зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4608 4609 4610 4611 4612 4613 4614
  • Цус багадалттай хүн лемон, улаан лооль идээрэй
    2016 оны 12 сарын 03
    Цусны улаан эс хэмжээнээс бага болоход хүний нүүр царай нь цонхийж, хөдөлгөөн багасаж, амархан уурлаж бачимддаг. Цус ихээр алдаж төмөр дутсанаас болж цус багадалт үүсдэг. Эдгээрээс төмөр дутсанаас үүссэн цус багадалт нь хүүхдүүд, охид бүсгүйчүүдэд илүү ихээр тохиолдоно. Иймээс төмөр агуулагдсан хүнс тэжээл, жимс ногоог тогтмол идэх нь зүйтэй.Улаан лооль, жүрж, нохой хошуу -нд витамин С хамгийн их байдаг.
    Харин дутагдсан төмрийг зарим хүний бие махбоди муу хүлээж авдаг. Иймээс эрдэмтдийн судалгаагаар төмөр дутагдаж, цус багадсан хүмүүс хүнсэндээ өдөрт 50 мг витамин С- г уух буюу эсвэл 50 мг агуулсан бүтээгдэхүүн идвэл төмөр шингээх хэмжээ нь 2-3 дахинаар дээшилдэг. Өндөгний шар, үнээний сүүн доторх төмөр нь шингээгдэх хэмжээ нь маш бага байдаг тул дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэх үедээ витамин С уувал төмөр авах хэмжээ нэмэгддэг./Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006он/
    Цус багадна гэдэг нь цусны бүтэц хэвийн байхаа больсон гэсэн үг юм. Цус багадалтын хэд хэдэн хэлбэр байдаг бөгөөд эдгэрээс хамгийн түгээмэл тохиолддог нь төмөр дутлаас хамааралтай цус багадалт байдаг. Биед төмөр бага болоход улаан бөөмний тоо цөөрнө. Ингэснээр эдүүдэд хүчилтөрөгч хүргэх цусны чадвар муудна. Цонхийж цайгаад, бие сульдан амархан ядардаг болсон болтөмөр дутлын цус багадалт үүссэн байх магадлалтай.
    Төмөр дутлын цус багадалт аажим явцтай тул эхний шатанд ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэхгүй. Цус багадалт хүчтэй илэрсэн үед л хүмүүс эмчид ханддаг. Ийм өвчтөн амархан ядарч, бие сульддаг, залхуу хүрдэг, уцаартай, толгой нь өвддөг, анхаарал төвлөрөлт муудсан, царай цонхийсон, байнга даардаг, ачааллын үед амьсгаа давчиддаг, халдвар амархан авдаг, судасны цохилт түргэссэн гэх зэрэг зовиур хэлдэг.
    Төмөр дутлын цус багадалт яагаад үүсдэг вэ?
    1.Хоолонд нь төмөр хэтэрхий бага байх /төмөр агуулсан хүнс бараг иддэггүй/
    2.Хүүхдийн эрчимтэй өсөлтийн үед
    3.Төмрийн шимэгдэлт муудсан /байнга гүйлгэх, ходоодны хагалгаа, буруу хооллолт, зарим эм бэлдмэл хэрэглэх үед г.м./
    4.Цус алдалт /сарын тэмдэг их ирэх, ходоод гэдэсний шарх, аспирин зэрэг эм хэрэглэх үеийн ходоодны цус алдалт, гэмтлийн үед г.м./
    5.Жирэмсэн
    Төмөр дутлын цус багадалтаас сэргийлэхийн тулд төрөл бүрийн мал, загасны мах, элэг, гүзээ, сархинаг, цус, өндөг, бүтэн үр тариа, хивэг, үр хөврөл, шар будаа, хушга, фундук зэрэг самар, шош, вандуй, үзэм, чавга, бууцай, халгай гэх мэт төмрийн агууламж өндөртэй хүнсийг С амин дэм ихтэй хүнстэй хамт идэх хэрэгтэй.
    Түүнчлэн хоёр хүртэл насны хүүхдэд төмрөөр баяжуулсан хоол өгвөл сайн.
    Жирэмсэн эмэгтэй эмчийнхээ зөвлөсөн төмрийн бэлдмэл хэрэглэх нь төмөр дутлын цус багадалтаас хамгаална.Нойр булчирхайн фермент агуулсан бэлдмэл болон Е амин дэм төмрийн шимэгдэлтэд сөргөөр нөлөөлдөг тул та тэдгээрийг хэрэглэх шаардлагатай болсон бол төмрийн ямар бэлдмэл хамт хэрэглэхийг эмчээсээ асуугаарай. Аспирин мэт зарим эм удаан уухад ходоодны цус алдалт үүсгэж болзошгүй тул тэдгээрийг хоолон дээрээ буюу сүүтэй хамт уухыг зөвлөдөг. Олон хүнсэнд төмөр их хэмжээгээр агуулагддагч хүний махбодод ялихгүй хэсэг нь л үлдэж чаддаг.
    Бүтэн будаа, үр тариа, ногоонд байгаа төмөр махны төмрийг бодвол муу шимэгдэнэ. Харин тэдгээрийг хамт идвэл төмрийн шимэгдэлт сайжирдаг байна. Түүнчлэн С амин дэм төмрийн шимэгдэлтэд тустай байдаг тул төмөр ихтэй хүнсийг апельсин, лимон зэрэг бэрсүүт жимс, помидор, хальстай төмстэй хамт идвэл сайн гэж зөвлөдөг. Гэхдээ ингэж хооллоод араас нь цай,кофе ууж болохгүй. Сүү мөн төмрийн шимэгдэлтэд саад болдог гэдгийг санахад илүүдэхгүй. Цайгаа, ялангуяа сүүтэй цайг хооллохоос дор хаяж 30 минутын өмнө эсвэл махтай хоолноос 2 цагийн дараа уух нь зөв юм байна.
    Төмрийн шимэгдэлтэд зэс шийдвэрлэх үүрэгтэйг эрт дээр үеэс монголчууд мэддэг байсан бөгөөд сүү цагаан идээнд зэс байхгүй, зэс агуулсан хүнс бараг иддэггүй учир гал тогоондоо зэс сав суулга хэрэглэснээр цусаа төлжүүлэх чухал асуудлыг хүндрэлгүйгээр шийдэж чаддаг байжээ. Хоол иднэ гэдэг нь зугаа цэнгэл биш гэдгийг ойлгосон хүн юуг яагаад идэж байгаагаа сайн мэддэг
    Үхрийн гүзээ буюу сархинагийг зөв боловсруулан жигнээд, хонины сүүл,тараг, ногоон сонгино, халгай, жан, карри, ногоон сонгиноор амталж, шар будаа, помидороор хачирлан үдэд идвэл төмөр дутлын цус багадалтаас сэргийлэх, түүнээс салахад туслах хооллолтын нэг хувилбар болно. Ясны тунгалаг шөл цус төлжүүлэхэд тустай.
    Цус багадалт, мэдрэл, зүрх судас, ходоод гэдэс, элэг, цөс, нойр булчирхай, бөөр, арьс, үе мөчний өвчтэй, дархлаа муудсан хүнд маш их ач холбогдолтой эмчилгээ–сувиллын хүнс бол элэг юм.
    Элэг 17-18% уураг,2-4% тостой /хонины махны уураг 16%/
    Элэгний уураг нь үл орлох бүх амин хүчлүүдийг агуулна.
    Элгэн дэх тосны ханаагүй дээд хүчлүүдийн төрөл, харьцаа нэн зохистой.
    Элэг, ялангуяа үхэр, адуу, сагамхай загасны элэг В бүлгийн амин дэмээр маш баялаг. Мөн элгэнд С,А,Д,Е аминдэмүүд байх бөгөөд фермент, хандлаг бодис, фосфор, төмөр, хүхэр, цайр, марганц, зэс, хром, селен, йод, фтор зэрэг эрдсүүдийг харьцангуй ихээр агуулдаг.
    Цочроогч хандлаг бодисууд болон цөсийг элэгнээс боломжийн хэрээр зайлуулж, зөв боловсруулж идвэл зохицуулах үйлчилгээ нь улам нэмэгдэнэ.
  • Цогтцэций сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болжээ
    2016 оны 12 сарын 03
    Өнөөдөр 10:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багаас зүүн урагш 10 км газарт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

    Газар хөдлөлтийн чичирхийлэл өчигдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 20 орчим удаагийн газар хөдлөлт болсон талаар албаныхан мэдээллээ.

    Тиймээс газар хөдлөлт болсон Цогтцэций сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болжээ.
  • Намын бүлэг, ажлын хэсгүүд, байнгын хороод болон нэгдсэн хуралдааны тов /12.5-9/
    2016 оны 12 сарын 03
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 05-ААС 09-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 05-ны Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 05-ны Даваа гарагт:

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.
    12 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:

    “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд.
    12 дугаар сарын 09-ний Баасан гарагт:

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонooс зохион байгуулж байгаа “Инноваци-боловсрол, хөдөө аж ахуйн салбарт” сэдэвт чуулган 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:

    1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:



    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
    Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Ажлын хэсэг байгуулах тухай;
    Бусад.
    3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.
    12 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:

    1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.
    2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл;
    Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээлэл;
    Бусад.
    3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.
    4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.
    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 08, 09-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

    Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
    Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Бусад;
    Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас “Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар” Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
  • Ханиад, ядаргаанд цагаан гааны цай тустай
    2016 оны 12 сарын 03
    Ханиад, ядаргааны эсрэг цагаан гаатай

    Өвлийн улиралд ханиаднаас салах хамгийн энгийн арга бол нимбэгтэй эсвэл зөгийн балгай цагаан гааны цай юм. Уг цай нь антиоксидант шинж чанартайгаас гадна ямар ч хооллолтын үед хэрэглэж болох бөгөөд илүүдэл жингээ хаяхыг хүссэн хэн бүхний бие организмын бодисын солилцоог хэвийн хэмжээнд байлгаж булчингийн эдэд сайнаар нөлөөлдөг. Нэг аяга цай бэлтгэхэд дундаж хэмжээтэй цагаан гааны үндэс хэсгээс тал годгор, 2-3 зүсэм нимбэг, эсвэл тал нимбэгний шүүс, аяга буцалсан ус, 1-2 цайны халбага.
    Бэлтгэх арга:Цагаан гааны хальсыг цэвэрлэж нимгэн хавтгай хэрчиж аягандаа хийгээд буцалсан ус, нимбэг, зөгийн балаа хийнэ. Ханиадтай үедээ өдөрт 2-3 удаа, харин урьдчилан сэргийлзх зорилгоор өглөө бүр ууж хэрэглэнэ.
    Хэрэглэх заалт:Энэхүү цайг ханиадны анхны шинж тэмдэг илрэхэд болон хоолой аргах, хамар битүүрэх, бие ядрах, сульдах үед хэрэглэхэд сайн. Халуун саванд хийж халуунаар нь хэрэшэсэн ч болно.

  • Ховор төрлийн одой сармагчин Австралийн паркаас алга болжээ
    2016 оны 12 сарын 03
    Сармагчны хамгийн ховор төрөл зүйлд багтдаг “Pygmy marmosets” хэмээх гурван одой сармагчин Австралийн Сидней хотын “Sophia” амьтны хүрээлэнгээс алга болсон байна.



    Тэрээр алга болсных нь маргааш бяцхан моншийг ээжийнх нь хамт олсон бол эрэгтэй одой сармагчинг одоог хүртэл олоогүй байгаа ажээ.



    “Pygmy marmosets” бол дэлхийн хамгийн жижигхэн сармагчин. Түүний биеийн нийт хэмжээ 110-200 мм ба дунджаар 100 грамм жинтэй байдаг. Энэхүү сармагчин нь Бразил, Колумб, Эквадор, Перу, Болив зэрэг улсын ширэнгэн ойд амьдардаг байна. Бяцхан сармагчингуудад заналхийлж байгаа хамгийн том зүйл бол тэдгээрийг худалдаалдаг явдал юм. Тэд хар зах дээр 5000 ам.долларын үнэд хүрдэг байна.
  • Ройтерс: Өнгөрсөн долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
    2016 оны 12 сарын 03
    Ройтерс: Өнгөрсөн долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
  • ”Фүкүшима”-д гарсан хохирлыг арилгахад 201 тэрбум ам.доллар шаардлагатай
    2016 оны 12 сарын 03
    2011 онд цунамигийн улмаас Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцад учирсан хохирлыг арилгахад 22.6 их наяд иен буюу 201 тэрбум ам.доллар шаардлагатай гэж Японы Засгийн газар тооцоолжээ.



    Гэр орноосоо дүрвэсэн иргэдэд нөхөн олговор олгох, цацрагийг ариутгах, АЦС-ыг хаах зэрэгт 11 их наяд иен зарцуулна гэж Японы Аж үйлдвэрийн яам 2013 онд тооцоолж байжээ. 2011 оны гуравдугаар сард Японд есөн баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараа цунами үүссэний улмаас Японы зүүн хойд эргийн нутагт ихээхэн хэмжээний хохирол учирсан билээ. Цунамигийн үеэр Фүкүшимагийн АЦС-ын гурван реактор дэлбэрсэн юм. Реактор дэлбэрсний улмаас их хэмжээний цацраг идэвхт бодис ойр орчимд тархаж, 160 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрчээ.



    АЦС-ыг хаахад гарах зардал өмнө нь тооцоолж байснаас дөрөв дахин нэмэгдэж, 8.2 их наяд иен буюу 73 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны баримт бичигт дурдсан талаар NHK агентлаг мэдээллээ.
  • Баянхонгор аймагт 4.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болов
    2016 оны 12 сарын 03
    Баянхонгор аймгийн Баянговь суманд өнөө өглөө 06:00 цагийн орчимд тус сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-ийн зайд 4.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

    Тэрбээр энэ тухай Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад ”чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй” хэмээжээ.
  • “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сарын аян өнөөдрөөс эхэллээ
    2016 оны 12 сарын 03
    Жил бүрийн 12 дугаар сарын 03-нд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр” тохиодог билээ. СЗСҮТ нь энэхүү өдрийг угтан 11 сарын 03-наас 12 сарын 03-ныг дуустал нэг сарын аяныг “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!”уриатайгаар эхлүүлээд байна.
    Уг аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн сэргээн засалтын тусламж үйлчилгээг хүргэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн ойлголт, хандлагад нөлөөлөх, хууль, эрх зүйн орчныг сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, хөгжүүлэх, нийгмийн идэвхийг дээшлүүлэхзэрэг чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байна.
    Түүнчлэн “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжицгөөе!”уриа нь бүтэн жилийн туршид манай төвийн үйл ажиллагааны уриа байх юм.
  • Өнөөдөр хаана, ямар тоглолтууд болох вэ?
    2016 оны 12 сарын 03
    “Улаанбаатар” чуулгьш бүжигчид сүүлийн гурван жилийн хугацаанд бүтээсэн шинэ бүгээлүүдээсээ сорчилж “Эрчист ирмүүн” тогполтоо энэ сарын 3-нд үзэгчдэдээ өргөн барих гэж байна. Тогаолтьш найруулагч, ерөнхий бүжиг дэшээчээр Соёлын тэргүүний ажилган Д.Энхгэрэл ажиллаж байна. Тоглолтод ”Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, ”Их Монгол” хамтлаг орсшцоно.


    Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччини гайхамшигтай олон дуурь бичиж, хүн төрөлхтөнд бэлэглэсэн. Түүний “Чио Чио Сан”, “Тоска”, “Богема”, “Турандот” дуурь үзэгч, сонсогчдийг бишрүүлсээр байгаа. Эдгээр дуурь нь манай Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа аль хэдийнэ тавшдаж, уран бүгээлчдийн бяр, чадлыг шалгахаас гадна сонгодог урлагт дуртай үзэгчдийн мэлмийг баясгасаар ирсэн. Энэ дундаас Ж.Пуччинийн “Тоска” дуурийг Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүгээлчид сонгодог урлаг сонирхогч эрхмүүддээ зориулан энэ бямба гаригт толилуулах гэж байна. Эго удшийн Тоскад гавьяаг жүжигчин С.Мөнгөнцэцэг дуулах бол Каварадоссид Д.Эрдэнэ-Очир, Скарпья гүнд гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Чезаре Анжелоттид Э.Бумхүү дуулна. Театраасаа албан ёсоор гарахаа мэдэгдээд буй гавьяат жүжигчин Э.Амартүвшинг энэ үдэш л ‘Тоска”-гаас харах боломжтой.


    Циркийн тоглолт
    Амралгын өдрөө хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлзх гэж байна уу? Тэгвэл эго бямба гаригт Улаанбаатар чуулгыг зорин “Гайхамшигт цирк” тогасштыг хамтдаа үзээрэй. Тогаолтод “Улаанбаатар” циркийн жүжигчид Турк, Япон, ХБНГУ, Франц, ОХУ, БНХАУ зэрэг олон оронд тоглосон Олон улсын циркчдийн наадмын шагналт шиддэг үзүулбэрүүдээ топгано.

    Ковер тоглолт
    Фейсбүүкээр хэдийнэ үзэгчдийн танил болсон ковер дуучид болох Анук, Очмаа нар хамтарсаи топполтоо энэ бямба гаригт “UB palace’’-ын “Royal” танхимд зохион байгуупах гэж байна. Тоглолтын орлогоо ”Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв барих газрыг хуцалдаж авах зардалд 100 хувь хандивлах гэнэ. Баянхошууны Зүүн салааны эцэст байрлах 2000 мкв талбайтай энэ газрыг авахад 35 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Топюлтын тасалбар 10 мянган төгрөг.
  • Ордуудын зурхай: Од эрхэсийн нөлөө таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
    2016 оны 12 сарын 03
    Ордуудын зурхай: Од эрхэсийн нөлөө таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
  • Сэрэмжлүүлэг: Өнөөдрөөс ихэнх нутгаар цас орж, шуурна
    2016 оны 12 сарын 03
    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

    3-наас нутгийн хойд хэсгээр ,4-нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

    Арванхоёрдугаар сарын 3-н7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын хойд хэсэг болон нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 6-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.


    Салхи 3-нд зарим газраар, 4, 6-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 5-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндий, Байтаг Богд орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Харин 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ.
  • 24 баримт: С.Жавхлан ”Монголоо ярьж тэмцсэний төлөө би 9 жил галзуу гэж дуудууллаа”
    2016 оны 12 сарын 03
    Ц.Нямдорж гишүүн ”Эрдэнэт”-ийн асуудлаар ярихгүй, дуугүй болсон нь миний бодлоор айгаад шээрэгчихлээ гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг ч хоног алдалгүй хугацаанаас нь өмнө буулгах хэрэгтэй байна. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр чинь халаас нэгтэй болчихсон юм биш үү.


  • Сүхбаатар аймагт гамшиг нүүрлэжээ
    2016 оны 12 сарын 03
    2016 оны орон нутгийн сонгуульд АН ялалт байгуулсан хоёрхон аймаг бий. Түүний нэг нь Сүхбаатар. Тэгвэл ардчиллыг сонгосныхоо төлөө энэ аймаг хэдий хүртэл төсөвгүй, иргэдийн зарим нь цалингүй, Монгол Ардын намын сүүдэрт дагжиж суух вэ?
  • Даргынхаа “Но”-г хэлчих буюу орчин цагийн Ногоон малгайтнууд
    2016 оны 12 сарын 03
    ...Ойр дотны эмэгтэйчүүд, найз нөхдийг нь барьж хориод “Даргынхаа но-г хэлчих” хэмээж байгаа нь “Ногоон малгайтнуудын” үе эргээд ирж гэхээс өөр дүгнэлт алга. Ёстой л Э.Бат-Үүл баатарын хэлсэнчлэн цаг нь болоод эрх нь олдох юм бол лаларууд дуртайяа ногоон малгайтнууд болдог аж....
  • МАН-ын дарга нарын ”Давхар дээл” орон нутагт ”халдварлажээ”
    2016 оны 12 сарын 03
    МАН-ын ахмад гишүүн Г.Самбуу МАН-ын удирдлагуудад захидал хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

    -Би МАН-ын жирийн гишүүдийн нэг. УИХ-ын сонгуульд нам маань ялалт байгуулсанд талархаж, миний өчүүхэн хувь нэмэр бий гэдэгт итгэж явдаг нэгэн. Сонгуулийн өмнө манай намын дарга нар “Мэргэжлийн Засгийн газар байгуулж, ард олноо сайхан амьдруулна” гэх зэргээр маш том том амлалт өгч байсныг намын жирийн гишүүд бид төдийгүй олон нийт мартаагүй байна. Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон хонов гэгчээр намын дарга нарын маань үг уриа төдийхөн байжээ гэдгийг улам бүр ойлгож, басхүү харамсах боллоо. Хамгийн наад зах нь л мэргэжлийн гэхээсээ найз нөхөд, нутаг нугийнхнаа татсан Засгийн газар байгуулж, олон нийтээс ямар их шүүмжлэл хүлээв. Нөгөө шүүмжлээд байсан давхар дээлээ ч өөрсдөө өмслөө. Энэ байдал зөвхөн Засгийн газар, яам, агентлагуудад болж байгаа ч юм биш. Хөдөө орон нутагт ч халдварлав.

    Өвгөн миний амьдран суугаа өмнийн цэнхэр говь нутагт минь өнөтэй сайхан өвөл болж байна. Харин аймгийн удирдлагад гарч ирсэн намынхан маань жирийн гишүүд биднийхээ үгийг сонсохоо болих янзтай. Энэ хэвээрээ бол сүүлийн жилүүдэд хөгжлөөрөө тэргүүлж яваа Өмнөговь аймагт маань засаглалын зуд нүүрлэж, хөгжил дэвшил нь зогсоход хүрэх вий гэж МАН-ын жирийн гишүүд бид санаа зовох боллоо.

    Төв намын бодлого, даалгавар нэрийн дор бүтцийн өөрчлөлт хийхдээ олон хүнийг төрийн албанаас хоморголон халсныг аймгийн иргэд шүүмжлэн ярьж байна. Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албаны даргаар томилох хүмүүстээ албаа аваад 2-3 хүнийг халах үүрэг өгсөн ч гэх шиг. Энэ олон хүнийг ажлаас нь чөлөөлж, оронд нь өөр аймаг, хотоос хүн авчиран тавьж байгааг харахад дээрх мэдээлэл батлагдаж байна. Мордохын хазгай гэгчээр аймгийн удирдлагын томилгооноос эхлээд санаа зовох зүйл олон байна. Аймгийн ИТХ-ын даргаар Х.Сугирыг сонгов. Манлай сумын багийн дарга, Засаг даргаар ажиллаж байсан энэ хүн Нийслэлийн ИТХТ-ийн дарга Н.Болормаатай нийлэн МАН-ын дарга М.Энхболдыг газрын наймаагаар баяжсан энээ тэрээ гэж зарлан түүнийг огцруулахаар шударга тэмцэгчийн дүрд чадмаг тоглож байсан нэгэн шүү дээ. Хачирхалтай нь шударга тэмцэгч энэ хүний тухай таагүй яриа ард олны дунд багагүй дуулдах боллоо.

    Наад зах нь л энэ хүнийг Ерөнхий боловсролын сургуулиа гүйцэд дүүргээгүй, дээд сургуулийн хуурамч дипломтой гэж ярих юм. Энэ мэдээллийн үнэн худлыг хууль хяналтын холбогдох байгууллагынхан нягтлах нь зүйтэй билээ. Тэгэхгүй бол намын нэр хүндэд халтай зүйл болоод байна. Бүхэл бүтэн аймгийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход энэ хүний мэдлэг боловсрол дутаж байгааг иргэд шүүмжлэх болсон нь үүний нэг илрэл.

    Х.Сугир дарга “Гар аргаар алт, чулуу олборлохыг аймгийн удирдлагын зүгээс дэмжиж байгаа” гэж иргэдтэй уулзахдаа ярьж явсан гэдэг. Аймгийн ИТХ-ын дарга гэх хариуцлагатай албан тушаал хашиж буй түүний үгэнд итгэсэн цөөнгүй иргэн алт, чулуу олборлож, амьдралаа дээшлүүлэхээр яваад эд хөрөнгөөрөө хохирсон төдийгүй зарим нь гэмт хэрэгтэн болж, шүүхийн хаалга татахдаа тулжээ.

    Манай намд энэ хүнээс өөр Аймгийн ИТХ-ын даргаар ажиллуулчих мэдлэг боловсролтой хүн байхгүй хэрэг үү. Үүнийг Төв намын байгууллагын дарга, удирдлагууд эрх биш анхаарах буй заа. Энэ мэт намын нэр хүндийг унагаж буй хүмүүсээс болж манай намын нэр хүнд олон түмний дунд унаж байгааг анхаарч арга хэмжээ авна гэдэгт итгэж байна. Маргааш аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болно. Хурлаар аймаг, орон нутгийн хөгжил, иргэдэд хамаатай олон чухал асуудал хэлэлцэнэ. Энэ хурлаараа намын нэр хүндийг унагасан болчимгүй үйл хийсэн Х.Сугир мэт албан тушаалтнуудынхаа тухай хэлэлцэж шийдвэрлээсэй гэж жирийн гишүүд бид хүсэж, бас шаардаж байна. Болгоон тунгаам уу.

    МАН-ын ахмад гишүүн Г.Самбуу
  • Таны алганы хээ юуг өгүүлдэг вэ
    2016 оны 12 сарын 03
    Алганы хээг уншиж, өнгөрсөн болон одоог зөгнөх нь Энэтхэг болон цыгануудаас улбаатай зурхайн арга барил юм. Таны алган дээр бусдаасаа тод гурван гол зураас байх ёстой.

    1. Үндсэн мэдэгдэхүүн: Эмэгтэй хүний баруун гарын зураас төрснөөс хойш өөрчлөгддөггүй. Харин зүүн гарын зурааснууд туулж өнгөрүүлсэн зүйлсээс шалтгаалан хувьсаж болдог. Эрэгтэй хүний хувьд энэ нь эсрэгээрээ юм. Тиймээс та төрөхөөс оноогдсон хувь заяагаа унших уу, аль эсвэл өнөөдрийг хүртэлх амьдралынхаа замналыг унших уу гэдгээ өөрөө шийдэж, баруун зүүн гарын аль нэгийг сонгох ёстой.

    2. Зүрх, оюун ухаан, амьдралын гол зураасуудаа тогтоо.

    3. Зүрхний зураасыг унших нь: Энэ зураас нь сэтгэл санааны тогтвортой байдал, романтик харилцаа, уур бухимдлыг илтгэдэг.
    • Долоовор хурууны доохно хавиас эхэлсэн бол: Хайр дурлалынхаа амьдралд сэтгэл хангалуун жаргалтайн шинж.
    • Дунд хурууны хавиас эхэлсэн бол: Хайр дурлалын тал дээр материалист, амиа бодсон хандлагатай.
    • Долоовор, дунд хурууны голоос эхтэй бол: Амархан дурламтгай.
    • Богино, шулуун байвал: Романтик явдалд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Харин сексийн өндөр мэдрэмжтэй.
    • Амьдралын зураасанд хүрсэн бол: Сэтгэл нь амархан шархалдаг.
    • Урт, долгионтой: Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлдэг.
    • Шулуун, оюун санааны зураастай паралель: Сэтгэл хөдлөлөө сайн барьдаг.
    • Дундаа цагирагтай: Гунигтай, бухимдалтай.
    • Зүрхний зураасыг огтолсон жижиг жижиг зураасуудтай: Сэтгэлийн гүн шархтай.

    4. Оюун ухааны зураасыг унших нь: Оюуны чадамж, юмсыг танин мэдэх ухаан, мэдлэгийг илтгэнэ. Муруй оюуны зураас нь бүтээлч, ургуулан бодох чадварыг харуулдаг бол шулуун гүн зураас нь бат бөх үзэл бодол, хөдөлгөөнгүй байдлыг харуулна.
    • Богино зураас: Биеийн хүчний ажлыг илүүд үздэг хүн.
    • Муруй, хэлбийсэн шулуун биш зураас: Бүтээлч.
    • Амьдралын зурааснаас салангид байвал: Адал явдалд дуртай, амьдралын өндөр тэмүүлэлтэй.
    • Долгионтой зураас: Анхаарлаа удаан төвлөрүүлж чаддаггүй. Нэг юмыг удаан бодохоос залхдаг.
    • Гүн, урт зураас: Бодол санаа нь ойлгомжтой, төв.
    • Хугаралтай зураас: Оюун санааны зөрчил.

    5. Амьдралын зураасыг унших нь: Эрхий хурууны хавиас эхлээд алганы доод хэсэг хүртэлх нумарсан хэлбэртэй зураас. Амьдралын томоохон өөрчлөлтүүд, ерөнхий ноён нуруу, эрүүл мэнд, наслалтыг тодорхойлогч юм.
    • Эрхий хуруутай ойрхон эхтэй байвал: Ихэвчлэн ядрангуй байдаг.
    • Сайн нумарсан: Хангалттай их эрч хүчтэй.
    • Урт гүн зураас: Урт наслана.
    • Богино, бүдэг: Бусдад амархан мэхлэгддэг.
    • Хагас дугуй хэлбэртэй: Хүч чадал, урам зоригтой.
    • Шулуувтар, алганы ирмэгтэй ойрхон байвал: Харилцааны тал дээр хашир хянамгай.
    • Хэд хэдэн амьдрлын зураас: Маш урт наслана. Боломжоор дүүрэн байдаг.
    • Дундаа цагирагтай: Хүнд бэртэж байсан.
    • Хугаралтай: Амьдралын хэв маягын гэнэтийн өөрчлөлт.

    Үүнээс гадна хүний гарын хэлбэрээр зан араншинг нь тодорхойлж болдог
    1. Газар: Дөрвөлжиндүү, бахим гар хуруу, ширүүн арьстай, алганых нь урт дунд хурууных нь урттай тэнцүү хүн бол үзэл бодлын хувьд тогтвортой, заримдаа зөрүүд, хариуцлагатай, материалист хүмүүс байдаг.
    2. Агаар: Урт хуруутай дөрвөлжиндүү хэлбэр, алгынх нь урт хурууныхаасаа богино байдал, доороос эхэлсэн эрхий хуруу, хуурай арьс, товойж гарч ирсэн хурууны үетэй хүн бол нийгэмтэйгээ ойр, яриа хөөрөө сайтай, хэн нэгнээр хорьж цагдуулах дургүй, юмсыг янз бүрийн аргаар туршиж үзэх сонирхолтой байдаг.
    3. Ус: Урт зуувандуу хэлбэрийн алга, урт уян хатан хуруутай, алганых нь урт хурууныхаа урттай тэнцүү боловч алганыхаа өргөнөөс богино хүмүүс нь бүтээлч, авхаалжтай, энэрэнгүй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй боловч бүрэг ичимхий, өөртөө төвлөрсөн, юмсыг чимээгүйхэн зөн совиндоо найдаж хийдэг.
    4. Гал: Дөрвөлжин, тэгш өнцөгт хэлбэрийн алга, ягаан улаа бутарсан арьс, богино хуруутай, алганых нь урт хурууныхаа уртаас илүү хүмүүс бол эмх замбараагүй, өөдрөг, сэтгэлийн тэмүүлэлтэй, заримдаа аминчхан, түргэн зантай, нээлттэй байдаг аж.
  • Эцсийн амьсгалаа “эзэн”-ийдээ хураасан эмгэнэлт түүхээс
    2016 оны 12 сарын 03
    Анагаах ухааны элдэв туршилтад туулайг их ашигладаг учир ”туршилтын туулай” гэдэг хэллэг бий болсон гэдэг. Гэвч анагаах ухаанд туулайгаас илүүгээр усан гахайг туршилт болгодог учраас энэхүү нэрийг хэрэглэбэй.
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
    2016 оны 12 сарын 03
    2016.12.3, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4
    ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР
    ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР



    Аргын тооллын: 2016.12.3, Бямба гараг
    Наран ургах шингэх: 08.23-17.01
    Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
    Барилдлага: Шид
    Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй



    Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт 10 хэмийн хүйтэн байна
    2016 оны 12 сарын 03
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 26-31, өдөртөө 18-23 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дунговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
4608 4609 4610 4611 4612 4613 4614
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна
    30 мин
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
    4 цаг 24 мин
  • NBA-ийн аварга цолыг хүртэж үзээгүй таван агуу сагсан бөмбөгчид
    4 цаг 34 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    4 цаг 49 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    4 цаг 57 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    5 цаг 9 мин
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    Өчигдөр 11 цаг 33 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    Уржигдар 23 цаг 22 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    Уржигдар 18 цаг 08 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    Уржигдар 17 цаг 39 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 16 цаг 56 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК