэргийг идэж болно. Хатаасан жимсэнд кальци, магни, натри, төмөр зэрэг хэд хэдэн эрдэс бодис агуулагддаг, тиймээс зүрхэнд тустай ажээ.Тэгээд ч хатаасан жимсээр өлөө дарахад амархан. Харин хэтрүүлэн идвэл хотдогоос илүү илчлэгтэй болохыг анхаараарай. Нэг өдөрт ердөө 30 грамм хатаасан жимс идвэл амттайн дээр биед тустай.

    -Бүржмэл чихэр /мармелад/

    Marmelada буюу цэвэр жимсний чанамал гэсэн Португал үгнээс гаралтай үг. Бүржмэл чихрэнд жимсэнд агуулагддаг пектинүүд буюу ашигтай бодисууд байдаг. Пектинүүд нь цусан дахь холестерины хэмжээг бууруулж, ходоодны ажиллагааг сайжруулж, бие махбодиос хорт бодисыг гадагшлуулдаг. Үүний сацуу Британийн Хүнсний бүтээгдэхүүн судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн нотолж буйгаар, пектин нь хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоодог байна. Алим, чавга, тоор, нэрсэнд пектин хамгийн ихээр агуулагддаг. Тиймээс чухам эдгээр жимсээр хийсэн бүржмэл чихэр хүний эрүүл мэндэд хамгийн тустай. Гэхдээ бүржмэл чихэр болгон ашигтай биш гэнэ. Тэгэхээр бүржмэл чихэр худалдаж авахдаа түүний орцонд пектиний нэгдэл орсон эсэхийг харах хэрэгтэй. Хүн өдөрт бүржмэл чихрийг 20-30 граммаас хэтрүүлэхгүй идвэл эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

    - Пастила ба зефир

    Пастила болон зефир нь пектинүүд агуулсан байдаг. Пектингүйгаэр эдгээр жимс хоосон илчлэг өгч, ямар ч ашиггүй. Тиймээс пастила эсвэл зефирийг сонгохдоо доторх орцыг нь анхаарах хэрэгтэй.Мөн өөрсдөө хийж идсэн нь дээр. Үүний сацуу пастила болон зефир нь ходоодны салстын цочролыг дардаг учраас ходоод гэдэсний замын өвчин, тухайлбал, ходоодны шархтай хүмүүст тустай. Гэхдээ өдөрт 30 граммаас ихийг идэх хэрэггүй.

    - Шоколад

    Ашиг тустай амттануудын тавдугаарт шоколад оржээ. Гэхдээ зөвхөн хар шоколад шүү. Хар шоколад гашуун ч гэсэн амттанд тооцож болно. Шоколад гэдэг үг өөрөө тархинд ”амттай байна” гэсэн мэдээлэл өгдөг. Энэ амттан даралт ихсэх үед артерын даралт хэвийн хэмжээнд очиход тус болж, зүрх болон судсыг бэхжүүлж, сэтгэлийн хямралаас гарахад тусалж, улирлын чанартай хямралд орохгүй байлгаж чаддаг. Өдөрт 30 грамм шоколад идэж болно. Энэ хэмжээ бие махбодын ачаалал ихтэй үед тохиромжтой. Ер нь бол өдөрт 10-15 грамм шоколад идэх нь биеийн жингээ хэвийн байлгахад тустай ажээ.

    Амттаныг хэзээ идвэл дээр вэ?

    Үдээс өмнө амттанаа идсэн нь дээр. Ялангуяа та хоолны дэглэм барьж байгаа бол шүү дээ. Өглөөгүүр идвэл таны жинд нөлөөлөх магадлал нь бага байх юм. Гэвч үдээс хойш ч амттан идмээр санагддаг. Өдрийн 16.00-18.00 цагийн хооронд биеийн цусан дахь глюкозын хэмжээ буурдаг. Та эрүүл аж төрөх хэв маягийг баримталдаг бол биедээ шаардлагатай хүнс тэжээлийг бүрэн авдаг, биеийн зохих ачаалал үүрдэг байж таарна. Тийм бол үдээс хойш амттан идэхэд гэмгүй.
4243 4244 4245 4246 4247 4248 4249
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна
    4 цаг 36 мин
  • Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна
    4 цаг 57 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    5 цаг 6 мин
  • Т.Даваадалай: Энэ онд 83 мянган ам.метр явган хүний замыг шинэчлээд байна
    5 цаг 34 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
    6 цаг 2 мин
  • "Сэлбэ 20 минутын хот"-ын дараагийн ээлжийн 5000 орчим айлын 73 блок орон сууцны төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ
    6 цаг 12 мин
  • СУРВАЛЖИЛГА: Уул уурхайн “Playtime”-ийн онцлохууд
    6 цаг 22 мин
  • "Бүх нийтийн гүйлт" 11 дэх жилдээ болно
    6 цаг 31 мин
  • Эмэгтэйчүүдийнхээ улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
    7 цаг 17 мин
  • Нийтийн тээврийн М:1Б чиглэлийг “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Офицеруудын ордон-Ботаник” болгон өөрчилжээ
    7 цаг 33 мин
  • Маргаашаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    8 цаг 34 мин
  • МАН-ын даргын сонгууль улсын зовлон болох ёсгүй
    9 цаг 18 мин
  • Хагас коксон нүүрсийг асаах зааврыг уутан дээр нь хэвлэхийг санал болгожээ
    10 цаг 38 мин
  • Өнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр
    11 цаг 50 мин
  • “Улаанбадрах 300 МВт цахилгаан станц”-ын төслийн ТЭЗҮ-ийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар баталлаа
    11 цаг 53 мин
  • ДАШТ: Өнөөдөр Т.Алтжин хүрэл медалийн төлөө хүч үзнэ
    12 цаг 23 мин
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан бямба гарагт болно
    12 цаг 25 мин
  • ТӨСӨВ 2026: Хөвсгөл аймагт хамгийн их, Дундговь аймагт хамгийн бага санхүүгийн дэмжлэг олгоно
    12 цаг 28 мин
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
    12 цаг 34 мин
  • Улсын Дээд шүүх АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ
    12 цаг 40 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • ФОТО: Хар дарсан жилүүдийг бүү мартагтун!
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК