зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4617 4618 4619 4620 4621 4622 4623
  • Цахилгаан тасарсан ч шүүх хуралдаан үргэлжилж байна
    2017 оны 3 сарын 31
    ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, ”Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх,
  • Барак Обамагийн охин залуутай болжээ
    2017 оны 3 сарын 31
    АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн ууган охин Малиа Обама найз залуутай болжээ. Өдгөө
  • НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Монголд айлчилна
    2017 оны 3 сарын 31
    Ирэх долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн уулзалтад оролцохоор манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер айлчлах гэж байна.

    Ноён Роберт Глассер 1959 онд төрсөн. Австрали иргэн.

    Австралийн Үндэсний их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

    Тэрээр Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын орлогчоор, 2007 оноос Олон улсын хүмүүнлэгийн “CARE” байгууллагын Австралийн салбар болох “CARE Australia” байгууллагын Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

    Р.Глассер 2016 оны 1 дүгээр сараас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгчөөр ажиллаж байна.

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурлын нээлтийн үйл ажиллагаанд зориулж үг хэлнэ.

    Мөн Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр буюу 04 дүгээр сарын 05-нд Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзаж “Хамтран ажиллах мэдэгдэлд” гарын үсэг зурах бол 04 дүгээр сарын 06-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нартай уулзах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Авто тээврийн албан татвар хураах цэгийг нэмлээ
    2017 оны 3 сарын 31
    Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ хураахтай холбогдуулан СБД-ийн 3-р хороонд байрлах “Саруул” худалдааны төв, СБД-ийн 12-р хороонд байрлах “Сансар-32” үйлчилгээний төвүүд дээр 2017 оны 3-р сарын 30-ны өдрөөс 2017 оны 5-р сарын 31-ний өдрийг дуустал нэмэлт цэг гарган ажиллуулж татвар хураамжийг төвлөрүүлэх боллоо.

    Нийслэл хотод АТБӨЯХ эзэмшигч та татвар, төлбөр хураамжаа тогтоосон хуваарийн дагуу төлнө үү.
  • ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-д айлчилна
    2017 оны 3 сарын 31
    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-ийн урилгаар 2017 оны 4 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд БНСВУ-д албан ёсны айлчлал хийнэ.

    Сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-д бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд айлчлалын хүрээнд Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Аж үйлдвэр, худалдааны сайд нартай уулзана.

    Айлчлалаар Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, хоёр орны хоорондын улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар тус тус санал солилцоно.

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд 2001 онд БНСВУ-д айлчилснаас хойш 16 жилийн дараа ийнхүү албан ёсоор айлчлах гэж байна.

    Монгол Улс, БНСВУ-ын хооронд 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжиж ирсэн бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 2016 онд 42.8 сая ам.долларт хүрээд байна.
  • С.Зориг агсны эхнэр Б.Булган ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн үү
    2017 оны 3 сарын 31
    С.Зориг агсны хэрэг илэрч, хэрэгтнүүд нь хоёр ч шатны шүүхээр 24 жилийн ял аваад байгаа билээ. Хэдийгээр энэ хэрэг шүүхээр таслагдаж, ял оноосон ч иргэдийн дунд эргэлзээ их байсан. Зарим нэг хүмүүсийн явуулга хэмээн хардаж, хэрэг хийгээгүй иргэдэд шахалт үзүүлэх замаар хэрэг хүлээлгэж байна гэх хүмүүс цөөнгүй байсан.
  • Өрхийн амьжиргааг судлах судалгаа өнөөдрөөс эхэллээ
    2017 оны 3 сарын 31
    Өрхийн амьжиргааг судлах судалгааг эхлүүллээ
  • Маргаашнаас эхлэн автобусанд зөвхөн картаар зорчуулна
    2017 оны 3 сарын 31
    автобус карт
  • “Алтан чагнуур”-ын эзэд тодорлоо
    2017 оны 3 сарын 31
    Уг шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нэр дэвшин өрсөлдсөн юм.
  • АН-ын хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ
    2017 оны 3 сарын 31
    АН-ын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх эсэхийг Улсын Дээд шүүх маргааш хэлэлцэнэ.



    Тодруулбал энэ сарын 15-нд АН-ынхан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. Гэвч Дээд шүүхээс АН-ын гаргасан хүсэлтийг хэлэлцээд, ”Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна” гэж үзэн, бүртгэхээс татгалзсан билээ.



    Тиймээс АН-ынхан бичиг баримтаа дахин бүрдүүлж Улсын дээд шүүхэд хандсан юм. Энэхүү хүсэлтийг маргааш Улсын дээд шүүхэд хэлэлцэх юм байна.
  • “Оюутан цэрэг” сургалтын нээлт өнөөдөр болно
    2017 оны 3 сарын 31
    ”Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2017 оноос “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу дөрөв дэх жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. Энэ жилийн ”Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт орон нутагт хэрэгжихээрээ онцлог болох юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан ”Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.

    Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшиж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.

    “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан 2017 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн бүртгэж, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан.

    Цэргийн мэргэжил олгох сургалтын нээлтийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15.00 цагт Нийслэлийн захиргааны 5 дугаар байр ”Иргэний танхим”-д зохион байгуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 3 сарын 31
    10:00 цагт: Вокзалын өмнөх талбайд ”Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд төмөр замын тоочиг, өртөө дагасан хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан ”Автобустай сургалт” эхэлнэ.

    10:00 цагт: Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Сайд В.Н.Корешков Монголын бизнес эрхлэгчидтэй ажил хэргийн уулзалт хийнэ. Хаана: МҮХАҮТ

    10:30 цагт: Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн зүгээс ”Малчдад туслах сайн санааны аян”-ы хүрээнд хаваржилт хүндэрсэн аймгуудаас нэн хүнд байдалтай байгаа Булган, Сэлэнгэ, Төв болон Хөвсгөл аймгийн малчдад 73.5 сая төгрөгийн өртөг бүхий нийт 170 тонн малын тэжээл, өвсний хүмүүнлэгийн тусламжийг ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгсөн бөгөөд тусламжийн цуваа өнөөдөр 22-ын товчооноос хөдөлнө.

    11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Ноён уул”-ын шүүх хурал болон Шүгдэн, Мүүний урсгал, сүм хийдийн асуудлаар иргэн Ц.Батмөнх мэдээлэл хийнэ.

    11:00 цагт: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 55 жилийн ойн хүрээнд ”Соёлын өв - Бидний бахархал” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааныг нийт ЕБС-иудын сурагчдын дунд зарласан. Тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шалгаруулсан шилдэг 50 бүтээл Улаанбаатар арт галерей (UB Art Gallary)-н үзэсгэлэнд тавигдах бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа, шилдэг бүтээлүүдийн шагналыг гардуулах ёслол болно.

    11:00 цагт: Мишээл экспогийн их танхимд ”Ай Ти Эм Монголиа-2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно.

    12:10 цагт: Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны хурал ГХЯ-нд болно.

    13:00 цагт: Баянгол дүүргийн Залуучуудын хөгжлийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Тод-Эйч хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгтэй хамтран хүүхдийн өсөлтөнд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс, хорт хүнд металлын хордлого болон эрдэс минералын дутагдалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Мөн залуу эцэг, эхчүүд, цэцэрлэгийн багш нар, өрхийн эмч нарт сургалт явуулна.

    13:00 цагт: МN-Мэдээллийн Төвд Нийслэлийн Боловсролын Газраас ”Эко боловсролын чиг хандлага -ногоон цэцэрлэг” сэдэвт илтгэлийн уралдааныг нийт СӨБ-ийн багш нарын дунд зохион байгуулна.

    14:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Олон нийтийн 1111 төвөөс Эрдэнэтийн 51%-ийг шалгуулах, хувьчлах асуудлаар 1111 төв ирсэн санал, баримт, мэдээллийг дэлгэн танилцуулж УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бичиг өгнө.

    14:00 цагт: “Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэн, хуульчдын танхимд /304 тоот/ болно.

    14:00 цагт: Монголын Үндэсний Циркэд ”Морьтон циркийн гайхамшиг” тоглолтын бэлтгэлээс сурвалжлага, мэдээ бэлтгэхийг урьж байна.
  • МАН-ын ”ӨР дарсан” гэх Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа газар авсангүй
    2017 оны 3 сарын 31
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн далд сурталчилгаа, “тархи угаах” ажиллагаа хэдийнэ эхэлжээ. Нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сард ил болох ч намууд хэдийнэ сурталчилгааны ажилдаа ханцуй шамлан орсон бололтой, сэтгэл хөдөлгөм таатай мэдээнүүд ар араасаа хөврөх боллоо.
  • Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 3 сарын 31
    дүүрэг

  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
    2017 оны 3 сарын 31
    2017.3.31, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4

    ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР
    ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.3.31, Баасан гараг
    Наран ургах шингэх: 06.33-19.20
    Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
    Барилдлага: Түлэх
    Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт 12 хэмийн дулаан байна
    2017 оны 3 сарын 31
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 1-6 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.
  • Аргентинд марихуаныг эмчилгээний зорилгоор ашиглахыг зөвшөөрчээ
    2017 оны 3 сарын 30
    Өчигдөр Аргентин улсын Сенат марихуаныг эмчилгээний зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн хуулийг баталлаа.
  • Элчин сайд Г.Ганболд Мальдавын ерөнхийлөгчид ИЖБ барив
    2017 оны 3 сарын 30
    Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальдив Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболд тус улсын Ерөнхийлөгч Абдулла Яамин Абдул Гаюумд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


  • Ц.Мөнх-Оргил: УИХ-ын даргын айлчлал амжилттай боллоо
    2017 оны 3 сарын 30
    Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ өдрүүдэд тус улсад айлчлал хийж байгаа юм.
  • Шинэ загварын “Galaxy S8”-г танилцууллаа
    2017 оны 3 сарын 30
    “Samsung Electronics” компани өөрийн Galaxy цуврал бүтээгдэхүүний нэг болох шинэ “Galaxy S8” ухаалаг гар утсаа хэрэглэгчдэд танилцууллаа.
4617 4618 4619 4620 4621 4622 4623
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 8 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 18 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 9 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 24 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 31 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    5 цаг 0 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК